| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0012/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2020-01-10 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, Г.Гантуяа,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Мд холбогдох эрүүгийн 1907003930133 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, -ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн мэргэжилтэй, “*******” ХХК-нд механик ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Б.М. /РД:**********/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 03 цагийн орчимд ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” төвийн гадаа Г.*******тай хүчээр бэлгийн харилцаанд орсон,
2019 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 03 цагийн орчим Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” төвийн гадаа Г.*******гийн Galaxy J6 Plus маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Бүх үнэн зөвийг мөрдөн байцаагчид өгсөн байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглээд буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Нэг удаа намайг өршөөгөөч. Ахиж архи ууж гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би согтуудаа агаарт гарах зорилготой буудлын өрөөнөөс гарч явсан. Тэгээд төвийн арын хашааны буланд харанхуй хэсэгт яваад очсон чинь шардуу царайтай туранхай өндөр эмэгтэй байсан. Тэр эмэгтэйг би “юу хийж байгаа юм” гээд тэврээд өмдийг нь тайлах гэсэн чинь тэр эмэгтэй “яах гээд байгаа юм зүгээр байл даа” гэж хэлээд “за байж бай би шээе” гэж хэлсэн. Би шээлгээд хажууд нь зогсоод байсан эмэгтэй шээж дуусгаад өмдөө татаж босож ирсэн. Би тэр үед эмэгтэй дээр шууд очоод тэвэрч аваад газар эмэгтэйг нуруу хэсгээр нь хэвтүүлэн өмдийг нь тайлсан тэр үед эмэгтэй “болиоч ээ” гэж хэлээд намайг хоёр гараараа түлхэж эхэлсэн. Би энэ үед тэр эмэгтэйгийн цээж хэсэг газарт нь баруун гараар 2 удаа гараа зангидаж байгаад цохьсон. Эмэгтэй намайг “зүгээр байгаач” гэж хэлж байсан. Би тэгээд эмэгтэйгийн өмдийг өвдөг хүртэл нь шувталж байгаад түүний эрхтэн лүү өөрийнхөө хөвчирч боссон эрхтэнг хийж хоёроос гурван удаа хөдөлсөн. Энэ үед зам дагуу машины гэрэл гараад ирсэн, би шууд босоод зогссон нөгөө эмэгтэй өөрөө өмдөө татаад босоод намайг тойроод яваад өгсөн. Би гэрэлтэй талд нь зогсож байсан. Би цэнхэр өнгийн женсэн өмдтэй улаан шоотой цамцтай, саравчтай малгайтай саарал өнгийн пүүзтэй явж байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 144-145 дугаар хуудас/
Хохирогч Г.*******гийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09-р сарын 13-ны орой 10-н жилийн ангийн уулзалтанд орох гэж Улаанбаатар хотоос тэгээд ангийн найз нартайгаа хамт үдэшлэгт орж архи, пиво уусан. Тэгээд нилээд согтсон байсан. Шөнө манай ангийн найз ******* Улаанбаатар хот явна гэж хэлэхээр нь “хамт явна шүү” гээд машиных нь арын суудал дээр суусан. Энэ үед манай ангийн *******, *******, *******, нар хамт явж байгаад замдаа “” төв орж хоол иднэ гэхээр нь машины арын суудалд унтсан . Энэ үед миний хажууд тасарсан ухаангүй унтаж байсан. Манай ангийн *******, *******, ******* нар хоол иднэ гээд “” төв орсон байсан. Би унтаж байгаа нэг сэрээд бие засмаар болоод “” төвийн хойшоо гараад ганцаараа алхаж явсан. Тэгээд хашааны буланд харанхуй хэсэгт очоод бие засах гээд суух гэж байтал хаанаас ч юм нэг залуу гарч ирсэн. Би энэ манай ангийн ******* байна даа гэж бодоод “******* уу” гэж асуусан чинь тэр хүн юу ч хэлэлгүй миний элэг рүү баруун гараа атгаж байгаад маш хүчтэй гурван удаа цохьсон. Тэр хүн зүүн гараараа миний зүүн гарын булчин хэсгээс барьсан байсан эхэлж цохих үед нь би юм дуугарч чадаагүй дуу гарахгүй амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд хэсэг байж байгаад “пизда минь өмдөө тайл” гээд дахин хоёр удаа угсарч цохьсон, би айсандаа түлхэж үзээд дийлэхгүй байсан, тэгээд өмдөө доошлуулах дүр үзүүлсэн чинь намайг шууд нуруу хэсгээр газар унаган миний өмдийг өвдөг хүртэл тэр хүн тайлсан. Би шээе тэгэх үү гэж гуйсан чинь за тэг гээд намайг шээлгэсэн, би хоёроос гурван алхамын зайтай холдож байгаад шээсэн. Миний хажууд чимээгүй байгаарай ална шүү гээд дайраад байсан. Намайг шээх гэж байхад миний зүүн гарт байсан улаан өнгийн гэртэй, утасны их бие нь ч улаан өнгийн 99803190 дугаартай Galaxy J6 Plus маркийн rap утсыг шууд булаагаад авсан. Би шээж дуусаад цаашаа зугтах гэсэн чинь намайг барьж аваад элэгрүү нэг удаа хүчтэй цохьсон. Би элэг хэсгээр өвдөөд дуу гарахгүй байсан, би амьд үлдэж байвал гэж бодсон. Дахин намайг нуруу хэсгээр түлхэж газар унагаад “дуу гаргавал ална шүү” гээд миний өмдийг өвдөг хүртэл нь тайлсан. Тэгээд миний бэлэг эрхтэнлүү өөрийн хөвчирсөн бэлэг эрхтэнээ хийгээд гурваас дөрвөн удаа хөдөлсөн. Яг энэ үед машины гэрэл булан тойроод гараад ирсэн нөгөө залуу босоод миний хажууд зогсоод би явган сууж байгаад босож өмдөө татсан тэгсэн нөгөө машинтай хүмүүс тэр залуутай болиоч чи гэсэн утгатай хэрүүл хийгээд байсан. Би энэ үед яриаг нь сайн сонсоогүй “” төвийн хашаа тойроод гэрэл рүү гүйсэн. Энэ үед миний урдаас *******, *******, ******* нар “юу болсон бэ” гээд гараад ирсэн. Би уйлаад юм хэлж чадахгүй хойшоо заагаад “миний утсыг авчихлаа” гэж хэлсэн *******, *******, ******* нар тэр машинтай хүмүүсийг хөөгөөд явсан. “” төвийн урд ирсэн чинь *******ын машины цонх хагарсан байсан. Тэгээд ******* тэр машиныг олно гээд цагдаад мэдэгдсэн. Би болсон асуудлын талаар найз нартаа хэлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 19, 62 дүгээр хуудас/
Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай ангийн охин гайгүй ухаантай байсан. Замд явж байгаад машинд унтаад үлдсэн байсан. Намайг зодсон бэлэг эрхтэнээ миний эрхтэн рүү оруулаад гаргасан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/
Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд машинаа холбоод асаах гэтэл түлхүүр нь байхгүй. Тэгээд нөгөө ах чинь эхнэрээ загнаад байсан бид машиныг нь асаах гэсэн түлхүүрээ хайгаад олохгүй болохоор бид нөгөө ахыг гэр хороололд гэрт нь хүргэж өгөөд буцаад “” төвийн урдуур урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад “” төвийн хойд талын хэсэгт шороон зам дээр үсээ задгай тавьсан эмэгтэй газар явган суусан байдалтай өмдөө татаж байгаад харагдсан. Уг эмэгтэй хүний наад талд нь нэг улаан өнгийн шоотой цамцтай цэнхэр өнгийн жинсэн өмдтэй шардуу царайтай сахалгүй, 175 м орчим өндөр нуруутай залуу уг эмэгтэйг гэрэлнээс хаасан байдалтай зогсож байсан. Тэр үед залууг замаас гараач гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу өмнөөс “за та нар намайг харж байгаарай” гэж гүйсэн. Энэ үед “” төвөөс хэсэг залуучууд гүйгээд гараад ирсэн. Бид энэ үед нөгөө залуу найз нараа аваад ирсэн байна гэж бодоод шууд зугтаасан” гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар хуудас/
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид ахыг Нуурын гэр хороолол оруулж өгөөд буцаад “” төвийн урдуур хойшоогоо гарсан замаар явж, “” төвийн ард буюу ертөнцийн зүгээр хойд талын буланд шороон зам дээр үсээ задгай тавьсан эмэгтэй явган суусан байдалтай өмд нь өвдөг хүртэл нь шувтарсан байсныг татаж босож байгаа бололтой наад талд улаан хар өнгийн шоотой цамцтай цэнхэр өнгийн женсин өмдтэй, хар өнгийн саравчтай малгайтай, малгайгаа дарж өмссөн царайгаа нуусан байдалтай баруун талын хаа шанаа хэсгээр харчаад нааш эгц харахгүй эмэгтэй хүнээ машины гэрлээс нуугаад зогсоод байсан. Бид энэ хоёр хүн уулзаад зам дээр эмэгтэй нь зам дээр шээгээд босож байна даа гэж бодсон. Машины гэрэлд ороод аль аль нь юм хэлэхгүй байсан. Энэ үед машин жолоодон явсан “чи замаас холдооч” гэж машин дотроосоо хэлсэн. Тэр хоёр хүн юм хэлэхгүй эмэгтэйгээ гэрлээс хаагаад зогсоод байснаа эмэгтэй нь машины гэрлээс гараад хэлэлгүй харанхуй хэсэг рүү орсон, нөгөө залуу ганцаараа зам дээр зогсоод байсан. Машинтайгаа хажуугаар нь тойрч гараад машинаа замаас гаргаад “чамайг замаас гар гэж хэлээд байгаа юм биш үү” гэж хэлээд бид хоёр машинаас буугаад тэр залуу руу ойртсон. Тэр залуугийн баруун талын чих нь бөх барилддаг хүний чих шиг хулгар юм байна, спортлог хаатай юм байна гэдгийг ажиглаад жаахан эмээсэн, энэ үед нөгөө залуу бид хоёрыг ирж байгааг хараад “та нар намайг яахыг хараарай” гээд “” төвийн хашаа руу алхаж байсан тэгсэн “” төвийн урдаас нэг хар хувцастай залуу гар утасны гэрэл тусгаад бид нарлуу чиглээд байгаа харагдсан. Түүний араас нь цагаан жижиг суудлын машин маш хурдан ирж байсан саяны залуу найз нараа аваад ирж зодох гэж байна гэж бодоод зугтсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”” төвийн урдуур гараад хойшоо яваад буцаад эргэх гэтэл зам дээр нэг эмэгтэй өмд нь өвдөг хүртэл нь шувтарсан шээж байгаа байдалтай гэрэлд өмдөө татаад босож байсан, наад талд улаан хар өнгийн шоотой хээтэй цамцтай, цэнхэр өнгийн женсин өмдтэй, хар өнгийн саравчтай малгайтай залуу гэрлээс нүүрээ буруулан эргэж харахгүй эмэгтэйрүүгээ харж зогсоод байсан. Би “замаас холдооч” гэж хэлсэн гэж хэлсэн юу ч хэлэхгүй зогсоод байсан би машинаа нэлээд тулсан. Тэгээд машинаа замаас гарган тойрч гараад машинаа зогсоогоод ын хамт буугаад тэр залуу алхаж очих гэтэл нөгөө залуу “та намайг яахыг хараарай” гэсэн гээд “” төв рүү алхаад явсан. Тэгсэн энэ үед “” төвийн урдаа нэг залуу гар утасны гэрэл тусгаад бид нарыг чиглээд гүйж байсан, араас нь нэг цагаан өнгийн бенз машин маш хурдан ойртсон бид “за наадуул чинь нэг ангийн хүүхдүүд байх шиг байна, өнөөдөр сургуулийн ой болж байгаа, анги хамт олноороо хөөрсөн хүмүүс зөндөө” гэж бодоод шууд зугтсан. Бид нэг ангийн хүүхдүүд байна гэж бодсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар хуудас/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ улаан, хар өнгийн шоотой срочик цамцтай, цэнхэр өнгийн женсин өмдтэй хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн пүүзтэй явж байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 36 дугаар хуудас/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ улаан, хар өнгийн шоотой ханцуйтай цамцтай, цайвар цэнхэр өнгийн женсин өмдтэй бараан өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн пүүзтэй явж байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 38 дугаар хуудас/
Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”” цайны газрын гадаа очоод хоол идэхээр болоход машинд , ******* нар унтаад үлдсэн шал согтуу ухаангүй сэрэхгүй байсан. ******* архи уусан халамцуухан байсан гэхдээ ухаантай би машиндаа унтаж байя, та нар ороод хоол идчих гэсэн. Би *******, ******* нарын хамт цайны газрын үүдэнд орох хаалганы урд хэсэгт машинаа тавиад цайны газар орж ирхэд Цэнгүүнээ бид нартай зөрөөд гарч байсан. Гараад иртэл *******ын машины баруун урд талын цонх онгорхой юм шиг харагдсан, ойртоод очоод харсан чинь цонхыг хагалсан арын суудал дээр байсан унтаагаарай сууж байсан. ******* байхгүй байсан. Би цайны газраас *******, ******* хоёрыг дуудаж “та хоёр гараад ирдээ” гээд харуулсан. Тэгсэн ын хашааны хойд хэсгээс ******* харанхуй хэсгээс гэрэлтэй хэсэг рүү нааш гүйж байгаа харагдсан. Бид нар юу болов гээд өмнөөс очоод юу болов яав гэж асуусан чинь ирж байсан зүг рүүгээ заагаад *******оо гэж дуудаж гарч ирсэн. Тэгээд *******, *******, бид гурав яваад очсон чинь Субару Простер маркийн улсын дугаартай сараал өнгийн тээврийн хэрэгсэл *******гийн ирж байсан газраас хурдтай хөдөлсөн. ******* араас нь гүйсэн. Би *******, ******* нарын хамт тэр машин руу гүйж байхад “” төвийн хашаанд нэг хүн харагдсан ******* араас нь гүйсэн, уул нь бараг бариад авчих байсан. Тэгсэн нөгөө хашаан дээр байсан хүн наад хүмүүсээ бариад аваарай гээд машинтай хүмүүс рүү заасан. Би “*******оо машинаа аваад ир” гэж хэлсэн чинь ******* хөөж байсан хүнээ орхиод машинлуугаа явсан. Энэ үед Субару Простер маркийн улсын дугаартай сараал өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс зугтаад алга болсон. Би *******гаас юу болов гэж асуусан чинь нэг залуу намайг зодсон тэгээд хүчиндсэн, миний гар утсыг аваад явчихлаа гэж хэлсэн. Бид ойр орчим нөгөө машиныг хайгаад явж байгаад цаг гаран болсоны дараа тайвширч байгаад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/
Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* миний хажууд суусан уйлсан байдалтай намайг шээх гээд гарах үед нэг залуу элэгдэж унагаад миний гар утсыг авсан. Намайг өмдөө тайл гэж цохьсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуудас/
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ төвийн хаалгаар нэг улаан өнгийн шоотой цамцтай залуу орж гараад явж байгаа харагдсан. Тэгээд урд буланд зогсоод гартаа нэг юм барьсан байсан. Би эхлээд цүнх юм байна гэж харсан тэгсэн чулуу шиг зүйл бариад нэг аваад нэг хаяж байгаа харагдсан. Би хүнтэй зодоон хийгээд чулуу бариад яваад байгаа юм байхдаа гэж харж байгаад явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 46 дугаар хуудас/
Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 09-р сарын 17-ны орой 16-н цагийн үед ажил тарах гэж байхад ажлын газрын хувцас солих өрөөнд хувцсаа сольж байхдаа би нэг гар утас авах хэрэг байна. Зүүн хараад байдаг эмээдээ нэг утас авч өгөхгүй бол энэ гар утас болохгүй, санаа зовоод байна заримдаа холбоо барьж болохгүй юм гэж хэлж байсан. Энэ үед Б.М надад “ямар гар утас авах юм” гэж асуугаад “ дүүгийн гар утас байна чи худалдаж авах уу” гэж хэлээд Галакси Ж6 маркийн улаан өнгийн гар утас гаргаж ирээд үзүүлсэн. Бид хоёр 300.000 төгрөгт тохиролцоод би тэр үед 150.000 төгрөг бэлнээр өгч өмнө нь надаас 50.000 төгрөг зээлсэн байсан тэр мөнгө нэмээд дараа сарын цалингаа 100.000 төгрөг өгч авахаар болоод наймаа тохирсон. Тэр орой нь би тэр утсаа аваад гэртээ байж байхад 21 цагийн үед Мөрдөн байцаах газрын цагдаа нар ирж тэр гар утсыг хурааж авсан. Намайг тэр гар утсыг авахад дотор байсан бүх файлыг устгасан хов хоосон байсан. Ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ төв очиж хоол идэхээр машинтайгаа явсан. Цайны газрын гадаа ирээд машинаа хаалганы урд нь байрлуулж машинаасаа буух болоход согтуу ухаангүй болсон сэрэхгүй байсан. ******* би хоол идэхгүй та нар идээд гараад гээд машины арын суудал дээр хамт суугаад үлдсэн. *******оо чиний машины цонх хагарсан арын суудал дээр ******* байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар идэж байсан хоолоо орхиод гарсан чинь машины баруун урд талын хаалганы шил хагарсан дотор нь том чулуу байсан. Арын суудал согтуу унтаж байсан сэрээх гээд оролдсон сэрэхгүй байсан. Тэгээд орчин тойрондоо хайгаад зогсож байтал хашааны хойд хэсгээс харанхуйгаас гэрэл рүү *******оо гэж дуудсаар уйлсан нүүр цайсан, айсан байдалтай ирсэн. Бид юу болов гэж асуусан чинь намайг нэг зодсон, хүчиндсэн, миний гар утсыг аваад явсан гэж хэлсэн. Тэр зүгт нь харсан чинь Субару простер маркийн улсын дугаартай сараал өнгийн тээврийн хэрэгсэл *******гийн ирж байсан газраас хурдтай хөдөлсөн. *******, ******* хоёр араас нь гүйсэн. Энэ үед улаан өнгийн шоотой цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, бараан өнгийн саравчтай малгайтай нэг залуу *******гийн байсан зүгээс хашааны булан тойроод харанхуйгаас гэрэлд гарч ирээд хашаа давж байхыг би харсан. Тэгээд араас нь гүйгээд хашаа давах гэж байсан чинь ******* машинаа асаагаад аваад ир гэж орилсон, нөгөө залуу хашаан дээр гараад наадуулаа бариад аваарай гэж орилсон би шууд машинаа асаагаад нөгөө машины араас хөөсөн. Олж чадалгүй алдсан” гэх мэдүүлэг
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-10 р тал/,
Хохирогчийн гар утсыг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 16 ны өдрийн №08/472 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67 р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 30 ны өдрийн №08/479 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72 р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 25 ны өдрийн №5218 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77 р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 25 ны өдрийн №5219 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 82 р тал/
Хөрөнгө эстимэйт ХХК ны 2019.09.19 ны өдрийн 01/22 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93 ртал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх-ийн 98-119/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 15 ны өдрийн №5868 дугаартай ДНХ-ийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 159-161 р тал/,
Хохирогч Г.*******гийн шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 10 ны өдрийн хүсэлт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь улаан шоотой цамц, жинсэн өмд өмсөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 03 цагийн орчимд ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” төвийн гадаа хашааны баруун талд хохирогч Г.*******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бүх үнэн зөвийг мөрдөн байцаагчид өгсөн байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглээд буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Нэг удаа намайг өршөөгөөч. Ахиж архи ууж гэмт хэрэгт холбогдохгүй” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ төвийн арын хашааны буланд харанхуй хэсэгт яваад очсон чинь шардуу царайтай туранхай өндөр эмэгтэй байсан тэр эмэгтэйг би юу хийж байгаа юм гээд тэврээд өмдийг нь тайлах гэсэн чинь тэр эмэгтэй яах гээл байгаа юм зүгээр байл даа гэж хэлээд за байж бай би шээе гэж хэлсэн би шээлгээд хажууд нь зогсоод байсан эмэгтэй шээж дуусгаад өмдөө татаж босож ирсэн. Би тэр үед эмэгтэй дээр шууд очоод тэвэрч аваад газар эмэгтэйг нуруу хэсгээр нь хэвтүүлэн өмдийг нь тайлсан тэр үед эмэгтэй болиочээ гэж хэлээд намайг хоёр гараараа түлхэж эхэлсэн би энэ үед тэр эмэгтэйгийн цээж хэсэг газарт нь баруун гараар 2 удаа гараа зангидаж байгаад цохисон эмэгтэй намайг зүгээр байгаач гэж хэлж байсан. Би тэгээд эмэгтэйгийн өмдийг өвдөг хүртэл нь шувталж байгаад түүний эрхтэнлүү өөрийнхөө хөвчирч боссон эрхтэнг хийж хоёроос гурван удаа хөдөлсөн.” гэх мэдүүлэг, Хохирогч Г.*******гийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “хашааны буланд харанхуй хэсэгт очоод бие засах гээд суух гэж байтал хаанаас ч юм нэг залуу гарч ирсэн. Би энэ манай ангийн ******* байна даа гэж бодоод ******* уу гэж асуусан чинь тэр хүн юу ч хэлэлгүй миний элэг рүү баруун гараа атгаж байгаад маш хүчтэй гурван удаа цохьсон. Тэр хүн зүүн гараараа миний зүүн гарын булчин хэсгээс барьсан байсан, эхэлж цохих үед нь би юм дуугарч чадаагүй, дуу гарахгүй амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд хэсэг байж байгаад “пизда минь өмдөө тайл” гээд дахин хоёр удаа угсарч цохьсон. Би айсандаа түлхэж үзээд дийлэхгүй байсан, тэгээд өмдөө доошлуулах дүр үзүүлсэн чинь намайг шууд нуруу хэсгээр газар унаган миний өмдийг өвдөг хүртэл тэр хүн тайлсан. Би “шээе тэгэх үү” гэж гуйсан чинь “за тэг” гээд намайг шээлгэсэн, би хоёроос гурван алхамын зайтай холдож байгаад шээсэн, миний хажууд “чимээгүй байгаарай ална шүү” гээд дайраад байсан. Би шээж дуусаад цаашаа зугтах гэсэн чинь намайг барьж аваад элэг рүү нэг удаа хүчтэй цохьсон, би элэг хэсгээр өвдөөд дуу гарахгүй байсан би амьд үлдэж байвал гэж бодсон. Дахин намайг нуруу хэсгээр түлхэж газар унагаад “дуу гаргавал ална шүү” гээд миний өмдийг өвдөг хүртэл нь тайлсан тэгээд миний бэлэг эрхтэнлүү өөрийн хөвчирсөн бэлэг эрхтэнээ хийгээд гурваас дөрвөн удаа хөдөлсөн.” гэх мэдүүлэг, Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг зодсон бэлэг эрхтэнээ миний эрхтэн рүү оруулаад гаргасан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг, Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ төвийн урдуур урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад төвийн хойд талын хэсэгт шороон зам дээр үсээ задгай тавьсан эмэгтэй газар явган суусан байдалтай өмдөө татаж байгаад харагдсан уг эмэгтэй хүний наад талд нь нэг улаан өнгийн шоотой цамцтай цэнхэр өнгийн жинсэн өмдтэй шардуу царайтай сахалгүй, 175 м орчим өндөр нуруутай залуу уг эмэгтэйг гэрэлнээс хаасан байдалтай зогсож байсан.” гэх мэдүүлэг, Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ төвийн урдуур хойшоогоо гарсан замаар явсан. “” төвийн ард буюу ертөнцийн зүгээр хойд талын буланд шороон зам дээр үсээ задгай тавьсан эмэгтэй явган суусан байдалтай өмд нь өвдөг хүртэл нь шувтарсан байсныг татаж босож байгаа бололтой наад талд улаан хар өнгийн шоотой цамцтай, цэнхэр өнгийн женсин өмдтэй, хар өнгийн саравчтай малгайтай, малгайгаа дарж өмссөн царайгаа нуусан байдалтай баруун талын хаа шанаа хэсгээр харчаад нааш эгц харахгүй эмэгтэй хүнээ машины гэрлээс нуугаад зогсоод байсан.” гэх мэдүүлэг, Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ төвийн урдуур гараад хойшоо яваад буцаад эргэх гэтэл зам дээр нэг эмэгтэй өмд нь өвдөг хүртэл нь шувтарсан шээж байгаа байдалтай гэрэлд өмдөө татаад босож байсан, наад талд улаан хар өнгийн шоотой хээтэй цамцтай цэнхэр өнгийн женсин өмдтэй хар өнгийн саравчтай малгайтай залуу гэрлээс нүүрээ буруулан эргэж харахгүй эмэгтэйрүүгээ харж зогсоод байсан.” гэх мэдүүлэг, Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ улаан, хар өнгийн шоотой срочик цамцтай, цэнхэр өнгийн женсин өмдтэй, хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн пүүзтэй явж байсан.” гэх мэдүүлэг, Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ улаан, хар өнгийн шоотой ханцуйтай цамцтай, цайвар цэнхэр өнгийн женсин өмдтэй, бараан өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн пүүзтэй явж байсан.” гэх мэдүүлэг, Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ын хашааны хойд хэсгээс ******* харанхуй хэсгээс гэрэлтэй хэсэг рүү нааш гүйж байгаа харагдсан. Бид нар юу болов гээд өмнөөс очоод юу болов яав гэж асуусан чинь нэг залуу намайг зодсон, хүчиндсэн.” гэх мэдүүлэг, Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* миний хажууд суусан уйлсан байдалтай намайг шээх гээд гарах үед нэг залуу элэгдэж унагаад миний гар утсыг авсан. Намайг өмдөө тайл гэж цохьсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ төвийн хаалгаар нэг улаан өнгийн шоотой цамцтай залуу орж гараад явж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “хашааны хойд хэсгээс харанхуйгаас гэрэл рүү *******оо гэж дуудсаар уйлсан нүүр цайсан, айсан байдалтай ирсэн. Бид юу болов гэж асуусан чинь намайг нэг зодсон хүчиндсэн. Энэ үед улаан өнгийн шоотой цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, бараан өнгийн саравчтай малгайтай нэг залуу *******гийн байсан зүгээс хашааны булан тойроод харанхуйгаас гэрэлд гарч ирээд хашаа давж байхыг би харсан” гэх мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-10 р тал/, Шүүхийн шинжилгээний
үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №08/472 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №08/479 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №5218 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт , Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №5219 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №5868 дугаартай ДНХ-ийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Мөн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 03 цагийн орчим Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” төвийн гадаа Г.*******гийн Galaxy J6 Plus маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бүх үнэн зөвийг мөрдөн байцаагчид өгсөн байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглээд буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Нэг удаа намайг өршөөгөөч. Ахиж архи ууж гэмт хэрэгт холбогдохгүй” гэх мэдүүлэг, Хохирогч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг шээх гэж байхад миний зүүн гарт байсан улаан өнгийн гэртэй, утасны их бие нь ч улаан өнгийн 99803190 дугаартай Galaxy J6 Plus маркийн rap утсыг шууд булаагаад авсан гэх мэдүүлэг, Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би *******гаас юу болов гэж асуусан чинь нэг залуу намайг зодсон тэгээд хүчиндсэн, миний гар утсыг аваад явчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, Гэрч Т. мөрдөн
шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.М надад ямар гар утас авах юм гэж асуугаад манай дүүгийн гар утас байна, чи худалдаж авах уу гэж хэлээд Галакси Ж6 маркийн улаан өнгийн гар утас гаргаж ирээд үзүүлсэн. Бид хоёр 300.000 төгрөгт тохиролцоод би тэр үед 150.000 төгрөг бэлнээр өгч, өмнө нь надаас 50.000 төгрөг зээлсэн байсан тэр мөнгө нэмээд дараа сарын цалингаа 100.000 төгрөг өгч авахаар болоод наймаа тохирсон. Тэр орой нь би тэр утсаа аваад гэртээ байж байхад 21 цагийн үед Мөрдөн байцаах газрын цагдаа нар ирж тэр гар утсыг хурааж авсан.” гэх мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд , Хохирогчийн гар утсыг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Хөрөнгө эстимэйт” ХХК ны 2019.09.19-ний өдрийн 01/22 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүгдэгчийн гар утсыг нь аваад явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тохирохгүй ба уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлүүлэхээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулсныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчийн дүгнэлтэнд дурьдсан гар утсыг гэмт хэргийн улмаас зугатаахдаа орхиод явсан талаар мэдүүлээгүй, харин хүчиндэх гэмт хэргийн хохирогч болохоос өмнө түүний зүүн гараас нь утсыг нь булаан авсан үйлдлийн талаар мэдүүлсэн байх ба гэрч *******ын хохирогчийн гар утсаа булаалгасан үйлдлийн талаар сонсоогүй нь шүүгдэгчийн үйлдэлд зүйлчилсэн, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйлдлийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч ******* овогт гийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн баримтлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Мд ял шийтгэл оногдуулахдаа талуудын шүүхэд гаргасан дүгнэлтийг хянан үзээд хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцлийг харгалзан
хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.ын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл баривчлагдсан 1 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 / зургаан/ сарын хорих ял, мөн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаан/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жил 6 сар хорих ял дээр мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 /хоёр / жилийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.ын цагдан хоригдсон 1 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД