Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 14

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Арианболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Нт холбогдох эрүүгийн 1907004410169 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, ******* ХХК-ний хит бетоны үйлдвэрт зүсэх дамжлагийн операторын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 19-651г тоотод оршин суух, ******* овогт Н.Н. /РД:**********/.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сард Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ эхнэр болох 8 сартай жирэмсэн Б.Бтай маргалдан улмаар толгойноос нь барьж байгаад 3 удаа шал мөргүүлж, гэдэс рүү өшиглөсөн,

2018 оны 05 дугаар сард Баянгол дүүргийн Бичил хороололд байр түрээслэн амьдарч байхдаа эхнэр болох Б.Быг хардаж хана мөргүүлж, ор луу шидсэн,

2018 оны 08 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо 42-04 тоотод эхнэр болох Б.Бтай маргалдан улмаар үснээс зулгааж үснээс зулгааж гэрээсээ чирч гаргасан,

2018 оны 11 дүгээр сард Налайх дүүргийн 2 дугаар хороо 42-04 тоотод эхнэр болох Б.Бтай маргалдан улмаар баруун чих рүү гараараа цохисон,

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 42-04 тоотод эхнэр болох Б.Бтай маргалдан улмаар зүүн хөл рүү өшиглөж, зүүн хацар луу алгадсан,

2019 оны 09 дүгээр 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо 42-04 тоотод эхнэр болох Б.Бтай маргалдан улмаар хоолойг нь багалзуурдаж боосон,

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 42-04 тоотод эхнэр болох Б.Бтай маргалдан улмаар гараараа гэдэс цээж хэсэг рүү нэг удаа цохиж удаа дараа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга /жирэмсэн эхнэр/ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “.маргаан болсон шалтгаан нь хардалт сэрдэлт, жижиг асуудлаас болдог. Бие биенээ сонсохгүй маргалдсаар даамжирсаар байгаад хүлээцтэй байж чадахгүйгээс маргаан хүндэрдэг. Олон удаа муудалцснаа хүлээн зөвшөөрч байна. би эхнэрээ жирэмсэн байхад нь санамсаргүй цохьсон. хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. цагдаад шалгуулснаас хойш бид их хүлээцтэй, хоорондоо сайн ярилцдаг болсон ” гэв.

 

            Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “бид маргалдаагүй үедээ нөхөр маань халамжтай сайн байдаг. Бидний муудалцах шалтгаанд ар гэрийн хүмүүс оролцсноос хойш хоорондоо муудалцдаг. Бид 10 сараас хойш хамт амьдрах хугацаандаа сэтгэл зүйчтэй уулзсан. Хоорондоо эвтэй амьдарч цаашдын амьдралаа ярилцдаг болсон. Манай нөхөр архи уухаар ухаанаа алдах гээд байдаг болохоор би найзуудтай нийлүүлэхгүй, гаргахгүй гэдэг байдлаар уурладаг байсан.гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Н.Нийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* гэх эмэгтэйтэй анх 2010 онд танилцаад 2017 онд нэг гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн.******* аймгаас 2017 оны 3 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод нүүж ирсэн.Тухайн үед би Налайх дүүрэг байх Мак ХХК-д ажилд орсон.Хүү ******* 2018 оны 01 сарын 18-ны өдөр төрөөд 2018 оны 2 сарын үед гэрлэлтээ батлуулсан Улаанбаатар хотод амьдарч байгаад 2017 оны 9 сарын сүүлээр Налайх дүүрэгт байдаг хамт ажилдаг залуу ын хашаанд байдаг жижиг байшинд амьдарч эхнэр хүүхдийн хамт эхэлсэн. Би 2017 оны 11 дүгээр сарын эхээр ажлаа тараад ажлынхаа хоёр залуутай хамт машиндаа 2.5 литрийн Нийслэл пиво хоёрыг уусан. Гадаа хүйтэн болохоор гэртээ тэр хоёрын хамт орсон юм. Тэгээд удалгүй манай ажлын хоёр залуу яваад өгсөн. Тэгсэн ******* намайг хаагуур архидаад яваад байгаа юм гэж хардаж уурлаад миний

цамцнаас зулгааж, цээж рүү цохиод байхаар нь миний уур хүрээд *******ын цамцны хоёр захаас татаад сандал дээр суулгатал намайг харааж банзал явдалтай гэх мэтээр доромжлоод байхаар нь би хацар руу нь нэг удаа алгадсан. Тэр үед ******* 8 сартай жирэмсэн байсан. ...Тэгээд бид хоёр муудалцахаа болиод газар унтаж байсан чинь миний утас дуугараад би ахтайгаа ярьсан чинь ******* наад утсаа аваад ир гэж хэлээд миний цамцнаас татаад байхаар нь би уурлаад цаашаагаа түлхчихсэн чинь өнхрөөд уначихсан. Унахдаа толгойгоо газарт цохичихсон юм. .... ******* бид хоёр Улаанбаатар хот 5 дугаар бичил хороололд нийтийн байр түрээслэхээр болсон. Тэгээд 2018 оны 5 caрын үед гэртээ унтаж байсан чинь өглөө *******ын фейсбүүк чатад найз нь маргааш очиж нүдний шилээ авья гэсэн мессеж ирсэн байхаар нь би уурлаад бид хоёр маргалдсан. Тэгээд ******* намайг элдэв янзаар хэлээд байхаар нь би тэсэлгүй *******ын цамцнаас заамдаж аваад хана руу шахаад битгий доромжилоод байгаарай гэж хэлсэн. Тэгээд өөр маргаан болоогүй. ******* бид хоёр 2018 оны 08 сарын 04-ний өдөр Налайхад дахин нүүж ирээд 2 дугаар хороо 42-04 тоотод байр түрээслэхээр болсон. Тэр өдөр ******* намайг дахин хардаж бид хоёр маргалдаад би уурандаа хацар руу нь нэг удаа алгадчихсан юм. Дараа нь 2019 оны 09 сарын 10-ны өдөр өглөө 08 цагийн үед хүү *******гийн ам нь гэмтчихээд халуураад ам нь цангаад ширээн дээр аягатай хүйтэн ус уух гэхээр нь би хоолой нь өвдчихнө гэж бодоод уулгахгүй санаатай булаацалдаж байгаад асгачихсан юм. Тэгээд би болихгүй чи гэж хэлээд хүүгийнхээ зүүн гарын тохой руу нь нэг удаа цохиод өргөөд орон дээр тавьсан юм. Дараа нь 2019 оны 09 сарын 18-ны өдөр 17 цагийн үед би хотоос гэртээ ирсэн чинь *******ын найз а хоёр хүүхэдтэйгээ манай гэрт ирчихсэн, ******* тэр хоёр 2,5 литрийн Сэнгүр пиво нэгийг хувааж ууцгааж байсан. Тэгээд ******* согтчихсон бололтой намайг чи хүүгийнхээ эцэг нь байж чадахгүй, арчаагүй гэхээр нь яагаад гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би согтуу хүнтэй юу ярихав гээд гадаа тамхи татах гээд гараад дэлгүүрээс 2,5 литрийн Сэнгүр пиво нэгийг аваад машиндаа нэг аягыг уучихаад сууж байтал ******* гэрээс гарч ирээд чи хаачих гэж байгаа юм бэ гэхээр нь хоёулаа орьё гэсэн чинь орохгүй гээд газраас дунд зэргийн чулуу аваад миний машины цонх руу цохиод байсан. Тэгэхээр нь би холдуулах санаатай хоёр гарнаас нь тэвэрч аваад гэртээ оруулсан.Бид хоёр гэртээ орж ирээд байж байтал ******* надаас чи Солонгосын виз мэдүүлсэн гэл үү, Би чамайг амьдралгүй болгоно гэх мэтээр намайг элдвээр хэлээд байхаар нь би ор руу түлхчихсэн юм. Тэр үед а хажууд байсан. а *******ыг одоо болно, тайвшир гэж хэлээд хоёр хүүхдээ аваад гэрээс гараад явсан. Би тэр өдөр *******ыг цохиж, зодсон зүйл болоогүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 98 дугаар хуудас/

 

            Шүүгдэгч Н.Нийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эхнэр болох *******тай анх 2010 онд танилцсан. 2016 оноос үерхэж эхлээд 2017 онд хамт амьдрахаар болж ******* аймгаас 2017 оны 3 дугаар сард Улаанбаатар хотод нүүж ирээд нисэхэд байдаг таньдаг ах гэрт 2016  оны 08-р cap хүртэл амьдарсан. 2017 оны 08-р сард Налайх дүүрэг байх шинэ Налайх хороололд байр түрээслэж нэг cap гаран амьдарсан. Хүү ******* маань 2018 оны 1 сарын 18-ны өдөр төрөөд 2018 оны 2 сард гэрлэлтээ ******* аймагт очиж батлуулсан. 2017 оны 09-р сарын дундуур Налайхын 1-р хороонд амьдардаг найз ын хашаанд жижиг байшинд амьдарч эхэлсэн. Би 2017 оны 11 дүгээр сарын эхээр ажлаа тараад ажлынхаа ******* ******* нарын хамт машиндаа 2.5-ийн нийслэл пиво хоёрыг авч ууж байгаад гадаа хүйтэн байхаар нь өөрийнхөө гэртээ орсон юм. Манайд хэсэг сууж байгаад хамт явсан хоёр залуу маань яваад өгсөн. Тэр хоёрыг гарсны дараа эхнэр ******* уурлаад намайг хаана хэнтэй уулзсан юм бэ? Хаагуур явсан юм гэж хардаж уурлаад миний цамцнаас зулгааж, цээж рүү цохихоор миний уур хүрээд *******ын цамцны хоёр захаас татаад боож байгаад сандал дээр суулгатал намайг банзал янхан гэж хараахаар нь би *******аас холдсон над руу дайрч давшилаад хараагаад байхаар нь хацар руу нь удаа алгадсан. Тэр үед ******* 8 сартай жирэмсэн байсан. Хэрүүл намжаад газар унтаж байсан чинь миний утсанд дуудлага ирэхээр нь утсаа авч би ахтайгаа ярьсан чинь ******* алив наад утсаа аваад ир гэж хэлээд миний цамцнаас татаад байхаар нь би уурлаад цаашаагаа түлхчихсэн чинь өнхрөөд уначихсан. Унахдаа толгойгоо газарт цохичихсон юм. ******* орилоод намайг аллаа гээд байсан. Хажуу айлын эхнэрийн хамт орж ирсэн.Тэр хоёрыг харчихаар нь ******* бүүр орилсон. Тэгээд бид хоёр дахиад хэрэлдсэн. ******* энэ чинии хүүхэд биш чи эцэг нь байх эрхгүй гэж хэлэхээр нь би уурандаа амиа хорлоно гээд гал тогоо руу хутга авах гэхэд хоргилсон. бид хоёр ноцолдсон. миний нүүрлүү нэг удаа цохисон. Ноцолдож байх хугацаандаа ын гарыг хазсан. Тэгээд хэрүүл намжаад унтаж амарсан. ******* бид хоёр Улаанбаатар хотод 6-р бичил хороололд нийтийн байр түрээслэхээр болж хот руу нүүсэн. Тэгээд 2018 оны 5 сарын үед гэртээ унтаж байсан чинь өглөө *******ын феисбүүк чатад найз нь маргааш очиж нүдний шилээ авъя гэсэн мессеж ирсэн байхаар нь би уншаад *******тай хэрэлдсэн. ******* зүгээр найз гээд байсан. Ангийнх нь найзалдаг байсан охиных нь салсан найз залуу нь байсан. Тэрнээс болж бид хоёр маргалдсан. Намайг элдэв янзаар хэлээд байхаар нь би тэсэлгүй *******ын цамцнаас заамдаж аваад хана руу шахаад битгий намайг доромжлоод байгаарай гэж хэлсэн. ******* бид хоёр 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Налайхад нүүж ирээд 2 дугаар хороо 42-04 тоотод байр түрээслэн амьдарч эхэлсэн. Тухайн өдөр ******* намайг дахин хардаж бид хоёр маргалдаад би уурандаа хацар руу нь нэг удаа алгадчихсан юм. Дараа нь 2019 оны 09 сарын 10-ны өдөр өглөө 08 цагийн үед хүү *******гийн ам нь гэмтчихээд халуураад ам нь цангаад ширээн дээр байсан аягатай хүйтэн ус уух гэхээр нь би хоолой нь өвдчихнө гэж бодоод уулгахгүй санаатай булаацалдаж байгаад асгачихсан юм. Би хүүхдээ хандаж болохгүй гэж хэлээд хүүгийнхээ зүүн гарын тохой руу нь нэг удаа цохиод өргөөд орон дээр суулгасан чинь ******* тэрийг харчаад хүүхэд зодлоо авч шидлээ гээд ууралсан бид хоёр маргалдаад өнгөрсөн. ******* над руу чи ээжтэй хамт байж хүүхэд харж чадахгүй хүүхэд зоддог гэсэн утгатай чат явуулсан.Тухайн мессежийг ээж миний утсаар хүнтэй ярихдаа уншсан байсан. Орой нь ******* ажлаа тараад ирэхэд ээж *******тай яагаад та хоёр маргалдаад байдаг юм гэж асуухад танай хүүхэд чинь ингэдэг тэгдэг гээд ээжтэй маргалдсан. *******д ээж хандаж чи яагаад намайг хүүхэд харж чадахгүй байгаа юм хүүхэд зоддог гэж яагаад яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр үеийн хүмүүс шиг хоорондоо хэрэлдсэн. 2019 оны 09 сарын 18-ны өдөр 17 цагийн үед би хотоос гэртээ ирсэн чинь *******ын найз хоёр хүүхэдтэйгээ манай гэрт ирчихсэн, ******* тэр хоёр 2,5 литрийн Сэнгүр пиво нэгийг хуваагаад уугаад сууж байсан. ******* согтчихсон бололтой надад хандаж чи хүүгийнхээ эцэг нь байж чадахгүй, арчаагүй гэж хэлэхээр нь юм хэлээгүй гарч яваад дэлгүүр орж нэг пиво машиндаа орж суугаад ганц аягыг ууж байхад гэрээс ******* гарч ирсэн над дээр чи хаачих гэж байгаа юм бэ гэхээр машиндаа нэг пиво уучаад орно гэхэд уулгахгүй гэхээр нь би машинаасаа буугаад машинаа түгжээд гэрлүүгээ орох гэхэд ******* газраас чулуу аваад цонхыг чинь хагална гэж хэлсэн. Би холдуулах санаатай хоёр гарнаас нь тэвэрч аваад орц руу хоёр давхар руу гэрт оруулсан. Тэгээд бид хоёр гэртээ орж ирээд байж байтал ******* дахин надтай хэрэлдээд "Чи Солонгосын виз мэдүүлсэн гэл үү, Би чамайг амьдралгүй болгоно" гэх мэтээр намайг элдвээр хэлээд байхаар нь би ор руу түлхчихсэн юм. Тэр үед а хажууд байсан. а *******д хандаж одоо болно тайвшир гэж хэлээд хоёр хүүхдээ аваад гэрээс гараад явсан. Би тэр өдөр *******ыг цохиж зодсон зуйл байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 82-83 дугаар хуудас/

 

            Хохирогч Б.Б зөрчил шалгах ажиллагаанд өгсөн: “Хамгийн анх паранпүрэв 2017 оны 11 дүгээр сарын үеэр Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандад айлын хашаанд хамт амьдарч байхдаа намайг 8 сартай жирэмсэн байхад "Намайг найз нөхөдтэйгээ уулзаж байхад чи намайг ганцааранг нь үлдээгээд явчихаж байгаа юм уу?, Би найзуудтайгаа ууж, идэж болохгүй юу" гэж хэлээд намайг шал руу түлхэж унагаагаад миний толгойг барьж байгаад хэд хэдэн удаа шалан дээр дагз хэсгээр савуулж цохиж байсан. Тухайн үед би тэй хамт найзуудтай нь уулзаж байгаад даараад байхаар нь түрүүлээд гэртээ ирчихсэн юм. Тэгсэн найзуудтайгаа хамт архи ууж байгаад нэлээн согтуу ирсэн байсан. Тэр өдөр намайг уйлахыг сонсоод хажуу айлын хүмүүс орж ирээд салгаж байсан. Дараа нь намайг төрчихсөн байхад 2018 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод хороололд байр түрээслэн хамт амьдарч байхдаа ажлаасаа тарж ирээд "Манай гэрт эрэгтэй хүн авчирсан байна" гэж намайг найзтай минь хардаж хана руу намайг түлхэж, үснээс зулгаагаад хэд хэдэн удаа толгойг минь шалан дээр цохиод хүүгийнхээ ванн болон гэрийнхээ хувин савыг эвдэлж, хагалсан. Тухайн өдөр манай эрэгтэй, эмэгтэй хоёр найз намайг төрөөд удаагүй байсан болохоор эргэж ирсэн юм. Тэгээд хоёр найз минь цаг гаран манайд сууж байгаад ийг 18 цагийн үед ажлаасаа ирэхээс өмнө гараад явсан. Тэр өдөр манай эрэгтэй найз гэрт нүдний шилээ үлдээгээд гарсныг би мэдээгүй. Тэгээд найзын маань нүдний шилийг олчихоод намайг хардаж зодсон. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын үед намайг Улаанбаатар хот хороололд гэртээ байхад эрэгтэй, эмэгтэй хоёр найзтайгаа хамт ажлаасаа тараад ирсэн юм. Тэгээд тэр өдөр хоёр найзтайгаа гурвуулаа "Намайг караокед оръё" гээд дуудахаар нь хүүгээ унтуулчихаад гэрээс гарсан юм. Тухайн үед нэлээн хэдэн шил архи ууж согтчихоод гэртээ ороод ямар ч шалтгаангүйгээр миний үснээс зулгааж, коридороор намайг чирээд, орцны гадаа чирч гаргаж ирээд газар түлхэж унагааж байсан. Дараа нь бид хоёр 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Налайхад нүүж ирсний дараа согтуу архи ууж ирчихээд намайг цохих гэж оролдохоор нь би цагдаад анх удаа дуудлага өгсөн. Тэрнээс хойш намайг зодож, цохихоо больсон. Дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар 42-04 тоотод байхад ээжийгээ өмөөрөөд миний толгойн үснээс зулгаагаад газар унагаагаад зүүн гуя хэсэг рүү өшиглөж байсан. Тэр үед би цагдаад өргөдөл гаргаад тэгээд цагдаад шалгагдах хугацаанд агийн гэрт хүүтэйгээ хамт 3 хонож байсан. Дараа нь надаас уучлалт гуйгаад хүү бид хоёрыг аваад гэртээ харьж байсан. Тэгээд саяхан буюу 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 42-04 тоотод өглөө гэртээ байхдаа хүү *******гийн ууж байсан аягатай усыг булааж авах гээд татаж байгаад аягатай усыг нь асгачихсан юм. Тэгээд "Аягатай ус асгачихлаа" гэж хэлээд хүүдээ уурлаж хүүгийн баруун гар руу нь нэг удаа цохиод дараа нь өргөөд ор руу шидчихсэн. Дараа нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 17 цаг өнгөрч байхад манай 3 настай, 9 сартай хоёр хүүхэдтэйгээ хамт манай гэрт ирсэн юм. Тэр өдөр нөхөртэйгээ муудалцчихсан гээд 2,5 литрийн Сэнгүр пиво нэг ширхэгийг барьчихсан ирсэн юм. Тэгээд бид хоёр юм ярингаа пиво ууж байсан чинь гаднаас 2,5 литрийн том Сэнгүр нэгийг барьчихсан орж ирээд гал тогооны өрөөнд ганцаараа уугаад байсан. Тэгээд манай ээж рүү намайг пиво уусан гэдгийг утсаар хэлнэ гээд гараад явчихаар нь би ардаас нь гараад байрны ард байсан машин руу нь очсон. Тэгээд ээж рүү утсаар ярина гээд машиндаа суух гээд байхад би ийг ээжтэйгээ утсаар яриулахгүй гээд гар утсыг нь авах гэсэн чинь намайг цаашаагаа түлхээд унагаасан. Тэгэхээр нь би уйлаад газраас бага зэрэг шороо аваад рүү цацсан. Тэр үед а бид хоёр дээр хүрч ирээд гурван хүүхдээ үлдээчихсэн, одоо оръё" гэж хэлсэн. Тэр үед миний ардаас тэврээд намайг өргөөд орц руу оруулсан. Тэгээд а 23 цагийн үед хүүхдүүдээ аваад зөрөөд гэрээс гараад явсаны дараа надтай маргалдаж, муудалцсан. Тэгээд орой 01 цагийн үед "Чи миний ээжийг хүлээж авахгүй бол би ч гэсэн чамайг хүлээж авахгүй" гэж хэлээд уурлаж орон дээр намайг хэвтүүлээд миний багалзуур, хоолойг боож шахаад үснээс зулгааж, толгой хэсэг рүү 2-3 удаа цохьсон. Тэгээд би цагдаа дуудах гэсэн "боловч миний гар утсыг аваад "Чамайг гэрийнхэнд чинь хэлнэ" гэж хэлээд өгөхгүй байсан. Тэгээд би маргааш өдөр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/

 

            Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн нөхөртэйгөө хамтран амьдараад 3 жил болж байна. Энэ 4-5 удаа зодуулж байсан. Хамгийн анх би жирэмсэн 8 сартай байх үедээ зодуулж байсан. Тэр үед манай Налайх дүүргийн 1-р хороонд айлын хашаанд байсан би хаягийг нь хэлж мэдэхгүй байна. Тухайн үед манай нөхөр өөрийн найзуудтайгаа Шижир зул хүнсний дэлгүүрийн гадаа машин дотор архи ууж байсан юм. Би тэр үед жирэмсэн байсан учир гэрлүүгээ түрүүлээд яваад гэртээ ирээд байж байтал ардаас гэрт ирээд чи намайг хүлээсэнгүй гэж ууралсан. Би даараад байсан учир түрүүлээд гэртээ ирчихлээ гэхэд тэгээд бид хоёрын дунд маргаан болж эхлэсэн. Би гэрт шалан дээр сууж байхад намайг цохиж унагаад миний толгойн чамархай хэсгээс хоёр гараараа барьж байгаад гэрийн шалыг 2-3 удаа мөргүүлсөн. Тэр үед бид нар манай нөхрийн найзын хашаанд амьдарч байсан ба , нар намайг орилж байхыг сонсоод орж ирж салгаж байсан юм. Дараа нь 2018 оны 05 дугаар сард Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3-4 дүгээр хороололд байр түрээслэж байх үедээ

Зодуулж байсан юм. Тэр үед манай нөхөр ажилдаа явчихсан байсан. Би төрөөд удаагүй миний хүү 4 сартай байсан.  Тухайн үед манай найз , Боогий нар ар араасаа манай гэрт ирж намайг болон хүүхдийг минь эргэсэн. Тэгээд манай гэрт байж байгаад орой ийг ажлаасаа бууж ирэхийн өмнө манайхаас гарч явсан юм. Тэгээд энэ хоёрыг яваад удаагүй байхад ажлаасаа ирээд намайг гэртээ эрэгтэй хүн авч ирсэн байна гэж хардаж хана руу түлхэж дахин дахин хүчтэй түлхэж мөргүүлж, ор луу авч шидээд, үс хувцаснаас татаад хана мөргүүлж гэрийн эд зүйлсийг эвдсэн. Тэр үед манай гэрт манай нөхөр хүү бид гурав байсан. Дараа нь 2018 оны 07 дугаар сард эрэгтэй эмэгтэй хоёр найзтайгаа хамт ирээд караоке орохоор гэрээс гарсан юм.  Караокед байхад их хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд орой нь гэртээ ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр уурлаж намайг үснээс зулшааж коридорт чирч гаргаад өөрөө гэртээ орж хаалгаа түгжсэн.  Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2-р хороо 42-04 тоотод байхад намайг зодож байсан. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө би хүүхдээ унтуулах гээд байж байхад ийн ээж нь Нарантуяа зурагт чанга тавиад байхаар нь би ээжээ хүүхэд унтах гэж байна та зурагтаа жаахан багасгачих гэж хэлсний төлөө намайг хараасан. Тэр үед шөнө ажилтай байдаг байсан юм. Би маргааш нь Наранпурэвийг гэртээ ирэхээр нь ээж чинь намайг хараасан гэж болсон явдлыг хэлтэл миний зүүн хөлрүү баруун хөлөөрөө өшиглөж зүүн хацар луу баруун гараараа алгадсан. Тэр үед ийг намайг зодож байх үед манай хадам ээж хараад байж байсан. Намайг зодуулж байх үед хадам ээж Нарантуяа салгаагүй харж зогсоод намайг зодуулж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Цагаанхүү зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч байсан. зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулаад намайг зодоогүй байж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай найз манай гэрт ирээд бид хоёр нэг том пиво уусан юм. Тэр үед гаднаас нэг том пиво аваад орж ирсэн. Тэгээд , бид гурав сууж байгаад жаахан пиво уусан. Удаагүй би явлаа гээд явсан.  аг явсны бид хоёр дахин маргалдсан. надаас нууцаар Солонгос улс руу явах виз өгсөн байсан. Ээж нь хүүхдээс надаас салгаж Солонгос руу авч явна гэж байсан юм. тэгээд тэрнээс болж бид хоёр маргалдаад намайг орон дээр унагаж байгаад миний багалзуурыг боосон” гэх мэдүүлэг, /хх-ийн 77-78 дугаар хуудас/

 

            Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай гэрт 2017 оны 09-р сарын 26-ны өдрөөс тус оны 12-р cap хүргэл манай хашаанд байсан хоосон байшинд амьдарсан. 2017 оны 11-р сард гаднаас согтуу ирээд эхнэр *******ыгаа зодсон. Хашгираад байхаар нөхөр бид хоёр яваад ороход дээр нь гараад суучихсан үснээс зулгаагаад толгойг нь газар мөргүүлээд байсан.Нөхөр ийг эхнэрээс нь салгасан.Тэр үед ******* 7 сартай жирэмсэн байсан. ******* сандал дээр сууж байхад нь гэдэс рүү өшиглөсөн. агсан тавиад манай нөхөртэй ноцолдсон. Гал тогооны өрөөлүү гүйж ороод хутга аваад өөрийнхөө амыг хорлоно гэхэд нь нөхөр болиулсан. Нөхөр дээр нь дарж хэвтээд нэлээн тайвшруулж байгаад хадамын гэрлүү *******ыг аваад орсон тэгээд тус асуудал намжсан. ******* толгой өвдөөд байна гэж хэлж байсан. 2018 оны 08-р сарын эхээр 20 цагийн үед манай  гэрт ******* хүүгээ дагуулаад орж ирсэн. согтуу орж ирээд агсан тавиад зодсон гэж хэлсэн. Миний хөл рүү болон толгой руу цохисон гэж хэлж байсан. Одоо гишгэхэд өвдөөд байна толгой өвдөж байна гэж ярьж байсан. Тэр өдрөө манай гэрт ******* хүүхдийнхээ хамт хоноод маргааш нь харилаа гээд манайхаас явсан. 2018 оны 11-р сард над руу ******* утсаар залгаад намайг зодчихлоо чихнээс цус гараад хувцас хунар цус болчихсон байна гэхээр нь такси бариад хүрээд ирээч эсвэл цагдаа дуудаач гэхэд цагдаа дуудах гэхээр айгаад байна. Танайд очих гэхээр санаа зовоод байна найз Дуугий эгч рүү ярьж байгаад очоод хоночие гэж хэлээд утсаа салгасан. Маргааш өдөр нь гэрт нь очоод *******тай уулзсан юу болсон талаар нь асуухад хэрэлдэж маргалдаад баруун чих рүү цохисон гэхээр нь харахад чих бага зэрэг сэтэрчихсэн байсан. 2019 оны 09-р сарын 18-ны өдөр хоёр хүүхдийнхээ хамт 17 цагийн орчим *******ын гэрт очсон.Бид хоёр юм ярьж сууж байгаад пиво ууя гээд 2,5 литртэй нийслэл пиво авч уусан. 20 цагийн үед орж ирсэн. уурлаад та хоёр нийлэхээрээ дандаа ууж иддэг яах гэж нийлдэг юм гэхээр нь ээс би уучлал гуйсан. Нараннпүрэв за за болохгүй бол хоноод явахгүй гэж хэлсэн. гал тогоонд суугаад байсан. ******* гал тогооныхоо өрөөлүү орсон. Хэсэг байж байгаад гал тогооны өрөө рүү ороход тэр хоёр байхгүй байсан. Би араас нь тэр хоёрыг хайгаад дэлгүүр орчоод буцаад гэрлүү нь явж байхад байрныхаа хажууд тэр хоёр хэрэлдчихсэн зогсож байсан. Тэр хоёр хандаж 3 хүүхдээ орхисон одоо гэрлүүгээ ороё гэж хэлсэн. ******* уйлчихсан байсан. Бид 3 гэр лүү нь орсон би хоёр хүүхдээ дагуулаад гэрлүүгээ харьсан. Маргааш өдөр над руу ******* залгаад чамайг явсны дараа муудалцаад намайг зодсон боосон гэж ярьж байсан. 2019 оны 09-р сарын 20-ны өдөр өглөө хүүхдээ хүргэж өгчөөд *******ын гэрт очиж уулзахад чамайг гараад явсны дараа хэрэлдээд намайг боосон гэж ярьж байсан. Хүзүүн дээр нь улаасан байдалтай байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 86-87 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 08 шэ/488 дугаар:

            “1. Б.Бын биед толгойн хуйх, баруун бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 08 шэ/548 дугаар:

            “1. Б.Бын биед цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 141 дүгээр хуудас/

 

            2019 оны 08 дугаар сарын 13, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд хийгдсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, /хх-ийн 18-27, *******-38 дугаар хуудас/

 

            Өргөдөл гомдлын бүртгэл, /хх-ийн 40, 117 дугаар хуудас/

            Хэргийн оролцогч нарын гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, шүүгдэгчийн ажил эрхэлж байгаа талаарх тодорхойлолт

            2019 оны 04 дүгээр сарын 08, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний маягт, /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

            Шийтгэлийн хуудас /хх-ийн 43, 163 дугаар хуудас/

 

            Яаралтай тусламж үйлчилгээний хуудас, /хх-ийн 136-137 дугаар хуудас/ зэргийг судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч нь шүүгдэгч Н.Нийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 42-04 тоотод эхнэр болох Б.Бтай маргалдан улмаар зүүн хөл рүү өшиглөж, зүүн хацар луу алгадсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн нэг үйлдлээр тооцож яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

            Учир нь хэрэгт авагдсан шүүгдэгчид авсан эрх бүхий албан тушаалтны  2019 оны 04 дүгээр сарын 16 ны өдрийн шийтгэврээр уг үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн уг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх үндэслэлгүй талаар гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

            Харин шүүгдэгч Н.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сард Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ эхнэр болох 8 сартай жирэмсэн Б.Бтай маргалдан улмаар толгойноос нь барьж байгаад 3 удаа шал мөргүүлж, гэдэс рүү өшиглөсөн,

  • 2018 оны 05 дугаар сард Баянгол дүүргийн Бичил хороололд байр түрээслэн амьдарч байхдаа эхнэр болох Б.Быг хардаж хана мөргүүлж, ор луу шидсэн,
  • 2018 оны 08 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо 42-04 тоотод эхнэр болох Б.Бтай маргалдан улмаар үснээс зулгааж гэрээсээ чирч гаргасан,
  • 2018 оны 11 дүгээр сард Налайх дүүргийн 2 дугаар хороо 42-04 тоотод эхнэр болох Б.Бтай маргалдан улмаар баруун чих рүү гараараа цохьсон,
  • 2019 оны 09 дүгээр 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо 42-04 тоотод эхнэр болох Б.Бтай маргалдан улмаар хоолойг нь багалзуурдаж боосон,
  • 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо      42-04 тоотод эхнэр болох Б.Бтай маргалдан улмаар гараараа гэдэс цээж хэсэг рүү нэг удаа цохиж удаа дараа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга /жирэмсэн эхнэр/ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...маргаан болсон шалтгаан нь хардалт сэрдэлт, жижиг асуудлаас болдог. Бие биенээ сонсохгүй маргалдсаар даамжирсаар байгаад хүлээцтэй байж чадахгүйгээс маргаан хүндэрдэг. Олон удаа муудалцснаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэрээ жирэмсэн байхад нь санамсаргүй цохьсон.” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай нөхөр архи уухаар ухаанаа алдах гээд байдаг болохоор би найзуудтай нийлүүлэхгүй, гаргахгүй гэдэг байдлаар уурладаг байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Н.Нийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын эхээр ажлаа тараад ажлынхаа хоёр залуутай хамт машиндаа 2.5 литрийн Нийслэл пиво хоёрыг уусан. ******* намайг хаагуур архидаад яваад байгаа юм гэж хардаж уурлаад миний цамцнаас зулгааж, цээж рүү цохиод байхаар нь миний уур хүрээд *******ын цамцны хоёр захаас татаад сандал дээр суулгатал намайг харааж, банзал явдалтай гэх мэтээр доромжлоод байхаар нь би хацар руу нь нэг удаа алгадсан. Тэр үед ******* 8 сартай жирэмсэн байсан. ******* наад утсаа аваад ир гэж хэлээд миний цамцнаас татаад байхаар нь би уурлаад цаашаагаа түлхчихсэн чинь өнхрөөд уначихсан. Унахдаа толгойгоо газарт цохичихсон юм. .... 2018 оны 5 caрын үед гэртээ унтаж байсан чинь өглөө *******ын фейсбүүк чатад найз нь маргааш очиж нүдний шилээ авья гэсэн мессеж ирсэн байхаар нь би уурлаад бид хоёр маргалдсан. Тэгээд ******* намайг элдэв янзаар хэлээд байхаар нь би тэсэлгүй *******ын цамцнаас заамдаж аваад хана руу шахаад битгий доромжилоод байгаарай гэж хэлсэн. ...Тэр өдөр ******* намайг дахин хардаж бид хоёр маргалдаад би уурандаа хацар руу нь нэг удаа алгадчихсан юм. ...2019 оны 09 сарын 18-ны өдөр 17 цагийн үед би хотоос гэртээ ирсэн чинь *******ын найз а хоёр хүүхэдтэйгээ манай гэрт ирчихсэн, ******* тэр хоёр 2,5 литрийн Сэнгүр пиво нэгийг хувааж ууцгааж байсан. Тэгээд ******* согтчихсон бололтой намайг чи хүүгийнхээ эцэг нь байж чадахгүй, арчаагүй гэхээр нь яагаад гэж хэлээд бид хоёр маргалдсан. ******* надаас чи Солонгосын виз мэдүүлсэн гэл үү, Би чамайг амьдралгүй болгоно гэх мэтээр намайг элдвээр хэлээд байхаар нь би ор руу түлхчихсэн юм..” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Б зөрчил шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын үеэр Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандад айлын хашаанд хамт амьдарч байхдаа намайг 8 сартай жирэмсэн байхад "Намайг найз нөхөдтэйгээ уулзаж байхад чи намайг ганцааранг нь үлдээгээд явчихаж байгаа юм уу?, Би найзуудтайгаа ууж, идэж болохгүй юу" гэж хэлээд намайг шал руу түлхэж унагаагаад миний толгойг барьж байгаад хэд хэдэн удаа шалан дээр дагз хэсгээр савуулж цохиж байсан. 2018 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод хороололд байр түрээслэн хамт амьдарч байхдаа ажлаасаа тарж ирээд "Манай гэрт эрэгтэй хүн авчирсан байна" гэж намайг найзтай минь хардаж хана руу намайг түлхэж, үснээс зулгаагаад хэд хэдэн удаа толгойг минь шалан дээр цохиод хүүгийнхээ ванн болон гэрийнхээ хувин савыг эвдэлж, хагалсан. Тэр өдөр манай эрэгтэй найз гэрт нүдний шилээ үлдээгээд гарсныг би мэдээгүй. Тэгээд найзын маань нүдний шилийг олчихоод намайг хардаж зодсон. Бид хоёр 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Налайхад нүүж ирсний дараа согтуу архи ууж ирчихээд намайг цохих гэж оролдохоор нь би цагдаад анх удаа дуудлага өгсөн. Тэрнээс хойш намайг зодож, цохихоо больсон. ... 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 17 цаг өнгөрч байхад манай 3 настай, 9 сартай хоёр хүүхэдтэйгээ хамт манай гэрт ирсэн юм. Тэгээд ээж рүү утсаар ярина гээд машиндаа суух гээд байхад би ийг ээжтэйгээ утсаар яриулахгүй гээд гар утсыг нь авах гэсэн чинь намайг цаашаагаа түлхээд унагаасан. Тэгэхээр нь би уйлаад газраас бага зэрэг шороо аваад рүү цацсан. Тэгээд орой 01 цагийн үед "Чи миний ээжийг хүлээж авахгүй бол би ч гэсэн чамайг хүлээж авахгүй" гэж хэлээд уурлаж орон дээр намайг хэвтүүлээд миний багалзуур, хоолойг боож шахаад үснээс зулгааж, толгой хэсэг рүү 2-3 удаа цохьсон.” гэх мэдүүлэг, Гэрч Э.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай гэрт 2017 оны 09-р сарын 26-ны өдрөөс тус оны 12-р cap хүртэл манай хашаанд байсан хоосон байшинд амьдарсан. 2017 оны 11-р сард гаднаас согтуу ирээд эхнэр *******ыгаа зодсон. Хашгираад байхаар нөхөр бид хоёр яваад ороход дээр нь гараад суучихсан үснээс зулгаагаад толгойг нь газар мөргүүлээд байсан. Нөхөр ийг эхнэрээс нь салгасан. Тэр үед ******* 7 сартай жирэмсэн байсан. ******* сандал дээр сууж байхад нь гэдэс рүү өшиглөсөн.. 2018 оны 08-р сарын эхээр 20 цагийн үед манай  гэрт ******* хүүгээ дагуулаад орж ирсэн. согтуу орж ирээд агсан тавиад зодсон гэж хэлсэн. Миний хөл рүү болон толгой руу цохисон гэж хэлж байсан. Одоо гишгэхэд өвдөөд байна толгой өвдөж байна гэж ярьж байсан. 2018 оны 11-р сард над руу ******* утсаар залгаад намайг зодчихлоо чихнээс цус гараад хувцас хунар цус болчихсон байна гэхээр нь такси бариад хүрээд ирээч эсвэл цагдаа дуудаач гэхэд цагдаа дуудах гэхээр айгаад байна. Танайд очих гэхээр санаа зовоод байна найз Дуугий эгч рүү ярьж байгаад очоод хоночие гэж хэлээд утсаа салгасан. Маргааш өдөр нь гэрт нь очоод *******тай уулзсан юу болсон талаар нь асуухад хэрэлдэж маргалдаад баруун чих рүү цохисон гэхээр нь харахад чих бага зэрэг сэтэрчихсэн байсан. 2019 оны 09-р сарын 18-ны өдөр хоёр хүүхдийнхээ хамт 17 цагийн орчим *******ын гэрт очсон.Бид хоёр юм ярьж сууж байгаад пиво ууя гээд 2,5 литртэй нийслэл пиво авч уусан. 20 цагийн үед орж ирсэн. уурлаад та хоёр нийлэхээрээ дандаа ууж иддэг яах гэж нийлдэг юм гэхээр нь ээс би уучлал гуйсан. Маргааш өдөр над руу ******* залгаад чамайг явсны дараа муудалцаад намайг зодсон боосон гэж ярьж байсан. 2019 оны 09-р сарын 20-ны өдөр өглөө хүүхдээ хүргэж өгчөөд *******ын гэрт очиж уулзахад чамайг гараад явсны дараа хэрэлдээд намайг боосон гэж ярьж байсан. Хүзүүн дээр нь улаасан байдалтай байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 08 шэ/488 дугаар:

            “1. Б.Бын биед толгойн хуйх, баруун бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 08 шэ/548 дугаар:“1. Б.Бын биед цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт, 2019 оны 08 дугаар сарын 13, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд хийгдсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Өргөдөл гомдлын бүртгэл, /хх-ийн 40, 117 дугаар хуудас, 2019 оны 04 дүгээр сарын 08, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний маягт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Н.Н болон хохирогч Б.Б нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар  уг  хуулийн үйлчлэлд хамаарах харилцаатай этгээдүүд болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хэргийн оролцогч нарын мэдүүлгүүдээр тодорхойлогдож байна.

 

            Мөн Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1 дэх хэсэгт “нөхөр нь гэр бүлийн харилцаатай бусад гишүүндээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл” гэж заасны дагуу шүүгдэгчийн хохирогчийн эсрэг архи уулаа гэж хэлсний хариуд түүний бие махбодид халдаж зодсон 6 удаагийн үйлдлүүдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзлээ.

 

             Шүүгдэгчийн 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй хэдий ч эрх бүхий албан тушаалтны 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасарсан байх тул шүүгдэгчийн  2018 оны 11 дүгээр сараас өмнөх үйлдлүүдийг тухайн гэмт хэргийн байнга шинжид хамааруулан хэрэглэж шийдвэрлэлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Нт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүхээс ******* овогт Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Н.Нт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу 2 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч хохирогч нарын цаашдын хамтын амьдралын нөхцлийг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулах  дүгнэлтээ гаргажээ.

           

            Шүүх талуудын дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1,1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг үнэлэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заагдсан зохих үүргүүдийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

            Хохирогч нь шүүхэд хандан шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Нт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн 2 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг  мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД