Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,

хохирогч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, уурхайд ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн *******од оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******т /РД:**********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

            Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит зочид буудлын 1 тоот өрөөнд *******той маргалдан улмаар аягаар нүүр лүү нэг удаа цохиж биед нь нүүр, цээжинд шарх, тархи доргилт, зүүн нүдний салст цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өглөө *******, ******* хоёртой таарсан. Гудамжинд 2 шил архи уучихаад “гудамжинд уугаад яахав буудалд оръё” гээд “Элит” зочид буудалд орсон. Жоохон маргалдсаны улмаас би *******ыг шаазан аягаар цохисон...” гэв.

 

            Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манайх хотод байдаг. Би ээжийнд орж нүүрс түлээг нь бэлдчихээд хот руу явах гээд зогсож байтал. Энэ хоёр ирээд “ойрд уулзсангүй андаа нэг юм ууя” гээд буудалд орсон. Буудалд байхад намайг энд тэндээс зулгаагаад байсан. Би  “андаа ингээд яахав дээ” гэж хэлээд оронд нь унтуулчихаад бие засаад нойлоос гараад иртэл миний  толгой руу нэг хатуу зүйлээр  хүчтэй цохисон. Нэг сэрэхэд хотод эмнэлэгт байсан. Нийт 2.350.000 төгрөг төлөөд хоёулаа салъя гэж ярьсан. Надад 1.750.00  төгрөг өгсөн. Одоо үлдсэн 600.000 төгрөгийг өгчихвөл гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч *******ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “дэлгүүр орж 2 шил архи авсан. Элит зочид буудалд орсон. Тухайн зочид буудалд ууж байгаад би *******той маргалдаад байсан. Муудалцаж байх үедээ ширээн дээр байсан сэнжтэй шаазан аягаар нүүрэн тус газар нь цохисон. Аяга хагараад цээжинд аяганы хагархайгаар зүсчихсэн. Цус гоожиж эхэлсэн ******* алчуураар *******ын цусыг дарж байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 50 дугаар хуудас/


            Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10-р сарын 31-ний өдөр 15 цагийн ээж гийн гэрээс гараад нисэхийн хорооны таксины буудал дээр таксинд суух гэж зогсож байхад *******, хоёр над дээр хүрч ирсэн. Хөдөө ажлаар явж байгаад ирсэн талаараа тэр хоёр ярьж байсан. Ганц шил архи хуваагаад уучъя гэхээр нь би хот явах гэж байна гэрлүүгээ явах гэж байна гэхэд сүртэй ш дээ уучаад яваач ойрд уулзаагүй байж гэж шалаад байхаар нь би зөвшөөрөөд таксинд суугад төв рүү орсон. Төв рүү ороод дэлгүүрээс 2 шил 0,75 литрийн  хараа нэртэй архи аваад элит нэртэй зочид буудлын нэг давхрын өрөөнд орсон. Бид 3 нэг шил архиа уугаад сууж байхад намайг хэл амаар өдөөд татаж чангаагаад байсан. Би болио андаа унтчих гээд орон дээр хэвтүүлж өгсөн. Би бие засах өрөө лүү о

рчоод эргээд гарч ирээд хаалгаа хаагаад эргээд харахад нүүрэн тус газар нэг хатуу зүйлээр цохисон. Зүүн дээд хөмсөг болон зүүн эгэмний орчимоос цус годгодоод байсан. Эмнэлэгт дуудаач гэхэд хөдлөхгүй байхаар нь би хаалга онгойлгоод цагдаа дуудаарай гэж орилсон. Цагдаа эмнэлгээс түрүүлээд ирсэн цагдаа ирээд түргэнг утсаар шаардаж байсан. Эмнэлэг ирээд намайг аваад авсан. , ******* хоёрыг цагдаа аваад явсан. Миний дээд хөмсөг, зүүн хацар зүсэгдсэн. Зүүн эгэмний орчим зүсэгдсэн байсан. шаазан аягаар цохиод доош дараад зүсчихсэн байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/

            Гэрч Д.

ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манай зочид буудал гаднаас 18 цагийн үед зүс таних 3 залуу гаднаас буудлын өрөө асуугаад орж ирэхээр нь за та нар зодоон нүдээн хийвэл оруулахгүй гэсэн чинь тэд нар бид нар ямар нэгэн асуудал гаргахгүй, хөдөөнөөс ирсэн ядраад байна гэхээр тэр 3 залууг буудалд оруулсан. Тэгтэл манайд ажилладаг хүн нэг өрөөнд аяга хагарах чимээ гараад байна гэхээр манай ажилтан тухайн өрөөнд ороод харахад нэг залуугийн толгойноос цус гарч байхаар нь анхны тусламж үзүүлээд түргэн дуудсан гэсэн гаднаас цагдаа нар ирэхэд би тухайн өрөөнд ороод харахад нэг залуу орон дээр хэвтчихсэн толгойг нь боосон байсан өрөөний шал цус болсон байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/

 

            Гэрч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Дорнод аймагт хадлан дээр ажиллаж байгаад ирсэн тэгээд өчигдөр ******* хоёр уулзаад ийг гэрээс нь очиж аваад буудалд өрөө авч архи уухаар болоод Элит буудалд ирээд нэг өрөө авсан, гаднаас 2 шил архи оруулаад уусан. Тэгээд би хөдөөнөөс ирсэн болохоор усанд орчихоод гараад иртэл шалаар нэг цус болсон хагарсан аяга харагдахаар нь юу болсон юм бэ гэхэд сая цохичихлоо гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/

 

            Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр Элит зоогийн газрын текэн сууж байх үед 15 цагийн санагдаж байна. 3 залуу 104 тоот өрөөнд орж байсан. 20-30 минутын дараа тухайн өрөөнд орсон хүмүүс хоол захиалсан. Хоолоо авсныхаа дараа 3 аяга цай захиалсан. Гадаа тамхи татаад зогсож байхад ах юм хагарах шиг боллоо үзээдэхээрэй гэхээр нь 104 тоот өрөө лүү орж үзэхэд нэг залуугийнх нь цээж хөмсөгнөөс цус гарч байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 52 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/613 дугаар:

            “1. *******ын биед нүүр, цээж шарх, тархи доргилт, зүүн нүдний салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх тархи доргилт, зүүн нүдний салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нүүр, цээжинд шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

            4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Элит зочид буудлын 104 тоот өрөөнд *******, Ч.******* нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар *******той маргалдаж аягаар нүүр лүү нэг удаа цохиж эрүүл мэндэд нь нүүр, цээжинд шарх, тархи доргилт, зүүн нүдний салст цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өглөө *******, ******* хоёртой таарсан. Гудамжинд 2 шил архи уучихаад “гудамжинд уугаад яахав буудалд оръё” гээд “Элит” зочид буудалд орсон. Жоохон маргалдсаны улмаас би *******ыг шаазан аягаар цохисон...” гэх мэдүүлэг, Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Буудалд байхад намайг энд тэндээс зулгаагаад байсан. Би  “андаа ингээд яахав дээ” гэж хэлээд оронд нь унтуулчихаад бие засаад нойлоос гараад иртэл миний  толгой руу нэг хатуу зүйлээр  хүчтэй цохисон. Нэг сэрэхэд хотод эмнэлэгт байсан. Нийт 2.350.000 төгрөг төлөөд хоёулаа салъя гэж ярьсан. Надад 1.750.00  төгрөг өгсөн. Одоо үлдсэн 600.000 төгрөгийг өгчихвөл гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч *******ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Муудалцаж байх үедээ ширээн дээр байсан сэнжтэй шаазан аягаар нүүрэн тус газар нь цохисон. Аяга хагараад цээжинд аяганы хагархайгаар зүсчихсэн.” гэсэн мэдүүлэг, Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би бие засах өрөө лүү орчоод эргээд гарч ирээд хаалгаа хаагаад эргээд харахад нүүрэн тус газар нэг хатуу зүйлээр цохисон. Зүүн дээд хөмсөг болон зүүн эгэмний орчимоос цус годгодоод байсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “өрөөнд аяга хагарах чимээ гараад байна гэхээр манай ажилтан тухайн өрөөнд ороод харахад нэг залуугийн толгойноос цус гарч байхаар нь анхны тусламж үзүүлээд түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “шалаар нэг цус болсон хагарсан аяга харагдахаар нь юу болсон юм бэ гэхэд сая цохичихлоо гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ах юм хагарах шиг боллоо үзээдэхээрэй гэхээр нь 104 тоот өрөө лүү орж үзэхэд нэг залуугийнх нь цээж хөмсөгнөөс цус гарч байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08 шэ/613 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

                                                                                                                                                                    

            Шүүгдэгч *******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нь торгох ялыг оногдуулах дүгнэлт тус тус гаргасныг хянан үзээд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан“ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд  600 нэгжийн торгох ял оногдуулж 5 сар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан 3 хэсэг  хагархай аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн талаар хохирогчийн мэдүүлгийг үндэслэн түүний бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

             

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т нь оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагархай аягыг устгасугай.

           7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД