Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 198

 

 

 

 

 

 

 

2020          03             06                                   2020/ШЦТ/198

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Ж.Энх-Амгалан,

          шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909042960029 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал ажилтай, ам бүл-1, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Л.Б /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

          Яллагдагч Л.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Ривер саундс" бааранд шалтгаангүйгээр Ж.Чулуунбаатарын толгойн тус газар стаканаар цохиж эрүүл мэндэд нь "Толгойн орой хэсэгт шарх" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2019 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Лакс бааранд өөрийн найз Амарцэнгэл, Отгонсүрэн хоёртой үйлчлүүлсэн. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байтал манай найз Отгонсүрэн намайг дуудахаар нь эргээд харсан чинь үсдүүлээд цохиулаад газар хэвтэж байсан. Тэгээд би Отгонсүрэнг салгасан тэр үед хамгаалагч нар ирээд Отгонсүрэнтэй маргалдсан охидуудыг салгасан тэгээд маргалдсан охидуудын нэг нь пивоны шил Отгонсүрэн бид хоёр руу шидсэн тэгээд тухайн шил нь хамгаалагчийн толгойг оночихсон тэгээд би Отгонсүрэнтэй баарнаас гараад таксинд суух гэтэл Амарцэнгэл байхгүй байсан тэгээд эргээд баар руу очиход гадаа нь цагдаагийн машинд сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-29-31/,

 

Хохирогч Ж.Чулуунбаатарын "...2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө найд Самданхүүгийн хамт 00 цаг жаахан өнгөрсөн байсан байх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Ривер саундс бааранд орж текэн дээр суугаад юм ярьж байсан чинь миний толгойн дээр тас гээд нэг юмаар цохисон. Тухайн үед бол хэн гэдэг ямар хүн цохисон талаар мэдээгүй. Нөгөө хүн гараад явсан. Би найзын хамт гарахад хамгаалагч нар тэр хүнийг барьсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

 

Гэрч Б.Самданхүүгийн “...“Ривер саундс" бааранд 23 цагийн үед орж үйлчлүүлсэн. Бид хоёрыг танихгүй нэг туранхай өндөр залуу ирээд шууд манай найз Чулуунбаатарыг архины стаканаар нэг удаа цохисон. Чулуунбаатарын толгойноос цус гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14057 тоот актын “…Ж.Чулуунбаатарын биед толгойн орой хэсэгт шарх гэмтэл  тогтоогдлоо.  ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон  гэх  цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүснэ. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна …Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-19-20/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-47-48/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Ривер саундс" бааранд шалтгаангүйгээр Ж.Чулуунбаатарын толгойн тус газар стаканаар цохиж эрүүл мэндэд нь "Толгойн орой хэсэгт шарх" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Ж.Чулуунбаатар, гэрч Б.Самданхүү нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №14057 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.Бы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Бы хохирогч Ж.Чулуунбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Бы дээрх үйлдлийн улмаас хохирогч Ж.Чулуунбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн шатанд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Бы дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Л.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

          5.Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР