Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 17

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Х.Идэр, П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй

иргэдийн төлөөлөгч Ц.Дамдин,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,   

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат, Г.Наранбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.,

шинжээч эмч Ц.,

гэрч Б.Н, Э.П,

шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор  С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ө.Бд холбогдох эрүүгийн 1807000000117 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81б гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, регистрийн ********** дугаартай, ******* овогт Ө.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сайханы саравч гэх газарт найз Б.*******ийн гэрийг барилцаж байхдаа Р.*******тэй бүслүүр чанга татлаа, тасаллаа гэж маргалдан улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохисны улмаас арагшаа савж унан гавал тархины битүү гэмтэл учирч нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр гэрээ барьж эхэлсэн гэр барьж байхад нэг нөхөр ханаа нохой амаар амлуулсан байсан. Тэгэхэд ирээд намайг чи ингэж гэр барихгүй гэж надтай маргаан үүсгэсэн. *******, *******, эгч бид хэд гэрээ барьж байхад ******* халамцуу ирээд гэр барьж байгаа юм уу гээд хувцсаа солиод ирье гээд явсан. Ирэхдээ түүний эхнэр ******* нар халамцуу ирсэн. Тэд намайг гэр барихад янз бүрээр хэлээд байсан. Хамгийн сүүлд гэрийн бүслүүр татахад би уядаг хаалганы талд байгаад татсан чинь тасарсан. Энэ муу уяа байна гээд дахин татахад дахин тасарсан. 3 дахь удаа тасраад би уяад сууж байхад ******* миний зүүн мөрөн дээр гараа тавиад чи юу гээд байгаа. Гэсэн өмнө нь би пизда гээд хэн нэгэнд хандаж хэлээгүй. шууд чи юу гээд байгаан гээд далайгаад цохьсон. Би зөрүүлээд цохьсон . ухарч яваад унасан. ******* намайг 2 цохьсон. чулуу бариад босоод ирэхэд нь би сэжиж ороод мэх хийгээд унагаасан. ******* миний араас ирэх би босох таараад 2 тал руу жишүү харж зогсоод ******* намайг цохих гэхэд би зайлаад зүүн гараараа цохьсон хаана цохьсныг  мэдэхгүй. ийг би цохиод унагаасан. Тэгээд би нэг чинь уначихлаа болий гэхэд над руу дайраад модоор цохиод хугалсан. Эхнэр нь ирээд аваад явсан. Би талийгаач дээр очиход хурхираад байж байсан. Би хүүд нь хэлэхэд хүү нь аав ингэдийн гээд гэр лүүгээ аваад орсон. ******* түргэн ирэхгүй гэхээр бид 2 аваад явсан. Замд түргэн таараагүй. Эмнэлэгт бид оруулсан. Би өөрөө цагдаа дуудсан ийм л асуудал болсон. Би 2 л цохилт хийсэн. Гэрийн хажууд баруун гараараа зүүн шанаанд нь цохьсон. Дараагийнх би бултаад шанаанд нь цохьсон. *******г унасны дараа миний зүүн гар талд байсан. Маргалдаж байгаад л зодоон болсон. Би зугтах байсан боловч намайг барьчихсан байсан. Намайг л алах нь гэж бодсон учраас өөрийгөө хамгаалсан. Гэрийн зүүн талд байсан хүн сонсоод босоод ирэх хооронд л болоод өнгөрсөн. Тэр 2 над руу зэрэг довтолж байсан. ” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би гомдолтой л байна. Тухайн хэрэг болоход Баян-Өлгийд аавыг сахиж байсан. Намайг ирэхэд манай хүн өнгөрсөн байсан. Уулзаж чадаагүй, ар гэрийн байдал хүнд байна. Охин маань аваарт ороод өвчтэй байгаа. Хохирлоо барагдуулж авмаар байна. Оршуулгын зардал нэхэмжилсэн. Мөн банкны өр дарсан 6 сая төгрөгийг нэхэмжилж байна. Талийгаач архи уудаг байсан ч ааш араншин байхгүй. Хүний мал маллаж амьдардаг байсан. 3,166,000 төгрөгийг нэхэмжилж байна. ” гэв.

 

Гэрч Э.П шүүхийн хэлэлцүүлэгт: “...гийнд ирээд гэр барьж байхад нь эхнэр бид 2 очсон. маргаад байхаар нь бид 2 буцаад явсан. ******* ирээд бид 2 нэг шил архины талыг нь уусан. Талийгаач гэрийг хамт барилцая бид 3 хамт гэр барилцах гээд очсон. Гэрийг нь барилцаж өгөөд дуусахын алдад бүслүүр нь 2 удаа тасраад байсан. Манай дүү бүсийг нь залгаж байхад очоод нуруун дээр гараа тавиад ингэж залгадаггүй юм гээд араас нь очиход манай дүүг цохьсон. Би чи яагаад манай дүүг цохьдгийн гээд нэг цохьсон. Миний өөдөөс дайрахад нь би ухарч байгаад эсгийн тээглээд унаад цохих гээд дайрахаар нь хөлөөрөө саваад дахин цохиулаагүй. Босоод ирэхэд талийгаач дээр очиход ухаан мэдрэлгүй хэвтэж байсан. Би мод аваад ыг цохьсон. Манай эхнэр ирээд би болиод гэртээ орсон. Маргаан болоход би ы хажууд нь зогсож байсан. Талийгаачийг цохьсны дараа би ыг гараараа нэг цохьсон. Талийгаач унасны дараа би модоор цохьсон.” гэв.

 

Гэрч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2 жилийн өмнө би зусландаа гараад хүүгийн авчирсан гэрийг барихаар болсон. Гэр барьж байхад манай малчин ******* ахтайгаа ахынхаа эхнэрийн хамт ирж туслалцаж байсан. Дараа нь ирэхдээ нилээн халамцуу ирсэн. Гэр барьж байснаа чиний гэр барина гэж юу байдгын гээд үг өдөөд байсан. Хоорондоо маргалдаад байсан. Гэрийн бүсийг татаж байхдаа битгий чанга татаарай гээд байхад бүс нь тасарчихсан. уурлаад пизда гэж хэлээд хоорондоо маргалдсан. Гэрийн зүүн талд манай том хүү, амбаарт манай бага хүү байсан. Энэ хэд гэрийн баруун урагшаа хэрүүл хийгээд нэг харахад эхлээд чулуу барихад нь би зүүгээ хатгаад харах хооронд аа нар ноцолдоод босож байсан. Цаанаас нь ******* ирэхэд нь би болиоч гээд байж байтал нүүр лүү цохиод унагаасан. Манай малчин миний нүдэн дээр унаад босоогүй. Дараа нь аа мод бариад ы араас хөөгөөд байсан. Тэгээд машинаараа аваад явсан. ******* нь хүнд тусархуу ажилсаг хүн.  аа нь харин ах нь байж их муу хүн.” гэв.

 

Шинжээч эмч Ц. шүүхийн хэлэлцүүлэгт: “...Талийгаачийн нүүрэнд цохиход гүрээний артер 2 салаа үүсэж байгаа суурийн судсанд гэмтэл учирахад битүү цус харвалт үүсэж ухаан алдаж унана. Доор газар хатуу бол сууриийн яс цуурна. Налайхад шинжээчээр ажиллаж байсан. Би дүгнэлтэндээ хувийн тамгаа дарж гарын үсгээ зурсан. Байгууллагын тамга дарагдаж баталгаажих байдлыг би мэдэхгүй. Энэ албанд бүртгэл мэдээллийн хэлтэс байхгүй учраас ахлах шинжээч нь тамгаа дардаг гэдгийг сүүлд мэдсэн. Гавал тархины битүү гэмтэл дагз ясны шугаман хугарал нь нэг удаагийн үйлчлэлээс үүснэ.  Талийгаач нь цусан хураа биш тархины цус харвалтын улмаас нас барсан. Хохирогчид учирсан гэмтэл нь  амь насыг аврах боломжгүй гэмтэл ” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ө.Бы яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Налайх дүүргийн 1 дүгээр хороо Сайхны саравч нэртэй газар байх *******ийн ээж Нарантуяагийн гэрт 12 цагийн үед очоод гэрээ буулгаад шууд барьж эхэлсэн. Тэгтэл саахалт айлынхан хүмүүс гээд , эхнэрийнхээ хамт ирээд гэр барилцаж өгч байтал талийгаач ******* нэлээн согтуу гуйвж дайвсан байдалтай ирсэн ба өвөртөө архи хийчихсэн байсан нь харагдаж байсан ба бид нарыг архи уух уу гэхээр нь үгүй гээд татгалзсан. Энэ үед аа намайг гэр барьж чадахгүй гээд л манай нутагт ингэж барьдаг чи хаанахынх юм, чи буриад уу гээд л байсан ба би уурлаагүй бүх асуултанд нь хариулж байсан. Ингээд гэрийн модоо босгоод дуусч байхад аа түүний эхнэр, талийгаач 3 уулаа чимээгүй гэр рүүгээ явсан. Удалгүй гэрийн дээвэр туурга тавьж байхад 3 уулаа архи уусан бололтой талийгаач бол бүр гуйвж дайваад хэл яриа нь ойлгогдохгүй болчихсон аа болон түүний эхнэр ч мөн адил согтсон дуун чангарсан байдалтай ирээд аа болон талийгаач ******* нар би гэрийг удирдаж барьж байсан болохоор над руу дээвэр, туурга ингэж тавьдаггүй, ингэж шиддэггүй гээд л янз бүрийн юм яриад хамт ажилхад их төвөгтөй байсан. Бид нар гэхдээ хэн ч юу ч хэлээгүй согтуу хүмүүстэй юу ярихав гэж бодоод. Тэгтэл 14 цагийн үед болов уу гэрийн бүрээс тавиад эхний бүслүүрийг татаж дуусаад 2 дох бүслүүрээ татахаар бүгд гэрийг тойроод зогссон байхад би гэрийн хаалганы зүүн хатавч хэсэгт бүслүүрийг уяахаар очоод бүслүүрийг харахад муухан байсан болохоор хэдүүлээ зөөлөн татна шүү муу бүслүүр байна гэж хэлээд татахад хаалганы баруун урд хэсэгт тасархаар нь би очиж залгаад буцаад зүүн хатавч хэсэгтээ ирээд зөөлөн татаарай гэж хэлээд би болно гэж хашгирна гэж анхааруулаад за татая гээд бүслүүрийг татахад талийгаач ******* гэрийн ард зогсож байсан ба нэг хоёрын гурваа ий гэж хэлээд татаад би болчихлоо гэж бодоод боллоо гэж хэлээд хашгирахад талийгаач ******* дахиад нэг хоёрын гурваа ий гэж хэлээд татаад бүслүүрийг тасалсан. Тэгэхээр нь босоод харахад гэрийн баруун урд талд бүслүүр тасарсан байсан ба би очоод бүслүүрийг холбоод чимээгүй босоод л дахиад зүүн хатавч хэсэгтээ ирээд одоо ахиад зөөлөн татаарай гэж чанга хашгирч хэлээд за татаарай гээд бүслүүрийг татаж эхэлхэд бүслүүр чангарахаар нь би дахиад за боллоо гэж хэлсэн чинь талийгаач ******* нэг хоёрын гурваа ий гэж хэлээд татсаар байгаад тасалсан. Ингээд би дахиад баруун хаяаны хэсэгт очиход яг л тасарсан хэсэгтээ дахиад тасарсан байхаар нь пизда болоо болоо гэж хэлсээр байтал татаад тасалчих юм гэж хэлээд бүслүүрийг залгаад сууж байтал ******* баруун хойноос гуйвж дайваад ирсэнээ над руу хандаж хүнийг пизда гэдэг чи хэн бэ гэхээр нь би болоо гэж хэлээд байхад татсаар байгаад тасалчихлаа эртхэн дуусгаад явах гээд байна ажилтай болохоор яараад байна гэж хэлээд зогсож байтал гэнэтхэн аа миний баруун талаас чи муу юу гээд байнаа пизда гэснээ шууд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод дахиад цохих гэхээр нь би зөрүүлээд энэ үед талийгаач ******* миний зүүн мөрөн дээр гараа тавьснаа хойшоо татаад зүүн шанаа руу гараараа 2 удаа цохихоор нь би зөрүүлээд зүүн эрүү рүү нэг удаа гараараа цохиход талийгаач надаас холдоод хойшоо ухараад алхсан ба би маш сайн харсан яг баруун гартаа гурвалжин хэлбэртэй саарал том мөлөгөр чулуу байсан ба би шидэхнүү гэж бодоход шидэлгүй далайгаад дайрч ирээд цохихоор нь би 2 суган доогуур нь гараа оруулаад түлхээд газар унагасан ба би ч дээрээс нь давхаралдаад дараад газар унасан. Би босох гээд арагш харахад талийгаач араас гүйгээд ирж явахаар нь би хажуу тийшээ хараад 2 ууланг нь хараад зосгож байхад аа газраас босч байсан ба талийгаач миний баруун шанаа руу гараа атгаад цохихоор нь би доошоо хальт суугаад зүүн гараараа эрүүн тус газар нь цохисон гэхдээ яг хаанан оносонг бол сайн мэдэхгүй байна ямарч байсан эрүүн дээр нь онох шиг болсон. Энэ үед аа миний зүүн ард дагз руу гараараа цохиж байсан ба эргэж хараад баруун гараараа аагийн эрүү рүү цохиж байхад нүдний буланд талийгаач газар унаж байгаа нь харагдсан. Ингээд л талийгаач рүү эргэж хараад зогсоход аа ахиад миний хүзүү рүү цохьсон ба болилдоо чи нэг чинь уначихсан байна ш дээ гэж хэлээд холдоод зугтаасан ба талийгаач дээр очиход муухай дуугараад буюу хурхирч байгаа юм уу дуугараад амьсгалаад цаанаас Менхдэпгэр, нар гүйгээд ирсэн. Тэгээд би талийгаач дээр очих гэхэд аа намайг цохих гээд хөөгөөд байсан болохоор холдож зугтаагаад хараад зогсож байтал аа над руу нэг мод бариад шууд миний ар дагз руу цохьсон ба би гараараа хаасан. Тэгтэл аагийн эхнэр нь ирээд ааг дагуулаад гэр рүүгээ явсан. Ингээд талийгаач унасан газраа л хэвтээд *******, , эгч 3 хажууд нь очсон сэрээх гээд шанагаар ус авчирсан нүүр рүүн цацаад зогсож байхаар нь би очиход г спирт билүү ямарч байсан үнэртүүлий гээд нэг юманд явуулсан тэр үед талийгаачийн хүү ирэхээр нь би түүнд хандаж аав, ах 2 чинь над руу зэрэг дайраад би түрэгдээд 1 цохичихлоо, эмч бол цагдаа дуудаа гэхэд хүү зүгээр аав ингэдэг юм гэртээ аваачинаа гэж хэлэхээр нь би гэрийн сүүдэрт оруулчихаа гээд очоод өргөлцөх гэхэд хүүн намайг түлхээд тай хамт сугадаад гэрийн сүүдэрт аваачсанаа удалгүй шууд цааш гэр рүүгээ аваад явсан Би гол руу очиж гараа угаачихаад буцаад ирж явтал ******* миний урдаас ирээд энэ ер нь эвгүй болоод байнаа гэхээр нь би эмч дуудсан уу гэхэд эмнэлэг ирэхгүй гэнээ гэхээр нь тэгвэл ерөөсөө аваад явъя гэж хэлээд гэрт нь ороход бужигнасан олон хүн байсан ба талийгаачийг хүүгийнхэн хамт сугадаж өргеж *******ийн машины арын сандалд би тэвэрч суугаад хүүг нь бичиг баримтыг нь араас аваад ир гэж хэлээд л ******* машинаа жолоодоод шууд Налайх дүүрэг явсан.” гэх мэдүүлэг,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 09-ны өдөр миний бие Баян-Өлгий аймагт аавын бие муу сахиж байгаад маргааш нь буцахаар болоод 10 цагийн үед талийгаач нөхөртөйгөө утсаар яриад би маргааш автобусанд сууна намайг тосч аваарай гэхэд за гэсэн ба тэрнээс утсаар огт яриагүй. Ингээд хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна ямарч байсан үдээс хойш манай хүү над руу залгаад аав уначихлаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд руу залгахад утсаа авахгүй байсан ба удалгүй над руу буцааж залгаад ээжээ аавын эрүүл мэндийн даатгалын дэвтэр хаана байна вэ гээд уйлаад байхаар нь авдар дотор байгаа байхаа гэж хэлэхэд утсаа таслаад би буцаагаад залгахад огт утсаа авахгүй байсан. Ингээд би нас барчихсан гэж огт бодоогүй эмнэлэгт байгаа юм байхдаа гэж бодоод маргааш нь автобусанд суугаад 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Налайхад ирэхэд миний дүү намайг тосч аваад надад мөн адил нас барсан гэдгийг хэлэлгүй гэр рүү яваад гэрт очиход талийгаачийн зургийг тавьчихсан байсан. Ингээд би нас барсныг нь мэдсэн.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 21 дүгээр хуудас/

           

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би очоод аавын толгойг өргөөд өвөр дээрээ тавиад суухад надад хандаж ах нь санамсаргүй цохьчихлоо, уучлаарай гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 26 дугаар хуудас/

            гэрчээр өгсөн: “аав ганцаараа шинээр барьж байсан гэрийн баруун талд газар дээшээ харчихсан хэвтэж байсан ба тэнд байсан хүмүүс бужигналдаж гүйлдээд би очоод толгойг нь өргөөд суутал амнаас нь бага зэрэг цус гарч байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

            Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ямарч байсан хэлэхдээ гэр барилцаж байсан сүүлд нэрийг нь мэдсэн, гэх залуу цохьсон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 31 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 10 цагийн үед хөдөө ээжийнхээ гадаа гэр аваачиж барихаар болоод ах *******ийн хамт түүний найз гэх залууг гэрээс нь очиж аваад цааш Шарга морьт руу яваад нэг айлаас гэр аваад шууд Налайх дүүргийн 1 дүгээр хороо Сайханы саравч гэх нэртэй газар байдаг ээжийндээ 13 цагийн үед ирсэн. Ингээд цай уучихаад шууд гэрээ барьж эхлээд ханаа босгоод байж байтал талийгаач, түүний эхнэр нар ирээд тусалсан ба 3 уулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой , талийгаач 2-ын нүд нь улайсан, чанга чанга дуугарсан мөн архи их үнэртэж байсан ба эгч бол арай л гайгүй байсан. Ингээд дээвэр туурга тавьж эхэлж байхад талийгаач, , эгч 3 гэр рүүгээ явсан ба гадна цагаан бүрээсээ тавиад дээд бүслүүрээ татах гэж байтал эгч ирээд ээжгэй архи уулаа гээд л яриад байж байтал удэлгүй талийгаач, ах 2 нэлээн согтсон бололтой талийгаач гуйвж дайваад л нүд нь улайсан ирсэн. Ингээд доод бүслүүрээ татахад ах талийгаач 2 гэрийн баруун талд, ******* ах гэрийн зүүн талд, ах болохоор хаалганы хажууд бүслүүр уяахаар зогсож байсан ба би гэрийн зүүн талд гэр ачиж ирсэн портер дээрээс юм буулгаад байж байтал бүслүүр тасарлаа зөөлөн татаач ээ гэж хэлж байсан ба 2 удаа гэрийн бүслүүр тасраад 3 дахиа татахад мөн адил тасалсан тэгтэл ах гэрийн зүүн талаар тойроод пизда нар чанга татаад байна гээд ууртай явж байсан ба би юмаа буулгаад байж байтал гэрийн баруун талд чанга, чанга дуугаралдаад ах зөөлөн тат гэж зөндөө хэллээ гээд болохоор зөрүүд л чанга дуугараад байсан яг юу гэж хэлсэн нь сонсогдоогүй би юм машинаас буулгаж байсан болохоор ******* ах болохоор гэрийн зүүн талд яг тамхиа асаагаад сууж байсан. Тэгтэл чанга, чанга дуугаралдаад байсан ба манай ээж Наранцэцэг болиоч ээ аятайхан гэрээ барьчих гэж хэлж байсан ба ******* ах гэрийн баруун тал руу тойроод явахаар нь би ардаас нь дагаад алхаад очтол талийгаач газар дээшээ харчихсан хэвтэж байсан ба гартаа чулуу барьчихсан өөд өөдөөсөө харсан маргалдаад бие биенийгээ хараагаад зогсож байхаар нь шууд талийгаач дээр очтол амьсгалахдаа их эвгүй их багахан аваад буцаагаад гаргахдаа их хүрчигнэсэн чимээтэй хүнд гаргаж байсан тэгэхээр нь нэлээн согтуу байсан болохоор голоос хүйтэн ус авчираад толгойг нь шавшаад байж байтал ирээд талийгаач яг хэвэндээ байгаад байхаар нь гэрийн суүдэр рүү 2 суганаас нь өргөөд аваачихад яг л хэвэндээ царайн хөхрөөд байхаар нь дахиад усаар толгойг нь шавшаад зүгээр болохгүй байхаар нь дахиад өргөөд гэрт нь оруулаад хэвтүүлэхэд царайн бүр л эвүй болоод явсан ба гэрийн гадаа сүү авъя гээд хүн ирсэн ба эгч тэр хүмүүст хүн ухаангүй байна гэж хэлэхэд машинаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн бууж ирээд талийгаачийг орж хараад судсыг нь барьж үзээд эмнэлэг дуудаа эвгүйтсэн байна гэхээр нь шууд эмнэлэг дуудахаар би ын утсыг аваад 103 руу залгахад Улаанбаатар хотын түргэн тусламж байна Налайхынх 7023103 руу залга гэхээр нь дахиад залгахад яасан талаар нь асуухаар нь ухаан алдсаныг хэлээд хаягаа хэлэхэд одоо санахгүй байна нэг дугаар өгөөд алсын дуудлагын зөвшөөрөл авчих гэхээр тэр дугаар руу залгахад нэг эмэгтэй хүн аваад би болсон асуудлыг хэлэхэд зөвшөөрөхөөр нь ахиад 7023103 руу залгахад наад хүн чинь архи уусан юм уу гэхээр нь би архи уусан гэж хэлбэл ирэхгүй юм болов уу гэж бодоод өчигдөр уусан юм гэж хэлтэл урдаас архи уусан хүн юм бол бид нар очихгүй гээд утсаа тасалсан. Тэгээд л ******* ахад болсон асуудлыг хэлэхэд машинаа авчираад ах талийгаачийг машины ард тэвэрч суугаад шууд Налайх руу явсан. Ардаас нь эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг аваад явсан ба хэсэг хугацааны дараа нас барсан гэдгийг хэлээд удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 10 цагийн үед талийгаач ******* нэлээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй орж ирсэн ба урд өдөр нь Налайхад ирж хонож архи ууж яваад ирсэн гэж хэлж байсан ба ерөнхийдөө бол сүүлийн 2-оос 3 хоног байнга согтуу байсан юм. Тэгээд би талийгаачид хүйтэн цай хийж өгөхөд уучихаад одоо гэртээ харьж унт хоол ундгүй битгий архи дарс уугаад бай гэж хэлээд дагуулаад гэрт нь оруулаад орон дээр нь хэвтүүлээд унтуулаад гараад явсан. Удалгүй ийн эхнэр нь ирээд талийгаачийг урдаа барьсан амралтын гэртээ 20,000 төгрөгөөр хүмүүс оруулаад мөнгийг нь аваад архинд явчихлаа гэж хэлэхээр нь яаж байгаа юм бэ гэж хэлээд байж байтал удалгүй манай хүү ******* найз ы хамт ирээд гэр барьж эхэлсэн. Тэгээд ханаа дугуйлаад униа хатгаад эхнэртэйгээ ирээд туслаад байж байснаа гэнэтхэн алга болчихсон байсан би гэртээ орон гаран байсан болохоор хэзээ явсаныг мэдээгүй. Ингээд удалгүй гэнэтхэн талийгаач, , 3 нэлээн согтуу ирсэн талийгаач гуйвж дайваад алхаж чадахгүй байсан ба надад хэлэхдээ талийгаач нэг шил архи авчираад тэрийг нь уучихаад жоохон үлдэхээр нуугаад ирлээ гэж яриад бид нар үргэлжлүүлээд гэрээ барьж байхад гэр ингэж барьдаг юм гээд л заах гээд маргаан үүсгээд байсан. Би тэгээд гэрийн өрх урагдсан байхаар нь баруун талд гараад гараад дэлгэж тавиад өрхөө оёод байж байтал нөгөө хэд гэрийн бүслүүр татаж байснаа эхлээд нэг тасалсан тэгээд залгаад ахиад татаж байгаад таслахад пизда чинь чанга битгий тат гээд байхад татаад тасаллаа гээд хэлж байсан ба чи мyy юугаа мэддэг юм пизда минь гээд хэрэлдээд байсан ба би гэрийн өрх оёж байсан болохоор доошоо харчихсан өрхөө оёод болиоч ээ гэж хэлээд хартал аа ы нүүр рүү цохиод л барьцалдаад авсан ба зууралдаад л газар унасан ба босоод цаашаа эргэхэд гартаа том чулуу бариад чамайг ална гээд далайгаад “ы араас” алхахаар нь би чи хүн аллаа ш дээ гээд орилоход буцаж ирээд зодолдох гээд эргэж хараад чи муу юу юм гээд л маргалдаад зогссон ба талийгаач ардаас нь гүйгээд ирэхээр болиоч ээ гээд салгаач ээ гээд орилоход талийгаач *******гийн нүүр рүү гараа атгаад цохиход талийгаач газар унаад дээшээ хараад хэвтсэн ба манай хүү ******* гүйж ирээд болиоч гэж хэлээд салгасан. Тэгээд талийгаачийг ухаан алдчихлаа гээд ус авчираад нүүрийг нь норгоод үсийг нь норгосон боловч ямарч өөрчлөлт өгөхгүй байсан ба зүрхэн дээр нь гараараа дарахад цохилж байсан ба хурхирах чимээ гаргаад байхаар нь олон хоног нойргүй архи уучихаараа унтчихдаг юм байхдаа гэж бодоод байж байтал талийгаачийн хүү ирээд та цаашаа би өөрөө аавыгаа өргөөд явна гэж хэлсэн ба ганцаараа дийлэхгүй гэж хэлээд бид нар хамжиж гэрт нь оруулсан. Тэгээд л ухаан алдчихсан гэж бодоод л үнэртэй ус, спирт үнэртүүлээд сэргэхгүй байсан ба эмнэлэг рүү дуудлага өгөхөд согтуу хүнд үйлчлэхгүй өөрсдөө авчирч өг гэж хэлж байна гэхээр нь за тэгвэл өөрсдөө аваад явъя гээд ******* машинаараа аваад явсан. Гэрийн бүслүүр тасарснаас болсон юм та нар согтуу чанга татлаа гэж хэлэхээр урдаас нь хэрэлдээд маргалдсан ба ер нь бол өдрийн турш гэр барьж эхэлсэн цагаас эхлээд л заагаад л ыг чиний гэр барина гэж юу байдаг юм гээд л өдөөд байсан юм. Маргаан эхэлхэд ыг түрүүлээд цохиод л урдаас нь зодолдоод ноцолдоод дээр доороо ороод босоод иртэл газраас чулуу аваад чамайг ална гээд алхсан ба чулуу шидсэн эсэхийг нь мэдэхгүй байна цаанаас нь талийгаач руу гүйгээд ирэхэд талийгаачийн эрүү рүү нэг удаа цохиод л талийгаач газар унасан энэ хооронд би нэг нэгнийгээ аллаа ш дээ гээд чанга орилоход ******* гүйгээд ирсэн” гэх мэдүүлэг, /1хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

            Гэрч Э.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* 1 шил 0,75 литрийн хараа архи авчихсан ирэхээр нь задлаад манай эхнэр , талийгаач бид 3 хувааж уугаад бараг дуусах гэж байхад орхиод гэрийг нь барилцаж өгье гэж ярилцаад талийгаач бид 2 очиход гэрийнхээ бүслүүрийг ороож байхаар нь очоод дээд бүсийг нь таталцаж өгөөд дараа нь доод бүсийг нь татахад тасарсан ба ахиад залгаад татахад дахиад тасарсан. Тэгэхээр нь би гийн хүү *******т шар уяа байхаар нь энийг давхар татая гэхэд зөвшөөрөхөөр нь гэрийг тойруулаад татаад явж байтал гэрийн баруун ар талд халзан шар залуу доошоо тонгойгоод тасарсан уяаг залгаж байсан ба талийгаач халзан шар залуу дээр очоод мөрөн дээр нь цохиход халзан шар залуу босч ирээд талийгаачийн зүүн хацар дээр нь гараараа нэг удаа цохихоор нь би хажуунаас нь очоод халзан шар залуугийн хацар дээр нь нэг удаа цохиход зөрүүлээд намайг цохих гээд гүйхээр нь би хойшоо ухраад зугтааж байгаад эсгийн дээр тээгэлдээд унахад миний дээрээс цохих гээд ирэхээр нь би урдаас нь 2 хөлөө саваад өшиглөх гэхэд халзан залуу над руу ойртож чадахгүй байсан ба талийгаач дүү маань ардаас нь хүрээд иртэл халзан залуу цаашаа эргээд харахаар нь би бостол талийгаач зүүн талаараа газар уначихсан халзан залуу урд нь зогсож байхаар нь би газар хэвтэж байсан модыг аваад халзан залуугийн нуруу хэсэгт нь нэг удаа цохиход ******* гүйж ирээд та нар болиоч гэхээр нь би цохихоо болиод халзан залуу  ч гэсэн холдохоор нь би шууд талийгаач дээр гүйгээд очтол ямар ч ухаангүй амнаас нь бага зэрэг цус гарчихсан байхаар нь би та нар хүн алчихлаа шүү дээ гэхэд” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хөдөө байдаг ээжийнхээ гэрийн гадна ахиад гэр аваачиж барихаар найз ыг дагуулаад 10 цагийн үед Улаанбаатар хотоос гараад Налайх дүүргийн 1 дүгээр хороо Сайханы саравч нэртэй газар 12 цагийн үед ирсэн. Ингээд бид 2 гэрээ бариад байж байтал жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна эхнэртэйгээ ирж тусалсан юм. Ингээд удалгүй талийгаач согтуу өвөртөө 1 шил архи хийчихсэн ирээд хувааж уух уу гэхээр нь яах юм бэ та харьж амар гэж хэлэхэд гэр рүүгээ явсан ба ах, эхнэртэйгээ бас явсан. Ингээд хэсэг хугацааны дараа , талийгаач 2 нэлээн согтсон байдалтай гуйвж дайваад ирсэн ба бид 2 гэрийн бүслүүрийг бүсэлж байсан ба дээд бүслүүрийг татаж дуусаад доод бүслүүрийг бүслэхээр би гэрийн зүүн талд үүдэнд хаалганы хатавчинд бүслүүр чангалаад , талийгаач 2 болохоор гэрийн баруун талд зогсоод бүслүүрийг чангалахад хүчтэй татаад тасалахаар нь очоод холбоод зөөлөн татаарай муу уяа байна гэж хэлээд ахиад татахад , талийгаач 2 болно гээд байхад татаад тасалсан. Ингээд уурлаад болно гээд байх чинь гээд амандаа үглээд босоод явахаар нь би дотроо ахиад л уяагаа холбох гэж байгаа юм байна дээ гэж бодоод л гэрийн зүүн талдаа газар суугаад тамхи асаагаад татаж байтал гэрийн баруун талд түжигнээд ээж нэгнийгээ аллаа гээд орилохоор нь босоод яваад очтол талийгаач газар хэвтчихсэн , 2 хоорондоо зодолдож байгаа бололтой өөд өөдөөсөө хараад зогсож байхаар нь хөөе болиоч гээд орилоод талийгаач дээр очиход нүдээ аньсан хэвтэж байсан ба би гэмтэл авчихсан ухаангүй байна гэж огт бодоогүй согтуу болохоор унтаж байгаа юм болов уу гэж бодоод г ус аваад ир гэж хэлэхэд удахгүй ус аваад ирэхээр нь нүүрийг шавшаад үсийг нь норгоход сэргэхгүй байсан ба талийгаачийн хүү ирэхээр нь ерөөсөө сүүдэрт аваачия гээд өргөөд сүүдэрт аваачаад ээж үнэртэй ус авчирахаар нь үнэртүүлж үзэхэд мөн адил ялгаагүй ухаангүй байхаар нь талийгаачийг хүү болон 2 сугадаж өргөөд гэрт нь оруулаад би гартал гэрийн урд зугаалж яваа 2 эмэгтэй 1 залуу явж байхаар нь эмч хүн байна уу энд хүний бие муудаад байна үзээд өгөөч гэж хэлчихээд ерөөсөө эмнэлэг явъя гэж бодоод машиныхаа түлхүүрийг аваад буцаад талийгаачийн гэрт иртэл нөгөө 2 эмэгтэй 1 залуу талийгаачийн гэрээс гарч явсан ба би яасан байна гэж асуухад бушуухан эмнэлэг бараадуул гэхээр нь гэрт нь ороод талийгаачийг өргөж машиндаа суулгаад шууд Налайхын эмнэлэг дээр ирсэн. Би гэрийн зүүн талд тамхи татаад байж байтал ээж хүүе нэгнийгээ аллаа гээд орилохоор нь босоод очтол талийгаач газар уначихсан мод барьсан 2 өөд өөдөөсөө хараад зогссон байхаар нь хөөе болиоч гэж орилоод талийгаач дээр гүйгээд очсон. Зодолдож цохилсонг бол хараагүй харин Налайх руу талийгаачийг аваад явж байхад талийгаач намайг цохихоор нь би зөрүүлээд эрүү рүүн цохисон чинь уначихсан гэж хэлсэн.

            Тухайн үед эмнэлэгийн гадаа ирээд талийгаачийг оруултал эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Ингээд бид 2 гараад машиндаа суутал намайг цагдаа дуудаа гэхээр нь би утсаа гаргаж ирээд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү залгаад болсон асуудлыг хэлэхэд утас авсан цагдаа нь тай яръя гэхээр нь утсаа өгтөл миний утсыг аваад би цохисон юмаа одоо эмнэлгийн гадаа байна гэж хэлж байсан. Тэгээд утсаа таслаад удалгүй цагдаа нар хүрч ирээд ыг аваад явсан. Ер нь бол замд явж байхад талийгаачийг арын сандалд толгойг нь өвөр дээрээ тавьсан явж байсан ба постоор ороод оргио тахиа өнгөрч явахад надад хандаж миний хөгшөөн тайван яв найдваргүй болчихлоо ер нь бол бие нь хөрчихсөн байна гэж хэлж байсан тэгээд би тоолгүй давхисаар байгаад л эмнэлэг дээр ирсэн.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 40-43 дугаар хуудас/

 

            Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “17 цar 29 ммнутанд 170 см орчим өндөртэй туранхай залуу сандарсан байдаптай яасан бэ хурдлаач гээд ороод ирэхээр нь яасан бэ гэж асуухад танай 103-т дуудлага өгсөн шүү дээ хүний бие муудаад байна гэхээр нь нацилка өгч гаргаад ухаангүй эрэгтэй хүн өргөөд авч орж ирэхээр нь амилуулах тусламжийн өрөөнд оруулаад өвчтөний амин үзүүлэлтүүдийг хянах мониторыг залгаж биеийн байдлыг үзэхэд зүрхний цохилтийн тоо 0, амьсгалын тоо 0, артерийн даралт хэмжигдэхгүй, захын цусан дах хүчил төрөгчийн агууламж 35 хувьтай, зүрх чагнаж үзэхэд ямэр нэг агшилт сонсогдохгүй, хүүхэн хараа гэрлийн урвалгүй, ямар нэг амьдийн шинжгүй байсан. Гэхдээ бие халуун, хөлөрсөн байдалтай байхаар нь амьлуулах cуурь тусламжийг 20 минут үзүүлсэн боловч зүрх амьсгал сэргээгүй захын хүчилтөрөгч 0 болсон тул амьлуулах суурь тусламжийг зогсоож хамт явсан хүмүүст нас барсныг мэдэгдсэн” гэх мэдүүлэг, /1хх-ийн 44-******* дугаар хуудас/

 

            Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 17 цаийн ү?д байх миний бие жолоочийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчны 1-1 тоотод 7 настай хүүхдийн биеийн байдал муудсан талаар дуудлага хүлээн аваад очоод үзлэгээ эхэлж байхад гадаа жолооч сигналдсан ба яаралтай дуудлага ирсэн тохиолдолд сигналддаг учир би дотроо яаралтай дуудлага ирсэн байна гэж ойлгоод үзлэгээ хурдан хийж дуусгаад зөвлөгөө хийгээд жор бичээд 10-аас 15 минут орчим болоод гарсан. Тэгтэл жолооч Сайханы саравчаас хүн зодуулсан хүний дуудлага ирлээ урдаас унаатайгаа явж байна тосоод оч гэнэ диспючирээс мэдэгдлээ гээд бид 2 шууд Дэнжийн гудмаар өгсөөд Их ам гэр хорооллын шороон замаар явж байхад диспючирээс над руу залгаад хаана явна Сайханы саравчны дуудлага нэхэгдээд байна урдаас чинь  машинтай гарчихсан явж байгаа гэхээр нь би их амын гудмаар өгсөж явна гэж хэлсэн юм тэгэхэд миний утсанд давхар дуудлага ирээд байсан ба би ямар машинтай яваа гэж асуугаад утсаа тасалхад нэг дугаар залгасан байсан ба удалгүй дахиад нөгөө дугаараас залгахаар нь авахад урдаас эрэгтэй хүн хүн үхлээ  ш дээ малнуудаа утсаа аваач пизда нар минь гэх мэтчилэн хэл амаар доромжлоод байхаар нь би бид нар урдаас чинь явж байна хүүрийн ухааны пост руу орж явна гэхэд юу хуцаад байгаа юм бэ бид нар пост өнгөрөөд явж байна гэж хэлээд бид нар цэргийн ангийн хажууд явна гэхээр нь за ойлголоо араас чинь яваад очъё гээд дагаад явсан боловч гүйцэлгүй явсаар байгаад хүлээн авах тасаг дээр ирсэн.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 46-47 дугаар хуудас/

 

            Гэрч С.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “17 цаг 15 минутын үед шиг санагдаж байна одоо ямар дугаараас залгасан нь санахгүй байна ямарч байсан Сайхны саравчид хүн зодуулчихлаа гэхээр нь би яасан юм бэ хэдэн настай ямар хүн юм юу болсон бэ гэж тодруулж асуухад хүн зодуулсан босч чадахгүй байна гэж хэлэхээр нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үү гэхэд хэрэглэсэн гэж хэлсэн. Ингээд манайх Сайхны саравч руу алсын дуудлагын автомашин явдаг юм алсын дуудлаганд явахад манай эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас зөвшөөрөл авдаг та нар 9923041'2 гэсэн дугаар руу залга гэж эмч байгаа өвчтөнөө танилцуулаад эөвшөөрөл ав гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүн дахиж залгаад биеийн байдал нь маш муу байна юм ярьж чадахгүй хэвтээд байна гэхээр нь би за тэгвэл би дотор дуудлагым автомашиныг явуулъя гэхэд бид нар урдаас чинь жижиг суудлын машинтай тосоод явж байя гэж хэлсэн тухайн үед яаралтай тусламжийн тасагт үүрэг гүйцэтгэж эмч Айтолханд Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчинд дуудлагатай явж байсан болохоор утсаар мэдэгдээд цаашаа Сайхны саравч руу яваарай хүний биеийн байдал нь муу хүн байна гэж хэлсэн. Удалгүй дахиад залгахаар нь би яаралтай тусламжийн үүрэг гүйцэтгэж байгаа Айтолхан гэж эмч байгаа бид нар мэдэгдсэн гэж хэлээд 88891137 дугаарын утсыг өгсөн. Ингээд дахиж над руу залгаагүй ба би Айтолхан руу залгаад нөгөө хүмүүс чинь урдаас машинтай ирж явна гэнэ чам руу залгах байх утсыг чинь өгсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 48-49 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 57 дугаар:

            “1.3 Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, дагз ясны шугаман хугарал, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, бага тархины аалзан хальсны доорхи голомтлог цус харвалт, дагзны хуйхны цус хуралт, бага тархины эдийн голомтлог няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацрын төвгөр, дух, баруун тохойны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            3. Талийгаач нь дээрхи гавал тархины битүү гэмтлийн улмаас их тархины суурь ба орой хэсгийн аалзан хальсан доор тархмал, бага тархины аалзан хальсан доорхи голомтлог цус харваж нас баржээ.

            4. 5. Талийгаач АII бүлгийн цустай байна.

6. Талийгаачийн цусанд 2.7%о промилли спиртийн агууламж илэрсэн болно.

7.Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 55-57 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн 1014 дүгээр:

            “1.2.3. Талийгаачид эмнэлгийн тусламжийг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтлүүд учирсан байна.

            4. Талийгаачийн цусанд 2.7% промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтын хэмжээ болно” гэх дүгнэлт, /1хх-ийн 68-70 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 6420 дугаар:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн “6.9 Өлзий ******* нас” гэж хаягласан цусанд спитрийн агууламж илрээгүй”

            Жич: Цусанд мансууруулах бодис тодорхойлох САЗ батлагдаагүй байгаа тул шинжилгээг хийх боломжгүй байна” гэх дүгнэлт, /1хх-ийн 72 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 6421 дүгээр:

            “1.Шинжилгээнд ирүүлсэн Ө.Бы гэх цус нь АВО системээр АВ /IV/ бүлгийн харьяалалтай” гэх дүгнэлт, /1хх-ийн 74 дүгээр хуудас/

 

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 654 дүгээр:

            “1. 2. Ө.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3. Ө.Б нь болсон хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

            4. Ө.Б нь хэрэг хариуцах чадвартай байна.” Гэх дүгнэлт, /1хх-ийн 78-79 дүгээр хуудас/

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 09-17 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,/хх-138-142 дугаар хуудас/

 

            Хохирогчийн хохирлын тухай баримт /хх-108-127/

            Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,/хх-ийн 133 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... ******* миний араас ирэх би босох таараад 2 тал руу жишүү харж зогсоод ******* намайг цохих гэхэд би зайлаад зүүн гараараа цохьсон хаана цохьсныг мэдэхгүй. ийг би цохиод унагаасан. Тэгээд би нэг чинь уначихлаа болий гэхэд над руу дайраад модоор цохиод хугалсан гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нар нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл болох Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “өөрийн, ойр дотны хүний амь нас , эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”  гэж заасан зохицуулалтаар  шүүгдэгчийн үйлдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй талаар гаргасан дүгнэлтүүдийг шүүх хянан үзээд хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Б.Нийн: ...аа нар ноцолдоод босож байсан. Цаанаас нь ******* ирэхэд нь би болиоч гээд байж байтал нүүр лүү цохиод унагаасан. Манай малчин миний нүдэн дээр унаад босоогүй гэсэн мэдүүлэг, гэрч Э.Пын:.. манай дүү бүсийг нь залгаж байхад очоод нуруун дээр гараа тавиад ингэж залгадаггүй юм гээд араас нь очиход манай дүүг цохьсон. Би чи яагаад манай дүүг цохьдгийн гээд нэг цохьсон. Миний өөдөөс дайрахад нь би ухарч байгаад эсгийнд тээглээд унаад цохих гээд дайрахаар нь  хөлөөрөө саваад дахин цохиулаагүй. Босоод ирэхэд талийгаач дээр очиход ухаан мэдрэлгүй хэвтэж байсан гэсэн мэдүүлгүүдээр хохирогч ******* нь ы зүүн мөрөн дээр нь гараа тавьснаас болж нүүр лүүгээ цохиулсны дараа ы араас нь ирж байгаа үйлдлийг нь шүүгдэгчийн өөрийн амь нас, эрүүл мэнд руу довтолсон гэх үйлдэл гэж тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь шүүгдэгчид холбогдох хэрэг нь бүрдэл хангагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн тогтоогдоогүй, өмнө мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан шүүхийн тогтоолд дурьдсан асуудлууд хангагдаагүй тул мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэхээр  дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь тус шүүхийн 2019 оны 09 сарын     18-ны өдрийн №07 дугаартай шүүхийн тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар шалгуулахаар Прокурорт буцаасан ба уг хэрэгт шүүхийн тогтоолд дурьдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд нийцсэн мөрдөн шалгах ажиллагаанууд хийгдсэн байх тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийг үндэслэл болгон хүнийг болгоомжгүй алсан гэж үзэн мөн хуулийн Тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, цогцос бүлээн байсан талаар цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсны улмаас нас барсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд 2.5 дахь хэсэгт зааснаар, хохирогчийн үйлдэлтэй холбогдуулан сэтгэл санаа цочрон давчидсан байдлаар хүнийг алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр дурьдсныг шүүх шүүгдэгчийн гэм бурууг дараах байдлаар тогтоосон тул  хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.  

 

            Үүнд шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Сайханы саравч гэх газар найз Б.Мөнхгэрэлийн гэрийг барилцаж байхдаа гэрийн бүслүүр чанга татаж тасаллаа гэх шалтгаанаар маргалдаан үүсгэн улмаар гэрч той зодолдох явцдаа хохирогч Р.*******гийн нүүрэн тус газарт цохих үед газар унаж эрүүл мэндэд нь амь насанд аюултай гавал тархины битүү гэмтлийн улмаас их тархины суурь ба оройн хэсгийн аалзан хальсны дор тархмал, бага тархины аалзан хальсан доорхи голомтлог цус харван хүнийг алсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ө.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....******* намайг цохих гэхэд би зайлаад зүүн гараараа цохьсон хаана цохьсныг  мэдэхгүй. Би 2 л цохилт хийсэн. Гэрийн хажууд баруун гараараа зүүн шанаанд нь цохьсон. Дараагийнх би бултаад шанаанд нь цохьсон.” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Пын шүүхийн хэлэлцүүлэгт: “... Гэрийг нь барилцаж өгөөд дуусахын алдад бүслүүр нь 2 удаа тасраад байсан. Манай дүү бүсийг нь залгаж байхад очоод нуруун дээр гараа тавиад ингэж залгадаггүй юм гээд араас нь очиход манай дүүг цохьсон. Би чи яагаад манай дүүг цохьдгийн гээд нэг цохьсон. Миний өөдөөс дайрахад нь би ухарч байгаад эсгийнд тээглээд унаад цохих гээд дайрахаар нь  хөлөөрөө саваад дахин цохиулаагүй. Босоод талийгаач дээр очиход ухаан мэдрэлгүй хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт: “.... уурлаад пизда гэж хэлээд хоорондоо маргалдсан. Гэрийн зүүн талд манай том хүү, амбаарт манай бага хүү байсан. Энэ хэд гэрийн баруун урагшаа хэрүүл хийгээд нэг харахад эхлээд чулуу барихад нь би зүүгээ хатгаад харах хооронд аа нар ноцолдоод босож байсан. Цаанаас нь ******* ирэхэд нь би болиоч гээд байж байтал нүүр лүү цохиод унагаасан. Манай малчин миний нүдэн дээр унаад босоогүй.” гэсэн мэдүүлэг, Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт: “... Талийгаачийн нүүрэнд цохиход гүрээний артер 2 салаа үүсэж байгаа суурийн судсанд гэмтэл учирахад битүү цус харвалт үүсэж ухаан алдаж унана. Доор газар хатуу бол сууриийн яс цуурна. Гавал тархины битүү гэмтэл дагз ясны шугаман хугарал нь нэг удаагийн үйлчлэлээс үүснэ. Хохирогчид учирсан гэмтэл нь  амь насыг аврах боломжгүй гэмтэл.” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ө.Бы яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....би доошоо хальт суугаад зүүн гараараа эрүүн тус газар нь цохьсон гэхдээ яг хаана нь оносныг бол сайн мэдэхгүй байна, ямарч байсан эрүүн дээр нь онох шиг болсон. Энэ үед аа миний зүүн ард дагз руу гараараа цохиж байсан ба эргэж хараад баруун гараараа аагийн эрүү рүү цохиж байхад нүдний буланд талийгаач газар унаж байгаа нь харагдсан.” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би очоод аавын толгойг өргөөд өвөр дээрээ тавиад суухад надад хандаж ах нь санамсаргүй цохьчихлоо, уучлаарай гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ямарч байсан хэлэхдээ гэр барилцаж байсан сүүлд нэрийг нь мэдсэн гэх залуу цохьсон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгтэл чанга, чанга дуугаралдаад байсан ба манай ээж Наранцэцэг болиоч ээ аятайхан гэрээ барьчих гэж хэлж байсан ба ******* ах гэрийн баруун тал руу тойроод явахаар нь би ардаас нь дагаад алхаад очтол талийгаач газар дээшээ харчихсан хэвтэж байсан.” гэх мэдүүлэг Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гэрийн өрх оёж байсан болохоор доошоо харчихсан өрхөө оёод болиоч ээ гэж хэлээд хартал аа ы нүүр рүү цохиод л барьцалдаад авсан ба зууралдаад л газар унасан ба босоод цаашаа эргэхэд гартаа том чулуу бариад чамайг ална гээд далайгаад “ы араас” алхахаар нь би чи хүн аллаа ш дээ гээд орилоход буцаж ирээд зодолдох гээд эргэж хараад чи муу юу юм гээд л маргалдаад зогссон ба талийгаач ардаас нь гүйгээд ирэхээр болиоч ээ гээд салгаач ээ гээд орилоход талийгаач *******гийн нүүр рүү гараа атгаад цохиход талийгаач газар унаад дээшээ хараад хэвтсэн.” гэх мэдүүлэг, Гэрч Э.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Гэрийн баруун ар талд халзан шар залуу доошоо тонгойгоод тасарсан уяаг залгаж байсан ба талийгаач халзан шар залуу дээр очоод мөрөн дээр нь цохиход халзан шар залуу босч ирээд талийгаачийн зүүн хацар дээр нь гараараа нэг удаа цохихоор нь би хажуунаас нь очоод халзан шар залуугийн хацар дээр нь нэг удаа цохиход зөрүүлээд намайг цохих гээд гүйхээр нь би хойшоо ухраад зугтааж байгаад эсгийн дээр тээгэлдээд унахад миний дээрээс цохих гээд ирэхээр нь би урдаас нь 2 хөлөө саваад өшиглөх гэхэд халзан залуу над руу ойртож чадахгүй байсан ба талийгаач дүү маань ардаас нь хүрээд иртэл халзан залуу цаашаа эргээд харахаар нь би бостол талийгаач зүүн талаараа газар уначихсан” гэх мэдүүлэг, Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ингээд уурлаад болно гээд байх чинь гээд амандаа үглээд босоод явахаар нь би дотроо ахиад л уяагаа холбох гэж байгаа юм байна дээ гэж бодоод л гэрийн зүүн талдаа газар суугаад тамхи асаагаад татаж байтал гэрийн баруун талд түжигнээд ээж нэгнийгээ аллаа гээд орилохоор нь босоод яваад очтол талийгаач газар хэвтчихсэн , 2 хоорондоо зодолдож байгаа бололтой өөд өөдөөсөө хараад зогсож байхаар нь хөөе болиоч гээд орилоод талийгаач дээр очиход нүдээ аньсан хэвтэж байсан.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн №57 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн №1014 дүгээр шинжээчийн  дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 6420 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №6421 дүгээр шинжээчийн дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.

 

             Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ө.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс ******* овогт Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтүүдийг хянан үзээд ял шийтгэл хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон ял шийтгэл оногдууллаа.

 

            Мөн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг алсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ба гэм буруугийн талаар өмгөөлөгч нарын зүгээс улсын яллагчтай мэтгэлцсэн байдлыг харгалзан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хохирогчийг цохьсон үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдлыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн зүйлд заасан хорих ялаас доогуур ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 7,447,004 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хэрэгт авагдсан хохиролтой холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад хохирогчийн оршуулгатай холбоотой 406,800 төгрөг, хоол хүнстэй холбоотой 818,154 төгрөг, бусад эд зүйлсийн 68,050 төгрөг, эмний 19,000 төгрөг, шатахууны 135,000 төгрөг, бүгд 1,447,004 төгрөгийн хохирлыг хангагдаж, банкны зээл төлүүлэх 6,000,000 төгрөгийн шаардлагыг гэмт хэрэгтэй холбогдолгүй зардал гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           

            Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1,500,000 төгрөг төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

           

            Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч нь урьд 2018 оны 06 дугаар сарын 09-нөөс 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 48 цагийг  буюу 2 хоног, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 321 хоног, нийт 323 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул уг 323 өдрийг ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Ө.Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бд 6 жилийн хорих ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Бд оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Бы урьд цагдан хоригдсон 323 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ө.Баас нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.гийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД

 

 

     ШҮҮГЧИД                              П.БАЯСГАЛАН

 

 

        Х.ИДЭР