Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 192

 

 

 

 

 

 

2020          03             03                                   2020/ШЦТ/192

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Г.Ганбагана,

          шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809047070063 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 04-нд Дархан-Уул аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 1, хотхонд оршин суух бүртгэлтэй, тоот өрөөнд түр оршин суух, Кристал бааранд зөөгч ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.М /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч С.М нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Үйлдвэрлэлийн урлалын политехникийн коллежийн гадна насанд хүрээгүй хохирогч Б.Очирын гар утсыг гүйж “эгчтэйгээ фэйсбүүкээр орж яриад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эзэмшлийн 440.000 төгрөгийн үнэ бүхий ай фоне эс 6 маркийн гар утсыг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би Очироогийн утсыг би утсаа өгч байгаач эгчтэйгээ яриад өгье гэж гуйж аваад ярьчихаад өгсөн юм. Тэгээд дахиж завсарлагаанаар Очиртой сургуулийн гадаа таараад бөмбөгөр орчхоод өгье юм авах хэрэгтэй байна" гэж хэлээд аваад явсан юм. Тэгээд би автобусанд фэйсбүүк ороод сууж байсан утас нь унтарчихсан юм. Тэгэхээр нь би цүнхний урд талын халаасанд хийсэн. Тэгээд бөмбөгөр орчхоод сургууль руу шууд явж очоод цүнхээ ухсан чинь Очироогийн гар утас нь байхгүй болсон байсан. Тэгээд Очироо ангийнхаа багшид хэлээд тэгээд Очироогийн эцэг эх нь мэдээд сургуулиас хөөсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-4/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Очирын “…2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр их завсарлагаанаар сургуулийн гадаа манай сургуулийн 1 дүгээр курст сурдаг Мөнхжин гэх хүүхэд утсаа өгч байгаач фэйсбүүк ороод эгчтэйгээ утсаар яриадхая өвлийн хувцас авахуулна гэсэн тэгэхээр нь утсаа өгсөн тэгтэл Мөнхжин ангидаа ороод байж бай араас чинь оруулаад өгье гэсэн тэгээд Мөнхжин ирээгүй. Тэрнээс хойш сургууль дээр таараад утсаа нэхэхэд өгнө гээд л байдаг байсан. Мөнхжин одоо сургуулиасаа гарсан. Цонжин болдогт ажил хийж байгаа гэсэн тэр худлаа байхаа …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/,

 

Иргэний нэхэмжлэгч У.Энхбаярын “...Манай хүү Очир надад хэлэхдээ Мөнхжин гэдэг хүүхэд миний утсыг гуйгаад утсаар чинь ярьчхаад ангид чинь араас чинь оруулаад өгье гэж хэлээд авчхаад өгөөгүй байхгүй болчихсон гэж надад хэлсэн. ...Манай хүүгийн Ай фоне эс 6 маркийн гар утас хар өнгөтэй 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 630.000 төгрөгөөр хорооллын утас зардаг газраас авч байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, “Дамно” хөрөнгийн үнэлгээ /хх-43/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-112-113/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.М нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Үйлдвэрлэлийн урлалын политехникийн коллежийн гадна насанд хүрээгүй хохирогч Б.Очирын гар утсыг гүйж “эгчтэйгээ фэйсбүүкээр орж яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эзэмшлийн 440.000 төгрөгийн үнэ бүхий ай фоне эс 6 маркийн гар утсыг залилан авсан болох нь дээр дурьдсан насанд хүрээгүй хохирогч Б.Очир, иргэний нэхэмжлэгч У.Энхбаяр нарын мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч С.Мгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Мөнхжийнгийн дээрх хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Мгийн дээрх үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Очирт 440.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс 440.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч У.Энхбаярт олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Мгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч С.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.М Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Мг 350 /гуван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч С.Мгөөс 440.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч У.Энхбаяр /РД:НЙ80081306/-т олгосугай.

 

5.Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                       

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР