Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ө.Гд холбогдох эрүүгийн 1806000001436 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт *******,*******,******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт Ө.Г, /РД:**********/

Урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 49 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулсан.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

1. Шүүгдэгч Ө.Г нь Д.Нтэй бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, Горкийн *******-928 тоотод оршин суух иргэн Б.Агийн гэрт хууль бусаар нэвтрэн орж зөөврийн компьютер, камер, пүүз, арьсан гутал, мөнгөн бөгж, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлж нийт 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Х.*******, У. нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр , тоотод оршин суух иргэн Э.Хатанбаатарын гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн зурагт, ээмэг, бөгж, камер зэрэг эд зүйлс хулгайлж нийт 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Л., Х.******* нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 25-14 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж бэлэн 1.000.000 төгрөг, хөөрөг 1 ширхэг хулгайлж нийт 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Л., Х.******* нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 17-20 тоотод оршин суух иргэн П.ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж халтар манан хөөрөг, хаш хөөрөг, алтан бөгж зэрэг эд зүйлс хулгайлж нийт 15.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Х.*******тэй бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр , тоотод оршин суух иргэн Т.Нямдоржийн гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, мөнгөн товч, ээмэг бугуйвчны хослол, чулуун ээмэг, архи, хүрэм, халтар манан хөөрөг, мөнгөний гахай 6000 төгрөг, түрийвч зэрэг эд зүйлс хулгайлж нийт 448.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. У., Х.******* нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын *******-ний өдөр , тоотод оршин суух иргэн Э.Цолмонгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг монетон гинж, дунд зэргийн хэмжээтэй цагаан өнгийн ipad-38, 5 ширхэг монетон бөгж,  монетон 2 хос ээмэг, playstation тоглоом, алтан гинж, пума брэндийн спорт бугуйн цаг эд зүйлс хулгайлж нийт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Х.*******, У. нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр , тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаатарын гэрт хууль бусаар нэвтрэн орж пүүз, бэлэн 100.000 төгрөг, мөнгөн гинж, мөнгөн ээмэг, кулон ай пад зэрэг эд зүйлс хулгайлж нийт 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Х.*******, У. нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр , тоотод оршин суух иргэн С.Насанбатын гэрт хууль бусаар нэвтрэн орж манан хөөрөг, мөнгөн аяга, зургийн аппарат, чулуун хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлж нийт 2.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Б., Х.*******, М. нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр , тоотод оршин суух иргэн Д.гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж бэлэн 431.000 төгрөг, жижиг хөгжим зэргийг хулгайлж нийт 461.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Б., Х.*******, М. нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр , тоотод оршин суух иргэн Б.ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж халтар манан хөөрөг, өсгөгч, зөөврийн компьютер, мөнгөн аяга, мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж, зэрэг эд зүйлс хулгайлж нийт 4.301.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Б., А. нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр , тоотод оршин суух иргэн И.гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж алтан ээмэг, монетон бөгж, монетон ээмэг, монетон гинж, монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, зэрэг эд зүйлс хулгайлж нийт 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Б.тэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 7-07 тоотод оршин суух иргэн Б.Майцэцэгийн гэрээс 6 ширхэг мөнгөн аяга, манан хөөрөг хулгайлж нийт 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Б.тэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 4-17 тоотод оршин суух, иргэн Г.Баяраагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж Нөүтбүүк, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч, монетон зүйлт зэрэг эд зүйл хулгайлж нийт 1.515.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Ө.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Номин-Эрдэнэ гэдэг хүүхэдтэй нийлж хулгай хийсэн. Хулгай хийж олсон мөнгөө хэрэгцээндээ тохируулаад хувааж авсан.

...*******, нартай 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг 24 дүгээр хорооноос хулгай хийсэн. Хулгай хийгээд авсан эд зүйлээ бүгдийг нь ломбардад тавиад ******* гэдэг хүүхэд түрээсийн мөнгөө төлнө гээд авч явсан.

..., ******* нартай бүлэглэн бэлэн 1.000.000 төгрөг, нэг хөөрөг хулгайлсан байдаг. Үүний хөөргийг нь авч явж байгаад алдсан. Бэлэн 1 000 000 төгрөгийг бид 3 хуваагаад авсан.

...дараагийн үйлдэл нь *******, нартай бүлэглэн ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж халтар манан хөөрөг, хаш хөөрөг, алтан бөгж зэрэг эд зүйл хулгайлж 15 800 000 төгрөгийн хохирол учруулсан. Үүний 2 хөөргийг нь Урт цагаан дээр зарсан.

...Дараагийн үйлдэл нь *******тэй бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хулгай хийсэн. Мөнгөн эдлэлүүдийг нь Сансарт аваачиж зарсан хөөргийг нь би анзаараагүй.

..., ******* нартай 2016 оны 04 дүгээр сарын *******-ний өдөр Сонгинхайрхан дүүрэгт хулгай хийсэн. Иргэн Цолмонгийн гэрээс 3 ширхэг монетэн гинж, дунд зэргийн хэмжээтэй цагаан өнгийн Ай пайд 38, 5 ширхэг монетэн бөгж, хос ээмэг, алтан гинж, пума брэндийг эд зүйл хулгайлсан. 3 400 000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ бүгдийг бас хуваагаад авсан. Хувааж аваад өөрсдөө өмсөж зүүх хувцсаа аваад, байрныхаа сарын мөнгийг өгсөн. Тэгээд хүрээд ирээч гэж дууддаг байсан. Очих бүрдээ хулгай хийдэг байсан.

...Дараагийн үйлдэл нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хулгай хийсэн зүйлүүдийг мөн бүгдийг нь бас хуваан авч 480 000 төгрөгийн хохирол учруулсан.

...*******, нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хулгай нийт 2 280 000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнийгээ үрж дуусгасан.

...10 дахь үйлдэл нь , *******, нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нд хулгай хийсэн. Үүнийг бас дөрвүүлээ хувааж авсан. Энэ үйлдэл нь нэг хашаанд 2 айл байсан. Буцаагаад бүгдийг нь өгсөн.

...дараагийн үйлдэл нь , нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хулгай хийн 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан үүнийг хамтдаа үрсэн.

...12 дахь үйлдэл нь тэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүрэгт хулгай хийсэн. Энэ үйлдлийн 6 ширхэг мөнгөн аягыг мөн өгсөн. Хөөрөг нь хаягдсан байсан.

...13 дахь үйлдэл нь тэй бүлэглэн Налайх дүүрэгт хулгай хийсэн. 1 515 000 төгрөгийн хохирол учруулан хамт үрсэн. Эдгээр үйлдлүүдээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ө.Г нь Д.Нтэй бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, Горкийн *******-928 тоотод оршин суух иргэн Б.Агийн гэрт хууль бусаар нэвтрэн орж зөөврийн компьютер, камер, пүүз, арьсан гутал, мөнгөн бөгж, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлж нийт 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан:

            Хохирогч, Иргэний нэхэмжлэгч Б.Агийн мэдүүлэг, /1хх-ийн 09-17 дугаар хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ, /1хх-ийн 23 дугаар хуудас/,

            Гэрч А.Мөнхбаатарын мэдүүлэг /1хх-ийн 24-25 дугаар хуудас/,

            Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

            /1хх-ийн 33-35 дугаар хуудас/,

            Яллагдагч Д.Номин-Эрдэнийн мэдүүлэг /1хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

            Х.*******, У. нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр , тоотод оршин суух иргэн С.Насанбатын гэрт хууль бусаар нэвтрэн орж манан хөөрөг, мөнгөн аяга, зургийн аппарат, чулуун хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлж нийт 2.280.000 төгрөгийн хохирол учруулсан:

            Хохирогч С.Насанбатын мэдүүлэг /1хх-ийн 65-67 дугаар хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ, /1хх-ийн 68 дугаар хуудас/

            Гэрч Н.Булганцэцэгийн мэдүүлэг /1хх-ийн 69-70 дугаар хуудас/

            Яллагдагч У.ийн мэдүүлэг /1хх-ийн 79-84 дүгээр хуудас/

 

            Б.тэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 7-07 тоотод оршин суух иргэн Б.Майцэцэгийн гэрээс 6 ширхэг мөнгөн аяга, манан хөөрөг хулгайлж нийт 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан:

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 49-52 дугаар хуудас/

            Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 53-54 дүгээр хуудас/

            Хохирогч Б.Майцэцэгийн мэдүүлэг /1хх-ийн 55-57, 2хх-ийн 06-08 дугаар хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 58, 2хх-ийн 09 дүгээр хуудас/

Яллагдагч Ө.Ггийн мэдүүлэг /4хх-ийн 108-109 дүгээр хуудас/

 

            Б.тэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 4-17 тоотод оршин суух, иргэн Г.Баяраагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж Нөүтбүүк, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч, монетон зүйлт зэрэг эд зүйл хулгайлж нийт 1.515.000 төгрөгийн хохирол учруулсан:

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 235-240 дүгээр хуудас/,

            Хохирогч Г.Баяраагийн мэдүүлэг /1хх-ийн 243-244 дүгээр хуудас/,

            Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 245-246 дугаар хуудас/,

            Яллагдагч Ө.Ггийн мэдүүлэг /4хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

           

            Х.*******, У. нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр , тоотод оршин суух иргэн Э.Хатанбаатарын гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн зурагт, ээмэг, бөгж, камер зэрэг эд зүйлс хулгайлж нийт 650.000 төгрөгийн хохирол учруулсан:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 95-108 дугаар хуудас/,

            Хохирогч Э.Хатанбаатарын мэдүүлэг /1хх-ийн 118-120 дугаар хуудас/,

            Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 1******* дүгээр хуудас/,

            Яллагдагч Х.*******ийн мэдүүлэг /1хх-ийн 141-143 дугаар хуудас/,

            Яллагдагч Ө.Ггийн мэдүүлэг /1хх-ийн 152-153 дугаар хуудас/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 154-157 дугаар хуудас/,

           

            У., Х.******* нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын *******-ний өдөр , тоотод оршин суух иргэн Э.Цолмонгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг монетон гинж, дунд зэргийн хэмжээтэй цагаан өнгийн ipad-38, 5 ширхэг монетон бөгж,  монетон 2 хос ээмэг, playstation тоглоом, алтан гинж, пума брэндийн спорт бугуйн цаг эд зүйлс хулгайлж нийт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 176-184 дүгээр хуудас/,

            Хохирогч Э.Цолмонгийн мэдүүлэг /2хх-ийн 192-195 дугаар хуудас/,

            Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 196-198 дугаар хуудас/,

            Гэрч С.Баянмандахын мэдүүлэг /2хх-ийн 199-200 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2845 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 205-*******3 дугаар хуудас/,

            Яллагдагч Х.*******ийн мэдүүлэг /2хх-ийн *******9-226 дугаар хуудас/,

            Яллагдагч Ө.Ггийн мэдүүлэг /2хх-ийн 228-232 дугаар хуудас/,

            Яллагдагч У.ийн мэдүүлэг /2хх-ийн 233-236 дугаар хуудас/,

 

             Л., Х.******* нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 17-20 тоотод оршин суух иргэн П.ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж халтар манан хөөрөг, хаш хөөрөг, алтан бөгж зэрэг эд зүйлс хулгайлж нийт 15.800.000 төгрөгийн хохирол учруулсан:

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 247-250 дугаар хуудас/,

            Хохирогч П.ын мэдүүлэг /3хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

            Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

            Гэрч Н.Алтанцогийн мэдүүлэг /3хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

            Яллагдагч Х.*******ийн мэдүүлэг /3хх-ийн *******-22 дугаар хуудас/,

 

            Л., Х.******* нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 25-14 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж бэлэн 1.000.000 төгрөг, хөөрөг 1 ширхэг хулгайлж нийт 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 29-38 дугаар хуудас/,

            Хохирогч Б.Алтанцэцэгийн мэдүүлэг /3хх-ийн 47-48 дугаар хуудас/,

            Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 223 дугаар хуудас/,

            Гэрч Д.Эрхэмбаярын мэдүүлэг /3хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

            Яллагдагч Х.*******ийн мэдүүлэг /3хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 

            Б., А. нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр , тоотод оршин суух иргэн И.гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж алтан ээмэг, монетон бөгж, монетон ээмэг, монетон гинж, монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, зэрэг эд зүйлс хулгайлж нийт 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан:

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 74-81 дүгээр хуудас/,

            Хохирогч И.гийн мэдүүлэг /3хх-ийн 85-86 дугаар хуудас/,

            Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 87 дугаар хуудас/,

            Яллагдагч Ө.Ггийн мэдүүлэг /4хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

 

            Х.*******тэй бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр , тоотод оршин суух иргэн Т.Нямдоржийн гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, мөнгөн товч, эээмэг бугуйвчны хослол, чулуун ээмэг, архи, хүрэм, халтар манан хөөрөг, мөнгөний гахай 6000 төгрөг, түрийвч зэрэг эд зүйлс хулгайлж нийт 442.000 төгрөгийн хохирол учруулсан:

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 105-116 дугаар хуудас/,

            Хохирогч Т.Нямдоржийн мэдүүлэг /3хх-ийн 1*******-125 дугаар хуудас/,

            Гэрч Э.Энхчимэгийн мэдүүлэг /3хх-ийн 126-127, 4хх-ийн 74 дугаар хуудас/,

            Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 126-127 дугаар хуудас/,

            Яллагдагч Х.*******ийн мэдүүлэг /3хх-ийн 175-177 дугаар хуудас/,

 

            Х.*******, У. нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр , тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаатарын гэрт хууль бусаар нэвтрэн орж пүүз, бэлэн 100.000 төгрөг, мөнгөн гинж, мөнгөн ээмэг, кулон ай пад зэрэг эд зүйлс хулгайлж нийт 480.000 төгрөгийн хохирол учруулсан:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 143-151 дүгээр хуудас/,

            Хохирогч Д.Мөнхбаатарын мэдүүлэг /3хх-ийн 155-156 дугаар хуудас/,

            Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 157 дугаар хуудас/,

            Яллагдагч Х.*******ийн мэдүүлэг /3хх-ийн 175-177/,

 

            Б., Х.*******, М. нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр , тоотод оршин суух иргэн Д.гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж бэлэн 431.000 төгрөг, жижиг хөгжим зэргийг хулгайлж нийт 461.000 төгрөгийн хохирол учруулсан:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 196-206 дугаар хуудас/,

            Эд зүйлс хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх-ийн 208-*******3 дугаар хуудас/,

            Хохирогч Д.гийн мэдүүлэг /3хх-ийн *******5-*******6 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 03/189 дугаар шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 232-239 дүгээр хуудас/,

            Яллагдагч Х.*******ийн мэдүүлэг /3хх-ийн 244-245 дугаар хуудас/,

            Яллагдагч М.гийн мэдүүлэг /3хх-ийн 247-248 дугаар хуудас/,

 

            Б., Х.*******, М. нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр , тоотод оршин суух иргэн Б.ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж халтар манан хөөрөг, өсгөгч, зөөврийн компьютер, мөнгөн аяга, мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж, зэрэг эд зүйлс хулгайлж нийт 4.301.000 төгрөгийн хохирол учруулсан:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 196-206 дугаар хуудас/,

            Хохирогч Б.ийн мэдүүлэг /3хх-ийн *******8-*******9 дүгээр хуудас/,

            Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 208-*******3 дугаар хуудас/,

            Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх-ийн 208-*******3 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 03/189 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 232-239 дүгээр хуудас/,

            Яллагдагч Х.*******ийн мэдүүлэг /3хх-ийн 244-245 дугаар хуудас/,

            Яллагдагч М.гийн мэдүүлэг /3хх-ийн 247-248 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4хх-ийн 105 дугаар хуудас/, Эрүүгийн 1806000001436 дугаартай хэрэгт яллагдагч Ө.Ггийн цагдан хоригдсон хугацаа тоолсон тэмдэглэл /4хх-ийн 145-146 дугаар хуудас/, Эрүүгийн 1806000001436 дугаартай хэргийн хохирлын тооцоо /4хх-ийн 147-150 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:

“Шүүгдэгч Ө.Гд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, дараах гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ө.Г нь нийт 13 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ө.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай”  гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “...Нийт 13 удаагийн үлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргахгүй” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Шүүгдэгч Ө.Г нь 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл 13 удаагийн үйлдлээр нийт 9 824 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох тогтоогдож байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Гд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

1.Шүүгдэгч Ө.Г нь Д.Нтэй бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, Горкийн*******-928 тоотод оршин суух иргэн Б.Агийн гэрт хууль бусаар нэвтрэн орж зөөврийн компьютер, камер, пүүз, арьсан гутал, мөнгөн бөгж, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлж нийт 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ө.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээж өгсөн “...2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Номин-Эрдэнэ гэдэг хүүхэдтэй нийлж хулгай хийсэн. Хулгай хийж олсон мөнгөө хэрэгцээндээ тохируулаад хувааж авсан...” гэх, 

хохирогч Б.Агийн “...2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 08 цаг өнгөрөөгөөд би эхнэр хүүхдийнхээ хамтаар гэрээсээ буюу Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, Горькийн *******-928 тоотоос гараад ажил руугаа явсан бөгөөд ажил дээр байж байгаад 22 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой байхаар нь юунд ч хүрэлгүйгээр шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх,

   гэрч А.Мөнхбаатарын “орой 18 цагийн орчимд ажлаа тараад хойшоо лагер явчихаад шөнийн 22 цагийн орчим гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой байсан тул манай аав Амарсанаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэх,

Яллагдагч Д.Номин-Эрдэнийн “...2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Галсэмбэрүү намайг түрээсийнхээ байранд байж байхад “Хоёулаа гаръя” гэхээр нь би “За” гэж хэлээд бид хоёр Жуковын буудлаас такси бариад Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, Горькийн гудамжинд нэг хашааны гадна талд буучихаад таксины мөнгийг Галбэмбэрүү төлсөн...Галсэмбэрүү тухайн айлын цонхоор нь орчихоод бага зэрэг удаж байснаа гарч ирээд намайг “Ороод ир” гэсэн...Тэгтэл Галсэмбэрүү надад 3D аппарат болон нөүтбүүкийг цүнхэлчих гээд өгөхөөр нь би цүнхэндээ хийсэн. Тэгэхэд Галсэмбэрүү өөрийнхөө өмсөж байсан саарал өнгийн “Жордан” гэсэн бичигтэй цахилгаантай цамцаа тайлаад өөр цамц өмссөн” гэх мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ, Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр,

 

2. Х.*******, У. нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр , тоотод оршин суух иргэн С.Насанбатын гэрт хууль бусаар нэвтрэн орж манан хөөрөг, мөнгөн аяга, зургийн аппарат, чулуун хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлж нийт 2.280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ө.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээж өгсөн “...*******, нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хулгай нийт 2 280 000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнийгээ үрж дуусгасан...” гэх, 

хохирогч С.Насанбатын “...2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчим би гэрээсээ гараад явсан юм. Орой нь 19-20 цагийн хооронд манай байшингийн урагшаа харсан цонхны баруун талын цонхыг эвдлээд хулгай орсон байсан...манай гэрээс ааваас минь өвлөж авсан мана гартаам хөөрөг, мөнгөн аяга 5 ширхэг, зургийн аппарат, жижиг чулуун хөөрөг алга болсон байсан” гэх,

Гэрч Н.Булганцэцэгийн “...ажлаа тараад гэртээ иртэл цонхны сараалж ангайчихсан, цонх онгорхой байсан болохоор би гэрээ түлхүүрээрээ онгойлгоод ортол бүх юм эмх замбраагүй хулгайч орсон байсан. Тэгээд аав руу утасдаад дараа нь цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх,

Яллагдагч У.ийн “*******, Галсэмбэрүү хоёртой хороололд явж байгаад “Өргөө” кино театрын ар талын замаар дээшээ өгсөөд гэр хороолол руу ороод төмөр ногоон өнгийн хаалгатай модон хашаатай хашаан дотроо тоосгон 1 давхар байшин байсан. Тэр байшингийн урд талын цонхоор ороод 5 ширхэг мөнгөн аяга, нэг зургийн аппарат аваад байж байтал гаднаас хүн ороод ирэхээр нь зугтаагаад хойд талынх нь зам дээр Галсэмбэрүү бид хоёр явж байтал ******* такситай хүрч ирээд бид хоёрыг аваад 32-ын тойрогт байдаг нийтийн байр руу явсан юм” гэх мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ зэргээр,

 

3. Б.тэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 7-07 тоотод оршин суух иргэн Б.Майцэцэгийн гэрээс 6 ширхэг мөнгөн аяга, манан хөөрөг хулгайлж нийт 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ө.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээж өгсөн “...тэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүрэгт хулгай хийсэн. Энэ үйлдлийн 6 ширхэг мөнгөн аягыг мөн өгсөн. Хөөрөг нь хаягдсан байсан...” гэх, 

хохирогч Б.Майцэцэгийн “...ажил дээрээ хоноод маргааш нь 14 цагийн үед гэртээ ирэхэд гэр орон эмх замбараагүй болчихсон байхаар нь нээх юм бодоогүй тухайн өдрөө хүүхэдтэйгээ хамт гэр орноо цэвэрлэсэн...манай гэрээс 6 ширхэг мөнгөн аяга, 1 хөөрөг алдагдсан байсан” гэх, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэргээр,

4. Б.тэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 4-17 тоотод оршин суух, иргэн Г.Баяраагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж Нөүтбүүк, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч, монетон зүйлт зэрэг эд зүйл хулгайлж нийт 1.515.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ө.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээж өгсөн “...тэй бүлэглэн Налайх дүүрэгт хулгай хийсэн. 1 515 000 төгрөгийн хохирол учруулан хамт үрсэн...” гэх, 

хохирогч Г.Баяраагийн “...2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн үед нөхрийн хамт ажилтай байсан учир гэрээсээ гараад хаалгаа цоожлоод явсан. Тэгээд 17 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд хамаг юм онгойлгочихсон байхаар нь гайхаад хартал урд жижиг өрөөний шкафан дээр байсан ээмэг бөгжний савнаас  эртний мөнгөн бөгж 2 ширхэгийг, мөнгөн бугуйвч, монетон гинж кулонтой, хар манан шигтгээтэй хар мөнгөн бөгж 1 ширхэг, ногоон шилэн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хамт хосоороо алдагдсан, том өрөөний сандал дээр байсан нөүтбүүк алдагдсан байсан. Тэгээд арын жижиг өрөөний цонх онгорхой, өрөөнд байсан эд зүйлсийг эмх замбраагүй болгосон байсан” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэргээр,

 

5. Х.*******, У. нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр , тоотод оршин суух иргэн Э.Хатанбаатарын гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн зурагт, ээмэг, бөгж, камер зэрэг эд зүйлс хулгайлж нийт 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ө.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээж өгсөн “...*******, нартай 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг 24 дүгээр хорооноос хулгай хийсэн. Хулгай хийгээд авсан эд зүйлээ бүгдийг нь ломбардад тавиад ******* гэдэг хүүхэд түрээсийн мөнгөө төлнө гээд авч явсан...” гэх, 

хохирогч Э.Хатанбаатарын “...Хашааны хаалгаар ороод ирэхэд байшингийн баруун талын жижиг цонх онгорхой байхаар нь гайхаад цонхоор харахад байшин дотор байгаа эд хогшил замбараагүй болсон байсан. Байшингийн үүдний тамбарын цонх хагарсан байсан...32 инчийн хар өнгийн SHARP зурагт алга болсон байсан...дижитал камер, монетон эрэгтэй бөгж, монетон эмэгтэй ээмэг, бөгж, хуучин нокиа гар утас, ягаан өнгийн замтай утас зэрэг эд зүйлс алга болсон байсан” гэх,

яллагдагч Х.*******ийн “...найз Галсэмбэрүү, нарын хамт гэр хорооллын нэг айлын хашааны гадна зогсож байгаад Галсэмбэрүү хашаа давж орсон. Хэсэг хугацааны дараа бид хоёр хашаа давж ороход ногоон дээвэртэй нэг давхар улаан тоосгон байшингийн хажууд байсан амбаарын хажуу талаас нь буюу байшингийн баруун талд байгаа жижиг вакум цонхыг Галсэмбэрүү онгойлгосон байхад нь орсон. Бид нар мөнгө болчихоор зүйл хайж гэрийн эд зүйлс ухсан. Тэгээд монетон ээмэг, мөнгөн эдлэл зэргийг Галсэмбэрүү авсан. Би монетон гинжийг шүүгээн дотроос авсан. Тэгээд хар өнгийн LCD зурагт, зургийн камер, андройд жижиг хар өнгийн гар утас байсныг авсан. Тэгээд зурагтыг Галсэмбэрүү авч байшингийн үүдний амбаарын цонхыг хагалаад ийг эхлээд гаргаж байгаад араас нь өгсөн. Төрөө хашааны гадна хүн хараад үлдсэн” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр,

 

6. У., Х.******* нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын *******-ний өдөр , тоотод оршин суух иргэн Э.Цолмонгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг монетон гинж, дунд зэргийн хэмжээтэй цагаан өнгийн ipad-38, 5 ширхэг монетон бөгж,  монетон 2 хос ээмэг, playstation тоглоом, алтан гинж, пума брэндийн спорт бугуйн цаг эд зүйлс хулгайлж нийт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ө.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээж өгсөн “..., ******* нартай 2016 оны 04 дүгээр сарын *******-ний өдөр Сонгинхайрхан дүүрэгт хулгай хийсэн. Иргэн Цолмонгийн гэрээс 3 ширхэг монетэн гинж, дунд зэргийн хэмжээтэй цагаан өнгийн Ай пайд 38, 5 ширхэг монетэн бөгж, хос ээмэг, алтан гинж, пума брэндийг эд зүйл хулгайлсан. 3 400 000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ бүгдийг бас хуваагаад авсан. Хувааж аваад өөрсдөө өмсөж зүүх хувцсаа аваад, байрныхаа сарын мөнгийг өгсөн. Тэгээд хүрээд ирээч гэж дууддаг байсан. Очих бүрдээ хулгай хийдэг байсан...” гэх, 

хохирогч Э.Цолмонгийн “...2016 оны оны 04 дүгээр сарын *******-ний 17 цагийн үед би ажлаа тараад хадам ээж, охин хоёроо замаараа авчихаад 17 цаг 40 минутын үед гэртээ буюу , Алтайн 3-336 тоот гэртээ иртэл манай байшингийн үүдний тамбарын жижиг цонх онгойчихсон байхаар нь гайхаад гэртээ яваад ортол жижиг өрөөн дотор байдаг бурханы тавиуран дээр байсан манай эхнэрийн 3 ширхэг монетон гинж, дунд зэргийн хэмжээтэй цагаан өнгийн ipad38, 5 ширхэг монетон бөгж, монетон 2 хос ээмэг, playstation тоглоом, манай охины алтан гинж, миний өөрийн пума брендийн спорт бугуйн цаг зэрэг эд зүйлс алдагдсан” гэх,

Гэрч С.Баянмандахын “...Алтайн 3-336 тоот блокон хашааны дээгүүр хэд хэдэн удаа өнгийж харж байснаа тэр 3 хүүхэд гурвуулаа даваа орсон. Тэгээд би тэр гурвыг ороод хэр удах бол гээд хараад ажиглаад байж байтал15 минутын дараа хашаа давж гарч ирсэн...” гэх,

Яллагдагч Х.*******ийн “...мөнгө олох зорилгоор айл хайж баахан явсан. Тэгээд айл хайж явтал блокон саарал хашаатай, гүйдэг бор төмөр хаалгатай хашаа байхаар нь бид 3 гурвуулаа зэрэг тухайн айлын хашаа давж ороход хашаанд нь улаан өнгийн тоосгон байшин байсан ба байшингийн тамбарынх нь хаалт төмрийг Галсэмбэрүү эвээд цонхыг нь түлхээд орсон. Араас нь бид хоёр орсон. Тэгээд гэрт нь явж ороод том өрөөнд нь байсан шүүгээн дээр байсан жижиг ээмэг, бөгжний сав байхаар нь онгойлгоод харсан чинь монетон эдлэлүүд байсан ба монетон ээмэг, бөгж, зүүлт мөн мөнгөн мөнгөн бөгж байсан. Мөн тэр тавиур дээр нь орифлэймийн тэмдэгтэй бугуйн цаг байхаар нь авсан. Харин , Галсэмбэрүү хоёр Ipad, цагаан өнгийн пума маркийн бугуйн цаг зэргийг авсан” гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2845 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр,

 

   7. Л., Х.******* нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 17-20 тоотод оршин суух иргэн П.ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж халтар манан хөөрөг, хаш хөөрөг, алтан бөгж зэрэг эд зүйлс хулгайлж нийт 15.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ө.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээж өгсөн “...*******, нартай бүлэглэн ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж халтар манан хөөрөг, хаш хөөрөг, алтан бөгж зэрэг эд зүйл хулгайлж 15 800 000 төгрөгийн хохирол учруулсан. Үүний 2 хөөргийг нь Урт цагаан дээр зарсан...” гэх, 

хохирогч П.ын “...Гэртээ ирээд хаалганы цоожоо онгойлгоод гэр рүүгээ ортол манай хоёр давхарт юм түжигнээд байхаар нь сандраад дээшээ гараад хэн бэ? гэтэл хоёр давхрын цонхоор хүн гараад зугтаасан...тэгтэл манай хоёр давхрын өрөөний хамаг эд зүйлсийг онгичоод хаясан байсан. Манай гэрээс шүрэн толгойтой алтан нуухтай, зааны ясан халбагатай, халтар манан хөөрөг, шүрэн толгойтой мөнгөн нуухтай хаш хөөрөг, алтан бөгж зэрэг алдагдсан байсан” гэх,

гэрч Н.Алтанцогийн “...манай ээж утсаар залгаад гэрт нэг хүн байгаад байх шиг байна гээд их сандарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би юу болсон бэ гэтэл гэрт хулгайч байх шиг байна хурдаа ирээ гэхээр нь шууд баруун салаанд ээжийн гэр рүү очсон. Тэр хойгуур ээж гэр рүү орсон байсан. Тэгээд 1 давхраар хоёр давхар руу өгсөж байтал хоёр давхрын цонхоор хүн гарч зугтаасан байсан гэсэн” гэх,

яллагдагч Х.*******ийн “...саарал өнгийн төмөр хаалгатай хоёр давхар улаан тоосгон байшинтай айлын хашаа руу ороод хашааны оролцоо байх вакум цонхыг хөлөөрөө өшиглөөд онгойлгоод түрүүлээд орсон. Тэгээд араас нь Галсэмбэрүү орсон. Би араас нь орсон. Тэгээд гурвуулаа хоёр давхар руу гараад авдар дотроос шүрэн толгойтой, алтан нуухтай, халтар манан хөөрөг авсан. Бас нэг алтан бөгж байсныг Галсэмбэрүү авсан. Тэгээд тэр айлд хүн ороод ирснийг бид нар сонсоод хоёр давхрын цонхоор үсэрсэн” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр,

 

8. Л., Х.******* нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 25-14 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж бэлэн 1.000.000 төгрөг, хөөрөг 1 ширхэг хулгайлж нийт 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ө.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээж өгсөн “..., ******* нартай бүлэглэн бэлэн 1 000 000 төгрөг, нэг хөөрөг хулгайлсан байдаг. Үүний хөөргийг нь авч явж байгаад алдсан. Бэлэн 1 000 000 төгрөгийг бид 3 хуваагаад авсан...” гэх,

хохирогч Б.Алтанцэцэгийн “...Гэртээ ирэхэд байшингийн цоож зүгээр байхаар нь би түлхүүрээ хийж онгойлгоод ороход гал тогооны өрөөний салхивч онгорхой, том өрөөнд байрлах орны бүтээлэг эмх замбраагүй болчихсон байхаар нь би цагдаа дуудчихаад өөрийн хүү Эрхэмбаярт хэлсэн” гэх,

гэрч Д.Эрхэмбаярын “...ээж Алтанцэцэг миний гар утас руу өөрийнхөө гар утаснаас залгаад хулгай орсон байна гэж хэлэхээр нь би ээж Алтанцэцэгийн гэрт ирэхэд том өрөөнд нь байсан орны гудсан доогуур байсан бэлэн 1 сая төгрөг байсан нь алга болсон гэж хэлсэн” гэх,

яллагдагч Х.*******ийн “...Галсэмбэрүү, нарын хамтаар Баянхошууны тийшээ хулгай хийх гэж автобусанд суугаад Цэргийн ангийн автобусны буудал дээр буусан...бид хоёр айл ухах гээд явж байтал миний утас руу Галсэмбэрүү “мань нь нэг сая төгрөг, нэг хөөрөг нэг айлаас авчихлаа” гэхээр нь бид хоёр замаас такси бариад салсан газартаа бид нар буцаад уулзсан...бид нар тэр мөнгөөрөө зочид буудалд ороод хувцас хунар авч үрж дуусгасан. Харин хөөргийг нь зарж чадаагүй, алга болгосон” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр,

 

9. Б., А. нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр , тоотод оршин суух иргэн И.гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж алтан ээмэг, монетон бөгж, монетон ээмэг, монетон гинж, монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, зэрэг эд зүйлс хулгайлж нийт 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ө.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээж өгсөн “..., нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хулгай хийн 1 620 000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнийг хамтдаа үрсэн....” гэх,

хохирогч И.гийн “...Эзгүй байх хойгуур манай байшингийн баруун цонхоор хулгайч орж манай гэрийн зочны өрөөнд байсан ээмэг, зүүлтний саван дотроос алт, монет, мөнгөн эдлэлүүд алдагдсан” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр,

 

10. Х.*******тэй бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр , тоотод оршин суух иргэн Т.Нямдоржийн гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, мөнгөн товч, эээмэг бугуйвчны хослол, чулуун ээмэг, архи, хүрэм, халтар манан хөөрөг, мөнгөний гахай 6000 төгрөг, түрийвч зэрэг эд зүйлс хулгайлж нийт 442.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ө.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээж өгсөн “...*******тэй бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хулгай хийсэн. Мөнгөн эдлэлүүдийг нь Сансарт аваачиж зарсан хөөргийг нь би анзаараагүй....” гэх,

хохирогч Т.Нямдоржийн “...15 цагийн орчимд золголтоо хийж дуусаад гэртээ ирэхэд хашаанд байх өвлийн сууцны зүүн урд талын вакум цонхыг хулгайч түлхэн орсон байсан. Гэртээ орж үзэхэд гэрийн баруун хойд талын шүүгээнд даалинтайгаа байсан халтар манан хөөргийг авч даалинг нь орхисон, эхнэрийн шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, хүүхдийн мөнгөн яст мэлхийн дүрстэй, сарнайн дүрстэй, улаан шигтгээтэй 3 хос мөнгөн ээмэг, сарнай шиг цэцгэн хэлбэртэй Х үсэг шиг тэмдэглэгээтэй, товгор цэцгэндүү хээтэй 3 ширхэг мөнгөн бөгж, эрэгтэй хүний урд талаасаа гогцоолдсон мөнгөн товч 2 ширхэг, Х хэлбэрийн дүрстэй бөгжний хос, бөөрөнхий хэлбэртэй 2 ширхэг кулон, дуураймал монетон CHANEL гэсэн бичигтэй ээмэг, бугуйвчны хослол, цагаан өнгөтэй зүрхэнд сайн гэх чулуун ээмэг, хүүхдийн жижиг KITTY гэсэн бичигтэй 7 хос охины ээмэг, дээд тал нь уначихсан цулгуй мөнгөн эрэгтэй хүний бөгж, 0,5 литрийн Алтантүрүү архи, эрэгтэй хүний цагаан цэнхэр өнгөтэй жинсэн хүрэм зэрэг зүйлс алга болсон байна” гэх,

гэрч Э.Энхчимэгийн “...гэртээ ирэхэд гэрийн зүүн урд талын вакум цонхны салхивчийг хулгайч түлхэн орж, гэрийн хамаг эд зүйлсийг онгичиж, сандаачин миний түрийвчний түгжээг эвдлэн, хүүхдийн мөнгөний гахайг хагалж, гэрээс нөхрийн манан хөөрөг, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, хүүхдийн мөнгөн яс мэлхийн дүрстэй сарнайн дүрстэй, улаан шигтгээтэй 3 хос мөнгөн ээмэг, Сарнай шиг цэцгэн хэлбэртэй, Х тэмдэглэгээтэй, товгор цэцгэндүү хээтэй 3 ширхэг мөнгөн бөгж...зэрэг эд зүйлс хулгайлсан байсан” гэх,

яллагдагч Х.*******ийн “...Ө.Ггийн хамтаар түлхэн орж онгойлгон орж шүрэн шигтгээтэй бугуйвч, хөөрөг, баахан мөнгөн ээмэг бөгж, гинж төмөр баахан ээмэг бөгжний хамтаар аваад гарсан. Мөн 1 шил Алтантүрүү архины хамтаар авч гарсан” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр,

 

11. Х.*******, У. нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр , тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаатарын гэрт хууль бусаар нэвтрэн орж пүүз, бэлэн 100.000 төгрөг, мөнгөн гинж, мөнгөн ээмэг, кулон ай пад зэрэг эд зүйлс хулгайлж нийт 480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ө.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээж өгсөн “...2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хулгай хийсэн зүйлүүдийг мөн бүгдийг нь бас хуваан авч 480 000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх,

хохирогч Д.Мөнхбаатарын “...орой 22 цагийн үед гэртээ ирээд том хаалгаа нээж машинтайгаа хашаанд орсон. Машины гэрэл тусахад байшингийн цонх онгорхой харагдаж байсан. Эхнэр очихоор нь би байж байгаарай. Наана чинь хулгайч орсон юм шиг байна гэхэд манай эхнэр буцаад гараад ирсэн. Алдагдсан зүйлээ шалгахад хойд жижиг өрөөнд ширээн дээр ил байсан 64гб-ийн Айпад 350.000 төгрөгийн үнэтэй, гал зууханд байсан сирвантны тавиур дээр байсан бэлэн 100.000 төгрөг, мөнгөн ээмэг хар шигтгээтэй, кулон гинжний хамт, мөнгөн гинж, нэг ширхэг цагаан шигтгээтэй кулон бөгж, мөнгөн эмэгтэй хоёр гинж, эрэгтэй мөнгөн гинж, мөнгөн загастай бөгж, мөнгөн хээтэй, мөнгөн бөгж цэнхэр шигтгээтэй, усан цэнхэр пүүз хайфер данк, баттерэй цэнэглэгч, олон үйлдэлт хутга зэрэг эд зүйлс алдагдсан” гэх,

яллагдагч Х.*******ийн “...дараа нь тоот хашаанд байрлан байшингийн цонхоор Ө.Г, У. нарын хамтаар орж Айпад, Хайфар данк пүүз, бэлэн 100.000 төгрөг, мөн мөнгөн эдлэлүүд авсан. Би бол айпадыг нь авсан. Бусдыг нь , Галсэмбэрүү нар авсан” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр,

 

12. Б., Х.*******, М. нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр , тоотод оршин суух иргэн Д.гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж бэлэн 431.000 төгрөг, жижиг хөгжим зэргийг хулгайлж нийт 461.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ө.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээж өгсөн “..., *******, нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нд хулгай хийсэн. Үүнийг бас дөрвүүлээ хувааж авсан. Энэ үйлдэл нь нэг хашаанд 2 айл байсан. Буцаагаад бүгдийг нь өгсөн...” гэх,

хохирогч Д.гийн “...гэртээ ирэхэд байшингийн голын гадна хаалга цоожтой байсан. Тэгээд түлхүүрээрээ онгойлгоод ороход дотор 2 хаалга хоёулаа дэлгээтэй байсан. Тэгээд өөрийнхөө гэр рүү шагайгаад харахад гэрийн эд зүйлийг онгичсон, хулгайч орсон байдалтай байхар нь цагдаа дуудсан. Авдар дотор байсан нийт 400.000 төгрөг, жижиг хар 1 ширхэг хөгжим, манай бурхны өмнө байсан 10.000 төгрөг, манай талийгаачийн хөрөг зурган дээр байсан 20.000 төгрөг, 1000 төгрөг, 1 доллар байсан алдагдсан” гэх,

яллагдагч Х.*******ийн “..., Галсэмбэрүү, бид нар хулгай хийх зорилготойгоор шинэ замаас такси бариад 7 буудлыг чиглэж явсан...банзан хашаатай айл руу эхэлж ороод хүн байхгүй гэхээр нь би давж орсон. Бид хоёрыг айл руу орох үед гадаа хүн харж байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03/189 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлс хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр,

 

13. Б., Х.*******, М. нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр , тоотод оршин суух иргэн Б.ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж халтар манан хөөрөг, өсгөгч, зөөврийн компьютер, мөнгөн аяга, мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж, зэрэг эд зүйлс хулгайлж нийт 4.301.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ө.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээж өгсөн “..., *******, нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нд хулгай хийсэн. Үүнийг бас дөрвүүлээ хувааж авсан. Энэ үйлдэл нь нэг хашаанд 2 айл байсан. Буцаагаад бүгдийг нь өгсөн...” гэх,

хохирогч Б.ийн “...гэртээ ороод үзэхэд хамаг шүүгээ сав онгорхой хамаг юмыг гаргаад хаяад гэрээр нэг тараачихсан эмх цэгцгүй болгосон байсан. Эд зүйлсээ бүртгэж үзэхэд хөөрөг, спикер, зөөврийн компьютер, мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн эдлэлүүд хулгайд алдагдсан байсан” гэх,

яллагдагч Х.*******ийн “...би өчигдөр орой , , Галсэмбэрүү нартай уулзсан. , Галсэмбэрүү, бид нар хулгай хийх зорилгоор шинэ замаас такси бариад 7 буудлыг чиглэж явсан...Тэгээд бид хоёр орсон. Би орсон өрөөнийхөө шургуулган дотроос 2 жижиг мөнгөн аяга, гудсан дээрээс нөүтбүүк байхаар нь авсан. Цаад гал тогооны өрөөнд нь ороход ширээн дээр 2 мөнгөн аяга байхаар нь авсан. Тэгээд цаад талын залгаа байшингийн дотор талын дамждаг хаалгаар хөшиж онгойлгоод орсон. бид хоёр ороод бурхных нь урдаас 10.000 төгрөг байсныг авсан. Тольтой шүүгээнийх нь урдаас спикер авсан. Би хоёрыг тэр айл руу ороход Галсэмбэрүү, хоёр гадаа хүн харж байсан. Тэгээд хашаанаас гарахад Галсэмбэрүү хаачсан нь мэдэгдэхгүй, бид 3 нийлээд автобусанд суугаад жаахан явж байтал цагдаа нар зогсоогоод баригдсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03/189 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлс хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ө.Ггийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ад 925.000 төгрөгийн, Э.Хатанбаатарт *******6.000 төгрөгийн, Б.Алтанцэцэгт 416.000 төгрөгийн, П.т 5.266.000 төгрөгийн, Т.Нямдоржид 224.000 төгрөгийн,  Э.Цолмонд 1.133.000 төгрөгийн, Д.Мөнхбаатарт 160.000 төгрөгийн, С.Насанбатад 760.000 төгрөгийн, Д.д 17.000 төгрөгийн, И.д 540.000 төгрөгийн Б.Майцэцэгт 90.000 төгрөгийн, Г.Баяраад 775.000 төгрөгийн хохирол учирсан ба эдгээр хохирлууд нь төлөгдөөгүй нь хэрэгт авагдсан баримтууд болон хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул Ө.Гг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Ө.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 сарын 05-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ө.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 246 хоног цагдаг хоригдсон. Иймд 246 хоногийг  ял эдэлсэн хугацаанд оруулж тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ө.Г нь хохирогч Амарсанаад нийт 925 000 төгрөг, хохирогч Хатанбаатарт *******6 000 төгрөг, хохирогч Алтанцэцэгт 416 000 төгрөг, хохирогч Нямдоржид 224 000 төгрөг, хохирогч Э.Цолмонд 1 133 000 төгрөг , хохирогч Д.Мөнхбаатарт 1 600 000 төгрөг, хохирогч Насанбатад 760 000 төгрөг, хохирогч д 17 000 төгрөг, хохирогч ийн хохирол төлбөр төлөгдсөн, хохирогч И.д 540 000 төгрөг, хохирогч Майцэцэгт 90 000 төгрөг, хохирогч Баяраад 775 500 төгрөгийг тус тус гаргуулах саналыг шүүх хуралдаанд гаргаж байна” гэх,

Шүүгдэгчээс “Ар гэрийн байдлыг харгалзаж үзэн ялыг хөнгөлж өгнө үү” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хохирол төлбөрийн хувьд хохирогч т 4 301 000 төгрөгийн хохирол  төлбөрийг учруулсан. Үүнийгээ буцаан төлсөн байдаг. Мөн хохирогч д 461 000 төгрөгийн хохирол учруулснаас 410 000 төгрөгийг буцааж төлсөн. Үлдэгдэл 17 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, мөн Майцэцэгт 1 020 000 төгрөгийн хохирол учруулснаас 840 000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 90 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Хохирогч Амарсанаад 925 000 төгрөг, хохирогч Хатанбаатарт *******6 000 төгрөг, хохирогч Алтанцэцэгт 416 000 төгрөг, хохирогч т 5 266 000 төгрөг, хохирогч Нямдоржид 224 000 төгрөг, хохирогч Цолмонд 1 133 000 төгрөг, хохирогч Мөнбаатарт 166 000 төгрөг, хохирогч Насанбатад 760 000 төгрөг, хохирогч д 540 000 төгрөг, хохирогч Баяраад 775 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байгаа. Ө.Г нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ө.Г нь ээж болон хойд эцэг 6 настай дүү Мөнх-Эрдэнэ нарын хамтаар амьдардаг байсан. Түүний ээж нь 2019 оны 08 дугаар сард амиа алдсан. Одоо 6 настай дүү Мөнх-эрдэнэтэй Налайх 3 дугаар хороонд амьдарч байгаа. Ө.Г нь 2016 оны 05 дугаар 6-ны өдрөөс хойш гэмт хэрэг үйлдээгүй, зөрчилд холбогдоогүй. Ажил хөдөлмөр хийж хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулах гэж байхад ээж нь хойд аавынх нь гарт амиа алдсан. Хойд аавынх нь шүүх хурал удахгүй Орхон аймагт болох гэж байгаа. Тэгээд цуглуулсан мөнгөө ээжийнхээ ажил явдалд зарцуулсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байна. Энэ бүх хувийн байдлыг нь харгалзан түүнд ял оногдуулж өгнө үү. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар байгаа. Энэ нь хуучин 2002 оны Эрүүгийн хуульд хамаарагдаж байгаа. Гэвч шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгчид эрх зүйн байдлыг дордуулсан хууль байгаа учраас: Ө.Гд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 жилийн хорих ял мөн Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гд оногдуулах 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Ггийн цагдан хоригдсон 246 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулахаар, нийт хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Ө.Ггийн үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Ө.Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 сарын 05-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ө.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ө.Гд 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 49 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жил, 6 сарын хугацаагаар тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Ггийн хойшлуулшгүйгээр баривчлагдсан 3 хоног, яллагдагчаар цагдан хоригдсон 243 хоног, нийт 246 хоногийг ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ггээс 925.000 төгрөгийг хохирогч Б.Ад, *******6.000 төгрөгийг хохирогч Э.Хатанбаатарт, 416.000 төгрөгийг хохирогч Б.Алтанцэцэгт, 5.266.000 төгрөгийг хохирогч П.т, 224.000 төгрөгийг хохирогч Т.Нямдоржид, 1.133.000 төгрөгийг хохирогч Э.Цолмонд, 160.000 төгрөгийг хохирогч Д.Мөнхбаатарт, 760.000 төгрөгийг хохирогч С.Насанбатад, 17.000 төгрөгийг хохирогч Д.д, 540.000 төгрөгийг хохирогч И.д, 90.000 төгрөгийг хохирогч Б.Майцэцэгт, 775.000 төгрөгийг хохирогч Г.Баяраа нарт тус тус гаргуулан олгуулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

  7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ