| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0144/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 168
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бо
2020 03 03 2020/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Ё.Цогтзандан, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч Ц.Хулан,
Иргэдийн төлөөлөгч Ж.Энхтунгалаг,
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Данзаннямын Д.Г-д холбогдох эрүүгийн 1911 03162 1318 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх,боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 7, ээж, эгч, ах, 3 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зээлийн 26 тоотод оршин суудаг, урьд 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Боржигин овгийн Д.Г, регистрийн дугаар /....................../.
Шүүгдэгч Д.Г нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүгдэгч Д.Г нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 40 дүгээр гудамжны 10 тоотод бага насны хүүхэд буюу 10 нас 2 cap 11 хоногтой О.Нарансолонгын хоёр гуяны завсар бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “..Нарансолонго нь манай ахын өргөмөл хүүхэд.Тухайн үед архи уусан байсан.Ухаантай байсан.Бэлэг эрхтэнээ оруулаагүй.Гуя цавинд нь бэлэг эрхтэнээ оруулсан.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ...” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч О.Нарансолонгын төрсний гэрчилгээний хуулбар /Хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч О.Нарансолонгын насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /Хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 73 дугаартай шинжээчийн “...О.Нарансолонго нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө болон үйлдэгдсэнээс хойшхи хугацаанд сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвдөөгүй байна. Сэтгэл зүйд өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна. О.Нарансолонгод сэтгэцийн өвчний шинж тэмдэг одоогоор үгүй байна. О.Нарансолонго нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.Нарансолонго нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, болсон байдлыг өөрийн насны түвшинд тусган авч өөрийн насны түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1588 дугаартай “...Д.Г хурьцал үйлдэх чадвартай байна. Д.Гын бэлэг эрхтэнд хийсэн гадны биет болон мэс ажилбар хийгээгүй байна. Бэлэг эрхтэний хэвийн хэмжээ нь 4 см урт, 2 см өргөн байна. Д.Г нь бэлгийн замын халдварт архаг тэмбүү өвчтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 69 дугаартай “...Д.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна... Д.Г нь үйлдэгдсэн хэргийн талаар мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. Д.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Д.Г нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 271 дугаартай “...О.Нарансолонгын биед зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. О.Нарансолонгын гадна бэлэг эрхтэн, шулуун гэдэсний амсар орчимд гэмтэл, шарх, сорив үгүй байна. О.Нарансолонгын үтрээ болон шулуун гэдэсний арчдас, наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна. О.Нарансолонго нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. О.Нарансолонгын охин хальс бүтэн байна. О.Нарансолонгын цус нь В /III/ бүлэг байна...” гэх дүгнэлт / хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Авидхүүгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дотоож, алчуур, хөнжилнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилж буй дээрх хувцас, эд зүйлсэд урагдалт, гэмтэл үүсээгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бямбадоржийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 140 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн ягаан эрээн өнгийн гудсан дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Ягаан эрээн өнгийн гудсан дээрх цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна. Торон оруулгатай ногоон өнгийн дотоож, цэнхэр өнгийн алчуур, бор өнгийн цэцэгтэй цайвар өнгийн хөнжил дээр цус, эр бэлгийн эс болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт / хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч О.Нарансолонго нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр лхагва гариг байсан юм. Тэр өдрийн 14 цагийн үед хичээлээ тараад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд эгч Бямбацэцэг, ах Д.Г нар гэрт байж байсан юм. Би гэртээ ороод хувцсаа сольсон ба тэр үед Д.Г ах, Бямбацэцэг эгч нар гар утсаар кино үзээд байж байсан юм. Тэгээд бид нарыг гэрт байж байхад Пүрэвсүрэн ах гаднаас найзуудтайгаа орж ирсэн юм. Орж ирээд архи задалж уусан тэрнээс нь Д.Г ах 2 удаа уусан. Тэгээд дахиж уухгүй гэсэн чинь Пүрэвсүрэн ах найзуудыгаа дагуулаад гараад явсан. Ингээд гарч явсаных нь дараа Бямбацэцэг эгч, Д.Г ах бид гурав хамт гэрээ цэвэрлэсэн... гаднаас Тунгалаг эгч охин Гантуяатайгаа хамт орж ирсэн. Гантуяа эгч намайг хамт цэцэрлэг рүү яваад дүү Отгонбаатарыг аваад ирье гэж хэлэхээр нь хамт гарах гэж байтал Д.Г ах “хамт явж яах гээд байгаа юм, орой аав нь ирээд бөөн юм болно” гээд намайг явуулаагүй. Тэгээд Гантуяа эгч ганцаараа дүүгээ авах гээд явсан. Удалгүй Тунгалаг эгч Бямбацэцэг эгчийг хамт нэг тийшээ яваад ирье гээд дагуулаад явсан юм. Тэгээд Д.Г ах бид хоёр гэртээ хоёулахнаа үлдсэн юм. Тэгээд би орон дээр суугаад ДиВиДи-ээр дуу сонсоод сууж байхад Д.Г ах гэрийн хаалгыг эхэлж түгжээд, дараа нь цонхны хөшгийг хаасан. Гэхдээ Бямбацэцэг эгч, Тунгалаг эгч нарыг хашаанаас гарахыг цонхоор харж байгаад гарсаных нь дараа 2-3 минутын дараа хаалга түгжиж, хөшиг хаасан. Тэгээд цай уучихаад над дээр ирээд миний уруул дээр үнсээд тэврээд байсан... тэгсэн чинь хоёулаа унтъя л даа гээд байсан. Би тэр үед нь унтахгүй, нойр хүрэхгүй байна гэж хэлсэн... Д.Г ах цэцэгтэй цагаан хөнжил барьж ирээд миний болон өөрийнхөө дээгүүр нөмөрч... тэгээд Д.Г ах гутлаа тайлаад, миний жинсэн өмдийг доош нь тайлаад байсан... тэгэхээр нь “та яагаад байгаа юм бэ болиоч” гэсэн чинь “би нэг юм хараадхая, салтаагаа дэлгэ” гээд уурлаад байсан... чи цаашаагаа харчих гээд миний өмдийг, бандааштай хамт шувтлаад намайг цаашаа харуулсан. Тэгээд өөрөө миний ард хэвтээд өмдөө тайлсан. Өмдөө тайлсаныхаа дараа надад “агаа нь чиний боожгойруу өөрийнхөө боожгойг хийж болох уу” гэхээр нь үгүй гэсэн чинь шууд миний араас боожгойгоо хийгээд хөдлөөд байсан... намайг дээшээ хар гээд дээшээ харуулаад, өөрөө миний дээр гараад боожгойгоо миний боожгойруу хийх гэж оролдохоор нь би эсэргүүцээд баруун хөлөөрөө түүний гэдэсрүү нь өшиглөсөн чинь... “чи яахаараа намайг өшиглөдөг юм” гээд зүүн гараараа миний баруун хацар руу 1 удаа алгадсан. дахин өмд, бандаашийг тайлаад дахин өөрийнхөө өмдийг тайлаад өөрийнхөө боожгойг миний хоёр гуяны завсраар нь хийгээд хөдлөөд байсан. Тэгээд жоохон байж байгаад Д.Г ах босоод намайг “босоод өмдөө өмс” гэсэн. Тэгээд би босох гэтэл гуяны хэсэгт нойтон болчихсон байсан. Тэгээд би гуяруугаа хартал цагаан өнгийн шингэн ус шиг зүйл гоожчихсон байсан. Тэгэхээр нь би гараараа арчиж үзээд Д.Г ахад “таны салтаанаас юу гоожоод байгаа юм бэ” гэж асуусан чинь “ахынх нь салтаанаас цус гоожчихож гэж хэлсэн”... тэгээд би энэ талаар нөгөөдөр нь Бямбацэцэг эгчдээ хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 16-19 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Тунгалаг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би тэр өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг 40 минутын орчим нөхрийнхөө дүү болох Бямбасүрэнгийн гэрт ороход Д.Г, Нарансолонго, Бямбацэцэг /Улака/ нар байсан бөгөөд Д.Г бага зэргийн согтолттой халангар сууж байгаа харагдсан бөгөөд Улакаг хамт доошоо явчихаад ирье гэж хэлээд дагуулж 16 цаг 10 минутын орчим тухайн айлаас гараад явсан. Тэгэхэд Д.Г, Нарансолонго хоёр үлдсэн бөгөөд 19 цаг 30 минутын орчим буцаад ороход Гансүх болон Энхнаран нар ирчихсэн хоол ундаа хийгээд сууцгааж байсан... 2019 оны 12 дугаар сарын 13-ны орой 18 цагийн орчим Улака, Нарансолонго хоёр манайх руу орж ирээд Улака надад хандан “эгчээ Нарансолонго сонин юм яриад байна... Д.Г Нарансолонгыг оролдож хүчиндсэн гэж хэллээ..." гэхээр нь гайхаад ...шууд ээжид нь утсаар хэлээд, хэсэг удсаны дараа 108 утсанд хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Б.Бямбацэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Нарансолонго анай би танд нэг юм хэлэх хэрэгтэй байна гэж хэлсэн... Д.Г ах намайг оролдоод байна гэсэн... Д.Г ах чинь чамайг яаж оролдсон юм бэ гэхэд намайг алгадаж аваад өмд шувтлаад уруул дээр үнсээд мөн дээр гараад хөдлөөд байсан гэсэн... Тунгалаг эгч дээр очоод болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд Тунгалаг эгч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-28 дугаар хуудас/,
Гэрч Л.Бямбасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай төрсөн дүү Отгонтуяагийн хүүхэд нь байгаа юм. Би Нарансолонгыг 1 ой гарантай байх үед нь өргөж авч байсан юм... Отгонтуяа нь архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг байсан учир хүүхдийг нь 1 нас хүрэнгүүт нь өөр дээрээ авсан юм... Би эцгийг нь бол ямар хүн, хаана ямар ажил эрхэлдэг талаар нь мэдэхгүй байна... Нарансолонго нь одоог болтол өөрийнхөө ээж Отгонтуяагийн нэр дээр байдаг юм. Нэрийг шилжүүлээгүй байгаа учир нь манай дүү Отгонтуяа нь архи согтууруулах ундааны зүйл уугаад олддоггүй юм... охин Нарансолонгын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож мэдүүлэгт нь хамт суусан юм. Би энэ талаар бүгдийг сонсож мэдсэн. Би одоо энэ асуудлыг хуулийнх нь дагуу шийдүүлмээр байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,
Шинжээч Б.Даваасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хохирогчийн бэлэг эрхтэнд бэлэг эрхтнээ хүргэх, шүргүүлэх үед бол тэмбүү өвчин халдварлахгүй байх боломжтой. Харин бэлгийн харьцаанд орох үед бол халдварлах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Нарансолонгын дээр нь гараад бэлэг эрхтэн рүү нь өөрийнхөө бэлэг эрхтнийг хийх гэж үзсэн чинь орохгүй байсан. Тэгэхээр нь цавинд нь хийгээд 2-3 удаа хөдөлсөн чинь Нарансолонго миний элэгрүү жийхээр нь боссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-93 дугаар хуудас/ шүүгдэгч Д.Г-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-119/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-95/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 40 дүгээр гудамжны 10 тоотод бага насны хүүхэд буюу 10 нас 2 cap 11 хоногтой О.Нарансолонгын хоёр гуяны завсар бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ:Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно.
Харин шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт: Д.Г нь гэм буруутай байна гэсэн дүгнэлт гаргасан болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс хохирол, төлбөр нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Д.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Данзаннямын Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Г-д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 79 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ
ШҮҮГЧИД Ё.ЦОГТЗАНДАН
П.АРИУНБОЛД
ржигин овогт Данзаннямын Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Г-д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 79 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.