Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/69

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч: Г.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Новогт Г Бд холбогдох 1912001200231 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Жсуманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, А аймгийн...гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Н овогт Г Б /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г. Б  нь 2019 оны 01 дүгээр сарын эцэс 02 дугаар сарын эхэн үеэр А аймгийн Ж сумын Б багийн Хийн бэлийн .. тоотод байх иргэн С.Д гэрт нэвтэрч зөөврийн комьпютер, мөнгөн ээмэг, бөгж, гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч С.Дд 330.000 төгрөгийн, хохирогч Х.Од 150.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 06-09 цагийн үед А аймгийн Ө сумын Х багийн Х гэх газарт байх иргэн Ж.Ц гэрээс давхар алтан нуухтай, шүрэн толгойтой, мөнгөн халбагатай, хуучны халтар манан хөөргийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ч.Ж 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 1912001200231 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Д мэдүүлсэн:...Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сумын төвд байдаг байшингаасаа хөдөө гэр рүүгээ гарсан бөгөөд хөдөө очоод 10 гаруй хонож байтал 2019 оны 02 дугаар сарын 02-ны өглөө манай хөрш хамаатны ах З утсаар залгаад танай байшингийн хаалга онгорхой байна, танай байшинд хулгай орсон байна гэж утсаар яриад л мэдсэн. Сумын төвд байдаг эгч рүүгээ залгаад очоод үзүүдэхээч гэж хэлээд эгчтэйгээ утсаар яриад гэрийнхээ болон өөрийнхөө юмыг утсаар зааж өгөөд бүртгүүлэхэд авдар дотор байсан миний ажлын зөөврийн комьпютер алга байна гэсэн. Мөн хамт байдаг багшийн “Асер” маркийн нөөтбүүк байхгүй байна гэхээр нь би өөрийн ээмэг, бөгжний хайрцаг доторхи зүйлүүдээ бүртгүүлэхэд зарим нэг эд зүйлүүд дутаад байсан. Би өөрөө 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хөдөөнөөс ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд зүүлт, бөгж, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлүүд алга болсон байхаар нь цагдаад хандсан. “Асер” маркийн зөөврийн комьпютер нь бор шаргал өнгөтэй, дэлгэцийн нүүр талд нь 2 ширхэг смайл наасан, асаах товчны даруулын хэсэг нь бага зэрэг цуурсан 4 жил гаруй ашиглаж байсан, асаавал код нэхдэг байсан. “Ленова” маркийн зөөврийн комьпютер нь хар өнгөтэй, цэнэглэгч дээр нь улбар шар өнгийн тодруулагчаар тэмдэг тавьсан байсан. Мөнгөн ээмэг нь унжуургатай, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж, цагаан шигтгээтэй мөнгөн гинж, нарийн гогцоо залгаатай гинж, шар өнгийн дуураймал гинж 2 ширхэг зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Би сумын төвд байшиндаа хамт ажилладаг нэг найз хүүхэнтэйгээ хамт байдаг. Хулгай орох үед бид хоёр хоёулаа хөдөө явсан байсан. Хулгайчийг олуулж хулгайд алдсан эд зүйлээ олж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Жгийн мэдүүлсэн: ...2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Г.Б миний хүү болох Цхийг Л.Тамир, А.Дэлгэр нараас хайж сураглаж байгаад миний хүүгийнд очсон бөгөөд Г.Б нь Ц.Болдоогийн гэрийн гадаа замын унаанаас буугаад 2 км газар алхаж Цд очиж хоносон. Г.Б нь Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Адаг гэх газраас аав ирж авна гэж хэлээд хоносон. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 06 цаг 00 минутын орчимд Г.Бг унтаж байх хооронд хүү Ц, бэр Х.Снар үнээгээ саах гээд гэрээс гарч явсан бөгөөд хүү Ц, бэр Снар 08 цаг 20 минутын орчимд гэртээ буцаад ирэхэд Б байхгүй байсан. Тэгээд хүү Ц, бэр Снар 10 цаг 00 минутаас 15 цаг 00 минут хүртэл миний хүргэн Эг нүүж ирэхэд нь туслалцаж байгаад бэр Снь 15 цаг 10 минутын орчимд гэртээ орж авдраа уудлахад хөөрөг нь алга болсон байхыг мэдсэн. Миний хүү Цд хоносон Г.Бг тэр хөөргийг авсан гэж сэжиглэж байна. Тухайн хөөргийг 20.000.000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд давхар алтан нуухтай, оюу хавчуургатай хуучны шүрэн толгойтой, хуучны их гарын халтар манан хөөрөг байсан. Хөөргөний бөөрөн талдаа үл мэдэгдэх цавтай, нөгөө талынх нь бөөрөндөө хуруугаараа дарж үзэхэд үл ялиг мэдэгдэх хонхортой байсан. Тэр хөөрөг олон үе дамжиж надад ирсэн хөөрөг байгаа юм. Би хөөргөө олж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Жгийн дахин мэдүүлсэн:...Энэ хөөргийг миний төрсөн эцэг Ч гэх хүн хэрэглэж байгаад надад үе дамжуулан өвлүүлж үлдээсэн. Ц миний 2 дахь хүү байгаа юм. Тухайн үед манай 2 саахалт буучихсан байсан. Тэгээд хүүгийн авдарт хөөргөө хийчихсэн байсан болохоос уг хөөрөг миний өөрийн хөөрөг байгаа юм. Би хөөргөө алдчихаад Архангай аймгийн Эрдэнэбулган сум руу өөрийн Тоёото Ланд Круйзер маркийн автомашинаар орж ирээд, цагдаад ирж мэдэгдээд буцаад Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч Мягмарцэндийг дагуулаад Бгийн явсан газраар нь нэхэж явсан. Би тухайн үед өөрийн Тоёото Ланд Круйзер маркийн машинаар нийт 400.000 төгрөгийн зардал гаргаж явсан. Би тухайн үед өөрийн машинд түлш хийсэн баримтуудаа хадгалж авч үлдээгүй болохоор баримт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.О мэдүүлсэн: ...Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлээ нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 127-129 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Х.О мэдүүлсэн: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 22-ны орой сумын төвд байх гэрээсээ хөдөө гараад 7 хонож байтал 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай хөрш айлын ах З утсаар залгаад танай гэрийн хаалга онгойчихсон байна, танайд хулгай орж гэж хэлэхээр нь би хөдөөнөөс үдээс хойш нь орж ирсэн. Цагдаа ирж үзээд явсан гэсэн бөгөөд өөр цоож аваад цоожилчихсон байсан. Намайг онгойлгоод ороход хоёр авдрыг ухаад доторхи зүйлүүдийг нь гаргаад эмх замбарааагүй орхисон байсан. Тэгээд би эд зүйлүүдээ шалгаж үзтэл ажилд хэрэглэдэг, авдар дотор цүнх цэнэглэгчтэйгээ байсан нөөтбүүкийг авсан байсан. Мөн шкаф дотор байсан “Асер” нэртэй зөөврийн компьютер алга болсон. Мөн авдар дотор байсан ээмэг, бөгжний хайрцаг дотроос мөнгөн ээмэг, бөгж зүүлт зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Тогооны авдар дотор байсан тал шилтэй “Алтантүрүү” нэртэй архийг авч гараад хашаан дотор түлээний тэнд хар цаасаар дараад орхичихсон байсан. Өөр ямар нэгэн эд зүйл алга болоогүй. “Асер” нэртэй комьпютер нь бор шаргал өнгөтэй, дэлгэцийн нүүр талд нь 2 ширхэг смайл наасан, асаах товчны даруулын хэсэг бага зэрэг цуурсан, 4 жил гаруй ашиглаж байсан комьпютер байсан бөгөөд асаавал код нэхдэг. Lenowa нэртэй зөөврийн комьпютер нь хар өнгөтэй, цэнэглэгч дээр нь улбар шар өнгийн тодруулагчаар тэмдэг тавьсан байсан. Би хүлээж аваад 2 жил ашиглаж байсан. Мөнгөн ээмэг нь унжуургатай цагаан шигтгээтэй, бөгж нь бас цагаан шигтгээтэй, мөнгөн гинж нь нарийхан гогцоо залгаатай гинж байсан. Мөн дуураймал нарийн шар өнгийн хүзүүний гинж 2 ширхэг алга болсон байсан. Хулгайчийг олуулж эд зүйлээ олж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Зийн мэдүүлсэн: ...Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед ажилдаа явах гээд гэрээсээ гараад явж байтал манай хөрш айлын байшингийн үүд нь онгорхой харагдсан. Тухайн үедээ байдаг хүмүүсийг нь ирсэн юм байх гэж бодоод тоолгүй яваад өгсөн. Маргааш өглөө нь дахиад ажилдаа явахдаа хартал бас хаалга нь онгорхой байхаар нь өнгөрч яваад эргээд гэрт нь ортол хүн байхгүй, гэр доторхи эд зүйлүүдийг эмх замбараагүй тарааж орхисон байхаар нь хулгай орж гэж бодоод сумын тамгын даргад мэдэгдэж, гэрийнхэнд нь утсаар ярьж мэдэгдсэн. Манай хөршийнд Д, О гэх хоёр багш эмэгтэй байдаг. Би яг хэзээнээс эхлэн эзэнгүй байсан талаар мэдэхгүй байна. Өөрсдөө хөдөө явахдаа надад хэлээгүй. Яг хэзээ хулгай орсон талаар тодорхой сайн мэдэхгүй байна. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өглөө орж үзээд л мэдсэн. Тэрнээс биш өөр мэдэж анзаарсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Д мэдүүлсэн: ...Би 2019 оны 02 дугаар сарын 02-ны өглөө гэртээ байж байтал манай төрсөн дүү Д хөдөө аавынхаас яриад манай гэрт хулгай орсон юм шиг байна, үүд нь онгорой байна гэж байна, та очоод үзээдэх гэж над руу хэлэхээр нь би байшинд очсон. Намайг очиход байшингийнх нь үүд цоожгүй байхаар нь ороод хартал гал тогооны өрөөнд нь байдаг авдрыг нь онгойлгоод доторхи эд зүйлүүдийг нь гаргаад урд нь овоолж орхисон байсан. Мөн цаад талын том ороонд байдаг авдар доторхи эд зүйлүүдийг гаргаад урд талд нь эмх замбараагүй тарааж орхисон байсан. Том өрөөний цонхны доор байдаг авдар болон шкафны эд зүйлсийг гаргаж орхисон байсан. Тэр үед манай дүү Д утсаар яриад миний 2 ширхэг зөөврийн комьпютер шкаф болон авдар дотор байна уу үзээдэх гэхээр нь би үзэхэд алга болсон байсан бөгөөд хувцаснуудаа үзээдэх гэж хэлэхээр нь хувцсыг үзэхэд бүгд бүрэн байсан. Тэгээд ээмэг бөгжний хайрцаг доторхи эд зүйлүүдээ үзээдэх гэхээр нь би үзэх гэхэд ээмэг бөгжний хайрцаг нь онгорхой байсан бөгөөд миний үзсэнээр бол мөнгөн эд зүйлүүд нь байхгүй болсон байсан. Намайг очиж үзэхэд байшин болоод цонх зүгээр байсан. Харин байшингийн хаалганы цоожийг эвдээд үүдны хажуу талд суга цохиод орхисон байхаар нь би онгорхой байсан хаалгаар нь орсон. Би өөрөө тэнд байдаггүй болохоор бүх зүйлийг сайн мэдэхгүй. Д утсаар ярьсан зүйлүүдийг л асуугаад бүртгэхэд надаар шалгуулсан эд зүйлүүдээс 2 ширхэг зөөврийн комьпютер, ээмэг бөгжний хайрцаг дотроос нь мөнгөн ээмэг, гинж, бөгж зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Манай дүү хамт ажилдаг нэг багштайгаа хамт байдаг. Тухайн байшинд нэг их эд хогшил гээд байх зүйл байдаггүй байсан. Намайг очиж үзэхэд байшин болоод цонх зүгээр байсан. Харин байшингийн хаалганы цоожийг нь эвдээд үүдний хажуу талд суга цохиод орхисон байсан. Би онгорхой байсан хаалгаар нь орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Н мэдүүлсэн: ...Би 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод хүүгийндээ байсан. Би жил бүр өвөл нь хотод өвөлжөөд хавар цагаан сар өнгөрөөгөөд л хөдөө гэртээ сумын төвд ирдэг. Тухайн үед хотод байсан болохоор мэдэх юм алга. Харин намайг цагаан сар өнгөрөөгөөд 2019 оны 02 дугаар сарын дундуур сумын төвд ирсэн өдөр Б манайд орж ирээд надтай золгочихоод одоо харилаа гээд л гарсан. Түүнээс хойш 05 дугаар сарын дундуур хэсгийн төлөөлөгч дээр байгаа гээд нэг орж ирээд унд уугаад гарсан. Надад хулгай хийсэн талаараа ямар нэгэн юм ярьж байгаагүй. Дам хүмүүсээс яриа сонсноор бол айлаас юм хулгай хийж аваад аймаг явж байна гэж л сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн: ...Манай нөхөр бид хоёр айл руу яваад иртэл Б малдаа явж байгаад хаашаа явахаа хэлэлгүй гэнэт алга болчихсон байсан. Цагаан сараас өмнө Өндөр-Улаан сумаас унаанд суугаад ирлээ гээд хүнээр мотоциклиор хүргүүлж ирсэн. Хаагуур юу хийж яваад ирсэн талаараа өөрөө хэлээгүй болохоор нь хаана, юу хийж яваад ирсэн талаар мэдээгүй. Б тэгж явах үедээ гэрээсээ цүнхтэй хувцсаа авч явсан байсан бөгөөд зам тосч сумын төв явсан байх. Гэрээсээ явган гарсан бөгөөд мотоцикль унаж яваагүй. Б гэртээ ирэхээр нь хаагуур яваад ирсэн талаар нь асуухад аймагт байж байгаад Өндөр-Улаан сум ороод Өндөр-Улаан сумаас Шаргачин ороод Даагад ирээд хүнээр хүргүүлж ирлээ гэж хэлсэн. Өөр тодорхой ямар нэгэн зүйл яриагүй. Б өмнө нь ойр зуур яваад л эргээд ирдэг байсан. Харин он гарснаас хойш удаан хугацаагаар хаашаа яваад байгаа нь мэдэгдэхгүй алга болдог болсон. Миний үгэнд ордог. Гэхдээ загнаж юм хэлэхээр уурлаад зөрүүдлээд байдаг юм. Миний хүү надад хулгай хийсэн талаараа ямар нэгэн юм яриагүй. Б цагдаа дуудаж уулзаад танай хүү Б нь сумын төвд хамт байдаг хоёр багшийн гэрт орж нөөтбүүк хулгайлж авснаа хүлээж өөрөө аймаг оруулж зарсан гэж байна гэж надад утсаар хэлэхэд л би мэдсэн. Бүүр сүүлд нь тэр хоёр багшийн нэгийнх нь аав, ээж нь манай гэрт ирээд танай хүү манай охины гэрээс нөөтбүүк авсан байна гээд ирж уулзаад хохирол баргдуулж өгвөл бид нарт гомдол, санал гэх зүйл алга гэж хэлсэн. Тэр үед бид нарт одоо бэлэн өгөх мөнгө байхгүй гэж хэлээд явуулсан. Дараа нь Д ээж, аавтай нь утсаар яриад гэрийн модноос өгье гэж хэлэхэд үзэж харна гээд одоо хүртэл уулзалдаагүй байна. Бгийн аав нь төрсөн эцэг нь мөн. Хааяа үгэнд орохгүй мотоциклийг нь хэлж ярихгүй ийш тийшээ унаж алга болдог болохоор нь аашилж загнадаг ч зодож цохидог асуудал байхгүй. Би өөрөө алга болоод ирэхэд аашилж загнадаг...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Г мэдүүлсэн: ...Би энэ талаар сайн санахгүй байна, хэдэнд сумын төв рүү явсныг нь санахгүй байна, нэг өдөр малдаа явж байгаад л гэрээсээ цүнхтэй хувцсаа аваад явчихсан байсан бөгөөд гэрээсээ явган явсан. Замын хүн тосч төв рүү орсон байх гэж бодож байна. Тэгээд миний санаж байгаараар цагаан сараас өмнө Өндөр-Улаан сумаар тойрч ирлээ гээд гэртээ ирсэн. Яг хэдэнд, хэнтэй ирснийг нь мэдэхгүй. Бг гэртээ ирэхээр нь хаагуур яваад ирсэн талаар нь асуухад аймагт байж байгаад Өндөр-Улаан сум руу ороод Өндөр-Улаан сумаас Шаргачин ороод Даагад ирээд хүнээр хүргүүлж ирлээ гэж хэлсэн. Өөр тодорхой зүйл яриагүй. Б өмнө нь ойр зуур яваад л эргээд ирдэг байсан. Харин он гарснаас хойш удаан хугацаагаар хаашаа яваад байгаа нь мэдэгдэхгүй алга болдог болсон. Миний үгэнд ордог. Гэхдээ загнаж юм хэлэхээр уурлаад зөрүүдлээд байдаг юм. Би Бд ширүүлж цохиж, зоддог асуудал байхгүй. Надад хулгай хийсэн талаараа ямар нэгэн юм яриагүй. Сумын төвөөс цагдаа дуудлаа гэж яваад тэнд байж байгаад зугатаад явчихсан гэсэн сураг гарсан. Манай эхнэрт цагдаа танай хүү Б айлаас нөөтбүүк хулгайлсан байна гэж хэлсэн байсан. Тэгээд л би мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.П мэдүүлсэн: ...Би 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр өөрийн эзэмшлийн Ниссан Ванет маркийн 58-64 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Жаргалант сум руу ороод тэндээ хоноод маргааш нь аймгийн төв явах зар тавиад өдөр эргээд аймгийн төв рүү гарсан. Би Жаргалант сумаас гарсан он, сар, өдрөө тодорхой сайн санахгүй байна, 02 дугаар сарын 01-ний үед гарсан шиг санаж байна, би суманд аймаг явах зар тавьсан байтал Б гэх залуу над руу яриад би аймаг явах гэсэн юм, хаана байгаа юм гэхээр нь би байгаа газраа хэлтэл ирээд би яаралтай явах гэсэн юм хамт явъя гэхээр нь би машиндаа суулгаад өөр хүн олдохгүй болохоор нь сумаас гараад Зуслан багаас нэг эмэгтэй хүн суулгаад, Эрдэнэмандал сумаас 1 хүн аваад дөрвүүлээ аймгийн төв рүү орж ирсэн. Сумаас гарах гэж байхад би яаралтай ажилтай шууд гаръя, би 2 хүний зардал өгье гээд байсан. Харин аймгийн төв рүү орж ирээд АТМ-ээс мөнгө авч өгнө гэчихээд намайг хүн буулгаж байх хойгуур машинаас буугаад алга болсон байсан. Надад зардал өгөлгүй алга болсон. Маргааш нь би аав, ээжтэй нь утсаар ярихад чамтай аймаг явсан юм уу харин наад хүүхэд сүүлийн үед тэнээд болохоо болилоо, удахгүй сураг нь гарах байлгүй л гэсэн. Б тухайн үед хар куртиктэй явж байсан. Ямарч байсан утсаар яриад л байсан. Ямар эд зүйл авч явсныг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Г мэдүүлсэн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед Архангай аймаг Өндөр-Улаан сумын Чулуутын гүүрний хажууд хамт аялаж явсан хүмүүсээ хайгаад явж байхад Г.Бтай орон нутгийн замын хажууд гадаа таараад Г.Б нь яриа өдөж танилцсан бөгөөд би ах нь Улаанбаатар хот руу явах унаа хайгаад явж байна, яаж явах вэ гэж асуусан чинь Г.Б эндээс унаа олдохгүй, Чулуут сумаас унаа олдоно, тэндээс суулгаад өгье гэж хэлэхээр нь дэлгүүрээс нэг том 2 литрийн савтай ногоон өнгийн “Сэрүүн” нэртэй пиво авч намайг дагуулаад зам хөндлөн гараад урд зүг рүү хамт алхаж явсан. Би согтууруулах ундааны зүйлийг бага зэргийн хэрэглэсэн байсан бөгөөд тэр үед худалдаж авсан пивийг бага зэрэг уусан байсан. Би найзуудтайгаа салхинд гарч амарч явсан бөгөөд урд шөнө нь жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд тасраад унасан байсан бөгөөд манай найзууд намайг мартсан эсвэл орхиод явчихсан байсан. Тэгээд би ганцаараа Чулуутын гүүрнээс жаахан хойшоо Чулуут голын эрэг дээр ганцаараа 15 цагийн орчимд сэрээд Чулуутын гүүрэн дээр очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Д мэдүүлсэн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг 00 минутын орчимд Тариат сумын Цагаан нуур багаас Тариат сумын төвд Улаанбаатар хот руу явах гэж очсон. Баттулгын хашаанд 1 ширхэг хар мод зүсүүлэх гэж мод буулгасан байсан. 16 цаг 00 минутын орчимд Тариат сумын төвд Цагаан нуур гэх цайны газрын гадаа Г.Б хөөрөг зарна гээд зогсож байсан бөгөөд би “Цагаан нуур” гэх цайны газарт хоол идчихээд гараад иртэл Б мөн л зогсож байхаар нь би түүн дээр очиж хөөрөгний үнийг асуутал 300.000 төгрөг гэхээр нь би 200.000 төгрөгөөр өгөх үү гэж асуухад Г.Б жаахан бодож байгаад зөвшөөрсөн. Тэгээд миний мотоцикль дээр Б бид хоёр сундалдаж яваад Тариат сумын төвд “Хаан” банкны АТМ дээр очиж би АТМ-с 200.000 төгрөг бэлнээр гарган авч бид хоёр “Хорго” гэх дэлгүүрийн харалдаа төв замын хажууд Г.Бд 200.000 төгрөгөө өгч давхар алтан нуухтай шүрэн толгойтой халтар манан хөөрөг худалдаж аваад Г.Б дэлгүүр орно гээд үлдсэн. Харин би “Цагаан нуур” гэх цайны газарт очиж эхнэр М.Энхзаяаг аваад “Цагаан нуур” гэх “МТ” шатахуун түгээх газрын ард байрлах цайны газарт очиж дахиж хоол идчихээд Улаанбаатар хот руу явах замын унаанд сууж явсан. Би Г.Бгаас хэний хөөрөг вэ, сүүлд нь янз бүрийн асуудал үүсэх юм биш биз дээ гэж асуухад Г.Б нь ямар ч асуудал байхгүй, манай өвөөгийн барьж эдэлж хэрэглэж байсан хөөрөг гэж хэлсэн. Би хөөрөгний талаар сайн мэдэхгүй. Г.Б өвөөгийнх гээд байхаар нь харж байгаад хуучны хөөрөг юм шиг санагдаад бас миний хөөргийг бодвол том байхаар нь худалдаад авчихсан. Миний мэдэхээр манан хөөрөг байсан. Би зарах гэж оролдоогүй. Харин Улаанбаатар хот руу орж ямар үнэтэй, аль цагийн, юу гэдэг нэртэй хөөрөг болохыг нь мэдэхийн тулд Урт цагаан дээр очиж хуучны хөөрөг худалдаж авдаг хүмүүсээс асуухад давхар алтан нуухтай, шүрэн толгойтой, хуучны шар халтар манан хөөрөг гэж хэлж өгсөн бөгөөд ойролцоогоор 3.000.000 орчим төгрөгөөр үнэлэгдэж байсан. Би хөөрөг худалдаж авсан 200.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 хуу/

 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Смэдүүлсэн: ...2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчимд би зэлэн дээрээ тугалаа хашаад байж байсан чинь Г.Б нь алхаад ирсэн бөгөөд би тугалаа хашиж дуусаад Г.Бтай гэр рүүгээ орж хоол халааж өгөөд сууж байгаад нөхөр Ж.Ц хамт гэрийн баруун талын орон дээр хэвтсэн. Харин Г.Б нь гэрийн зүүн талд байрлах орон дээр унтсан. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өглөө нөхөр Ж.Ц хамт 05 цаг 00 минутанд сэрээд үнээгээ саах гээд гэрээс гарахад гэрт Г.Б миний 5 настай бага охин Ц.Энхмэнд гэх хүүхэдтэй унтаад үлдсэн. Би үнээгээ сааж дуусаад 09 цагийн орчимд гэр рүүгээ ороход Г.Б сэрчихсэн байсан бөгөөд Г.Б би одоо ингээд хөдөлдөг юм билүү, машин руугаа явлаа, гэртээ хонуулсанд баярлалаа гээд гэрээс гараад явсан. Г.Б хэлэхдээ машин Хануй баг дээр эвдэрчихсэн, Донгой баг руу ачаад явуулчихсан, хоноглох газаргүй болчихлоо гэж хэлээд манай гэрт хоносон. Би хөөрөг алга болсон байхыг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд Г.Бг гэрийн зүг биш өөр зүг рүү алхаад явсныг санаад сэжиг төрөөд ямар ч байсан гэрт байгаа үнэтэй цайтай юмнуудаа шалгаад үзье гэж бодоод гэрийн хойморт байсан авдрыг онгойлгож авдар дотор байсан зүйлүүдийг шалгахад хар цүнхэн дотор байсан давхар алтан нуухтай, шүрэн толгойтой халтар манан хөөрөг алга болсон байхаар нь би хадам аав Ч.Ж хэлсэн. Манай гэрт гадны хүн байгаагүй. Тухайн үед би манай нөхөр Ж.Ц бага охин Ц.Энхмэнд, Г.Б нар байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Г.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай гэрт хоносон Г.Бг хөөрөг авсан хэрэгт сэжиглэж байна. Г.Б нь манайд хоноод явах хугацаандаа нэг юм яриагүй бөгөөд машин эвдэрсэн тухайгаа л ярьсан. Тэгээд манайхыг сураглаад хүрээд ирлээ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Ц мэдүүлсэн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр адуундаа явчихаад орой 21 цагийн орчимд гэртээ ороход Г.Б манай гэрт ирчихсэн сууж байсан бөгөөд надтай мэндлээд золгосон. Тэгээд бид нар гэртээ хоолоо хийж идчихээд унтах гээд хэвтэхэд Г.Б нь би гэр цоохорлодог ш дээ, бас юмны хэв хийдэг, би хийгээд таньд өгвөл та зарж чадах уу гэж хэлэхээр нь би ах нь юугаараа зарах вэ дээ, зарж чадахгүй гэж хэлээд унтацгаасан. Маргааш өглөө нь 05 цагт сэрээд эхнэр Х.Стэй хамт үнээндээ гарсан. Түүнээс хойш би гэр рүүгээ ороогүй бөгөөд Г.Бтай уулзаагүй. Г.Б нь манайд миний машин эвдэрчихсэн, би хойшоо гэр рүүгээ явах гэж байгаа юм, аавтай утсаар ярьчихсан намайг аав ирж авна гэж хэлээд хоносон. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд гэр рүүгээ орсон унтах гээд хэвтэж байтал эхнэр Х.Снадад хөөрөг чинь алга болчихсон байна гэж хэлэх үед нь би хөөрөг алга болсон байхыг мэдсэн. Тэгээд манай эхнэр аав Ч.Ж очиж хэлсэн. Манай гэрт гадны хүн байгаагүй. Тухайн үед би миний эхнэр Х.С, бага охин Ц.Энхмэнд, Г.Б нар байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Г.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Ц мэдүүлсэн: ...Манай аав 2019 оны 06 дугаар сарын үед зусланд бууж байх үеэр хөөргөө алдсан. Тэр асуудлаараа цагдаагийн байгууллагад хандсан. Тэр хөөргийг нь авсан хүн нь манай нэг дүүгийн хадам талын хүн гэсэн. Тэр хөөрөг манай аавд өв дамжиж ирсэн, хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай, халтар манан хөөрөг байсан. Тэр хөөрөг намайг бага байхаас л аавд байдаг байсан. Манай аав тэр хөөргөө өөрөө эдэлж хэрэглэдэг. Манай аавын өөрийнх хөөрөг байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 138-139 хуу/

 

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Бгийн мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын төв Баянцагаан багт ажилтай орж ирсэн. Тэр орой суманд болсон тоглолтыг үзчихээд тарж яваад Хөрөнгийн бэл гэх газарт байх айлын хашаан дээгүүр нь давж ороод байшингийнх нь цоожийг эвдэж ороод авдар дээр нь байсан нөөтбүүк, мөн улаан өнгийн шүүгээнд байсан нөөтбүүкийг, мөн кошлак дотор байсан ээмэг, зүүлтийг авсан. Тэр шөнөө би мотоциклиор аймгийн төв рүү давхиад үүр цайж байхад орж ирсэн. Тэгээд 07 цаг өнгөрч байхад урьд нь үерхэж байсан найз охин Мөнхчимэгийн ах Дын гэрт очиж хэсэг унтаж байгаад аймгийн төвийн зах дээр 30 гаруй насны эгчид нөөтбүүк, ээмэг, зүүлтээ бүгдийг нь 250.000 төгрөгөөр зарсан. С.Д байшингийн хаалганы цоожийг нэг төмрөөр цохиод онгойлгосон. Нэг хашаа руу төмрөө давуулаад шидчихсэн. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Би 2019 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 00 цагийн үед орсон. Би тэр эгчийг харвал танина, би зах дээр нөөтбүүк зарна гэж зогсож байгаад л зарсан, хаана байдаг, юу хийдэг хүн гэдгийг огт мэдэхгүй. Тэр үед Өндөр-Улаан сумын Донгой багт гэртээ байсан юм. Бид 2 одоо салчихсан. Д одоо Өндөр-Улаан сумын Донгой багт л байгаа байх. Би Д гэрийн хажуугаар нь гараад явж байтал гэрэлгүй, хаалга нь цоожтой харагдахаар нь эзэнгүй байгааг нь мэдсэн. Би өөрийнхөө бодлогогүй зангаас болоод хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ганцаараа явж байгаад ганцаараа хулгай хийсэн. Би өөрийн санаагаар л хулгай хийсэн. Би хохирлоо барагдуулсан. Би 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Хүрээний буйр гэх газарт төрсөн. Галбадрах гэх хүний ууган хүү, доороо 2 дүүтэй. Миний эцэг, эх Жаргалант сумын Асайт багт малчин бөгөөд 300 гаруй толгой малтай. Би Архангай аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургуульд 2001 онд 1 дүгээр ангид ороод 7 дугаар анги төгсөөд хөдөө мал дээр гарсан. Хөдөө 3 жил болоод мэргэжилтэй болох зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-д 1 жил суралцаад сургуулиа хаясан. Одоогоор хийсэн ажилгүй. Би уг нь өвөөгийндөө байдаг байсан. Аавын бага дүүтэй таарахгүй муудалцаад байдаг болохоор одоо өвөөтэйгээ байх боломжгүй болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 46-50 хуу/  

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Бгийн мэдүүлсэн:...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Улаанбаатар хотоос ирээд Жаргалант суманд байх өөрийн гэр рүүгээ явах гээд Өндөр-Улаан сумын Хануй багийн Хоолтын даваагаар давж явах гэж байгаад 2019 оны 08 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед Ц гэх айлд очиж хоноглосон. Ц эхнэр Сувдаа манайхтай төрөл садангийн хүмүүс болохоор урьд нь таньдаг байсан. Тэгээд би тэднийхийг сураглаж явсаар байгаад очиж хоносон. Өглөө айлын хүмүүс үнээндээ гараад явчихсан бөгөөд бага насны 1 охин нь гэртээ унтаж байхаар нь би тэдний гэрийн хойморт байсан авдрыг онгойлгож харахад хар өнгийн цүнхэн дотор байсан хөөргийг авч гараад шууд Тариат сум руу явсан. Архангай аймгийн Тариат сум ороод Цагаан нууран дээр нэг ахад хөөргөө 200.000 төгрөгөөр зарсан. Би Тариат сумаас шууд Улаанбаатар хот руу явах жижиг тэргэнд суугаад Улаанбаатар хот руу орсон бөгөөд Улаанбаатар хотод очоод нэг буудалд 2 хоноод гурилын үйлдвэрт ажиллаж байгаад аймагт ирсэн. Ж.Цх авдартаа цоож зүүгээд орхичихсон байсан. Цоож нь түгжээгүй онгорхой байж байсан. Манай гэр буюу Жаргалант сумын Асайт баг руу Өндөр-Улаан сумын Хоолтын даваагаар даваад очиход ойрхон байдаг учраас Цээр хүргүүлэх санаатай очсон. Тэднийд хоночихоод гэрийн эзэд нь байхгүй хойгуур авдрыг нь онгойлгоод үзсэн чинь хөөрөг байхаар нь авчихсан. Би ганцаараа явж байгаад, ганцаараа хулгай хийсэн, хэн нэгэн хүнтэй хамтарч үйлдээгүй. Би хохирооо барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 98-101 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-10, 92хуу/

2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 хуу/

“Хас Үнэлгээ” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 106 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 110 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 01 дүгээр сарын эцэс 02 дугаар сарын эхэн үеэр А аймгийн Ж сумын Ббагийн Хийн бийн .. тоотод байх иргэн С.Д гэрээс зөөврийн комьпютер, мөнгөн ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйл хулгайлагдаж С.Дд 330.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Х.Од 150.000 төгрөгийн хохирол учирсан, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 06-09 цагийн үед А аймгийн Ө сумын Хбагийн Хын .. гэх газарт байх иргэн Ж.Ц гэрээс давхар алтан нуухтай, шүрэн толгойтой, мөнгөн халбагатай, хуучны халтар манан хөөрөг хулгайлагдаж хохирогч Ч.Ж 10.000.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Г.Б нь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай, шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын эцэс 02 дугаар сарын эхэн үеэр А аймгийн Ж сумын Б багийн Хийн бийн .. тоотод байх иргэн С.Д гэрт нэвтэрч зөөврийн комьпютер, мөнгөн ээмэг, бөгж, гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч С.Дд 330.000 төгрөгийн, хохирогч Х.Од 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Д мэдүүлсэн “Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сумын төвд байдаг байшингаасаа хөдөө гэр рүүгээ гарсан бөгөөд хөдөө очоод 10 гаруй хонож байтал 2019 оны 02 дугаар сарын 02-ны өглөө манай хөрш хамаатны ах З утсаар залгаад танай байшингийн хаалга онгорхой байна, танай байшинд хулгай орсон байна гэж утсаар яриад л мэдсэн. Сумын төвд байдаг эгч рүүгээ залгаад очоод үзүүдэхээч гэж хэлээд эгчтэйгээ утсаар яриад гэрийнхээ болон өөрийнхөө юмыг утсаар зааж өгөөд бүртгүүлэхэд авдар дотор байсан миний ажлын зөөврийн комьпютер алга байна гэсэн. Мөн хамт байдаг багшийн “Асер” маркийн нөөтбүүк байхгүй байна гэхээр нь би өөрийн ээмэг, бөгжний хайрцаг доторхи зүйлүүдээ бүртгүүлэхэд зарим нэг эд зүйлүүд дутаад байсан. Би өөрөө 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хөдөөнөөс ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд зүүлт, бөгж, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлүүд алга болсон байхаар нь цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.О мэдүүлсэн “Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлээ нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 127-129/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Зийн мэдүүлсэн “Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед ажилдаа явах гээд гэрээсээ гараад явж байтал манай хөрш айлын байшингийн үүд нь онгорхой харагдсан. Тухайн үедээ байдаг хүмүүсийг нь ирсэн юм байх гэж бодоод тоолгүй яваад өгсөн. Маргааш өглөө нь дахиад ажилдаа явахдаа хартал бас хаалга нь онгорхой байхаар нь өнгөрч яваад эргээд гэрт нь ортол хүн байхгүй, гэр доторхи эд зүйлүүдийг эмх замбараагүй тарааж орхисон байхаар нь хулгай орж гэж бодоод сумын тамгын даргад мэдэгдэж, гэрийнхэнд нь утсаар ярьж мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Д мэдүүлсэн “Би 2019 оны 02 дугаар сарын 02-ны өглөө гэртээ байж байтал манай төрсөн дүү охин Д хөдөө аавынхаас яриад манай гэрт хулгай орсон юм шиг байна, үүд нь онгорхой байна гэж байна, та очоод үзээдэх гэж над руу хэлэхээр нь би байшинд очсон. Намайг очиход байшингийнх нь үүд цоожгүй байхаар нь ороод хартал гал тогооны өрнөөнд нь байдаг авдрыг нь онгойлгоод доторхи эд зүйлүүдийг нь гаргаад урд нь овоолж орхисон байсан. Мөн цаад талын том ороонд байдаг авдар доторхи эд зүйлүүдийг гаргаад урд талд нь эмх замбараагүй тарааж орхисон байсан. Том өрөөний цонхны доор байдаг авдар болон шкафны эд зүйлсийг гаргаж орхисон байсан. Тэр үед манай дүү Д утсаар яриад миний 2 зөөврийн комьпютер шкаф болон авдар дотор байна уу үзээдэх гэхээр нь би үзэхэд алга болсон байсан бөгөөд хувцаснуудаа үзээдэх гэж хэлэхээр нь хувцсыг нь үзэхэд бүгд бүрэн байсан. Тэгээд ээмэг бөгжний хайрцаг доторхи эд зүйлүүдээ үзээдэх гэхээр нь би үзэх гэхэд ээмэг бөгжний хайрцаг нь онгорхой байсан бөгөөд миний үзсэнээр бол мөнгөн эд зүйлүүд нь байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Н мэдүүлсэн “Хүмүүсээс дам яриа сонссоноор бол айлаас юм хулгай хийж аваад аймаг руу явж байна гэж л сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн “Б цагдаа дуудаж уулзаад танай хүү Б нь сумын төвд хамт байдаг хоёр багшийн гэрт орж нөөтбүүк хулгайлж авснаа хүлээж өөрөө аймаг оруулж зарсан гэж байна гэж надад утсаар хэлэхэд л би мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Г мэдүүлсэн “Сумын төвөөс цагдаа дуудлаа гэж яваад тэнд байж байгаад зугатаад явчихсан гэсэн сураг гарсан. Манай эхнэрт цагдаа танай хүү Б айлаас нөөтбүүк хулгайлсан байна гэж хэлсэн байсан. Тэгээд л би мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/, мөрдөн байцаалтын шатанд Г.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын төв Баянцагаан багт ажилтай орж ирсэн. Тэр орой суманд болсон тоглолтыг үзчихээд тарж яваад Хөрөнгийн бэл гэх газарт байх айлын хашаан дээгүүр нь давж ороод байшингийнх нь цоожийг эвдэж ороод авдар дээр нь байсан нөөтбүүк, мөн улаан өнгийн шүүгээнд байсан нөөтбүүкийг, мөн кошлак дотор байсан ээмэг, зүүлтийг авсан. С.Д байшингийн хаалганы цоожийг нэг төмрөөр цохиод онгойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 46-50/ зэрэг нотлох баримтуудаар, 

 

Шүүгдэгч Г. Б  нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 06-09 цагийн үед А аймгийн Ө сумын Х багийн Хын .. гэх газарт байх иргэн Ж.Ц гэрээс давхар алтан нуухтай, шүрэн толгойтой, мөнгөн халбагатай, хуучны халтар манан хөөргийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ч.Ж 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Жгийн мэдүүлсэн “2019 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 06 цаг 00 минутын орчимд Г.Бг унтаж байх хооронд хүү Ц, бэр Х.Снар үнээгээ саах гээд гэрээс гарч явсан бөгөөд хүү Ц, бэр Снар 08 цаг 20 минутын орчимд гэртээ буцаад ирэхэд Б байхгүй байсан. Тэгээд хүү Ц, бэр Снар 10 цаг 00 минутаас 15 цаг 00 минут хүртэл миний хүргэн Энхтөрийг нүүж ирэхэд нь туслалцаж байгаад бэр Снь 15 цаг 10 минутын орчимд гэртээ орж авдраа уудлахад хөөрөг нь алга болсон байхыг мэдсэн. Миний хүү Цд хоносон Г.Бг тэр хөөргийг авсан гэж сэжиглэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71, 72-73/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Д мэдүүлсэн “Би 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг 00 минутын орчимд Тариат сумын Цагаан нуур багаас Тариат сумын төвд Улаанбаатар хот руу явах гэж очсон. Баттулгын хашаанд 1 ширхэг хар мод зүсүүлэх гэж мод буулгасан байсан. 16 цаг 00 минутын орчимд Тариат сумын төвд Цагаан нуур гэх цайны газрын гадаа Г.Б хөөрөг зарна гээд зогсож байсан бөгөөд би “Цагаан нуур” гэх цайны газарт хоол идчихээд гараад иртэл Б мөн л зогсож байхаар нь би түүн дээр очиж хөөрөгний үнийг асуутал 300.000 гэхээр нь би 200.000 төгрөгөөр өгөх үү гэж асуухад Г.Б жаахан бодож байгаад зөвшөөрсөн. Тэгээд миний мотоцикль дээр Б бид хоёр сундалж яваад Тариат сумын төвд “Хаан” банкны АТМ дээр очиж би АТМ-с 200.000 төгрөг бэлнээр гарган авч бид хоёр “Хорго” гэх дэлгүүрийн харалдаа төв замын хажууд Г.Бд 200.000 төгрөгөө өгч давхар алтан нуухтай шүрэн толгойтой халтар манан хөөрөг худалдаж аваад Г.Б дэлгүүр орно гээд үлдсэн. Харин би “Цагаан нуур” гэх цайны газарт очиж эхнэр М.Энхзаяаг аваад “Цагаан нуур” гэх “МТ” шатахуун түгээх газрын ард байрлах цайны газарт очиж дахиж хоол идчихээд Улаанбаатар хот руу явах замын унаанд сууж явсан. Би Г.Бгаас хэний хөөрөг вэ сүүлд нь янз бүрийн асуудал үүсэх юм биш биз дээ гэж асуухад Г.Б нь ямар ч асуудал байхгүй, манай өвөөгийн барьж эдэлж хэрэглэж байсан хөөрөг гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Смэдүүлсэн “2019 оны 06 дугаар сарын 26-ны өглөө нөхөр Ж.Ц хамт 05 цаг 00 минутанд сэрээд үнээгээ саах гээд гэрээс гарахад гэрт Г.Б миний 5 настай бага охин Ц.Энхмэнд гэх хүүхэдтэй унтаад үлдсэн. Би үнээгээ сааж дуусаад 09 цагийн орчимд гэр рүүгээ ороход Г.Б сэрчихсэн байсан бөгөөд Г.Б би одоо ингээд хөдөлдөг юм билүү, машин руугаа явлаа, гэртээ хонуулсанд баярлалаа гээд гэрээс гараад явсан. Г.Б хэлэхдээ машин Хануй баг дээр эвдэрчихсэн, Донгой баг руу ачаад явуулчихсан, хоноглох газаргүй болчихлоо гэж хэлээд манай гэрт хоносон. Би хөөрөг алга болсон байхыг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд Г.Бг гэрийн зүг биш өөр зүг рүү алхаад явсныг санаад сэжиг төрөөд ямар ч байсан гэрт байгаа үнэтэй цайтай юмнуудаа шалгаад үзье гэж бодоод гэрийн хойморт байсан авдрыг онгойлгож авдар дотор байсан зүйлүүдийг шалгахад хар цүнхэн дотор байсан давхар алтан нуухтай, шүрэн толгойтой халтар манан хөөрөг алга болсон байхаар нь би хадам аав Ч.Ж хэлсэн. Манай гэрт гадны хүн байгаагүй. Би манай гэрт хоносон Г.Бг хөөрөг авсан хэрэгт сэжиглэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Ц мэдүүлсэн “2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд гэр рүүгээ орсон унтах гээд хэвтэж байтал эхнэр Х.Снадад хөөрөг чинь алга болчихсон байна гэж хэлэх үед нь би хөөрөг алга болсон байхыг мэдсэн. Тухайн үед миний эхнэр Х.С, бага охин Ц.Энхмэнд, Г.Б, бид нар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Ц мэдүүлсэн “Манай аав 2019 оны 06 дугаар сарын үед зусланд бууж байх үеэр хөөргөө алдсан. Тэр асуудлаараа цагдаагийн байгууллагад хандсан. Тэр хөөргийг нь авсан хүн нь манай нэг дүүгийн хадам талын хүн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 138-139/, мөрдөн байцаалтын шатанд Г.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өглөө айлын хүмүүс үнээндээ гараад явчихсан бөгөөд бага насны 1 охин нь гэртээ унтаж байхаар нь би тэдний гэрийн хойморт байсан авдрыг онгойлгож харахад хар өнгийн цүнхэн дотор байсан хөөргийг авч гараад шууд Тариат сум руу явсан. Архангай аймгийн Тариат сум ороод Цагаан нууран дээр нэг ахад хөөргөө 200.000 төгрөгөөр зарсан. Би Тариат сумаас шууд Улаанбаатар хот руу явах жижиг тэргэнд суугаад Улаанбаатар хот руу орсон бөгөөд Улаанбаатар хотод очоод нэг буудалд 2 хоноод гурилын үйлдвэрт ажиллаж байгаад аймагт ирсэн. Ж.Цх авдартаа цоож зүүгээд орхичихсон байсан. Цоож нь түгжээгүй онгорхой байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 98-101/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Новогт Г Бг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгаас 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн 07 дугаар хорооны 07-02 тоотод оршин суух Новогт Сайнбилэгийн Д /РД:АВ92031803/-д, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багт оршин суух Боржигон овогт Хандрагчаагийн О /РД:АВ90082106/-д, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн Дов толгой гэх газар оршин суух Наранбулаг овогт Мягмаржавын Д /РД:АЗ84061115/-д тус тус олгож   шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон ар гэрийн амьдралын байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт зааснаас доод хэмжээний хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Новогт Г Бг  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, ... дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгаас 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Ж,,тоотод оршин суух Новогт С-н Д /РД:/-д, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн,, оршин суух Боржигон овогт Х-гийн О /РД:6/-д, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Тариат сумын ,, гэх газар оршин суух Н овогт М-ын Д /РД:/-д тус тус олгосугай.

6. Шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНЦЭЦЭГ