| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0016/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч П.Баясгалан, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй
иргэдийн төлөөлөгч Г.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******,
гэрч С.Б, Д.М, Ц.Б насанд хүрээгүй гэрч Б.М,
шүүгдэгч Ц.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ц.Ет холбогдох эрүүгийн 1807000000203 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,******* мэргэжилтэй, “*******” ХХК-нд******* ажилтай, ам бүл 3, ээж, хүүгийн хамт ******* аймгийн ,******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан, регистрийн ********** дугаартай, ******* овогт Ц.Е.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Е нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой , тоот задгай хашаанд Ц.тай маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унаган зодсоны улмаас хохирогчийн биед гавал тархины гэмтэл учиран нас барж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Е нь шүүхийн хэлэлцүүлэгт: “.... Тэгээд бид 19:00 цаг өнгөрч байхад Налайхад ирээд дэлгүүрийн гадаа ирээд зогссон. Тэр дэлгүүрээс , , нар гарч ирсэн. Би эдгээр хүмүүсийг танихгүй. Тэгээд бид “” гэх бааранд орсон. Тэндээс гараад “” гэх буудалд орсон. Тэгээд тэнд 1 шил архи уусан. Тэгтэл э хоёр архинд явчихаад ирье гээд гараад явсан. Тэр үед , нар харьлаа гээд гараад явсан. , бид 3 үлдсэн. Буудалд 2 өрөө авсан байсан. бид хоёр нэг өрөөнд нь ороод унтаад өгсөн. Өглөө босоод иртэл э, хоёр унтаж байсан. Урд орой нь би нар уусан байсан болохоор ийн хуурай дүүгээр машин бариулаад янгир буудал рүү хүргэж өгсөн. Тэгээд машинаа унаад явчих гээд өгөөд явуулсан байсан. Тэр дүү нь өглөө 9 цагт ирсэн. Тэр дүүг нь дагуулаад өрөөнд яваад ортол э, хоёр унтаж байсан. Тэгээд нөгөө хоёрыг сэрээгээд нэг тал шил архи байсныг э, , нар хуваагаад уусан. Тэгээд явах гэсэн чинь ийн дүү нь хот руу нүүрс оруулж өгнө. Би буцаж ирээд машиныг чинь аваад хот оруулж өгье гэж хэлсэн. Тэгээд би машин бариад ий хамаатны эгчийнд хоол хийлгэж идэх гээд очсон. Тэгтэл э манай найзынд очоодхъё гэсэн. Тэр найзыг нь уурхай руу хүргэж өгөөд замдаа найзаар нь нэг шил архи авхуулсан. Тэгээд буцаад иртэл хоол болсон байсан. Тэгээд хоолоо идчихээд нойл ороод гараад иртэл манай хэд машинд суусан байсан. Тэгсэнээ нөгөө 3 чинь залгаад байна тийшээ очъё гэсэн. Тэндээс 3 дугаар хороонд очсон. Тэгтэл нөгөө 3 эмэгтэй гарч ирсэн. Тэгээд тэд нартай цаашаа хөдөлтөл э хөгшинийх нь нэг газар байгаа очиж үзье гэсэн...бид бүгд машиндаа суугаад ынх руу явцгаасан. Урд хэсэг нь задгай хашаанд ороод гэрийн урд машинаа тавьсан. Машинд байж байтал нэг танихгүй хүн цонхоор биднээс архи нэхсэн. тэр хүнийг ын ах нь байна гээд архи хийж өгсөн. бид 2 гэр лүү оруулж өгсөн. Хэсэг хугацааны дараа машины урд цонхоор архи нэхсэн. Бид цонхоо хаачихсан байхад урд хаалгаар орж ирэх гээд байхаар нь би гарын арын хэсгээр алгадсан. намайг хүнтэй битгий зодолд гэсэн. Би тэр үед машины арын суудалд тай хамт сууж байсан. хэсэг хугацааны дараа харуй бүрий болсон байхад машины ард 2 хүн зодолдоод байсан. би гарах гэхэд гарахгүй болохоор нь би дээгүүр нь харайгаад гарсан. Гараад талийгаачийг суусан байхад нь хальт өшиглөсөн. намайг татахад би урагшаа талийгаачийн дээрээс дарж унасан. Намайг татаад машинд суулгасан. надад анх нөгөө ах чинь машины ард хэвтээд байна өргөөд оруулья гээд бид 2 өргөөд оруулсан. ...өглөө 09 цагийн миний утас дуугарсан. залгаад манай ах ухаангүй байна өнгөрчихсөн юм шиг байна . хаана байна гээд асуусан.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...төрсөн ахыгаа алдсан. Энэ хүнд маш их гомдолтой байна. оршуулгатай холбоотой зардлаа гаргуулмаар байна...” гэв.
Гэрч Д.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт: “... эгч ийн хамт гэр лүүгээ орсон. Би 3 н залуутай ын хамт машин дотор нь архи пиво уусан. Би пиво аягалж байсан. бид хэдийг машинд байхад ирээд биднээс архи нэхэхэд нь би өгсөн. Урд сууж байсан залуу гараад ноцолдсон. Машин дотор толгойгоо оруулж ирээд хоорондоо зодолдсон. Энэ залуу нөгөө залуу 2 гараад машины хойно зодолдоод дэвссэн үү яасан би сайн хараагүй. Дараа нь дамжлаад гэрт нь оруулсан...этэй зодолдсон, тай ноцолдсон бол машин дотор толгой руу 2 удаа цохьсон. машинаас буугаад талийгаачийг гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиод дэвсэх шиг болсон. Тэрний дараа гэрт ороход ийн гар нь цус болсон байсан. Талийгаачийг гэрт оруулснаас хойш гэрээс гараагүй.” гэв.
Гэрч С.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :...бид нар бөөнөөрөө хөдөө яваад буцаж хүүхэд нь дуудаад гэрт нь ирсэн. Машин дотор бөөнөөрөө сууж байсан. хамгийн сүүлд ийг талийгаачтай машины гадаа зууралдсан байхад би салгасан. Салгасны дараа талийгаач хэвтээд үлдсэн. Талийгаачийг 30 аад минутын дараа бид 3 өргөж гэрт нь оруулсан. Гэрт оруулахад уруулнаас нь цус гарсан байсан. гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...тэр өдөр э манай ахтай муудахад нь салгасан. Намайг салгахад ахын нүүр зүгээр цус гоожсон юм байгаагүй. гадаа 2-3 цаг эд нартай яаж муудсныг мэдэхгүй. Тэр орой манайд орж ирэхэд гар нь цус болсон байсан. Маргааш өглөө би гэрт ороход ахын нүүр нилээн цус болсон байсан . би гар яагаад цус болсныг зодолдсон юм уу гэж асуухад манай ахыг би нэг цохьсон юм аа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хэрэг болох өдөр орой харуй болоход арын гудамжны гэрэлтэй байсан. гадаа машины хаалга дуугарахаар ээж гараад хараадах гэсэн. Би гараад харахад машины хойд талд ард ах талийгаач ахыг цохиод байж байсан. эгч болиоч гээд хашгирч байсан. очоод салгасан. Би энэ ахыг анх харахад нэрийг мэдээгүй . цагдаа дээр байхад энэ ахын нэрийг мэдсэн. Яг цохиод байхад нь би салгасан. эгч аниагийн дүү битгий хэлээрэй гэхэд нь ээжид хэлээгүй. ах эгч өөр 2 ах өргөж гэрт нь оруулсан. ахын гар нь цус болсон байсан. ээж асуухад энэ ах жаахан маргасан юм аа гэж хэлсэн. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Е яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Налайх руу орж ирээд урд хэсэг нь задгай дотор нь 2 гэр байсан хашаан дотор орж зогссон. , , э нар гэр лүү орсон . бид машиндаа архиа ууж байсан. тэгээд бид нарын сууж байсан машины жолооч талын арын цонх нээлттэй байтал нэг согтуу хүн толгойгоо оруулж ирээд архи өг пизданууд аа гэсэн. 1 хундага архи хийж өгсөн. бид 2 хажуу эзэнгүй гэрт оруулж өгөөд машиндаа эргэж суусан. Тэгээд машиндаа байж байтал нөгөө ах эргэж машин дээр ирж архи өг, өгөхгүй бол цонхыг чинь хагаллаа гээд байхаар нь бид нар амарчих гээд зөндөө гуйсан. Тэгээд цонхнууд аа хаасан. Би тамхи татах гээд цонхоо онгойлготол тэр ах надаас тамхи асуугаад 4-5 тамхи авсан. Тэгэхээр нь би түүнийг одоо болно пизда минь яв гээд хэлтэл нөгөө хүн толгойгоо гартайгаа оруулж ирээд заамдахаар нь би зөрүүлж шанаа хуу нь тулаад хойш түлхээд цонхоор толгойг нь гаргасан. Тэгэхэд бөгсөөрөө газар суусан байх. машины урд сууж байгаад ухасхийж машинаас гарсан. Тэгтэл машины жолооч талын хойд талд юм пижигнэсэн. Би цонхоо хаачихсан байж байгаад ын дээгүүр даваад гарахад талийгаач цаашаа харчихсан машины бөгсний гэрлий орчимд хойшоогоо харчихсан өвдөг дээрээ сөхөрчихсөн бие нь бага зэрэг урагш тонгойсон байдалтай сууж байсан. би араас нь дөхөж очоод өшиглөх гэтэл миний араас татсан тэр үед би талийгаачийн хэвлий орчимд нэг удаа хальт өшиглөсөн. Талийгаач руу дайрахад миний араас тэврээд талийгаачийн дүүгийн хүүхэд гарч ирээд миний гарнаас татаад ахаа болио гэсэн энэ үед би талийгаач руу дайрсан эрчээрээ дээрээс нь хальт дараад газар унаад буцаад татагдаад боссон. Надтай хамт унахдаа хажуу талаараа унасан байсныг дүү нь татаж дээш нь харуулсан. Тэгээд , бид нар дамжлаад гэрт оруулж хэвтүүлсэн. гэх мэдүүлэг/ хх-ийн 88-90 р хуудас/”,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 08 цаг өнгөрч байхад манай дүү ээж рүү залгаж ахыг нас барсан талаар хэлсэн байсан, манай ээж надад ахыг өөд болсон байсныг хэлсэн. Манай ах талийгаач Ц. нь нас барсантай холбоотойгоор гарсан оршуулгын зардал, ажил явдалд авсан идээ будаа, бензин том зэргийн баримттайг нь гаргаж өгсөн нийт дүн 4,759,122 төгрөг болж байна. Үүнээс гадна баримтгүй олон зардал ажилд явдалд гарсан, ганданд ном хуруулах, лам залж авчрах, алтан хайрцаг нэлэгэх, энэ бүх ажил явдалд нааш цааш явах бензин тос зэрэг нийлээд баримтгүйгээр 2 сая орчим төгрөг болсон, ажил явдалд тэр болгоны баримтыг аваад явах хэцүү тул байгаа тухайн үедээ баримт авсан зүйлсийн баримтыг л гаргаж өглөө, үүн дээр сэтгэл санааны хохирол гэж 3 сая төгрөг нэхэмжилмээр байна.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 26-28 дугаар хуудас/
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө манай талийгаач дүү бид хоёр хамт Налайх дүүргийн 3-р хороо тоотод байрлах гэртээ хоноцгоосон. Тэгээд би 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 09 цаг өнгөрөөд уурхайд ажилдаа явсан харин тэр үед нь талийгаач гэртээ ганцаараа унтаад өнгөрсөн юм. Тэгээд тэрнээс хойш би гэр орондоо хариагүй орой ажлаа 18 цагийн орчимд тараад д байдаг найзынхаа гэрт архи дарс уугаад хоносон юм. Ингээд өнөөдөр өглөө манай хүргэн утсаар яриад " ах өнгөрчихсөн байна" гэж хэлсэн юм. Тэгээд би гэртээ яваад очтол цагдаа ирчихсэн байсан юм” гэх мэдүүлэг, /1хх-ийн 29 дүгээр хуудас/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Тэгээд замдаа архи аваад Гордокт э ахын хашаан дээр очоод бид хоёр архи уугаагүй, харин э гурван найзтайгаа, мөн нар архи ууцгаасан. 17 цагийн үед манай охин Эрдэнэзул над руу утасдаад ээжээ ах архи уучихсан тэрэг зарах гээд явж байна би араас нь очоод аваад ирсэн чинь бид нарыг загнаад агсан тавиад байна гээд дуудахаар нь бид нар бөөндөө Гордокоос манай гэрлүү явцгаасан, эрүүл байснаараа жолоо барьж явсан. Манай гэрт 17 цаг нэлээн өнгөрч 18 цагийн орчимд очсон, тухайн үед очиход ах гэртээ байхгүй гараад явчихсан манай хүүхдүүд гэртээ байцгааж байсан. Тэгээд би э хоёр манай гэрт орж ирсэн юм яриад сууж байтал ах гаднаас нэлээн согтчихсон байдалтай орж ирсэн, тэгээд орж ирээд “архи уумаар байна, манай охиныг манай аавын сүнс ах нь дүүдээ хайртай” гээд байхаар нь би “та гэрээсээ битгий юм зарж архи уугаад бай л даа гарч гэртээ ор” гээд хөөгөөд гаргачихсан. Тэгээд ахыг гарахаар араас нь гараад хартал манай найзуудын явж байсан автомашин дээр очоод архи нэхээд байсан. Тэгэхээр нь та одоо орчихоочээ гэж хэлчихээд би гэрлүүгээ буцаад орчихсон. Тэгээд гэртээ байж байтал гадаа автомашины хаалга түс гээд дуугарахаар нь охин ыг гараад юу болоод байна харчих даа гэтэл манай охин гарч харчихаад эргэж орж ирээд ээж ах газар хэвтэж байхын гэсэн араас нь ороод ирэхээр нь би гадаа юу болоод байгаа юм бэ гэтэл ах харин агсам тавиад архи нэхээд байна гэхээр нь оруулаад унтуулаад өгөөч ээ гэсэн тэгээд ахыг оруулж өгөхөөр гарахад нь манай охин хамт гарчихаад орж ирээд ахын амнаас нь цус гарчихсан байна гэхээр нь аас юу болоод байгаа юм бэ гээд асуусан чинь муудалцаагүй ээ гэснээс өөр юм хэлээгүй. Тэгээд удалгүй нөгөө хэд буудалд очиж хонолоо гээд гарцгаасан. э ах дүү рүүгээ залгаад манайхаас дүү нь ирээд аваад явсан юм. Тэгээд өглөө 07 цагийн үед босоод галдаа нүүрс хийчихээд ах чинь унтаж байна уу гэтэл унтаж байна гэж байсан. Тэгээд би ахын гэрлүү ороход орон дээрээ унтаж байгаа байдалтай байхаар нь таттал сэрэхгүй байсан, бие нь халуун байхаар нь түргэн дуудаад ирж үзээд нас барсан байна гэдгийг нь хэлсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32 дугаар хуудас/
гэрчээр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “Би өөрийнхөө өгсөн мэдүүлэгтэй уншиж танилцлаа, миний ярьсан зүйлс үнэн зөв бичигдсэн байна. Тэгэхдээ тухайн үед би мэдүүлэг өгөхдөө дөнгөж төрсөн ах маань өөд болчихсон байсан тул сэтгэл санааны хувьд шоконд орчихсон болсон зүйлсийг маш дутуу мэдүүлсэн байна. Тухайн өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороонд байх ий хашаанд надтай хамт явсан , , , , э нар архи ууцгааж байтал манай охин утасдаж талийгаач ах ыг гэрээсээ юм зараад архи уугаад байна гэхээр нь би тэр хэдэд хэлж бид нар эрүүл байснаар нь гаар /Жинхэнэ нэр нь / автомашинаа бариулаад мөнгө хураадаг постоор гаралгүйгээр шороон замаар явсаар байгаад манай гэрийн гадаа ирцгээсэн, тэгээд би ирчихээд гэртээ ороод араас э орж ирээд бусад нь автомашиндаа үлдэцгээсэн. Тэгээд манай талийгаач ах араас орж ирээд "дүүдээ хайртай шүү гээд манай охиныг үнсээд" ийг юу юм гэхээр нь манай найзын ах гэж хэлсэн тэгээд би ахыг гэрлүүгээ ор гээд нэг хашаанд манай хажуу гэрт амьдардаг тул гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд манай охин гараад явсан хойно э бие засчихаад ирье гээд гараад төд удалгүй манай охин ийг ахтай муудалцаад байна гэж хэлсэн тухайн үед манай хажуу айлын тэр хоёрыг хараад д ээждээ хэл гэж хэлсэн юм билээ, тэгээд би ыг надад хэлсэн даруйд нь гараад хартал э ахыг жорлонгийн хажуу талын хашааны дэргэд хоёр биенээ заамдчихсан зогсож байсан, э дээгүүрээ өмссөн хувцас хунараа тайлчихсан байсан тэгэхээр нь би эд наадах чинь манай ах яах гээд байгаа юм гэтэл э "өө манай хүргэн ах юм байна шд" гээд тэр хоёр эвлэрцгээгээд тэр хоёр заамдалцаж муудалцахаа больчихсон. Тэгээд би эд уурлаад манайд маргаж муудалцах гэж ирсэн юм бол найзуудаа аваад яваарай гэтэл э уучлалт гуйгаад манайд ороод унтаад өгсөн юм. Ингээд би ч гэсэн гэртээ орчихсон, тэгээд би хэсэг байж байгаад гэрээс гартал ах автомашинд байсан хүмүүстэй хамт сууж байсан тэгэхээр нь би автомашинаас нь гэрлүү нь оруулаад гаднаас цоожилчихсон, тэгээд гэртээ ороод 2 цаг орчимын дараа гэх хөгшин ах манай гэрт орж ирээд хэвтээд унтаад өгсөн үүнээс 1 цаг орчимын дараа орой 20 цагийн орчимд гэрийн гадаа түс гээд автомашины хаалга дуугарах шиг болохоор нь би охин ыг гараад хараадхаач гээд гарсан хойно нь зөрөөд гаднаас манай гэрт гүйж орж ирсэн тэгтэл сэрчихсэн, тэгэхээр нь би яав юу болов гэтэл мэдэхгүй ээ аас асуу гэсэн тэгээд удалгүй араас нь манай охин тай хамт ороод ирсэн, тэгээд " ахыг хоёр шанаадаад цохисон" гэж хэлэхээр нь би аас гадаа юу болоод байгаа юм гэж асуутал " ах тасраад уначихлаа" л гэж хэлсэн, тэгээд би нөгөө хэд чинь яагаад орж ирэхгүй байгаа юм хоол болж байна орж ирж хоол идэцгээ гээч гэтэл " ах тасраад уначихсан, хурхираад л унтаж байна, , хоёрыг автомашиндаа юм яриад сууж л байна" гэж байсан. Тэгээд нөгөө гэх ах сэргээд манай хүүг дагуулж дэлгүүр авч явж юм авч өгнө гээд аваад гарсан, тэгээд би хэсэг байж байгаад ахыг гэрт нь оруулъя гэтэл согтуу хүн сэргэчихээд чамд агсан тавиад байвал яахын гэж байсан тэгээд би нөгөө хоёртой гэрт нь оруулчихья гэсэн тэгээд гарч явахад нь би ыг хамт ахыгаа гэрт оруулчих гээд гаргасан, тэгтэл удалгүй гаднаас , , , манай охин нар ороод ирсэн, орж ирэхдээ ийн хоёр гарын хурууны үе, яг нударга хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон байхаар нь би аас "хөөе ийн гар нь цус болчихсон байна шдээ эмнэлэг, цагдаа дуудах уу гэж асуутал ахыг гарныхаа араар уруул руу нь цохиод цус гарчихсан юмаа" гэхээр нь та нар айхтар согтуу байгаа юм бишүү гэтэл "бид нар айхтар согтуу биш байнаа" гэж байсан, би ч ыг согтохоороо ямархуу болчихдогийг нь сайн мэддэг тухайн үед бол нэг их согтоогүй л байсан. Тэгээд удалгүй , , , дөрөв манайд хоол идчихээд буудалруугаа явлаа гээд явцгаасан юм. Харин э манайд үлдээд шөнө дунд дүү нь ирж аваад явсан юм. Тэгээд маргааш өглөө нь ахын гэрт нь орж харахдаа өөд болсоныг нь мэдсэн юм.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 33-34 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “16 цагийн үед ах гэрээсээ идэх юмаа зараад, дараа нь манай усны тэргийг зарах гэж байхаар нь би болиоч гээд хэлсэн чинь ах гэрлүүгээ орж унтлаа гэчихээд манай дүүг цохиод бид нарт агсан тавихаар нь би өөрийн ээж руу дүүгийнхээ утсаар залгаад хэлсэн, тэгсэн чинь ээж нэг их удалгүй найзуудтайгаа ирээд найзууд нь нялх нойтон хүүхэдтэй гэрлүү орохгүй ээ гээд нэг эрэгтэй найз нь орж ирээд бусад нь машин дотроо хашааны гадаа байцгааж байсан чинь ах гаднаас нэлээн согтуу орж ирээд манай гэрт байсан ах руу чи хэн бэ гэтэл би танай дүүгийн найз байна гэтэл ах чи манай дүүгээр яах гээд байгаа юм, хаашаа авч явах гээд байгаа юм гэтэл нөгөө ах би танай дүүтэй юм ярьчихаад явлаа гэтэл чи тэгвэл надад архи авч гэтэл нөгөө ах нь би таньд өглөө шарыг чинь гоё тайлж өгнөө гэтэл ах өглөө шар тайлж өгөхгүй бол би автомашиныг чинь хагална шүү гээд гараад яваад өгсөн. Тэгээд төд удалгүй байж байтал хашааны гадаа автомашин дотор байсан хүмүүс хашгиралдаад байхаар нь манай ээж намайг гараад хараадах гэхээр нь би гэрээсээ гараад хартал ах гартаа тоосго барьчихсан автомашиныг чинь хагална, надад наад пивоноосоо хийж өг гэчихсэн хашааныхаа талдаа автомашины хажууд зогсчихсон байсан, тэгтэл уг автомашинд байсан 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гарч ирээд энэ гэх ах нь ахыг та ямар ядаргаатай хүн бэ гэтэл ах би ядаргаатай байна уу гээд гэх ахыг гартаа тоосго барьчихсан байснаа газар шидээд тэр гараараа нэг удаа алгадсан тэгсэн чинь гэх ах нэг гараараа 2-3 удаа нүүрлүү нь цохисон чинь ах хүчтэй толгойгоороо саваад дээшээ хараад газар шороон дээр унаад өгсөн. Тэгтэл нөгөө гэх ах ахыг уначихсан хойно нь хажуунаас нь 1-2 удаа бие рүү нь өшиглөсөн, тэгсэн чинь ах уначихаад нүдээ аниад хурхираад босохгүй байхаар нь нөгөө хүмүүс нь автомашинруугаа орчихсон.
...тэгээд газар унасан хойно нь тэр гэх ах ахын гэдэсрүү 2-3 удаа өшиглөөд, дараа нь толгой дээрээс нь хөлөөрөө 3-4 удаа дэвссэн, тэгж байхад нь эгч чи хүн (аллаа шдээ гээд салгасан, тэгээд би гэрлүүгээ орох гэж байсан чинь эгч намайг хүлээж бай гэснээ эгч нь гэрт нь ороод ахыг чинь зодсоныг нь хэлчихнэ чи битгий юм хэлээрэй гэсэн тэгэхээр нь би гэртээ ороод ээждээ ямар нэгэн юм хэлээгүй, тэгтэл араас нөгөө хүмүүс манай гэрт бөөндөө орж ирсэн, тухайн үед ахыг ээж харсанаа чиний гар чинь яагаад цус болчихсон юм гэтэл эгч голоор нь орж ирээд жаахан маргаан болсон юмаа гэтэл гэх махлаг ах хариу юм хэлээгүй.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 35-37дугаар хуудас/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “, э, , нар автомашинтайгаа манай хашааны гадаа хүрч ирээд тэгээд би хэсэг суухгүй гэж байгаад суусан тэгээд тэндээсээ ын гэрийн гадаа очоод эгч гэрээсээ гутлаа өмсөж гарч ирээд бүгдээрээ Цонжин болдог орно гээд явахаар нь тийм хол явмааргүй байна гээд замдаа Гордокт зогсоод ий гэх эзэнгүй хашаанд очиж тэндээ 3 шил 0.75 литрийн Хараа архи ууцгаасан, бид хоёр архинаас нь уугаагүй, бусад нь бүгд ууцгаасан. Тэгээд тэд нарыг архи ууж байхад бид хоёр жаахан маргалдаад би гомдоод би явлаа гээд алхаад явж байтал миний араас гүйж ирээд "чи согтуу хүмүүс хаяж явах гээд ямар ханилгаагүй юм бэ" гээд намайг ятгаад буцаад дагуулаад автомашин дээрээ ирсэн. Тэгээд тэндээс 16 цагийн үед гадаа гэгээтэй байхад ын хоёр хүүхэд нь залгаад байна Налайх орьё хүүхдүүд нь хэцүүдлээ гээд Налайхруу бөөнөөрөө явахаар болсон. Явахдаа намайг архи уугаагүй эрүүл байсан тул автомашин бариулаад Налайх руу шууд ын гэрийн гадаа очсон. Тэгээд би тэд нарыг хүргэж өгчихөөд би явлаа шүү гэтэл “байж бай манайд хоночихоод яв” гэхээр нь би автомашин дотор сөн түшээд архи аягалж үлдсэн, э хоёр ын гэрлүү орчихсон. Тэгээд би сөн түшээд сууж байтал талийгаач автомашин дээр хүрч ирээд автомашины жолоочийн эсрэг талын арын хаалга татаад онгойлоод автомашин дотор орж ирээд суучихаад ахдаа нэг хийгээд өгчих гэтэл цаанаас гэрээс гарч ирээд талийгаач ыг хувцаснаас нь татаад "та гэрлүүгээ орж унт" гээд автомашинаас гаргасан чинь талийгаач газар суучихаад босохгүй байхаар нь гэрлүүгээ буцаад орчихсон, тэгэхээр нь би автомашинаас буугаад архи аягалж байсан тул сэнжтэй аягаар хоёр удаа дүүргээд хийж өгтөл э гарч ирээд талийгаач ыг барьж аваад "яагаад байна аа пизда минь" гээд хувцаснаас нь зуураад заамдаж аваад баруун гараа атгаж байгаад талийгаач ын нүүрлүү нь нэг цохитол талийгаач чи муу амжихгүй шүү гээд өөдөөс нь заамдтал э "энэ муу ямар овоо юм бэ* гэхээр нь би тэр хоёрын дундуур нь ороод салгасан тэгсэн чинь э дээгүүрээ өмссөн цамц хувцасаа тайлаад автомашиныхаа хойд талд хийгээд буцаж талийгаач дээр очоод дахиад заамдаж автал гэрээс гарч ирээд ийг салгаад аваад явсан. Тэгээд талийгаач надад хандаж ахдаа ганц хийгээд өгчих гэхээр нь би дахиад аяга дүүргээд хийгээд өгтөл түүнийг нь уучихсан, эд цохиулсанаас болж талийгаач ын нүүр аманд ямар нэгэн хөхөрч хавдсан, цус нөж гарсан юм байгаагүй. Тэгээд би талийгаач ад архи хийж өгөөд гадаа бид хоёрыг зогсож байхад э, той хамт гарч ирээд талийгаач ад хандаж "ахаа ёстой уучлаарай манай хадам ах байна шдээ" гээд уучлалт гуйгаад гэрлүү нь оруулж өгчихөөд ын гэрлүү орчихсон. Тухайн үед гадаа бүх юм тод би яг хажуунаас нь хараад зогсож байсан. Тэгээд тэр гуравыг орсны дараа би буцаж автомашины хойд талд орж суугаад сөн түшээд байж байтал талийгаач 2-3 минут орчимын дараа буцаж гарч ирээд автомашины урд талын жолооч талын хаалган дээр очоод хаалгыг нь онгойлоод дахиад архи нэхээд байсан чинь жолоочийн суудалд сууж байсан өөдөөс нь "хуц пизда минь чамд зөндөө архи өгөө биздээ" гээд хэлчихсэн чинь талийгаач г сууж байхад нь толгой, зулай орчимд нь гараараа 2-3 удаа атгаж байгаад цохисон чинь "давраад байгаарай пизда минь" гээд автомашинаас буугаад талийгаач ыг заамдаад, талийгаач бас өөдөөс нь заамдалцаад зууралдаад автомашины хойд талд очсон, тэгэхээр нь би хойд цонхоор тэр хоёрыг зодолдох вий гээд нүд салгахгүй хараад байж байтал баруун гараа атгаж байгаад талийгаач ын толгой руу зүүн чих орчим руу 2 удаа цохихоор нь би тэр хоёрыг салгах гээд автомашинаас буугаад очтол тэр хоёр заамдалцаад байж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад г автомашины урд талын жолоочийн суудал руу оруулаад талийгаач ыг "та одоо яв гэртээ ор" гээд хэлсэн чинь гэртээ автомашины хажууханд манай автомашин руу хараад зогсоод байхаар нь би буцаад автомашиндаа ороод хойд суудал дээр сууж байсан. Тэгээд би автомашины хойд суудал дээр 2.5 литрийн тал болчихсон Нийслэл пиво байсныг талийгаач ад нөгөө хэдээс нууцаар автомашинаас авч буугаад та ороод уучих гээд өгсөн чинь "ах нь ийм юм уудаггүй юм, чи ахдаа дахиад нэг хийгээд өгчих" гэхээр нь би буцаж автомашин руу ороод архи аваад талийгаач ад дахиж нэг хундага архи хийж өгөөд уухаар нь би одоо явчих болов уу гэж бодоож буцаад автомашиндаа ороод сууж байсан чинь талийгаач дахиж автомашин дээр хүрч ирээд жолоочийн хаалган дээр ирээд доороос нь өргөх гэж үзсэнээ болиод жолоочийн хаалгыг онгойлгоод дахиад нэг ганц хийгээд өгчөөч гээд толгойгоо оруулсан чинь уурлаад "пизда минь битгий давраад байгаарай хийж өгөөд байхад" гээд хоёр алгадсан, тэгтэл миний хажууд сууж байсан гэнэт уурлаад талийгаач руу "пизда минь дуугүй байгаад байхад" битгий давраад байгаарай гээд чанга хэлэхээр нь би тэр хоёрт хандаж "наадах чинь эгчийн ах нь шдээ" гэтэл тэр хоёр уурлахаа болиод автомашинаас буугаад талийгаач ыг аргадаад гэрлүү нь оруулж өгчихөөд буцаж ирээд автомашиндаа суусан. Тэгтэл төд удалгүй талийгаач буд буцаад гэрээсээ гарч ирээд автомашины жолооч талын хаалгыг онгойлгоод толгойгоо оруулж ирээд дахиад архи нэхтэл гарынхаа хойд хэсгээр нэлээн хүчтэй талийгаач ын нүүр хацар хэсэг рүү хоёр удаа алгадаад авсан, тэгээд автомашинаас буунгуутаа хойгуур тойрч очоод талийгаач ыг гараа атгаж байгаад нүүрлүү нь 2-3 удаа цохисон тэгтэл талийгаач газар саваад уначихсан, тэгтэл автомашинаас , хоёр буусан тэр үед талийгаач ыг дэвсээд байх шиг би автомашин дотор байсан тул хөл нь харагдаагүй тэгэхдээ биеийн хөдөлгөөнөөр нь өшиглөөд байна гэдгийг нь мэдсэн, яг тухайн үед өшиглөхөд нь нэг удаа чанга "түг" гээд дуугарсан, энэ үед нь ийг талийгаач аас салгаад араас нь татаад автал талийгаач ыг дээрээс нь гараараа цохиод байх шиг байхаар нь би айгаад буугаагүй юм. Яг энэ үед гэрээс том охинтойгоо хамт гарч ирээд тэр хэдийг салгаад , хоёрыг автомашинд суулгачихаад гэртээ орчихсон. Тэгтэл нэг их удалгүй ын том охин гараад автомашин дээр ирээд " ах амьд юм болов уу" гэхээр нь би автомашинаас буугаад гүрээний судсан дээр нь дарж үзээд судас нь цохилж байх шиг байхаар нь ын гэрлүү ороод ахыг оруулах уу гэтэл яах юм бэ архи нь гартал унтаж байна биз гэхээр нь би буцаж гараад автомашиндаа орж суугаад пиво аягалж өгөх гэтэл тэд нар пиво уухгүй гэхээр нь би тэгвэл би орлоо шүү ын гэрлүү ороод өгсөн, тэгээд бараг цаг орчимын дараа би бие засах гээд гэрээс гартал , , , дөрөв талийгаач ыг дөрвөн талаас нь хөл гарнаас нь өргөөд гэрт нь оруулж байгаа харагдсан.
. Хамгийн сүүлд гэх ах талийгаач ыг автомашинд архи нэхэж орж ирэхэд нь гарын хойд талаараа хоёр удаа алгадаад, автомашинаас буугаад талийгаач ыг гараа атгаж байгаад нүүрлүү нь 2-3 удаа цохисон, тэгээд "газар унахад нь хөлөөрөө дэвсэх шиг болсон тэгэхэд нь автомашинд байсан надад сонсогдохоор түг гээд чанга дуугарсан, ийг салгаад авахад талийгаач ыг цохиод байх шиг байсан. Тэд нар автомашины гадаа би автомашины хойд талын суудалд сууж байсан учраас ямар ч байсан хэн хэн зодоод байгааг нь харсан, тэгэхдээ яг хаана нь цохиж байсныг бол хараагүй юм. гэх залуу талийгаач ыг өшиглөхдөө их чанга өшиглөөд түг хийх чимээ гарсан, талийгаач ыг зодож байхдаа "Нарны банди нар минь зүгээр байгаарай" гээд зодоод байсан юм. Өөр талийгаач ыг цохиж зодсон хүн байхгүй.” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 39-43 дугаар хуудас/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ын хашаанд байдаг жорлонлуу орохоор хашаанаасаа гараад ын хашааны үзүүр хавьцаа ирэхэд 16 цагийн үед ирсэн нөгөө Приус автомашин яг байсан байрандаа зогсож байсан, тэр автомашинаас цаахан талд ын жорлонгын хажууд талийгаач ыг нэг танихгүй залуу баруун гараараа зүүн шанааруу нь хажуу талаас нь хүчтэй шанаадаад талийгаач хойшоо яг чигээрээ толгойгоороо саваад уначихсан, тэгэхээр нь зодоон болж байна гээд буцаад гэрлүүгээ гүйж ороод ын бага хүүхэд манай бага хүүхэдтэй тоглож байхаар нь гэртээ ороод ээждээ хэл гээд тэдний гэрлүү оруулсан, тэгээд би тэд нарыг бол дахиж гарч хараагүй гэртээ хоолоо хийгээд сууж байсан юм. ...тухайн үед би мэдүүлэхдээ эрүүн доороо сахалтай, биеэрээ шивээстэй залуу буюу надаас хүмүүс таниулхад миний заадаг залуу талийгаач ыг гараараа цохиход талийгаач хойшоо саваад жорлонгын хананд тул.сан, харин газар толгойгойроо унасан юм байхгүй, үүнийг нь буруу ойлгоод биччихсэн юм шиг байна. Тухайн үед би өөрийнхөө хашааны орчимоос 10-15 метр орчим зайнаас л харсан, тухайн үед гадаа гэгээтэй байсан, тухайн үед талийгаач ыг биеэрээ шивээстэй залуу баруун гараараа зүүн шанааруу нь хажуу талаас нь хүчтэй шанаадахад талийгаач бие, толгойгоороо хойшоо савагдаад жорлонгын хананд тулаад зогссон, шивээстэй залуу талийгаач ыг цохиж байхдаа нөгөө гараараа энгэрээс нь заамдсан байдалтай байсан, цохисоныхоо дараа заамдсана гараа тавиагүй байсан юм. Өөр цохиж зодож байхыг нь бол хараагүй, тэгээл би тэр даруйдаа буцаад гэрлүүгээ орчихсон юм.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 44-46 дугаар хуудас/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би , , э, , танихгүй 2 найзынх нь хамтаар Налайх дүүргийн 5 дугаар хороо Городокт байх ий ээжийнх нь эзэнгүй хашаанд очиж 3 шил 0.75 литрийн Хараа архи бүгд ууцгаасан архинаас , хоёр уугаагүй. Тэгээд архи ууж байтал 18 цагийн орчимд ын том охин нь залгаад ах ирж агсан тавиад байна ээж та хүрээд ир гэхээр нь бид нар ын гэрлүү долуулаа бөөндөө явцгаасан. Тэгээд ын ны Нарангийн хамгийн захын гудамжинд байдаг задгай хашаатай гэрт нь яваад очсон, тэгээд , э, гурав ын гэрлүү ороод , нөгөө хоёр залуугийн хамтаар бид дөрөв автомашиндаа суугаад үлдэцгэзсэн. Тэгээд бид нар үлдэгдэл архиа машин дотор ууж байтал талийгаач гарч ирээд манай автомашины баруун хойд талын хаалгыг нээгээд архи өг гэхээр нь би архи хийгээд өгчих гээд талийгаач ад архи 2 удаа архи хийж өгөөд та одоо явчих ороод унт гэсэн чинь урдаас нь "пизда" гэх мэт үгээр харааж орилоод хаалга цохиод байсан, тэгээд автомашинаас талийгаач тай маргалдаад буусан тэгэхээр нь би араас нь буугаад автомашинаа тойроод яваад очтол , хоёр зууралдчихсан байхаар нь т чи боль согтуу хүн зодох гээд байна гээд салгасан, тэгээд би ын гэрлүү ийн аваад орсон. Тэгээд тэнд жаахан юм ярьж байгаад манай ахыг бүгдээрээ оруулья гээд би бид хоёр талийгаач ыг гэрт нь оруулах гээд гарсан, тухайн үед талийгаач , тэр хоёр маргалдсан газраа дээшээ хараад шороон дээр хурхираад хэвтэж байсан, тэгэхээр нь би судасыг нь барьж үзтэл цохилж байхаар нь өө хурхираад унтаж байна гээд талийгаач ыг өргөж оруулах гээд би цээжин талд нь очсон, хөлнөөс нь өргөөд дийлэхгүй байж байтал автомашин дотор байсан хоёр залуугийн нэг нь гарч ирээд өргөлцөөд ын хашаанд байдаг өөрийнх нь гэрлүү оруулаад орон дээр тавиад хөнжил дээрээс нь тавиад бид нар гарч явсан.
Миний мэдэж байгаагаар тухайн үед талийгаач хоёр л маргалдацгаасан, талийгаач архи нэхэж ирэхэд нь архи өгөөд байхад дахиж архи нэхээд байснаас болж муудалцсан байх гэж бодоод байгаа юм, тэрнээс биш тэр хоёр бүр шууд хоорондоо барилцаж аваад зодолдсон юм байхгүй. Би хэн хэнийгээ яаж цохиж зодсоныг мэдэхгүй байна ямар ч байсан ийг л салгаж байснаа мэдээд байгаа юм. Тухайн үед талийгаач ямар ч байсан тэй зодолдоод л унасан тэгээд л тэрнээс хойш газар унасан байснаас хойш дахиж босоогүй, талийгаач ыг гадаа нилээн удаан хэвтсэнийг мэдэж байна. Талийгаач ыг өөр хүн цохиж зодсоныг мэдэхгүй байгаа юм. Хамгийн сайн санаж байгаа юм бол талийгаач дахин дахин архи нэхэж ирээд байсныг ийг хойноос татаад салгаж байсныг л мэдэж байна, тэй талийгаач муудалцахаас өмнө нь зүгээр байсан т зодуулаад унаснаас хойш дахиж босоогүй. Өөр ямар нэгэн зодоон цохион болсоныг санахгүй байна. Талийгаач ыг бид нар гадаа байхад нь нилээн хэсэг гадаа байлгасны дараа гэрлүү нь , бид нар өргөж оруулсан тухайн үед хурхираад унтаад байгаа бололтой байсныг нь санаж байна. ” гэх мэдүүлэг, /1хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Ингээд ын гэрийн гадаа ирээд э , , 3 гэр лүүгээ орчихсон бид нар хашааны үүдэн дээр нь гадаа машин дотроо хүлээгээд сууж байсан. Яг тэдний гадаа очиход талийгаач залуу гэрийнхээ үүдэн дээр явж байхыг харсан тэгээд би удалгүй тэдний гадаа очоод машиндаа 1-2 цаг унтаад сэрэхэд айлын хүүхдүүдэд дэлгүүрээс юм авья гээд дэлгүүр орж чихэр жимс авч өгсөн. Тэгээд буцаад гэрт очоод удалгүй айл хүндрүүлээд яахав бүгдээрээ буудалдаа очиж хоноё гээд , бид 4 буудалдаа хоноод өглөө 9 цагийн орчим босоод байж байтал нэг хүнтэй утсаар ярьж дуусаад ийн нөгөө найзын ах нь өнгөрчихсөн байна. гайгүй байгаа би нэг цохьчихсон юм гээд санаа зовиноод их хурдан босоод ирсэн. Би хэнтэй ч маргалдаагүй, хэнтэй ч цохиж зодолдсон юм байхгүй гэсэн мэдүүлэг/ хх-ийн 51-52 р хуудас/,
Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... тэгээд ын хашааны гадаа очоод хашаанд нь машинаа байрлуулж зогсоод , , бид нар архи ууцгаасан. Тэгээд би ууж байгаад тасрах байдалтай унтчихсан байсан. унтаад сэрсэн чинь машины урд суудал дээр , 2 суучихсан миний хажууд байж байсан. ...өглөө бостол руу яриад ах өнгөрчихсөн байна гээд ярьсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 р тал/,
Гэрч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... тэгээд би машинаас буугаад той хамт гэр лүү ортол хүүхдүүд нь байсан. талийгаач бид 2 ын гэрээс гараад машин дээр очиж архи уулгачихаад гэр лүү амраах гэтэл уурлаад чи муу пизда гэснээ намайг заамдаад авахаар нь би уурлаад гарнаас нь барьж байгаад түлхээд хувцсаа салгаж авсан. Гарыг нь тавиулж түлхсэн цээжээ нүцгэлээд ыг чи муу яагаад давраад байгаа юм бэ гээд заамдаад авахад гэрээсээ гарч ирээд бид хоёрыг салгаад талийгаачийг гэрт нь оруулсан гэсэн мэдүүлэг/ 2-р хх-111 р хуудас/
Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Талийгаач Ц.ын биед үүссэн гавал тархины битүү гэмтэл их тархины зүүн чамархай, дагзны зүүн хэсгийн аалзан бүрхүүл доорх цусан хураа, /8*6*0.5 см, 250 мл/, тархины эдийн дарагдал гэмтэл нь талийгаачийн нүүрэн хэсэгт хатуу мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр мөн тэгш гадаргуутай зүйл дээр толгойн ар дагз хэсгээр унах үед үүсэх боломжтой учир нь талийгаачийн толгойн хуйхны баруун зүүн чамархай зулайн хэсгүүдэд цус хуралт үүсээгүй байсан юм, талийгаач нь дээрхи гэмтлийн улмаас нас барсан. Харин талийгаачид учирсан хүзүү, баруун зүүн мөр, цээж, зүүн шуунд зулгаралт, баруун хацар зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэпг хамаарна. Талийгаачийн хүзүүний дээд талд төвөнхийн зүүн талд үүссэн зулгаралт гэмтлүүд нь ир ирмэг бүхий зүйлийн нидрэх, үрэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, баруун зүүн мөр цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нидрэх нидрэгдэх үрэх хүчний үйлчлэлээр, баруун хацар, зүүн нүдний доод зовхи, дээд урууланд цус хуралт. зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр тус тус үүсгэгдэх бөгөөд бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Хүний биед үүсэх гавал тархины битүү гэмтэл, их тархины аалзаь бүрхүүл доорх цусан хураа гэмтлийг авсан даруйд толгой өвдөх, дотор муухайрах бөөлжих, ухаан алдах, унтаа байдалд шилжих зэрэг шинж тэмдэгүүд илэрч болох ба цусан хураа хэлбэржиж бүлэгнэж тархины эдийг дарснаар үхэлд хүргэдэг. Дээрхи тархины эдийг цусан хураа дарах хүртэлх хугацаанд цусан хурааны хэмжээ, хугацаа тухайн хүний бие махбодийн онцлог зэргээс шалтгаалж тодорхой хугацаанд ухамсар* үйлдэл хийх боломжтой. Цусан хураа нь гадны хүчний үйлчлэлээр тархины хатуу хальсны аль нэг судас гэмтэж тархины завсар зайд цус гоожиж хуримтлагдсанаар цусан хураа үүсдэг, дээрхи цусан хураа үүсэх нь гадны хүчний цохих цохигдох хүч, ямар диаметртэй судас гэмтсэн, тухайн хүний бие махбодийн онцлог, архаг хууч өвчин зэргээс шалтгаалж тархины зай завсарт хуримтлагдах цусны хэмжээ өөр өөр байх тул цусан хураа үүсч дарах хүртэлх хугацаа харилцан адилгүй байх тул дээрхи хугацааг нарийн тогтоох боломжгүй. Гавал тархины битүү гэмтлийн улмаас их тархины хатуу хальсан дээрхи болон доорхи цусан хураа үүссэн үед цусан хураа нь тархины бор давхаргыг дарж бор давхаргын үйл ажиллагаа алдагдсанаар тухайн хүн унтах шинж тэмдэг илэрдэг, ингэж унтах үеийн гол онцлог нь хурхирах хэлбэрээр илэрдэг, энэ үед эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлээгүй тохиолдолд, тархины үйл ажиллагаа нь дарангуйлагдаж улмаар амь насанд хүрдэг. Гэмтлийн улмаас тархины үйл ажиллагаа дарангуйлагдаж, тухайн хүн унтаа байдалд шилжсэн үед унтаж байх хугацаанд буцаж сэрж ухамсарт үйлдэл хийх боломжгүй байдаг...Талийгаачийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь нүүр болон толгойн тус газрын мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг, /1хх-ийн 108-109 , 2х-ийн 53 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 08 шэ/120 дугаар:
1. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.
2. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед гавал Tapxины битүү гэмтэл, их тархины зүүн чамархай, дагзны зүүн хэсгийн аалзан бүрхүүл доорх цусан хураа /8x6x0.5см, 250мл/, тархины эдийн дарагдал, хүзүү, баруун зүүн мөр, цээж, зүүн шуунд зулгаралт, баруун хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмгэл тогтоогдлоо. Дээрх гавал тархины битүү гэмтэл, их тархины зүү чамархай, дагзны зүүн хэсгийн аалзан бүрхүүл доорх цусан хураа /8x6x0. 250мл/, тархины эдийн дарагдал, баруун хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хүзүү, баруун зүүн мөр, цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр бүгд нэг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаачийн цусанд 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
5 Талийгаачийн нас барсан хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно.
6. Талийгаачид гавал тархины битүү гэмтэл авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, шаардлагатай шинжилгээг хийж, зөв оношлосон тохиолдолд амь насыг аврах боломжтой.
7. Талийгаачийн цус нь 0/I/ бүлгийн харъяалалтай байна..” гэх мэдүүлэг, /1хх-ийн 105-106 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 шэ/156 дугаар:
“1. Талийгаачийн биед үүссэн гавал тархины битүү гэмтэл: их тархины зүүн чамархай, дагзны зүүн хэсгийн аалзан бүрхүүл доорх цусан хураа /8x6x0,5см 250мл/ гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.
. Талийгаачийн биед үүссэн гавал тархины битүү гэмтэл: Их тархины зүүн чамархай, дагзны зүүн хэсгийн аалзан бүрхүүл доорх цусан хураа /8x6x0,5см 250мл/ гэмтэл нь толгойн тус газар хүч үйлчилсэн даруйд үүсэж эхлэнэ. Задлан шинжилгээгээр талийгаачийн биед гавал тархины хуучин гэмтэл оношлогдоогүй бөгөөд гавал тархины гэмтэл нь тухайн хүн тогтмол архи уух, уурлах, ядрах, дархлаа сулрах, хуучин гэмтэл дахин цохилсанаас зэрэг үед үүсэх боломжгүй.
3. Задлан шинжилгээгээр талийгаачийн биед гавал тархины хуучин гэмтэл оношлогдоогүй болно.
4. Талийгаачид учирсан гэмтлүүдийг үүсгэсэн хүчний үйлчлэлийг нарийн тоггоох боломжгүй учраас цохилтын хурд, хүч, ямар жинтэй, ямар өндөртэй хүн учруулсаныг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт, /2хх-ийн 56-57 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 436 дугаар:
“1Шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018.11.28-ны өдрийн 08 шэ/120 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Цохиж дэвслэх үед гадна үзлэгээр ил гэмтэл үүсэхгүй байж болно.
3. Ц.ын биед тархины гэмтэл болох тархинй зүүн тал бөмбөлгийн дагз чамархай хэсгийн хатуу бүрхүүл дорхи цусан хураа, хоолой, төвөнх, баруун зүүн мөр, баруун хацар, зүүн нүдний доод зовхи, дээд уруул, зүүн шуунд цус хуралт, хаван зулгаралтуудтай гэмтэл учирсан байна.
4. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохиж өшиглөх зэрэг үйлдлийн үед үүсэх боломжтой.
5. Ц.ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдохгүй байна.
6. Ц. нь гавад тархины хүнд гэмтлийн улмаас үхэлд хүрсэн байна.
7. Ц.ын бие цогцост тогтоогдсон биеийн ил хэсгийн гэмтлүүд нь үхэлд нөлөөгүй хөнгөн гэмтэлд хамаарна.” Гэх дүгнэлт, /2хх-ийн 84 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1421 дугаар:
1. Шинжээч эмч С.Төгсбуянгиин 2018.11.28-ны өдөр гаргасан 08 шэ/120 дугаартай дүгнэлт, 2019.04.26-ны өдрийн №436 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2. 2019.04.26-ны №436 тоот дүгнэлтэнд тусгагдсан амь хохирогч Ц.ын биед тархины гэмтэл болох тархины зүүн тал бөмбөлгийн дагз чамархай хэсгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоолой төвөнх, баруун зүүн мөр, эгэм, зүүн шууны зулгаралт, баруун хацар, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх ба яг ямар үйлдэл хөдөлгөөний улмаас үүссэнийг тогтоох боломжгүй.
4. Талийгаачийн үхэлд хүргэсэн тархины гэмтэл нь толгойн хэсэгт хүч үйлчилсэнээс цохилт доргилтын нөлөөгөөр үүснэ. /нэг ба олон удаагийн үйлчлэлээр үүсч болно/
5. Хүн тархиндаа гэмтэл авч хатуу хальсан доор цус алдаж, уг алдаж буй цусны хэмжээ аажмаар нэмэгдэн тархийг дарж үхэлд хүргэх хүртэл тодорхой хугацаа болдог. Эд эсийн шинжилгээнээс үзэхэд талийгаач нь 6-12 цагийн өмнө тархины гэмтлийг авсан байна.
6. Талийгаачийн цогцост анх үзлэг хийсэн тэмдэглэлийг ирүүлээгүй учраас нас барсан цаг хугацааг тогтоох боломжгүй.
7. Талийгаачид учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна.
8. Хүн тархиндаа гэмтэл авч хатуу хальсан доор цус алдаж, уг алдаж буй цусны хэмжээ аажмаар нэмэгдэн тархийг дарж үхэлд хүргэх хүртэл үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Эсвэл үйлдэл хөдөлгөөн хийх чадваргүйгээр ухаан алдах шинж тэмдэг илэрдэг. Эдгээр нь тухайн хүний бие махбодын онцлогоос шалтгаална.”гэх дүгнэлт, /2хх-ийн 217 дугаар хуудас/
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 162 дүгээр:
“1. Ц.Е нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Ц.Е нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна.
3. Ц.Е нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх эмнэлгийн бибигч баримт үгүй байна.
4. Ц.Е нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” Гэх дүгнэлт, /1хх-ийн 130-131 дүгээр хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12р тал/
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15 р тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлтүүд /хх-ийн 16-18 р тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд
/ хх-ийн 19-24 р тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-175-180 р тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Е нь өөрийн гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...хохирогчтой машин дотроос маргалдан улмаар гарч машины ард түүнийг хальт өшиглөн , хамт зууралдан унасан. Түүнийг би ганцаараа зодоогүй, э өмнө нь жорлонгийн хажууд савж унатал цохьсон гэж мэдүүлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч нь уг мэдүүлгийг үндэслэн түүний гэм буруугийн талаар : ...энэ хэргийг бүрэн гүйцэд шалгаж чадаагүй, өмнө үйлдсэн хүн амины хэрэгтэй холбогдуулж түүнийг эсрэг нотлох баримт бүрдүүлсэн. Үүнд гэрч гийн мэдүүлгээ өөрчилсөн байдал, хохирогчийн нас барсан цаг хугацааг тогтоох талаар шинжээчийн дүгнэлт бүрэн гараагүй, цогцосын бүлээн байна , эрүүнд хөшилт бий болсон гэхэд шинжээчийн дүгнэлтэнд хөшилтгүй гэж дүгнэсэн. Мөн хохирогчид 3 хүн 4 удаагийн үйлдлээр халдсан байдаг. Хэн яаж зодсон талаар бүрэн тогтоогоогүй учраас мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шалгах талаар мэтгэлцсэн ч хэрэгт авагдсан гэрч , , насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэлийг эх сурвалж болгон гаргасан шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийг энэ хэрэгт холбоотой гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Харин Шүүгдэгч Ц.Е нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой , тоот задгай хашаанд Ц.тай архи нэхлээ, нүүр лүү цохилоо гэх шалтгаанаар маргалдаж автомашины хойд талд түүнийг унагаан нүүрэн тус газарт гараараа цохиж, толгой руу дэвсэж зодсоны улмаас хохирогчийн биед гавал тархины гэмтэл учиран нас барж хүнийг алсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ц.Еийн нь шүүхийн хэлэлцүүлэгт: “.... Урд хэсэг нь задгай хашаанд ороод гэрийн урд машинаа тавьсан. Машинд байж байтал нэг танихгүй хүн цонхоор биднээс архи нэхсэн. тэр хүнийг ын ах нь байна гээд архи хийж өгсөн. бид 2 гэр лүү оруулж өгсөн. Хэсэг хугацааны дараа машины урд цонхоор архи нэхсэн. Бид цонхоо хаачихсан байхад урд хаалгаар орж ирэх гээд байхаар нь би гарын арын хэсгээр алгадсан. намайг хүнтэй битгий зодолд гэсэн. Би тэр үед машины арын суудалд тай хамт сууж байсан. хэсэг хугацааны дараа харуй бүрий болсон байхад машины ард 2 хүн зодолдоод байсан. би гарах гэхэд гарахгүй болохоор нь би дээгүүр нь харайгаад гарсан. Гараад талийгаачийг суусан байхад нь хальт өшиглөсөн. намайг татахад би урагшаа талийгаачийн дээрээс дарж унасан. Намайг татаад машинд суулгасан. надад анх нөгөө ах чинь машины ард хэвтээд байна өргөөд оруулья гээд бид 2 өргөөд оруулсан. ...өглөө 09 цагийн миний утас дуугарсан. залгаад манай ах ухаангүй байна өнгөрчихсөн юм шиг байна.” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...бид хэдийг машинд байхад ирээд биднээс архи нэхэхэд нь би өгсөн. Урд сууж байсан залуу гараад ноцолдсон. Машин дотор толгойгоо оруулж ирээд хоорондоо зодолдсон. .. машинаас буугаад талийгаачийг гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиод дэвсэх шиг болсон. Тэрний дараа гэрт ороход ийн гар нь цус болсон байсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :... хамгийн сүүлд ийг талийгаачтай машины гадаа зууралдсан байхад би салгасан. Салгасны дараа талийгаач хэвтээд үлдсэн. Талийгаачийг 30 аад минутын дараа бид 3 өргөж гэрт нь оруулсан. Гэрт оруулахад уруулнаас нь цус гарсан байсан. гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Тэр орой манайд орж ирэхэд гар нь цус болсон байсан. Маргааш өглөө би гэрт ороход ахын нүүр нилээн цус болсон байсан . би гар яагаад цус болсныг зодолдсон юм уу гэж асуухад манай ахыг би нэг цохьсон юм аа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... Би гараад харахад машины хойд талд ард ах талийгаач ахыг цохиод байж байсан. эгч болиоч гээд хашгирч байсан. очоод салгасан. ах эгч өөр 2 ах өргөж гэрт нь оруулсан. ахын гар нь цус болсон байсан. ээж асуухад энэ ах жаахан маргасан юм аа гэж хэлсэн. ” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ц.Еын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд бид нарын сууж байсан машины жолооч талын арын цонх нээлттэй байтал нэг согтуу хүн толгойгоо оруулж ирээд архи өг пизданууд аа гэсэн. 1 хундага архи хийж өгсөн. бид 2 хажуу эзэнгүй гэрт оруулж өгөөд машиндаа эргэж суусан. Тэгээд машиндаа байж байтал нөгөө ах эргэж машин дээр ирж архи өг, өгөхгүй бол цонхыг чинь хагаллаа гээд байхаар нь бид нар амарчих гээд зөндөө гуйсан. Тэгээд цонхнууд аа хаасан. Би тамхи татах гээд цонхоо онгойлготол тэр ах надаас тамхи асуугаад 4-5 тамхи авсан. Тэгэхээр нь би түүнийг одоо болно пизда минь яв гээд хэлтэл нөгөө хүн толгойгоо гартайгаа оруулж ирээд заамдахаар нь би зөрүүлж шанаа хуу нь тулаад хойш түлхээд цонхоор толгойг нь гаргасан. Тэгэхэд бөгсөөрөө газар суусан байх. машины урд сууж байгаад ухасхийж машинаас гарсан. Тэгтэл машины жолооч талын хойд талд юм пижигнэсэн. Би цонхоо хаачихсан байж байгаад ын дээгүүр даваад гарахад талийгаач цаашаа харчихсан машины бөгсний гэрлий орчимд хойшоогоо харчихсан өвдөг дээрээ сөхөрчихсөн бие нь бага зэрэг урагш тонгойсон байдалтай сууж байсан. би араас нь дөхөж очоод өшиглөх гэтэл миний араас татсан тэр үед би талийгаачийн хэвлий орчимд нэг удаа хальт өшиглөсөн. Талийгаач руу дайрахад миний араас тэврээд талийгаачийн дүүгийн хүүхэд гарч ирээд миний гарнаас татаад ахаа болио гэсэн энэ үед би талийгаач руу дайрсан эрчээрээ дээрээс нь хальт дараад газар унаад буцаад татагдаад боссон. Надтай хамт унахдаа хажуу талаараа унасан байсныг дүү нь татаж дээш нь харуулсан. Тэгээд , бид нар дамжлаад гэрт оруулж хэвтүүлсэн. Гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 08 цаг өнгөрч байхад манай дүү ээж рүү залгаж ахыг нас барсан талаар хэлсэн байсан, манай ээж надад ахыг өөд болсон байсныг хэлсэн. гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд гэртээ байж байтал гадаа автомашины хаалга түс гээд дуугарахаар нь охин ыг гараад юу болоод байна харчих даа гэтэл манай охин гарч харчихаад эргэж орж ирээд ээж ах газар хэвтэж байхын гэсэн араас нь ороод ирэхээр нь би гадаа юу болоод байгаа юм бэ гэтэл ах харин агсам тавиад архи нэхээд байна гэхээр нь оруулаад унтуулаад өгөөч ээ гэсэн тэгээд ахыг оруулж өгөхөөр гарахад нь манай охин хамт гарчихаад орж ирээд ахын амнаас нь цус гарчихсан байна гэхээр нь аас юу болоод байгаа юм бэ гээд асуусан чинь муудалцаагүй ээ гэснээс өөр юм хэлээгүй. ..Тэгээд би ахын гэрлүү ороход орон дээрээ унтаж байгаа байдалтай байхаар нь таттал сэрэхгүй байсан, бие нь халуун байхаар нь түргэн дуудаад ирж үзээд нас барсан байна гэдгийг нь хэлсэн .... тэгээд " ахыг хоёр шанаадаад цохисон" гэж хэлэхээр нь би аас гадаа юу болоод байгаа юм гэж асуутал " ах тасраад уначихлаа" л гэж хэлсэн, ...гаднаас , , , манай охин нар ороод ирсэн, орж ирэхдээ ийн хоёр гарын хурууны үе, яг нударга хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон байхаар нь би аас "хөөе ийн гар нь цус болчихсон байна шдээ эмнэлэг, цагдаа дуудах уу гэж асуутал ахыг гарныхаа араар уруул руу нь цохиод цус гарчихсан юмаа" гэхээр нь та нар айхтар согтуу байгаа юм бишүү гэтэл "бид нар айхтар согтуу биш байнаа" гэж байсан, ..Би хамгийн анх мэдүүлэг өгсөн өдрийн дараахан тай цагдаагийн хэлтсийн хажуу талын гандан дотор таараад ахыг хэн цохиж зодсон юм гээд асуутал " тэр өдрийн маргааш өглөө нь буудалд байхдаа би хоёр л цохисон шдээ би хүн алчихлаа, ээждээ юу гэж хэлэхэв" гээд уйлаад байсан гэж байсан юм.” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд төд удалгүй байж байтал хашааны гадаа автомашин дотор байсан хүмүүс хашгиралдаад байхаар нь манай ээж намайг гараад хараадах гэхээр нь би гэрээсээ гараад хартал ах гартаа тоосго барьчихсан автомашиныг чинь хагална, надад наад пивоноосоо хийж өг гэчихсэн хашааныхаа талдаа автомашины хажууд зогсчихсон байсан, тэгтэл уг автомашинд байсан 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гарч ирээд энэ гэх ах нь ахыг та ямар ядаргаатай хүн бэ гэтэл ах би ядаргаатай байна уу гээд гэх ахыг гартаа тоосго барьчихсан байснаа газар шидээд тэр гараараа нэг удаа алгадсан тэгсэн чинь гэх ах нэг гараараа 2-3 удаа нүүрлүү нь цохисон чинь ах хүчтэй толгойгоороо саваад дээшээ хараад газар шороон дээр унаад өгсөн. Тэгтэл нөгөө гэх ах ахыг уначихсан хойно нь хажуунаас нь 1-2 удаа бие рүү нь өшиглөсөн, тэгсэн чинь ах уначихаад нүдээ аниад хурхираад босохгүй байхаар нь нөгөө хүмүүс нь автомашинруугаа орчихсон. ...Тухайн үед ахыг зодож байсан махлаг ахыг гэдэг нэртэйг нь цагдаа дээр ирээд мэдэж авсан. Тэр үед ах архи өг гээд автомашинтай хүмүүс дээр оччихсон тоосго барьчихсан байсан тэгээд гэх ахыг гартаа байсан тоосгоо өөр тийшээ шидээд тэр гараараа нүүрлүү нь нэг удаа цохисон, тэгтэл нөгөө махлаг гэх ах ахын нүүрлүү хоёр удаа цохиод газар унагаачихсан, тухайн үед ах хойшоо тархиараа саваад уначихсан, тэгээд газар унасан хойно нь тэр гэх ах ахын гэдэсрүү 2-3 удаа өшиглөөд, дараа нь толгой дээрээс нь хөлөөрөө 3-4 удаа дэвссэн, тэгж байхад нь эгч чи хүн (аллаа шдээ гээд салгасан, тэгээд би гэрлүүгээ орох гэж байсан чинь эгч намайг хүлээж бай гэснээ эгч нь гэрт нь ороод ахыг чинь зодсоныг нь хэлчихнэ чи битгий юм хэлээрэй гэсэн тэгэхээр нь би гэртээ ороод ээждээ ямар нэгэн юм хэлээгүй, тэгтэл араас нөгөө хүмүүс манай гэрт бөөндөө орж ирсэн, тухайн үед ахыг ээж харсанаа чиний гар чинь яагаад цус болчихсон юм гэтэл эгч голоор нь орж ирээд жаахан маргаан болсон юмаа гэтэл гэх махлаг ах хариу юм хэлээгүй. гэх мэдүүлэг, Гэрч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эд цохиулсанаас болж талийгаач ын нүүр аманд ямар нэгэн хөхөрч хавдсан, цус нөж гарсан юм байгаагүй... Тэгтэл төд удалгүй талийгаач буд буцаад гэрээсээ гарч ирээд автомашины жолооч талын хаалгыг онгойлгоод толгойгоо оруулж ирээд дахиад архи нэхтэл гарынхаа хойд хэсгээр нэлээн хүчтэй талийгаач ын нүүр хацар хэсэг рүү хоёр удаа алгадаад авсан, тэгээд автомашинаас буунгуутаа хойгуур тойрч очоод талийгаач ыг гараа атгаж байгаад нүүрлүү нь 2-3 удаа цохисон тэгтэл талийгаач газар саваад уначихсан, тэгтэл автомашинаас , хоёр буусан тэр үед талийгаач ыг дэвсээд байх шиг би автомашин дотор байсан тул хөл нь харагдаагүй тэгэхдээ биеийн хөдөлгөөнөөр нь өшиглөөд байна гэдгийг нь мэдсэн, яг тухайн үед өшиглөхөд нь нэг удаа чанга "түг" гээд дуугарсан, ....тэгээд бараг цаг орчимын дараа би бие засах гээд гэрээс гартал , , , дөрөв талийгаач ыг дөрвөн талаас нь хөл гарнаас нь өргөөд гэрт нь оруулж байгаа харагдсан. ...Хамгийн сүүлд гэх ах талийгаач ыг автомашинд архи нэхэж орж ирэхэд нь гарын хойд талаараа хоёр удаа алгадаад, автомашинаас буугаад талийгаач ыг гараа атгаж байгаад нүүрлүү нь 2-3 удаа цохисон, тэгээд "газар унахад нь хөлөөрөө дэвсэх шиг болсон тэгэхэд нь автомашинд байсан надад сонсогдохоор түг гээд чанга дуугарсан, гэх залуу талийгаач ыг өшиглөхдөө их чанга өшиглөөд түг хийх чимээ гарсан, талийгаач ыг зодож байхдаа "Нарны банди нар минь зүгээр байгаарай" гээд зодоод байсан юм. Өөр талийгаач ыг цохиж зодсон хүн байхгүй.” гэх мэдүүлэг, Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач ад архи 2 удаа архи хийж өгөөд та одоо явчих ороод унт гэсэн чинь урдаас нь "пизда" гэх мэт үгээр харааж орилоод хаалга цохиод байсан, тэгээд автомашинаас талийгаач тай маргалдаад буусан тэгэхээр нь би араас нь буугаад автомашинаа тойроод яваад очтол , хоёр зууралдчихсан байхаар нь т чи боль согтуу хүн зодох гээд байна гээд салгасан, тэгээд би ын гэрлүү ийн аваад орсон. Миний мэдэж байгаагаар тухайн үед талийгаач хоёр л маргалдацгаасан, талийгаач архи нэхэж ирэхэд нь архи өгөөд байхад дахиж архи нэхээд байснаас болж муудалцсан байх гэж бодоод байгаа юм, ямар ч байсан ийг л салгаж байснаа мэдээд байгаа юм. Тухайн үед талийгаач ямар ч байсан тэй зодолдоод л унасан тэгээд л тэрнээс хойш газар унасан байснаас хойш дахиж босоогүй, салгаж байсныг л мэдэж байна, тэй талийгаач муудалцахаас талийгаач ыг гадаа нилээн удаан хэвтсэнийг мэдэж байна. гэх мэдүүлэг, Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... , бид 4 буудалдаа хоноод өглөө 9 цагийн орчим босоод байж байтал нэг хүнтэй утсаар ярьж дуусаад ийн нөгөө найзын ах нь өнгөрчихсөн байна. гайгүй байгаа би нэг цохьчихсон юм гээд санаа зовиноод их хурдан босоод ирсэн. Би хэнтэй ч маргалдаагүй, хэнтэй ч цохиж зодолдсон юм байхгүй гэсэн мэдүүлэг, Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Талийгаач Ц.ын биед үүссэн гавал тархины битүү гэмтэл их тархины зүүн чамархай, дагзны зүүн хэсгийн аалзан бүрхүүл доорх цусан хураа, /8*6*0.5 см, 250 мл/, тархины эдийн дарагдал гэмтэл нь талийгаачийн нүүрэн хэсэгт хатуу мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр мөн тэгш гадаргуутай зүйл дээр толгойн ар дагз хэсгээр унах үед үүсэх боломжтой учир нь талийгаачийн толгойн хуйхны баруун зүүн чамархай зулайн хэсгүүдэд цус хуралт үүсээгүй байсан юм, талийгаач нь дээрхи гэмтлийн улмаас нас барсан. Харин талийгаачид учирсан хүзүү, баруун зүүн мөр, цээж, зүүн шуунд зулгаралт, баруун хацар зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь нүүр болон толгойн тус газрын мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 08 шэ/120 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 шэ/156 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 436 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1421 дугаартай дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлтүүд ,Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Еийг холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс овогт гийн д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэхэд буюу 2018 оны 11 дүгээр сарын 04 ны өдөр дээрх ялын хугацаа дууссан байх тул Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасан зохицуулалт хэрэглэгдэхгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 9,759,122 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хэрэгт авагдсан хохиролтой холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад хохирогчийн оршуулгатай холбоотой 1,204,000 төгрөг, хоол хүнстэй холбоотой 3,272,162 төгрөг, бусад эд зүйлсийн 129,260 төгрөг, эмний 13,700 төгрөг, шатахууны 140,000 төгрөг, бүгд 4,759,122 төгрөгийн хохирлыг хангаж, сэтгэл санааны хохирол 3,000,000 төгрөг, ямар хохирол нь тодорхойгүй 2,000,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон ял шийтгэл оногдууллаа.
Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь урьд 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 48 цагийг буюу 2 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ц.Еийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ет 12 /арван хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ет оногдуулсан 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Еийн 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 48 цагийг буюу 2 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Еөөс 4,759,122 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ет урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД П.БАЯСГАЛАН
Х.ИДЭР