| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0019/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл №2576,
хохирогч О.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б. №0668, Л.Хаш №1930*******,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Мд холбогдох эрүүгийн 1907003900176 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, Ам бүл 7 Аав, Ээж, 3 дүүгийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа Нарантуул зах дээр худалдаа эрхэлдэг, ******* аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг,******* тоотод албан ёсны бүртгэлтэй боловч одоо *******,******* тоотод ганцаараа түр оршин суух, ******* овогт Б.М, урьд ял шийтгэлгүй, /**********/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Оргио нэртэй тахианы үйлдвэрийн урд талын орон нутгийн засмал зам дээр 2019 оны 09 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн орчимд улсын дугаартай Тоёота Сиэнта /Тoyota Sienta/ маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг дүрэмд заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осол холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх, буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газарт буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 12.2/ Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас овогтой ийг мөргөж амь насыг нь хохироож улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 09 дүгээр сарын 09-ны орой Нарантуул зах дээрээс гэрээрээ орчихоод эгчийнх рүү явж байсан. Тэгээд цэргийн анги өнгөрөөд явж байтал өөдөөс 2 машин зөрөөд өнгөрсөн. Зөрөөд өнгөрөнгүүт л зам дээр хүн байх шиг байсан. Ямар ч үйлдэл хийж амжаагүй байхад дээгүүр нь гарсан. Тэгээд буугаад харахад замын хөвөөн дээр хүн хэвтэж байсан. Тухайн үед айж сандраад яаснаа мэдэхгүй явсан. Тэр үед түргэн тусламж дуудаж, зугтааж болохгүйгээ мэдэж байсан боловч хаяад явсан. Үүнд их харамсаж байгаа” гэв.
Хохирогч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдрийн өглөө 06 цаг 10 минут гээд цагдаа ирээд хаалга тогшсон. Тэгээд танай хүүхэд осолд орсон байна гээд хэлсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс орсон. Хурдан хот руу яв тун тааруу байгаа гэсэн. Тэгээд машинтай хот руу явсан. Тодорхой хаяггүй гээд эмчилгээ хийгдээгүй байсан. Бичиг баримт нь авч очоод эмчилгээ хийлгэсэн. Тэгээд хагалгаанд орсон. Хагалгаанд орсны дараа эмчилгээ муу байна тун найдваргүй гэж хэлсэн. Тэгээд 09 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй, Б.М биднээс уучлалт гуйсан. Бага хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих хугацаанд 24 цагийн үүрэг Налайх дүүргийн зүүн талын постонд гүйцэтгэсэн. Энэ хугацаанд буюу 2019 оны 09-ны өдөр 20 цаг 40 минутын үед байх хураамжаа аваад байж байтал нэг машинтай эмэгтэй доор зам дээр хүн мөргүүлчихсэн юм шиг байна сандраад тогтож харж чадсангүй гэхээр нь би өөрийн эзэмшлийн 20-29 УНТ улсын дугаартай соната 7 маркын тээврийн хэрэгсэлтэй доош уруудаад явахад хуванцрын үйлдвэрийн урд зам дээр хүн хэвтэж байхаар нь очоод гэрэл тусгаж хартал цус нь гоожсон хүн хэвтэж байхаар нь 20 цаг 53 минутанд Налайх дүүргийн эмнэлэг рүү залгаж мэдэгдээд дараа нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 38-39 дүгээр хуудас/
Гэрч Б.ын мөрдөн шөлгөх ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 09 ны өдөр 21 цагийн үед дүү Баатарын хамт гэртээ байж байтал миний төрсөн эгч гийн хүү гаднаас орж ирээд би хоол хийж байсан болохоор аягалж өгөхөд идчихээд хэвтээд өгсөн. Айхтар юм ярихгүй чимээгүй л байгаад байсан ба хаанаас ирсэн бэ гэхэд гэрээсээ ирлээ гэж хэлсэн. Өөр айхтар зүйл яриагүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 40 дүгээр хуудас/
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нь Улаанбаатар хотод төрж өссөн, 2016 онд Налайх дүүргийн иргэн гэх залуутай танилцаад нэг жил үерхээд 2017 оны 11 дүгээр сард гэр бүл болж нэг гэрт орсон. Ингээд бид хоёр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Туулын 4-10 тоотод амьдарч байгаад 2018 оны 2 дугаар сарын 10-нд охинтой болсон. 2019 оны 09 дүгээр сарын 09-ны орой манай нөхөр найзуудтайгаа гэртээ архи ууж байгаад орой гэрээсээ гарч яваад зам тээврийн осолд орж нас барсан. Манай нөхөр зан байдлын хувьд зөөлөндүү хүн байсан ба заримдаа аав, ээждээ л их уурладаг байсан, сүүлийн үед сардаа ганц хоёр удаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 43 дугаар хуудас/
Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр намайг Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 2-5 тоот гэртээ байж байхад манай найз өглөө 10 цагийн үед хүрч ирээд машины мотор солиод өгөөч гэхээр нь найз нь ажилтай байна цагийн дараа яваад очьё гэхэд тэр яваад өгсөн. Тэгээд би хэлсэн ёсоороо цагийн дараа гэрт нь очиход тэр гэртээ байхгүй эхнэр нь байсан ба хаачсан бэ гэхэд ажилдаа явсан гэсэн. Тэгээд би хувийн машинаар гадуур таксинд явж байгаад орой 16 цагийн үед ийг мотор солиулна гэж байсан гэртээ ирсэн юм болов уу яасан юм бол гээд очиход тэр гурван эрэгтэй хүний хамтаар машины мотороо солих гээд эрэг боолтыг нь тайлаад байж байсан ба намайг орохтой зэрэгцээд тэр хашаагаараа гараад явахаар нь хүүе хаачих нь вэ гэхэд доошоо юманд яваад ирье гээд гүйгээд явсан. Тэгээд хашаан дотор нь ын ажлын газрын ах, тэр ахын найз гэх эрэгтэй хүн, манай хорооны ах гээд гурван хүн байсан ба удалгүй нэг шил 0.75 литрийн архи аваад ороод ирсэн. Нөгөө архиа задлаад дөрвүүлээ хувааж уусан ба би тэр архинаас уугаагүй. Тэр үед би ээс яагаад архи аваад ууж байгаа юм бэ гэхэд манай ажлын ахын найз нь мотор сайн боодог юм тэгээд ганц шил архи авж өгч байгаа юм гэж байсан. Тэгээд нөгөө дөрөв архиа ууж байхдаа мотороо авах гээд дахиад нэг эд анги авах шаардлага гараад авалгүй үлдээсэн. Ингээд харуй бүрий болохтой зэрэгцээд тэд нарын ууж байсан архи нь дууссан. Архи нь дуусангуут ийн ажлын газрын ахын найз гэх эрэгтэй хүн машинтай яваа чи архи уугаагүй юм чинь дөхүүлээд өгөөч гэж надад хэлсэн. Тэгээд би машиныг нь жолоодоод тэнд байсан гадны дөрвөн хүн явахаар болоход хамт явна гэнгүүт машины эзэн болох эрэгтэй хүн чи хэрэггүй үлдээ гэхэд үгэнд нь оролгүй машинд нь суусан. Ингээд би машиныг нь жолоодоод Налайхын төв орж Содон төвийн дэргэд ийн ажлын ахыг буулгаад буцаад 1 дүгээр хороо Энгэр шандын нүүрний эгнээнд байх машины эзэн ахыг машинтай нь үлдээгээд хорооны ах, бид гурав явахаар болоход хорооны ах Энгэр шандын гэр хороололд үлдэнгүүт нь би ийг аваад гэрлүү нь явсан. Ингээд Багануур чиглэлийн төв зам дээгүүр хөндлөн гараад урагшаа Нисэхийн хороо чиглэлд явж байхад найзаа ганц шил архи авч өгөөч гэхээр нь танайд очиж байгаад авч өгье гэхэд миний үгэнд орохгүй улмаар намайг заамдаад авахаар нь гарыг нь тавиулаад Нисэхийн хорооны эцсийн таксины зогсоол чигт ганцаараа гүйсээр байгаад очиход эмэгтэй жолоочтой такси байхаар нь эгчээ 4.000 төгрөг өгье под станцын ойролцоо байгаа манай найзыг аваад гэрт нь хүргэж өгөх хэрэгтэй байна гэхэд тэр эгч зөвшөөрсөн. Ингээд би машинд нь суугаад найзыгаа үлдээсэн газар болох под станцын баруун талд очиход тэр байхгүй байсан. Тэгээд ойр орчимд нь хайсан боловч олдохгүй байхаар нь гэрт нь очоод эхнэрт нь хэлэхэд за одоо ирэх байлгүйдээ гэхээр нь би шууд гэртээ харьсан. Маргааш өдөр нь ийн эхнэр над руу залгаад урд орой ийг зам тээврийн осолд орж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн талаар хэлсэн...”гэх мэдүүлэг,
/хх-ийн 51 дүгээр хуудас/
Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н. бид хоёр Налайх дүүргийн тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-т ачигчаар ажилладаг байсан. Хамгийн сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр бид хоёр ажлаасаа 14 цагийн үед буусан. Тэгээд гэрлүүгээ явах гэхэд талийгаач намайг манайд очоод машины мотор үзээд өгөөч янзлах гэсэн чинь мэдэхгүй байна гэхээр нь ааваараа үзүүлээчээ аав чинь машин тэрэг үзэж янзалдаг биздээ гэхэд аав Казакстан явах гээд байнаа та үзээд өгөөч гээд гуйгаад байхаар нь түүнтэй хамт гэрт нь очсон. Гэрт нь очиход тэр өчигдөр орой ууж байсан пивоны үлдэгдэл байна гээд 0.5 литрийн лаазтай пиво гаргаж ирээд өгөхөөр нь ах нь ажилтай гээд уугаагүй юм. Харин тэр өөрөө нөгөө пивоо задлаад бүгдийг нь уусан. Тэгээд гадаа нь байсан жижиг суудлын машиных нь моторыг авахаар боолтыг нь тайлсан. Тэр хооронд талийгаач 2 литрийн савтай пиво аваад ирснээс хувааж уусан. Тэгээд машиных нь моторын зарим эд ангийг салгаж чадахгүй байж байхад манай найз над руу залгахаар нь хүрээд ирээ машины мотор авах гэсэн чинь чадахгүй байна гэхэд тэр удалгүй хүрээд ирсэн. ирээд миний мэдэхгүй байгааг зааж өгөөд надад тусалсан. Тэгээд бид хоёр ууж байсан пивоноосоо ид өгөхөд тэр пиво уудаггүй гэхэд тэгвэл танд архи авчирч өгнөө гээд талийгаач эхнэрийгээ дэлгүүр явуулж 0.5 литрийн хараа нэртэй архи авчирч өгсөн. Уг архийг би найзтайгаа хувааж уусан. эд өгөхөд ах би пиво уусан юм чинь дэмий байх гээд хоёр хундага архи л уусан байх. Тэгээд архи ч дууссан ба тайлж дуусгасан мотороо авах гэхэд хүн дутмаг байсан чинь хүн дуудаад ирье гээд хоёр залуу дуудаж ирсэн бөгөөд мотор авах гэхэд харанхуй болсон тул мотороо авахаа хойшлуулаад талийгаач дуудаж ирсэн хоёр залуугийн нэгийг явуулж 0.75 литрийн хараа нэртэй архи авчруулсан. Архинд явж ирсэн казак залуу, талийгаач, манай найз бид дөрөв нөгөө архиа хувааж уусан. Тэгээд явах болоод манай найзын машиныг архи уугаагүй залуу жолоодоод бид дөрвүүлээ уг машинд суугаад явсан ба би Содон төвийн дэргэд машинаас буугаад үлдсэн. Нөгөө дөрөв цаашаа явсан ба хаашаа явсныг нь би мэдээгүй. Маргааш өглөө нь миний утас дуугарахаар нь авахад ын эхнэр байсан ба тэр та ямар сонин юм бэ манай нөхөр урд орой машинд дайруулаад гэмтсэн байна шдээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 54 дүгээр хуудас/
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 09 ны өдөр манай найз намайг Нисэхийн хороонд нэг айлд хүрээд ирээчээ машины мотор салгах гэсэн чинь мэдэхгүй байна гэхээр нь зааж өгсөн хаягаар нь очиход гэх айл байсан. Тэгээд хашаанд байсан жижиг суудлын тэрэгний моторыг нь яаж авах талаар зааж зөвлөөд өөрөө бас тусалсан. Тэгэж байхад , хоёр пиво ууж байсан ба надад өгөхөөр нь би пиво уудаггүй юм гэсэн. Тэгтэл ын эхнэр гэх эмэгтэй 0.5 литрийн архи авчраад өгөхөөр нь юм хийж байхдаа гурвуулаа хувааж уусан. Тэгээд ууж байсан архи дууссан ба мотороо өргөж авах гэхэд гурвуулаа гаргаж дийлэхгүй байнгуут хүн дуудна гээд явснаа хоёр залуу дагуулаад ирсэн. Ингээд мотороо гаргах гээд дахин нэг эд анги тайлах шаардлага гарсан ба түүнийг дараа нь тайлаад мотороо авахаар болж хойшлуулсан. Тэр үед дахиад 0.75 литрийн архи аваад ирснээс сүүлд ирсэн хоёр залуугийн нэг нь, талийгаач , бид дөрөв хувааж уусан. Архи ууж байхад харанхуй болсон бөгөөд архиа ууж дуусгаад явахаар болонгуут би архи уусан тул жолоо барихгүй гэхэд сүүлд ирсэн хоёр залуугийн архи уугаагүй залуу нь миний машиныг жолоодоод хүргэж өгөхөөр болцгоосон. Тэгээд машинд сууцгаах үед талийгаач машинд суугаад явах гэхээр нь би түүнд хандаад ахын дүү одоо гэртээ үлдээ тэгээд ч ах нь машиныхаа суудлын бүрээсээ угаагаад удаагүй болохоор тостой хувцастай хүн суулгамааргүй байна гэхэд миний үгэнд орохгүйгээр машинд суусан. Тэгээд тэдний гаднаас хөдлөөд Содон төвийн дэргэд ийг буулгаад хойшоо 1 дүгээр хороо Энгэр шандын 1А-1 тоотод намайг машинтай хамт хүргэж өгөөд нөгөө гурав машинаас буугаад явцгаасан. Түүнээс хойш тэдгээр хүмүүстэй дахиж уулзаагүй бөгөөд хаашаа явсныг нь ч мэдээгүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 57 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/82 дугаар:
1. Талийгаачийн цогцост гавал-тархины битүү гэмтэл: Дух ясны шугаман хугарал, Зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, Их тархины зүүн дух, чамархай, дагз, баруун зулай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, Цээж-хэвлийн хавсарсан гэмтэл: зүүн 6,7,8-р хавирганы зөрүүгүй шууд бус хугарал, зүүн 9,10-р хавирганы хугаралыг зассан мэс заслын дараах байдал, Зүүн эгэм ясны хугарал , Уушгины эдийн няцрал, Элэгний эдийн няцрал, Баруун зүүн бөөрний өөхөн эд, ходоодны мах махиа хэсгийн өөхөн эдэд цус хуралт, Бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, Баруун дунд чөмөг ясны хугарлыг бэхэлсэн мэс заслын дараах байдал, Баруун зүүн суудал ясны хугарал, Зүүн сүүж ясны хугарал, Баруун хацар ясны хугарал, Баруун гуянд шарх, Нүүр, хүзүү, цээж, нуруу, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь талийгаачийн амьд байх үед үүссэн гэмтлүүд байна.
4.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.
5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламжийг цаг тухайд нь хүргэсэн байна.
7. Талийгаач нь ГССҮТ-ийн өвчний түүхэнд бичигдсэнээр 2019 оны 09 дүгээр сарын 13 ны 09.05 минутанд нас баржээ” гэх дүгнэлт,
/хх-ийн 60-65 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5050 дугаар:
“ 1.2 Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “ 22 нас” гэж хаягласан цусанд 2.6 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2.6 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
/хх-ийн 70 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5051 дугаар:
“ Н. гэх цус нь В/III/бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт,
/хх-ийн 71 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5052 дугаар:
“Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “ 09/10” гэж хаягласан цусанд спирт илрээгүй”гэх дүгнэлт,
/хх-ийн 75 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5053 дугаар:
1. Б.М гэх цус нь А/II/бүлгийн харьяалалтай байна.”гэх дүгнэлт,
/хх-ийн 77 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5100 дугаар:
1. Шинжилгээнд ирүүлсэн НД-ийн 1-р хороо Бенерпластик ХК-ны урд зам дээр осол болж хүн дайрагдсан ХГ-аас илрүүлсэн үс болон хар өнгийн хуванцар гэсэн бичигтэй гялгар уутанд 2-4 см орчим урттай үс мэт зүйл болон НД-ийн 5-р хороо Гандан ам 3-1 тоот хашаанд т/х-ийн доод анги /тэнхлэг/ дээрээс илрүүлэн хурааж авсан үсний хэсэг гэсэн бичигтэй гялгар уутанд 1-2 см орчим урттай үс мэт зүйлүүд нь хүний үс мөн байна. Бүлгийн харьяалал тогтоох боломжгүй. Жич: Үсний бүлгийн харьяалал тогтоох шинжилгээ нь Биологийн лабораторид хийгдэхгүй байгаа болно.” гэх дүгнэлт,
/хх-ийн 80 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5491 дугаар:
1.Хэргийн газраас хураан авсан гэх хар өнгийн зүйлс нь хүний үс мөн байна
2. Уг үс нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна”гэх дүгнэлт,
/хх-ийн 81дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4494 дугаар:
1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн богино савхин хүрмэнд 502 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт, 320мм ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна.
-Хагас ханцуйтай хар өнгийн цамцанд 800мм, 506мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Уг зүсэгдэлтүүд нь хувцасыг тайлах явцад хайчаар үүссэн байх боломжтой. Мөн 50 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт байна.
-Саарал өнгийн өмдөнд 208 мм, 300 мм, 100 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолтууд байна.
2. Дээрх гэмтлүүд 2019 оны 09 дүгээр сарын 09-ны орой хохирогч зам тээврийн осолд орох үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй ”гэх дүгнэлт,
/хх-ийн 84 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4493 дугаар:
1.Шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай Toyota sienta тээврийн хэрэгслийн урд анги буюу гупер дээрээс бэхжүүлсэн оёдлын утас гэх хаягтай цайвар өнгийн утаслаг сэмэрдэсүүд нь хохирогчийн өмсөж явсан гэх саарал өнгийн өмдний материалын сэмэрдэстэй өнгө, диаметр, шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 88 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5099 дугаар:
1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн богино савхин куртик, захтай хар өнгийн футболка, саарал өнгийн бэлтгэлийн өмдөн дэр хүний цус илэрсэн.
2. Саарал өнгийн бэлтгэлийн өмдөн дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.
3. Хар өнгийн богино савхин куртик, захтай хар өнгийн футболкан дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.
4. Түрийтэй хар өнгийн хос гутал, 2 хэсэг даавуу /хөлийн ороолт/, бор өнгийн саравчтай малгайн дээр цус илрээгүй” гэх дүгнэлт,
/хх-ийн 93 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5163 дугаар:
1. Шинжилгээнд ирүүлсэн Toyota sienta маркын авто машины гэрэлтүүлэх хэрэгсэл, тоормос, жолооны механизм ажиллаж байна. Стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох багаж байхгүй тул тодорхойлох боломжгүй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн автомашины дөрвөн дугуй нь М+S шавар болон цасанд, уул болон цасан ширхэг бүхий өвөл хэрэглэж болох дугуй байна. Зүүн урд талын дугуй хээ элэгдсэн тул хээний хувьд стандартад нийцэхгүй байна. Бусад дугуй нь хээний хувьд стандартад нийцэж байна.
3. Автомашины капот ангайж салсан, урд бамбай хагарсан, тээшний таг дотогш хонхойсон, радиаторын доод хөндөл төмөр дотогш гулзайсан зэрэг гэмтлүүдтэй байна. Дээрх гэмтлүүд нь осол гарахад нөлөөлөхгүй.
4. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт,
/хх-ийн 96 дугаар хуудас/
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б. Даштогтохын 40 дугаар:
1. Toyota sienta маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. МУ-ын ЗХД-ийн 3 дугаар зүйл “3.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, ЗХД-ын 12 дугаар зүйл 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн хэрэг, осол гарах болсон үндэслэлтэй байна. Явган зорчигч Н. нь ЗХД-ийн 5 дугаар зүйл 5.Явган зорчигчийн үүрэг 5.1. Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуу хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар /тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна, 5.1.2. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэх, буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх,
2. Тухайн зам тээврийн ослын үед тээврийн хэрэгслийн тормосны мөр гараагүй учир тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.
3. Тухайн замын зохион байгуулалт, тэмдэг, тэмдэглэгээ, үзэгдэх орчин нөхцөл байдал осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй.
4. Тухайн зам тээврийн хэрэг, ослын үзлэг хийсэн тэмдэглэл болон схем зургаас харахад Б.М нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна.
5. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт
/хх-ийн 105 дугаар хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,
/хх-ийн 4-6 дугаар хуудас/
Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 6-8 дугаар хуудас
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 9-13 дугаар хуудас/
Б.Мй иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 130 дугаар хуудас/
Б.Мий иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,
/хх-ийн 152 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 155 дугаар хуудас/
Хохирлын баримтууд,
/хх-ийн 170-178 дугаар хуудас/
*******ны тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “Б.М нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Оргио нэртэй тахианы үйлдвэрийн урд талын орон нутгийн засмал зам дээр 2019 оны 09 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн орчимд улсын дугаартай Тоёота Сиэнта /Тoyota Sienta/ маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг дүрэмд заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осол холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх, буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газарт буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 12.2/ Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас овогтой ийг мөргөж амь насыг нь хохироож улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэх,
Шүүгдэгч Б.Мгийн “Гэм буруу дээрээ маргахгүй байгаа” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.гийн “Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осолд холбогдож бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн. Гэм буруу дээрээ маргадаггүй” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Мд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний орой 20 цаг 50 минутын орчим Налайх дүүргийн 1 дүгээр хороо “Оргио” тахианы үйлдвэрийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй Тоёота Сиэнта /Тoyota Sienta/ маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна” гэсэн, явган зорчигч мөн дүрмийн 5.1, 5.12 заалтыг бичих заалтыг тус тус зөрчсөний улмаас Н.ийг дайран амь насыг нь хохироож,
мөн дүрмийн 3.5.а “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг дүрэмд заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осол холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, б “осолд өртсөн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх, буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газарт буцаж ирэх”, г “тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн үүргээ зөрчин улмаар дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан болох нь:
шүүгдэгч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 09-ны орой Нарантуул зах дээрээс гэрээрээ орчихоод эгчийнх рүү явж байсан. Тэгээд цэргийн анги өнгөрөөд явж байтал өөдөөс 2 машин зөрөөд өнгөрсөн. Зөрөөд өнгөрөнгүүт л зам дээр хүн байх шиг байсан. Ямар ч үйлдэл хийж амжаагүй байхад дээгүүр нь гарсан. Тэгээд буугаад харахад замын хөвөөн дээр хүн хэвтэж байсан. Тухайн үед айж сандраад яаснаа мэдэхгүй явсан. Тэр үед түргэн тусламж дуудаж, зугтааж болохгүйгээ мэдэж байсан боловч хаяад явсан. Үүнд их харамсаж байгаа...” гэх,
хохирогч О.Бийн “...Тэр өдрийн өглөө 06 цаг 10 минут гээд цагдаа ирээд хаалга тогшсон. Тэгээд танай хүүхэд осолд орсон байна гээд хэлсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс орсон. Хурдан хот руу яв тун тааруу байгаа гэсэн. Тэгээд машинтай хот руу явсан. Тодорхой хаяггүй гээд эмчилгээ хийгдээгүй байсан. Бичиг баримт нь авч очоод эмчилгээ хийлгэсэн. Тэгээд хагалгаанд орсон. Хагалгаанд орсны дараа эмчилгээ муу байна тун найдваргүй гэж хэлсэн...” гэх,
Гэрч Д.ын “...2019 оны 09-ны өдөр 20 цаг 40 минутын үед байх хураамжаа аваад байж байтал нэг машинтай эмэгтэй доор зам дээр хүн мөргүүлчихсэн юм шиг байна сандраад тогтож харж чадсангүй гэхээр нь би өөрийн эзэмшлийн 20-29 УНТ улсын дугаартай соната 7 маркын тээврийн хэрэгсэлтэй доош уруудаад явахад хуванцрын үйлдвэрийн урд зам дээр хүн хэвтэж байхаар нь очоод гэрэл тусгаж хартал цус нь гоожсон хүн хэвтэж байхаар нь 20 цаг 53 минутанд Налайх дүүргийн эмнэлэг рүү залгаж мэдэгдээд дараа нь цагдаад мэдэгдсэн” гэх,
Гэрч Б.гийн “...2019 оны 09 дүгээр сарын 09-ны орой манай нөхөр найзуудтайгаа гэртээ архи ууж байгаад орой гэрээсээ гарч яваад зам тээврийн осолд орж нас барсан...” гэх мэдүүлэгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/82, 5050, 5051, 5052, 5053, 5100, 5491, 4494, 4493, 5099, 5163 гэх дугаартай дүгнэлтүүд,
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б. Даштогтохын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дугаар дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт,
дээрхи зүйлд заасан гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н. ийн амь нас хохиросон ба хохирогч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй, хөнгөн ял оноож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасныг үндэслэн шүүдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил нээлттэй дэглэмтэй хорих ангид хорих ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгө буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар нээлттэй дэглэмтэй хорих ангид ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэх,
Шүүгдэгчээс “Их харамсаж байгаа. Одоо ч гэсэн хохирогчийн ар гэрээс уучлалт хүсмээр байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хуульд нийцүүлж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүсэж байна...” гэх,
Хохирогчоос “Б.М биднээс уучлалт гуйсан. Бага хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйл заавал яригдах ёстой. Гэхдээ ял шийтгэл дээр хүнд, хөнгөнтэй холбоотой ямар нэгэн санал хэлэхгүй гэдэг зүйлийг үйлчлүүлэгч тал маань хэлсэн. Хохирлоо бүрэн барагдуулсан. Яг хэдэн жилийн хорих ял ийм хугацаагаар торгуулийн ял шийтгэл оногдуулна гэдгийг дурдах нь зохимжгүй асуудал гэж үзэж байна” гэх, санал, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт түүнд хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Б.Мийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Мий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Б.Мий №236872 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, №01277130 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Мд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар зүйл, 6 дугаараар тэмдэглэж хураан авсан 3 ширхэг хуванцар зүйл, 3 ширхэг будагний хэлтэрхий, бор өнгийн саравчтай малгай, автомашинд хийсэн үзлэгээр хураан авсан цагааний өнгийн утасны хэсэг, хар өнгийн үсний дээж, талийгаач Н.ийн цогцост хийсэн үзлэгээр хураан авсан хар өнгийн савхин хүрэм, хагас ханцуйтай хар өнгийн цамц, саарал өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ