| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2020/0001/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/02 |
| Огноо | 2019-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч Х.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй 24 настай, бүрэн дунд боловсролтой, экскаваторын засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Мон цахим” ХХК-нд засварчин ажилтай байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 39 дүгээр байрны 04 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн *******ын ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Х.******* нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчим Багануур дүүргийн 3 дугаар хороо, 39 дүгээр байрны 4 тоотод өөрийн гэртээ эхнэр С.*******ыг “гадагш гаргахгүй” гэхэд уурлаж, түүний толгойн тус газарт нь хоолны ган халбагаар цохиж, зүүн талын зулайн хуйханд гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Х.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Манай эхнэр намайг гэрээс гаргахгүй гэхээр нь халбагаар толгой руу нь 1 удаа цохьсон...” гэх мэдүүлэг,
Хохирогч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* “би гарлаа найз нартайгаа уулзлаа” гэхээр нь би “гаргахгүй гээд түүнтэй зууралдахад нэг юмаар толгой руу нь нэг удаа цохих шиг болоход толгой янгинаад зүүн шанааг дагаад цус урссан. Миний толгойн зүүн орой буюу зулай хэсэгт хагарч 2 оёдол тавиулсан. Манай нөхөр урд нь зодож гар хүрч, хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Би нөхөр *******аас нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр тухайн өдөртөө л эвлэрчихсэн. Одоо хоорондын харилцаа маань хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-32/
Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн мэдүүлсэн: “...Би яг юунаас болж хэрэлдээд байсныг мэдэхгүй байна. Тэгээд тэр хоёр хоорондоо барилцаж аваад би нэг удаа салгасан. Тухайн үед 1 настай хүүхэд нь сэрэхээр нь би хүүхдийг аваад унтлагын өрөө рүү оруулчихаад гараад ирсэн чинь *******ын толгой нь хагарсан нойлын өрөө рүү орж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №09шэ/09 дугаартай дүгнэлтэд: “С.*******ын биед зүүн зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч С.Төгсбуян гэжээ. /хх-ийн 41/,
Яаралтай түргэн тусламжийн хуудаст “2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагт С.******* нь толгойн шархнаас цус гарна. Сая гэртээ байхдаа нөхөртөө зодуулсан. Юугаар цохьсоныг мэдээгүй гэх өгүүлэмжтэй ирсэн. Шархыг угааж цэвэрлэн 2 ширхэг оёдол тавив...” гэжээ. /хх-ийн 5-6/
Хэргийн газрын үзлэгийн “...Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт очиход ын ******* /РД:/ гэх эмэгтэй байх ба толгой хэсэгт цагаан өнгийн маарлиар ороосон, хүзүү хэсгийн арьс зулгарсан байх ба *******ын мэдүүлсний дагуу хэрэг учрал болсон гэх Багануур дүүргийн 3 дугаар хороо, 39 дүгээр байрны 1 дүгээр орцны 2 давхарт байх 4 тоот байр...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...******* регистрийн дугаартай ******* овгийн *******ын *******, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 39 дүгээр байрны 4 тоотод оршин суудаг...” гэжээ. /хх-н 55/,
Шүүгдэгч Х.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 61/ оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 56/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.******* нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 39 дүгээр байрны 4 тоотод өөрийн гэртээ эхнэр С.*******ыг “гадагш гаргахгүй” гэхэд уурлаж, түүний толгойн тус газарт нь хоолны ган халбагаар цохиж, зүүн талын зулайн хуйханд шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “манай эхнэр намайг гэрээс гаргахгүй гэхээр нь халбагаар толгой руу нь 1 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч С.*******ын “*******тай зууралдахад нэг юмаар миний толгой руу нэг удаа цохиход зүүн шанааг дагаад цус урссан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-32/, гэрч Б.гийн “...би унтлагын өрөөнөөс нь гараад иртэл *******ын толгой нь хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №09шэ/09 дугаартай дүгнэлт /хх-ийн 41/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч С.*******, гэрч Б. нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрч мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан төдийгүй уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч С.*******, гэрч Б. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Х.******* нь хохирогч С.*******ын гадуур гаргахгүй гэсэн үгэнд дургүйцэн түүний биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ.
Иймд Х.*******ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн зүүн зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учирчээ. Хохирогч С.******* нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.
Х.*******т “ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас Х.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй ба прокурорын шатанд торгуулийн ялыг зөвшөөрсөн байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Х.*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Шүүхэд Х.******* нь торгуулийн ялыг хэрхэн төлөх талаар санал хүсэлт гаргаагүй байх тул уг торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5- 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА