| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0020/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,
шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Машлайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Т.Мд холбогдох эрүүгийн 1807002160063 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Клоун-ах ХХК-нд савалгаачин ажилтай, ам бүл 5, эх, ах, эгч дүү нарын хамтаар ******* дүүргийн 2 дугаар хороо 15 дугаар байр 133 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт Т.М.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Т.М нь эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байсан хамт ажилладаг Б.*******н нөлөөнд автаж түүнийг удаа дараа ятгасан ятгалгийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 07-ний өдөр гэрчид Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулж үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...өмнө өгсөн мэдүүлэг дээрээ тодруулах зүйл байхгүй. Холбогдсон хэргийн гэм буруу дээр маргаангүй. ” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн: “М клуб баарны гадаа ******* ******* эгчийн нөхрийг цохиод авсан тэгэхээр нь бид нар салгаад М клуб баарны зүүн талд очоод суусан тэнд тамхи татаж байснаа ******* Отгоноо эгчийг дуудаад ирье гээд явсан тамхий татаж дуусчихаад араас нь бид дөрөв очтол зодоон болчихсон ******* эгчийн нөхөрийх нь нэг нүд нь хавдаад хөхөрчихсөн *******н гар нь тулчихсан байсан тэгээд ******* аваад явцгаасан.” гэх,
Гэрчээр 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “******* ******* ахыг цохиод газарт унагаад дээрээс нь дарж байгаад нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиод толгой хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байцаагч надад эрх үүрэг болон хууль сануулж тайлбарлаж өгсөн би гарын үсгээ зурсан нь үнэн бөгөөд ******* нь 2017 оны 07 дугаар сараас хойш л Халиун, бид гурваас би ял авах юм шиг байна та нар надад тус болоод миний талд ороод болсон явдлын талаар хараагүй гээд хэлээд өгөөч гээд гуйгаад бид нарт нөлөөлөөд байсан. Тийм учраас найзыгаа бодоод болсон үйл явдлыг хараагүй гээд мэдүүлэг өгчихсөн юм. мөн 2018 оны 03 сарын 27-ны өдөр ******* намайг урьдны хэлсэн шигээ мэдүүлэг өгчихөөрэй андаа заавал гээд байсан.” гэх мэдүүлгүүд, /хх-ийн19-******* дугаар хуудас/
Шүүгдэгч Т.Мгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ...******* рүү ******* нь агсарсан чинь ******* *******ын толгой руу цохиж унагаад дээрээс нь хэд хэдэн удаа гараа атгаж байгаад унасан байхад нь цохиод тэр асуудал нь ******* цагдаад шалгагдаад намайг гэрчээр манай ажил дээр ирж мэдүүлэг авсан, тухайн үед надаас цагдаа ирж мэдүүлэг авахаас хэд хоногийн өмнө нь ******* манай ажил дээр ирээд *******, бид гурвыг дуудаад та нар цагдаагаас мэдүүлэг авбал намайг хүн зодсоныг хараагүй гээд хэлчихээрэй тэгэхгүй бол найз нь 4-5 жил шоронд орчих юм шиг байна шүү туслаарай, би *******ын хохирлыг нь барагдуулчихнө гээд гуйгаап байсан учир найздаа тусалчих санаатай цагдаа ирэхээр нь би болсон байдлыг хараагүй мэтээр мэдүүлэг өгчихсөн юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр хуудас/
Гэрч З.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын сүүлээр нь манай гэрт ирээд надад “тантай ******* ирж уулзсан уу таны нөхрийн хохирлыг барагдуулна худлаа мэдүүлэг өгчих гээд гуйгаад намайг ******* ахыг цохисоныг хараагүй гээд хэлээд өгчих гээд байхаар нь *******, бид 3 2017 оны 4 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө болсон үйл явдлыг хараагүй мэдэхгүй гээд худлаа мэдүүлэг өгчихсөн” гээд хэлж байсан. Мөн түүнээс хойш ажил дээрээ очиход бас , *******, нар гадаа салхилаад сууж байхад “******* ******* ахын хохирлыг нь барагдуулна асуудалгүй гээд та нар хараагүй гээд мэдүүлгээ өгчихөөрэй гээд гуйгаад байхаар нь худлаа мэдүүлэг өгчихсөн” гээд хэлж байсан. Тэгээд би , *******, нарыг худлаа мэдүүлэг өгсөн байна гэж мэдсэн юм. Мөн манай нөхөр зодуулснаас хойш хэд хоногийн дараа ажил дээр байх үед , *******, нар болсон үйл явдлыг харсан гэж надад ярьж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 03 дугаар тал/,
Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******ыг газарт биеийнхээ баруун хэсгээр уначихсан толгой нь цемент дээр хүрээгүй зайтай байх үед зүүн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон, толгойн ар дагз хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн юм. Тэгсэн чинь намайг салгаад аваад явсан. Өөр цохисон асуудал байхгүй. ******* ахыг эхнэрийнх нь 2, 3 найз нь мөн Халиун, , нар болсон үйл явдлыг харсан. Би Халиун, , нарт 2017 оны 7 дугаар сарын үед /өдрийг нь тодорхой санахгүй байна/ болсон үйл явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч би хохирогчийн хохирлыг барагдуулна гэж найзын хувиар гуйсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар тал/,
Гэрч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “******* ******* ахын нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод хавирч унагаад хөлөөрөө толгой хэсэгт нь нэг удаа өшиглөсөн, дараа нь гараараа 2-3 удаа толгой хэсэгт нь цохисон тэгээд бид нарыг салгах үед дахин толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн /яг хэдэн удаа өшиглөснийг нь мэдэхгүй байна/. ******* нь , бид гурваас нэлээд хэд хэдэн удаа болсон үйл явдал буюу намайг ******* ахыг цохихыг нь хараагүй гээд хэлээд өгөөч би ******* ахын хохирлыг нь барагдуулна гээд бүр уйлаад ял авах гээд байна гэж бид нарт нөлөөлөөд байсан. Тийм учраас бид нар үнэхээр хохирлыг нь барагдуулах байх гэж бодоод *******н хэлснээр мэдүүлэг өгсөн юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12 дугаар хуудас/
Гэрч Ө.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...Нэмж ярих зүйл гэвэл *******, , ******* бид 4 М клубын ард очиж тамхи татаагүй болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлсэн нь худлаа ******* нь бид нарыг мэдүүлэг өгөхөөс өмнө 2-3 удаа би ******* ахын хохиролыг нь барагдуулна, эрүүгийн хэрэгт ормоогүй байна *******, бид гурвыг “******* ах намайг нэг удаа цохисон тэгээд та гурав намайг тайвшруулах гээд М клубын арагшаа авч яваад тамхи татсан, тэгээд би түрүүлээд М клубын тийш явсан та нар араас ирэхэд зодоон дууссан байсан хараагүй гэж хэлээд өгөөч” гээд гуйгаад байсан. Тэгээд эхний удаадаа зөвшөөрөөгүй дахин гуйхаар нь бас зөвшөөрөөгүй, мөн дахин гуйхаар нь бид гурав зөвшөөрөөд болсон үйл явдлыг хараагүй гэж худлаа мэдүүлэг өгсөн юм. Уг нь болсон үйл явдал нь гэвэл М клубын үүдэнд зогсож байхад ******* ах эхнэр ******* эгчтэй маргалдаад цохисон чинь ******* “боль боль” гээд урдуур нь ортол ******* ах *******г цохихоор нь ******* бид хоёр салгаад байж байтал ******* дайрсаар байгаад ******* ахын нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод хавирч унагаад унаж байх явцад нь нэг удаа толгой хэсэгт нь өшиглөөд тэр үед ******* ах доошоо дөрвөн хөллөсөн байдалтай газар унасан байхад нь ******* толгойных нь ар дагз хэсэг рүү нь 3-4 удаа гараараа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/ ,
Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “Би 2017 оны 04-р сарын 29-ний өдөр найз *******гийн төрсөн өдөр болоод Алтанговьд төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. тэгээд тэнд ажлынхан болон найз нөхөд нь цуглараад хоол цай идэж уугаад архи дарс ууцгаасан. Тэндээс 00 цагийн үед найзуудаар М клуб баар руу орцгоосон юм ******* гэх залуу нь сүүлд найзуудтайгаа араас ирсэн юм. бааранд байтал ******* ******* хоёр хоорондоо хэрэлдээд байсан юм юунаас болж хэрэлдсэн юм бэ гэхээр бааранд хамаатны хүн таараад төрсөн өдрийн баярын мэнд гэж хэлснээс болоод эхнэрийгээ ******* хардсан юм билээ. Тэгээд хэрүүл намжаад гадагшаа гарцгаагаад байж байтал ******* гэх залуу *******тай хамт ажилладаг юм билээ яагаад манай эгчийг дээрэлхээд байгаа юм бэ гээд байсан тэгж байгаад баарны гадаа ******* зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон тэгэхээр нь би дундуур нь ороод боль гэж хэлсэн тэр үед ******* цаашаагаа алхаад явж байтал араас нь ******* нь дайраад байсан юм тэгэхээр нь боль гээд хорьтол хажуу талаас Туяа гэх охин наадахаа битгий хорь тэгэхээр улам давараад дайраад байгаа юм гэхээр нь хорихоо больтол *******ын араас гүйж очоод баарны үүдэнд машин зогсдог зогсоол дээр барьцалдаж аваад *******тай ноцолдож байгаад ******* газар уначихсан юм тэгтэл ******* нь замын боржурын цементэнд газар унагачихаад дээрээс нь гараараа цохиж байснаа босож ирээд толгой руу нь хөлөөрөө боржуртай хавсараад өшиглөчихсөн би тэр үед салгасан юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.М нь Б.*******д холбогдох эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт 2017 оны 08 дугаар сарын 07-ний өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Б.*******г 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр *******ыг гар, хөлөөрөө хэд хэдэн удаа толгойн тус газарт нь цохихыг харсан атлаа хараагүй мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “өмнө өгсөн мэдүүлэг дээрээ тодруулах зүйл байхгүй. Холбогдсон хэргийн гэм буруу дээр маргаангүй” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн: “М клуб баарны гадаа ******* ******* эгчийн нөхрийг цохиод авсан тэгэхээр нь бид нар салгаад М клуб баарны зүүн талд очоод суусан тэнд тамхи татаж байснаа ******* Отгоноо эгчийг дуудаад ирье гээд явсан тамхи татаж дуусчихаад араас нь бид дөрөв очтол зодоон болчихсон ******* эгчийн нөхөрийх нь нэг нүд нь хавдаад хөхөрчихсөн *******н гар нь тулчихсан байсан тэгээд ******* аваад явцгаасан.”, гэрчээр 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “.... 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байцаагч надад эрх үүрэг болон хууль сануулж тайлбарлаж өгсөн би гарын үсгээ зурсан нь үнэн бөгөөд ******* нь 2017 оны 07 дугаар сараас хойш л Халиун, бид гурваас би ял авах юм шиг байна та нар надад тус болоод миний талд ороод болсон явдлын талаар хараагүй гээд хэлээд өгөөч гээд гуйгаад бид нарт нөлөөлөөд байсан. Тийм учраас найзыгаа бодоод болсон үйл явдлыг хараагүй гээд мэдүүлэг өгчихсөн юм.” гэх мэдүүлгүүд, Гэрч З.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын сүүлээр нь манай гэрт ирээд надад “тантай ******* ирж уулзсан уу таны нөхрийн хохирлыг барагдуулна худлаа мэдүүлэг өгчих гээд гуйгаад намайг ******* ахыг цохисоныг хараагүй гээд хэлээд өгчих гээд байхаар нь *******, бид 3 2017 оны 4 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө болсон үйл явдлыг хараагүй мэдэхгүй гээд худлаа мэдүүлэг өгчихсөн” гээд хэлж байсан..” гэх мэдүүлэг, Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* ахыг эхнэрийнх нь 2, 3 найз нь мөн Халиун, , нар болсон үйл явдлыг харсан. Би Халиун, , нарт 2017 оны 7 дугаар сарын үед /өдрийг нь тодорхой санахгүй байна/ болсон үйл явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч би хохирогчийн хохирлыг барагдуулна гэж найзын хувиар гуйсан юм...” гэх мэдүүлэг , Гэрч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь , бид гурваас нэлээд хэд хэдэн удаа болсон үйл явдал буюу намайг ******* ахыг цохихыг нь хараагүй гээд хэлээд өгөөч би ******* ахын хохирлыг нь барагдуулна гээд бүр уйлаад ял авах гээд байна гэж бид нарт нөлөөлөөд байсан. Тийм учраас бид нар үнэхээр хохирлыг нь барагдуулах байх гэж бодоод *******н хэлснээр мэдүүлэг өгсөн юм.” гэх мэдүүлэг, Гэрч Ө.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “... *******, бид гурвыг “******* ах намайг нэг удаа цохисон тэгээд та гурав намайг тайвшруулах гээд М клубын арагшаа авч яваад тамхи татсан, тэгээд би түрүүлээд М клубын тийш явсан та нар араас ирэхэд зодоон дууссан байсан хараагүй гэж хэлээд өгөөч” гээд гуйгаад байсан. Тэгээд эхний удаадаа зөвшөөрөөгүй дахин гуйхаар нь бас зөвшөөрөөгүй, мөн дахин гуйхаар нь бид гурав зөвшөөрөөд болсон үйл явдлыг хараагүй гэж худлаа мэдүүлэг өгсөн юм...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэж бичснийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэг өгсөн гэж зөвтгөж шийдвэрлэлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.Мд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ******* овогт Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Т.М нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр худал мэдүүлэг өгсөн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байх бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдсэнээр хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул шүүгдэгчид холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Т.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Мд холбогдох эрүүгийн 1807002160063 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД