Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2016/06159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2016/06159

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу 112/03, Б холдинг байранд байрлах “Б” ХХК /РД: /-ийн хүсэлттэй,

 

Д.О-г эрэн сурвалжлуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.                                           

                                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч “Б” ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Б” ХХК нь иргэн Д.От бараа бүтээгдэхүүнийг “Жанжин зах” худалдааны төвийн В1 №2 дугаар лангуу эзэмшдэг болох худалдан авагчид захиалгын дагуу барааг нийлүүлэхээр харилцан тохирсон болно. Манай компани нь хүлээсэн үүргийнхээ дагуу бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаандаа нийлүүлж, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүнийг борлуулж төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Энэхүү тооцооны үлдэгдэлийн баталгаагаар нийлүүлсэн болон хүлээн авсан талуудын бараа бүтээгдэхүүний бүртгэлийн бичилтээр Д.О нь 425.600 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрсөн болно. Д.О нь үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан боловч түүний зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Тиймээс үлдэгдэл төлбөрийн хохирлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч оршин суугаа хаяг тодорхойгүй байна. Иймээс шүүхэд хандан нэхэмжлэл гаргахын тулд түүний оршин суугаа газрыг тогтоох шаардлагатай байгаа юм. Иймд хариуцагч иргэн Д.Оийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “Б” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Оийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагч “Б” ХХК нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу 112/03, Б холдинг байр хаягт байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх тул шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна /хх-4/.

 

Хүсэлтэд Д.Оээс барааны үнийн үлдэгдэл төлбөр 425.600 төгрөгийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй гэж дурдан харилцагчийн авлагын дэлгэрнгүй гүйлгээ, нэхэмжлэх, тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг хавсаргаснаас үзэхэд Д.Оийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй /хх-5-9/.

 

Улсын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0дугаар лавлагаагаар Д.О нь Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0в хэсэг гудамж, 0в тоот хаягт бүртгэлтэй ба уг хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай хорооны Засаг даргын тодорхойлолтыг “Монгол шуудан” ХХК-аас ирүүлсэн байна /хх-13, 14/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3-д хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана, шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заажээ.

 

Иймд “Б” ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Оийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.О /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Оийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА