Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хасбаатарын Ганболд |
Хэргийн индекс | 108/2020/0022/Э |
Дугаар | 2020/ШЦТ/22 |
Огноо | 2020-01-31 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Ш.ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
шүүгдэгч Б.ийн өмгөөлөгч Д.Март,
Иргэний нэхэмжлэгч С.,
шүүгдэгч Ш.Г, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой Ш.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хануул овогт Б.М нарт холбогдох эрүүгийн 1807000000199 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх дүү нарын хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Ш.Г /**********/
2. Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинст мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* дүүргийн 1 дүгээр хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт Б.М /**********/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.Г нь Б.М, А., Б. нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 3-11 тоотод оршин суух иргэн Д.ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж нийт 4.114.160 төгрөгийн хохирол учруулсан,
-Д., , Э., Ч. нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрийн хооронд ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 50б-2 тоотод оршин суух иргэн Ө.ы байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 546.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Ш.Г нь ганцаараа 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* дүүргийн 7-р хороо Өвөршандын 7-9 тоотод оршин суух иргэн Б.ийн байшингийн цонхоор нэвтрэн орж 42 инчийн LG загварын зурагтыг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
- дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын тоотод үйл ажиллагаа явуулдаг Ц.гийн Итали пиццаны газарт ажиллаж байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус байгууллагын пицца хүргэлтийн мопед, мотоциклийн хамгаалалтын малгай, пиццаны цүнх, пицца, мопедны төмөр амбаар, Нокиа маркийн гар утас, бэлэн 53.800 төгрөгийг завшиж нийт 1.697.900 төгрөгийн хохирол учруулсан,
-Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ний байранд 2018 оны 07 дугаар сарын -ны өдөр иргэн Б.ын iphone-6 маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч залилан авч *******0.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Б.Мтэй бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Смарт” цахим тоглоомын газарт ажиллаж байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Н.гийн эзэмшлийн компьютерийн эд ангиуд болон бэлэн 140.000 төгрөгийг хулгайлж нийт 2.615.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М нь Ш.Г, А., Б. нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 3-11 тоотод оршин суух иргэн Д.ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж нийт 4.114.160 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 09 дүгээр сарын 19 ны өдөр Ш.Гтэй бүлэглэн “Смарт” цахим тоглоомын газраас компьютерийн эд ангиуд болон бэлэн мөнгө 140 000 төгрөгийг хулгайлж нийт 2.615 000 төгрөгийн хохирол учруулсан,
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зоос” супермаркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө буюу орлогын 450.000 төгрөг, самсунг загварын товчлууртай гар утас 1ш, Нокиа загварын товчлууртай гар утас 1 ш-ийг завшиж нийт 610.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв, мөнгөний хэрэг гараад энэ хэргүүдийг хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. гийн тоглоомын газар ажлын зараар очоод эхний 1 хоног дадлага хийж ажилласан. 3 дахь өдрөөс ажиллаж эхэлсэн” гэв
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Пс тоглох зорилгоор хулгай хийсэн. Дэлгүүрт ажиллаж байхдаа нэгжний утас, бэлэн мөнгө аваад явсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Бэлэн мөнгө нь 450000 төгрөг байсан. Бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...би 2016 онд зарын дагуу хөөрөг худалдаж авахаар болсон. Тэнгисийн орчим хөөрөг авахдаа эс асуухад манай эмээгийн хөөрөг гэж байсан. би 1 640 000 төгрөгөөр уг хөөргийг худалдаж авсан ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 онд ******* дүүргийн 7-р хороо Өвөршанд руу , , э нарын хамтаар ярилцаад хулгайн гэмт хэрэг үйлдэхээр явсан. Бид нар ******* дүүргийн 7-р хороо Өвөршандад явж байгаад одоо хаягийг нь санахгүй байна гүйдэг хаалгатай банзан хашааны завсраар хартал улаан өнгийн тоосгон байшин байсан. Тухайн байшин нь гэрэлгүй байсан учир бид нар хашааг нь давж ороод байшингийн цонхыг нь төмрөөр хөшиж онгойлгоод дотогш нэвтрэн орсон. Байшин нь хоёр өрөөтэй байсан том өрөөнд ороход урт зурагтны тавиур дээр зурагт тавьсан байсан. Нөгөө өрөөнд орны хоёр талд нь шургуулга, номын тавиур зэрэг зүйл байсан. Тухайн байшин нь дундаа гал тогооны өрөөтэй байсан. Бид нар тэр байшингаас зурагт, жижиг өрөөний шургуулга дотроос хөөрөг, лазер аппарат, шар өнгийн бөгж зэргийг хулгайлан авсан. Бид нар тэр айлаас гарах гэтэл хашааны гадаа машин ирсэн байсан учир хойд цонхоор нь гарч хашааны хойд хэсгээр хашааг давж гарсан. Тэгээд бид нар зурагт нь овор ихтэй барьж явахад хэцүү тэгээд ч хүн нь гэртээ ирсэн учир гудамжинд хаяад явсан. Бид нар тэндээсээ шууд такси суугаад ******* дүүргийн 2-р хороо Визон баарны урдаас Улаанбаатар хот руу явах унаанд сууж хот руу яваад тэр шөнөдөө Баянзүрх дүүргийн сансарт цахим тоглоомын газарт хоносон. Цахим тоглоомын газарт хоносон шөнө интернетээр зар тавьж маргааш нь зарын дагуу хүн ирж хөөргийг 1.600.000 төгрөгөөр зарсан. Бөгжийг ломбарданд тавьсан аппарат нь байж л байсан одоо хаана байгааг нь мэдэхгүй байна.
Дараа нь мөн 2016 онд Цахим тоглоомын газарт тоглож байгаад тэндээсээ . . , гэх хүүхдүүдийн хамтаар гарсан. Цахим тоглоомоос гарах үед нэг нь манай эгчийн гэр эзэнгүй байгаа гэж хэлээд бид хэд тэр айлаас хулгай хийх зорилгоор ******* дүүргийн 4-р хороо Нисэхийн 50 дугаар гудамж байх очсон. Тухайн айлыг эзэнгүй нохойгүй гэдийг нь мэдсэн учир шууд хашааг нь давж ороод байшингийн цонхыг эвдэж ороод дотогш орсон. Тэр айлаас бид хэрэг зурагт. жижиг хятад хөөрөг зэрэг эд зүйлс авсан. Бид хэд бас дахин Улаанбаатар хот руу явж зурагтыг нь Сансарт ломбарданд тавьж мөнгөөр нь цахим тоглоом тоглож дуусгасан.
2017 онд манай манай эгч надаас 300.000 төгрөг зээлж аваад өгөөгүй байсан юм. Би тэр үед эгчтэй мөнгөнөөс болж маргалдаж муудаад тэр үед эгч утсаар ярьж би танай гэрээс зурагтыг чинь аваад ломбарданд тавьж мөнгөө авлаа гэж хэлээд ******* дүүргийн 7-р хороо Өвөршандын 7-9 тоотод байрлах гэрт нь иртэл гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд би цонхыг нь төмрөөр хөшиж онгойлгож цонхоор нь ороод зурагтыг нь авч явсан. Би тэр өдөр такситай явж байсан учир шууд хот руу явж сансарт нэг ломбарданд зурагтыг 350.000 төгрөгөөр тавьсан.
2018 онд дүүрэг хурд хороолол дотор байдаг Итали пицца сүлжээ пиццаны ажиллаж байгаад түгээлт хийдэг мотоцклыг авч пицца хүргэлтэнд яваад буцаж очоогүй худалдан борлуулсан.
Дараа нь мөн 2018 онд Баянзүрх дүүрэг Сансарт ажиллаж байгаад компьютерийн рам, график карт, сипү, зэрэг эд зүйлсийг Б.Мтай хамт хулгайлсан. Дараа нь Баянгол дүүрэг ДЦС-4 зам дагуу байрлах энэ оффист өөрийн цэргийн он жавтай уулзахаар очоод тэнд хамт ажиллаж байсан нэг залуугаас утсаар чинь нэг яриад өгье гэж утсыг нь аваад буцааж өгөөгүй
...би ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ямар нэг гэрээ байгуулж гарын үсэг зураагүй, анх надад ажилд ороход яаж ажилдаг гэж зааж өгч байсан. Би явахдаа гар утсыг нь авч явсан Нокио маркийн гар утас байсан” гэх мэдүүлэг, /2хх-ийн 89-90, 132 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 онд ******* дүүргийн 7-р хороо Өвөршанд руу , , нарын хамтаар явсан. Тэгээд нэг гэрэлгүй айл руу , нар хашааг давж дотогш орсон. Гадаа нь бид хоёр хүн хараад зогсож байсан. Удалгүй ыг дуудаж хашааг давж орсон. Би хашааны гадаа хүн хараад байж байсан учир дотор юу болсныг мэдэхгүй байна. Тэд нар гарч ирэхдээ зурагт, хөөрөг, шар бөгж, нэг аппарат авч гарч ирсэн. Зурагтыг авч явах гэтэл овор ихтэй байсан учир тэнд нь хашаа налуулж үлдээгээд явсан. Бид нар шууд тэндээс таксинд сууж ******* дүүргийн 2-р хороо Визон баарны урдаас Улаанбаатар хот руу явах унаанд сууж хот руу яваад тэр шөнөдөө Баянзүрх дүүргийн сансарт цахим тоглоомын газарт хоносон. Маргааш нь хөөргийг зарсан. Шар бөгжийг ломбарданд бусад эд зүйлийг яасан талаар нь би мэдэхгүй байна.
Би гэмт хэрэг үйлдээд оргон зайлж явах үедээ Ш.Гтэй хамт Баянзүрх дүүрэг сансарт байрлах PC тоглоомын газраас компюьтерийн сэлбэг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Тэр газраас комюьютерийн эд анги болох рам-7 ширхэг, дисплэй карт-4 ширхэг, сэпү-5 ширхэгийг авсан.
2019 оны 01 р сарын 07 ны өдөр Баянгол дүүргийн 4 р хорооны нутаг дэвсгэрт байрлах, зоос нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа өөрийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 450 000 төгрөгийг Самсунг маркийн товчлууртай гар утас 1 ширхэг, нокиа маркийн гар утсыг завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, /2хх-ийн 94-97, 0, 3хх-ийн 33 дугаар хуудас/
Хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 10 сарын 10-ны өдөр гэрээсээ өглөө гарсан, харин эхнэр Оюун-Эрдэнэ гэртээ үлдсэн, тэгээд 17 цаг 50 минутын үед гэрээсээ гараад явсан гэсэн тэгээд би 21 цаг дөнгөж болгоод гэртээ орж иртэл манай гэрийн хаалга онгойчихсон байдалтай, гэр доторх эд зүйлсийг сандайчаад хаячихсан байхаар нь эд зүйлсээ бүртгэхэд том өрөөний хойморт тавиур дээр тавьсан байсан зурагт, унтлагын өрөөнд байдаг ширээний доод талын шургуулганаас даалинтай хөөрөг, манай эхнэрийн монетон бөгж, сувдан зүүлт, мөн миний нэрийн дардас зэрэг эд зүйлс алдагдсан.” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 58 дугаар хуудас/
“...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хохирлын үнэлгээгээр 4.114.160 төгрөгний хохирол учирсан. *******, Багахангай дүүргийн прокурорын газраас манай гэрээс алдагдаж цагдаагийн байгууллагаас олж тогтоон буцааж надад олгосон үед дамжин ирсэн халтар мана хөөрөгний хохирол болон 1.200.000 төгрөгийг хасаж тооцон хохирлыг 2.914.160 төгрөгөөр тооцож манай гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэх дөрвөн хүүхдэд тэнцүү хувааж нэг хүүхдээс 728.540 төгрөгний төлбөр төлөхөөр тооцсон. ******* дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс тухайн үед хоёр хүүхдээс 728.540 төгрөгийг гаргуулж өгсөн. Гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан хоёр хүүхдээс хохирол төлбөр аваагүй байгаа. Одоо надад гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан хоёр хүүхдээс авах 1.457.080 төгрөгний хохирол тооцоо үлдсэн гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 65 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “хөөргийг хэдээр өгөх вэ гэж хөөрөг зарах гэж байгаа 28 орчим насны эрэгтэй, 20 орчим насны залуучуудаас асуухад 2 сая төгрөгөөр зарна гэхээр нь би бага зэрэг доош нь ярьчих гэж тохиролцоод 1.640.000 төгрөгөөр худалдан авсан. Буруутай хүмүүсээс 1.640.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 67 дугаар хуудас/,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өвөршандруу явцгаасан тэнд явж байгаад нэг эзэнгүй бололтой гэрэл нь унтраалттай айл байхаар нь Мөнхэрдэнэ, хоёрыг гадаа хүн харж бай гээд үлдээгээд бид хоёр хашааг нь даваад эхлээд орсон би араас нь хашааг нь давсан тэгээд байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын цонхон дээр нь очоод эхлээд газарт байсан урт төмөрөөp цонхны хойд талаас нь би хөшсөн боловч онгойгоогүй гэгээд би мөрөөрөө цааш нь хүчтэй түлхсэн тэгэхэд онгойсон. ...цонхоор opcон том өрөөнд зурагтны тавиур дээр байсан зурагтыг бид хоёр дамжлаад авсан тэгээд явъя гэхэд үгүй сайн үз гээд шүүгээ бусад юмыг онгойлгож үзсэн би хажууд нь хараад зогсож байсан тэгээд жижиг өрөөнд шүүгээнд байсан даалинтай хөөргийг авсан мөн тэр шүүгээнд жижиг олон зүйл байсан мөн жижиг монетон бөгж байсан, гоёлын чулуун сав, эмчилгээний зориулалттай 1 аппарад харагдсан тэгээд жижиг эмэгтэй хүний цүнхэнд тэр зүйлүүдийг хийгээд үүрээд зурагтаа дамжлаад цонхоор гаргасан. Улаанбаатар хот руу ороод Сансар дээр нөгөө бөгжөө Ганэрдэнэ өөрийнхөө бичиг баримтаар тавьсан ганцаараа орж би одоо нэр ломбардны нэрийг нь мэдэхгүй байна. 70,000 төгрөгний хавьцаа байх би яг санахгүй байна Тэгээд тэндээс РС-ний газарт очиж хоносон тэгээд тэнд хонож байхдаа өөрийнхөө утсаар нөгөө авсан хөөргөө зарна гээд нь тавьсан тэгэхэд нэг хүн шууд авъя гээд холбогдсон тэгээд тэндээ хоночихоод маргааш өглөө нь , этэй яваад нөгөө хүнд хөөргөө би той үлдсэн тэгээд нөгөө хоёр хөөргөө 1,000,000 гаран төгрөгөнд зарсан байсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 76-77 дугаар хуудас/
Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өвөршанд руу дагуулаад явсан тэнд явж байгаад тэр хоёр э бид хоёрыг наанаа байж бай хүн хараад зогсож бай гэж хэлсэн. ... онгойлгосон цонхоороо өөрөө ороод энэ юмнуудыг авчих гэхээр нь би цонхны хажууд очоод хальт харахад гэрийн эд зүйлийг үзээд шүүгээ онгойлгоод үзээд байсан, хамт юм үзээд байж байсан. ... надад мөнгө болгох нэг зүйл байна гээд даалинтай хөөрөг гаргаж ирэхээр нь би наадах чинь чинийх юм уу гэхэд өчигдрийн айлд чинь хулгай хийсэн юм гээд тэр хөөргийг тавихаар болоод фейсбүүкээр нэг хүнтэй холбогдоод , э хоёр явсан би тай үлдсэн. Тэр хоёр удалгүй эргээд 1.600.000 төгрөгөөр зарсан гээд мөнгөтэй ирсэн” гэх мэдүүлэг, /1хх-ийн 78-79 дүгээр хуудас/
Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн үед 450.000 мөнгийг А.оос хурааж авсан хулгайн эд зүйлийг зарж борлуулсан байсан учир иргэний нэхэмжлэгч С.аас хулгайн эд зүйл болох хөөргийг тэмдэглэл үйлдэн хураан авч хохирогч т тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгч байсан. Уг хөөрөг нь хүрэн бор өнгийн улаан шүрэн толгойтой, шар өнгийн даалинтай байсан. Иргэний нэхэмжлэгчид 1.640.000 төгрөгний хохирол учирсан тул эд зүйлийг хулгайлсан этгээдүүд болох Б., Ш.Г, Б.М, А. нар иргэний нэхэмжлэгчид тус бүр 450.000 төгрөгний хохирол барагдуулахаар болсныг А. 450.000 төгрөгний хохирол барагдуулсныг иргэний нэхэмжлэгч С.т хүлээлгэж өгсөн. Уг мөнгө нь л барагдуулсан мөнгө.” Гэх мэдүүлэг, /1хх-ийн 183 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-ийн 46-49 дүгээр хуудас/
Хөрөнгийн үнэлгээний тайлан, /1хх-ийн 87-88, 96-100, 4 хх-ийн 103 дугаар хуудас/
Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлээ буцаан авсан тэмдэглэл, /1хх-ийн 50-54 дүгээр хуудас/
Хохирогч Ө.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн том өрөөний цонхны салхивч онгорхой байсан. Байшиндаа ороод үзтэл манай том өрөөнд хананд өлгөөтэй байсан 42 инчийн Сони маркийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт, жижиг цагаан өнгийн улаан өнгийн шүр мэт толгойтой хөөрөг даалинтай нь хамт алга болсон байсан...Би хохирлын мөнгийг бэлэн мөнгөөр барагдуулж авсан” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 138, 140 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ хэдүүлээ PC-нд хоноё мөнгө олъё хулгай хийх гэж хэлсэн. Тэгээд бид нараас эзэнгүй айл байна уу гээд байсан тэр үед би манай аавын дүүгийнх эзэнгүй байгаа гэж хэлсэн. ...эгчийнхээ хашааны гадаа очсон тэгээд бид хоёрыг гадаа үлдээгээд хашааг нь давж ороод хашааны хаалгыг онгойлгоод хаалгаар орсон. ...барагцаагаар 10 минут хэртэй болсон байхаа тэр үед тэр хоёрыг харчихаад ирье гэж хэлээд хашаа руу орсон тэгээд эргэж гарч ирэхдээ , Эрхэмбаяр хоёр зурагтыг нь дамжилсан гарч ирсэн. ...ломбарданд хулгайлсан зурагтаа тавьсан 100 гаран мянган төгрөгөнд тавьсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 159-160 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ эгчийнхийгээ заагаад дагуулж яваад хашааны гадаа очоод хэн хэн орох яах талаар ярьж байгаад , хоёр гадаа хүн харж үлдээд , хоёр орсон тэгээд тэр хоёр нэлээн удсан тэгээд удаад байна наад хоёр чинь өөр юм авч байгаа юм байна гээд намайг харчихаад ир гэхээр нь би араас нь хашааны хаалгаар орсон тэгэхэд байшингийн баруун талын вакум цонхыг онгойлчихсон өөдөөс зурагт бариад гарч ирсэн. Тэгээд зурагтаа авчихаад хашааны үүдэнд зогсож байтал гарч ирэхгүй болохоор нь яачихваа гэхэд тэр үед цастай байсан гутлын мөрөө арилгачихаад очлоо гээд тэгээд гарч ирсэн. ...хотод очоод Сансар дээр очоод тэнд зурагтаа ломбарданд тавьсан 100 гаран мянган төгрөгөнд тавьсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 162-163 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “, , , бид тав цагийн үед гараад Нисэхийн хорооноос эгчийнхээ мөнгө авна гээд бүгдээрээ алхаад явж байгаад эзэнгүй айл байна уу таньж мэддэг айл байна уу гэх зэргээр юм асуугаад байсан тэгтэл манай эгчийнх энд байдаг гэхэд заагаад өгчих гээд бид нарыг дагуулаад Нисэхийн под станцын ар талд байдаг айлыг зааж өгсөн. Тэгээд наад талын гудамжны үзүүр дээр очоод бид нарт хулгай хийх талын юм яриад баригдахгүй та нар иргэний үнэмлэх аваагүй болохоор хурууны хээ чинь үлдэхгүй гэх зэргээр ярьж байсан. Тэр үед хар савхин бээлий өмсчихсөн том ногоон цүнх үүрчихсэн байсан. Тэгээд тэр айлд орохоор болоод , хоёр орохгүй гээд тэр гудамжны ертөнцийн зүгээр зүүн үзүүрт нь зогсоод, баруун үзүүрт нь зогсоод хүн харсан. Эхлээд түрүүлж очоод намайг дуудсан би очиход хашааг даваад дотогшоо ороод хүн ордог жижиг хаалгыг дотроос нь онгойлгоод би тэр хаалгаар орсон. Тэгээд хашаанд ороод байшин руу очсон тэгтэл цүнхнээсээ төмөр шиг үзүүртэй зүйл гаргаж ирээд байшингийн ертөнцийн зүгээр баруун талын урд цонхны дээд талын жижиг салхивчны цонхыг хөшиж онгойлгоод эхлээд өөрөө ороод 10-15 минут хэртэй болсон би тэр үед цонхны цаад талд гадаа зогсож байсан. Тэгтэл намайг чи ороод ир хананд өлгөөтэй байгаа зурагт авах гэхээр зузаан хувцастай миний гар орохгүй байна гэхээр нь би жижиг салхивчаар нь дотогшоо ороод баруун хананд өлгөөтэй байсан зурагтын араар гараа хийгээд шрүпийг нь сугалж авсан. Тэгээд зурагтаа авсан. ...Улаанбаатар хот руу Сансар дээр очоод нэг ломбарданд дээр очоод нэрийг нь мэдэхгүй байна ганцаараа ороод зурагтаа тавьчихаад гарч ирсэн 125,000 билүү 130,000 төгрөгнд тавьсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 167 дугаар хуудас/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ах PC хононо энэ тэр гээд яриад байсан тэгж байгаад тэндээс гараад мөнгө байхгүй гээд яриад байсан. Тэгээд Нисэхийн тэнд айлд очно гээд явж байснаа бид нараас таньдаг айл байна уу эзэнгүй айл байвал би ороод хулгай хийчихье гэх зэргээр юм асуугаад байсан манай хамаатны эгчийнх байгаа байшингаа зарах гэж байгаа хүнгүй байдаг гэж хэлсэн тэгтэл тийшээгээ явахаар болоод аар эгчийхийг заалгаад под станцын тэр хавьд очоод хашааных нь гадаа ярилцсан ах хэн нь надтай хамт орох юм бэ нэг нь дагаад ор хоёр нь хашааны гадаа хүн хараад байж бай гэж хэлсэн. Тэгээд би орохгүй холоос хараад байж байя гэсэн. Тэгээд хоёр хашаа руу эхлээд хашаа давж ороод хаалгыг нь дотор талаас нь талаас нь орсон хаалгаар орсон. Тэгээд 15-20 минут байхаа хүн харагдах шиг болохоор нь айгаад ийг чи ороод нөгеө хоёроо дуудаад ир гэхэд хаалгаар нь орсон. Тэгээд нэлээн удаж байснаа гурвуулаа гарч ирсэн. Тэгээд нэг зурагт барьчихсан гарч ирсэн. ....хот руу таксинд суусан тэгээд Сансар руу шууд очоод нэг ломбарданд зурагтаа ах тавиад 100 гаран мянган төгрөгөнд тавьчихлаа гэж хэлсэн яг хэд гэдгийг мэдээгүй тэгээд тэндээс хоолонд орчихоод PC тоглоомын газарт тэндээ тоглоод хоносон. Тэгээд маргааш нь бас хоол идчихээд мөнгө дууссан ******* ирээд салцгаасан.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 172-173 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-ийн 127-133 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээний тайлан, /1хх-ийн 196-197 дугаар хуудас/
Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би д 300,000 төгрөгний өртэй байсан надаас нэхээд мөнгө байхгүй гэхэд зурагтыг чинь тавьчихъя гэхээр нь тэг тэг гээд хэлчихсэн юм. манай том өрөөний салхивч онгорхой байсан ба тэр цонхоор орсон байсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 243 дугаар хуудас/
Гэрч Б.Алтансүх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ах Алтангэрэлийн гэрт байсан зурагт алдсан байсан том өрөөний цонхны жижиг порчиг онгойсон, гал тогооны өрөөний жижиг порчиг онгойсон байсан. Хаалга болон өөр эд зүйлд эвдрэл байгаагүй. Намайг гэрээс гарахад үед зурагт байсан хавтгай дэлгэцтэй LG маркийн 42 инчийн зурагт байсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 244 дүгээр хуудас/
Хохирогч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 01 өдөр ажлын зарын дагуу нэг залуу ирээд манайд ажилд орохоор болсон юм. 09 сарын 2 өдөр гэгч ажилдаа ирээд ажиллаж байгаад би үдээс хойш гадуур ажилтай байсан болохоор ийг ганцаараа ажиллаад байж бай гэж хэлчихээд гадуур ажил амжуулаад явж байгаад 17 цагийн орчим ажилруугаа залгаад жолооч ийг асуухад жолооч байхгүй байна гэсэн юм. тэгэхээр нь би өөрийн гар утаснаас ийн барьж байсан 99806443 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан бөгөөд тухайн өдөр манай пиццаны газрын хүргэлт хийдэг мопед, 29,900 төгрөгний пицца, орлогын мөнгө 53,800 төгрөг, пиццаны цүнх, пицца захилга авдаг гар утас зэрэг эд зүйлийг хүргэлтээр гарлаа гээд тэр чигээрээ явчихсан юм” гэх мэдүүлэг, /2хх-ийн 116 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээний тайлан, /2хх-ийн 1 дугаар хуудас/
Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би мэргэн хангал ХХК-нд үйлдвэрийн туслах ажилтан хийж байхад манай ажлын залуу Ууганбаярын найз гэх нэг үл таних залуу ирээд утсаа өгч байгаад утсаар чинь яриад өгье гэж хэлээд миний гар утсыг аваад явсан. Эргэж өгөөгүй би утас руугаа залгахад утас холбогдох болсон байхаар нь би цагдаад хандсан юм. Би өөрийн гар утсаа олж авсан тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /2хх-ийн 160 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Л.Эрхэмсайхан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 07 сарын *******-ны өдрийн 17 цагийн орчим би фейсбүүк ухаж байгаад би 150.000 төгрөгнөөс 200.000 төгрөгний хооронд гар утас авнаа гэж зар тавьсан уг зарын дагуу над руу юнителийн дугаараас залгаад "Айфон 6 байна би ай ди кодыг нь мэдэхгүй гэхдээ ашиглаж болно 180.000 төгрөгөөр ав" гэхээр нь би эр залуутай ТБД андуудын автобусны буудал дээр уулзахаар тохироод 19 цагийн орчим уг газартаа очиж уулзаж Айфон-6 маркийн силвер өнгөтэй 16 гб-тай гар утсыг үзэж байгаад 180.000 төгрөгөөр авсан. Тэр залуу надад утас зарахдаа би ай ди кодоо мартчихсан байна. Миний утас байгаа юм л гэж байсан. Би ч тухайн үед нээх их юм бодолгүй авчихсан.” гэх мэдүүлэг, /2хх-ийн 162 дугаар хуудас/
Гэрч А.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ажил дээрээ байж байгаад бид хоёр мотор янзлаад байж байтал намайг утсаа өгч байгаач гэхээр нь би миний утас хол байгаа гэтэл аас утсаа өгч байгаач эхнэртэйгээ ярих гэсэн юм гээд ын утсыг аваад кодыг нь тайлуулаад авсан. Бид хоёр засвараа хийгээд 20-30 минут болоод ирэхгүй байхаар нь гарч тэр хавиар хайгаад олоогүй тэгээд хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, /2хх-ийн 167 дугаар хуудас/
Үнэлгээний дүгнэлт, /2хх-ийн 171-173 дугаар хуудас/
Хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие 2016 оноос хойш Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Смарт гэх нэртэй PC тоглоомын газрыг ажлуулж байгаа юм. Би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн PC тоглоомын газартаа зараар ажилд орох гэж ирсэн Ш.Г гэгч залууг админы ажилд авсан залууг ажилд авсныхаа орой нь манай нөхөр PC тоглоомын газраа шалгах гээд очиход манай PC тоглоомын газар нь дотроосоо цоожтой хаалгыг нь онгойлгохгүй байхаар нь манай нөхөр PC тоглоомынхоо газрын хаалгыг нүдсээр байгаад онгойлгуулсан гэсэн. Гэтэл PC тоглоомын газарт нөгөө шинээр ажилд авсан Ш.Г гэгч нь нэг залуугийн хамт байж байхаар нь манай нөхөр эс уг залууг ямар учиртай болохыг асуухад Ш.Г нь би танихгүй энэ залууд хонох газар байхгүй гэж хэлсэн байсан. Тухайн үед манай нөхөр уг хүнийг PC тоглоомын газартаа хонуулахгүй гадагшаа гарга гэж хэлсэн чинь нөгөө залууг гаргаад явуулсан гэсэн. Тэгээд манай нөхөрт нэг л сэжигтэй санагдаад PC тоглоомынхоо газрын бүх компьютерийг асаагаад үзэхээр болоод хуучин админ залуудаа хэлсэн чинь нөгөө Ш.Г гэгч залуу шууд гараад гүйчихсэн гэсэн.” гэх мэдүүлэг, /2хх-ийн 207 дугаар хуудас/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би дотогш ороод хартал Ш.ийн хамт үл таних 20-25 орчим нүдний шилтэй, уртавтар үстэй залуу сууж байхаар нь би Ш.Гэс энэ юун хүн бэ гэж асуухад “наад залууд чинь хонох газар байхгүй, гэр нь хол байдаг юм Наад залуу чинь надаас хонох газар байхгүй, хонуулаад явуулаач гэж гуйсан юм” гэж хэлэхээр нь би уг залууг нь хөөж гаргасан. Ингээд подвалийн ширээ янзлуулж байтал хамгийн захын компьютерны тоног төхөөрөмжүүд нь алга болчихсон хаалт нь онгорхой байж байсан. Тэгэхээр нь би хамт орсон админ Батдавааг энэ PC өнөөдөр ажилласан байна уу шалгаад ир гэж хэлээд Батдаваа нь уг РС-г тухайн өдөр ажлаагүй байна гэж хэлсэн. Тэгээд би Батдавааг чи компьютеруудаа эхнээс нь авахуулаад бүгдийг нь асааж шалгаатах гээд Батдавааг дээш нь 2 давхарлуу гаргаад би өөрөө подвалд үлдээд Ш.ийн отвёрка аваад ир гэж хэлэхэд Ш.Г нь алга болчихоор гайхаад Ш.ийн араас нь 1 давхарт явж очиход гараад зугтаасан байсан. Хуучин админ Батдаваа бид хоёр бүх компьютеруудаа асааж үзэхэд 8 компьютер асахгүй байсан ба уг компьютеруудыг тоночихсон байсан.” гэх мэдүүлэг, /2хх-ийн 211 дүгээр хуудас/
Хөрөнгийн үнэлгээний тайлан, /2хх-ийн *******1-*******2 дугаар хуудас/
Хохирогч Л.Энхзул мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би зоос супермаркетад няравын ажил эрхлээд 1 жил гаран болж байна. 2019.01.02-ны өдөр э гэх залуу манай ажилд худалдагчаар ажилд орсон. Уг нь их сайн ажиллаж байсан. Тэгээд 2019.01.09-ны өдөр ажлаа хийж байгаад орой цаг өнгөрч байхад хүнтэй уулзаад ирье гэж хэлээд гарч яваад эргэж ирээгүй. Дэлгүүрээс гарч явахдаа нэгжний 2 ширхэг нокиа гар утас, орлогын 450,000 төгрөгийг авч яваад эргэж ирээгүй” гэх мэдүүлэг, /3хх-ийн 9 дүгээр хуудас/
Гэрч Т.Мөнхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2018 оны 01 дүгээр сарын 02-нд э гэх залууг ажилд авсан сайн ажиллаж байсан тэгээд 01 дүгээр сарын 07-ны орой :50 минутад манай дэлгүүрийн кассчин Мөнхцэцэг утсаар надад хэлсэн. э дэлгүүрийн орлогоноос мөнгө аваад явсан байна бас нэгж шилжүүлдэг утас аваад явсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /3хх-ийн 11 дүгээр хуудас/
Хөрөнгийн үнэлгээний тайлан, /3хх-ийн 24 дүгээр хуудас/
Борлуулалтын жагсаалт, /3хх-ийн 42-52 дугаар хуудас/
Шүүгдэгч Ш.Г, Б.М нарын хувийн байдалтай холбоотой ял шийтгэлийн тэмдэглэл, оршин суугаа газрын тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг, иргэний лавлагаа,
Шүүгдэгч Ш.ийн хохирогч , иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт холбогдсон гэмт хэрэг тус бүрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасны дагуу бүрдүүлсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах эрх зүйн дүгнэлтийг шүүхээс гаргаж байна. Үүнд:
Шүүгдэгч Ш.Г Б.М нар нь А., Б. нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 3-11 тоотод оршин суух иргэн Д.ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар санаатай хулгайлан 4114160 төгрөгний хохирол учруулсан болох нь : Шүүгдэгч Ш.ийн өгсөн: “...2016 онд ******* дүүргийн 7-р хороо Өвөршанд руу , , э нарын хамтаар ярилцаад хулгайн гэмт хэрэг үйлдэхээр явсан. Бид нар ******* дүүргийн 7-р хороо Өвөршандад явж байгаад одоо хаягийг нь санахгүй байна гүйдэг хаалгатай банзан хашааны завсраар хартал улаан өнгийн тоосгон байшин байсан. Тухайн байшин нь гэрэлгүй байсан учир бид нар хашааг нь давж ороод байшингийн цонхыг нь төмрөөр хөшиж онгойлгоод дотогш нэвтрэн орсон. Байшин нь хоёр өрөөтэй байсан том өрөөнд ороход урт зурагтны тавиур дээр зурагт тавьсан байсан. Нөгөө өрөөнд орны хоёр талд нь шургуулга, номын тавиур зэрэг зүйл байсан. Тухайн байшин нь дундаа гал тогооны өрөөтэй байсан. Бид нар тэр байшингаас зурагт, жижиг өрөөний шургуулга дотроос хөөрөг, лазер аппарат, шар өнгийн бөгж зэргийг хулгайлан авсан. Бид нар тэр айлаас гарах гэтэл хашааны гадаа машин ирсэн байсан учир хойд цонхоор нь гарч хашааны хойд хэсгээр хашааг давж гарсан. Тэгээд бид нар зурагт нь овор ихтэй барьж явахад хэцүү тэгээд ч хүн нь гэртээ ирсэн учир гудамжинд хаяад явсан. гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.ийн өгсөн: “2016 онд ******* дүүргийн 7-р хороо Өвөршанд руу , , нарын хамтаар явсан. Тэгээд нэг гэрэлгүй айл руу , нар хашааг давж дотогш орсон. Гадаа нь бид хоёр хүн хараад зогсож байсан. Удалгүй ыг дуудаж хашааг давж орсон. Би хашааны гадаа хүн хараад байж байсан учир дотор юу болсныг мэдэхгүй байна. Тэд нар гарч ирэхдээ зурагт, хөөрөг, шар бөгж, нэг аппарат авч гарч ирсэн. Зурагтыг авч явах гэтэл овор ихтэй байсан учир тэнд нь хашаа налуулж үлдээгээд явсан гэх мэдүүлэг, Хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 10 сарын 10-ны өдөр гэрээсээ өглөө гарсан, харин эхнэр Оюун-Эрдэнэ гэртээ үлдсэн, тэгээд 17 цаг 50 минутын үед гэрээсээ гараад явсан гэсэн тэгээд би 21 цаг дөнгөж болгоод гэртээ орж иртэл манай гэрийн хаалга онгойчихсон байдалтай, гэр доторх эд зүйлсийг сандайчаад хаячихсан байхаар нь эд зүйлсээ бүртгэхэд том өрөөний хойморт тавиур дээр тавьсан байсан зурагт, унтлагын өрөөнд байдаг ширээний доод талын шургуулганаас даалинтай хөөрөг, манай эхнэрийн монетон бөгж, сувдан зүүлт, мөн миний нэрийн дардас зэрэг эд зүйлс алдагдсан.” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч С.ын өгсөн: “хөөргийг хэдээр өгөх вэ гэж хөөрөг зарах гэж байгаа 28 орчим насны эрэгтэй, 20 орчим насны залуучуудаас асуухад 2 сая төгрөгөөр зарна гэхээр нь би бага зэрэг доош нь ярьчих гэж тохиролцоод 1.640.000 төгрөгөөр худалдан авсан. ... би 2016 онд зарын дагуу хөөрөг худалдаж авахаар болсон. Тэнгисийн орчим хөөрөг авахдаа эс асуухад манай эмээгийн хөөрөг гэж байсан. би 1 640 000 төгрөгөөр уг хөөргийг худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өвөршандруу явцгаасан тэнд явж байгаад нэг эзэнгүй бололтой гэрэл нь унтраалттай айл байхаар нь Мөнхэрдэнэ, хоёрыг гадаа хүн харж бай гээд үлдээгээд бид хоёр хашааг нь даваад эхлээд орсон би араас нь хашааг нь давсан тэгээд байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын цонхон дээр нь очоод эхлээд газарт байсан урт төмөрөөp цонхны хойд талаас нь би хөшсөн боловч онгойгоогүй гэгээд би мөрөөрөө цааш нь хүчтэй түлхсэн тэгэхэд онгойсон. ...цонхоор opcон том өрөөнд зурагтны тавиур дээр байсан зурагтыг бид хоёр дамжлаад авсан тэгээд явъя гэхэд үгүй сайн үз гээд шүүгээ бусад юмыг онгойлгож үзсэн би хажууд нь хараад зогсож байсан тэгээд жижиг өрөөнд шүүгээнд байсан даалинтай хөөргийг авсан мөн тэр шүүгээнд жижиг олон зүйл байсан мөн жижиг монетон бөгж байсан, гоёлын чулуун сав, эмчилгээний зориулалттай 1 аппарад харагдсан тэгээд жижиг эмэгтэй хүний цүнхэнд тэр зүйлүүдийг хийгээд үүрээд зурагтаа дамжлаад цонхоор гаргасан гэх мэдүүлэг, Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өвөршанд руу дагуулаад явсан тэнд явж байгаад тэр хоёр э бид хоёрыг наанаа байж бай хүн хараад зогсож бай гэж хэлсэн. ... онгойлгосон цонхоороо өөрөө ороод энэ юмнуудыг авчих гэхээр нь би цонхны хажууд очоод хальт харахад гэрийн эд зүйлийг үзээд шүүгээ онгойлгоод үзээд байсан, хамт юм үзээд байж байсан. гэх мэдүүлэг, Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн үед 450.000 мөнгийг А.оос хурааж авсан хулгайн эд зүйлийг зарж борлуулсан байсан учир иргэний нэхэмжлэгч С.аас хулгайн эд зүйл болох хөөргийг тэмдэглэл үйлдэн хураан авч хохирогч т тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгч байсан. Уг хөөрөг нь хүрэн бор өнгийн улаан шүрэн толгойтой, шар өнгийн даалинтай байсан. Иргэний нэхэмжлэгчид 1.640.000 төгрөгний хохирол учирсан тул эд зүйлийг хулгайлсан этгээдүүд болох Б., Ш.Г, Б.М, А. нар иргэний нэхэмжлэгчид тус бүр 450.000 төгрөгний хохирол барагдуулахаар болсныг А. 450.000 төгрөгний хохирол барагдуулсныг иргэний нэхэмжлэгч С.т хүлээлгэж өгсөн. Уг мөнгө нь л барагдуулсан мөнгө.” Гэх мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлээ буцаан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар,
Шүүгдэгч Ш.Г нь давтан үйлдлээр Д., , Э., Ч. нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрийн хооронд ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 50б-2 тоотод оршин суух иргэн Ө.ы байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 546.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ш.ийн өгсөн: ....2016 онд Цахим тоглоомын газарт тоглож байгаад тэндээсээ . . , гэх хүүхдүүдийн хамтаар гарсан. Цахим тоглоомоос гарах үед нэг нь манай эгчийн гэр эзэнгүй байгаа гэж хэлээд бид хэд тэр айлаас хулгай хийх зорилгоор ******* дүүргийн 4-р хороо Нисэхийн 50 дугаар гудамж байх очсон. Тухайн айлыг эзэнгүй нохойгүй гэдийг нь мэдсэн учир шууд хашааг нь давж ороод байшингийн цонхыг эвдэж ороод дотогш орсон. Тэр айлаас бид хэрэг зурагт. жижиг хятад хөөрөг зэрэг эд зүйлс авсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Ө.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн том өрөөний цонхны салхивч онгорхой байсан. Байшиндаа ороод үзтэл манай том өрөөнд хананд өлгөөтэй байсан 42 инчийн Сони маркийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт, жижиг цагаан өнгийн улаан өнгийн шүр мэт толгойтой хөөрөг даалинтай нь хамт алга болсон байсан гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ хэдүүлээ PC-нд хоноё мөнгө олъё хулгай хийх гэж хэлсэн. Тэгээд бид нараас эзэнгүй айл байна уу гээд байсан тэр үед би манай аавын дүүгийнх эзэнгүй байгаа гэж хэлсэн. ...эгчийнхээ хашааны гадаа очсон тэгээд бид хоёрыг гадаа үлдээгээд хашааг нь давж ороод хашааны хаалгыг онгойлгоод хаалгаар орсон. ...барагцаагаар 10 минут хэртэй болсон байхаа тэр үед тэр хоёрыг харчихаад ирье гэж хэлээд хашаа руу орсон тэгээд эргэж гарч ирэхдээ , Эрхэмбаяр хоёр зурагтыг нь дамжилсан гарч ирсэн. ...ломбарданд хулгайлсан зурагтаа тавьсан 100 гаран мянган төгрөгөнд тавьсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ эгчийнхийгээ заагаад дагуулж яваад хашааны гадаа очоод хэн хэн орох яах талаар ярьж байгаад , хоёр гадаа хүн харж үлдээд , хоёр орсон тэгээд тэр хоёр нэлээн удсан тэгээд удаад байна наад хоёр чинь өөр юм авч байгаа юм байна гээд намайг харчихаад ир гэхээр нь би араас нь хашааны хаалгаар орсон тэгэхэд байшингийн баруун талын вакум цонхыг онгойлчихсон өөдөөс зурагт бариад гарч ирсэн гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... эзэнгүй айл байна уу таньж мэддэг айл байна уу гэх зэргээр юм асуугаад байсан тэгтэл манай эгчийнх энд байдаг гэхэд заагаад өгчих гээд бид нарыг дагуулаад Нисэхийн под станцын ар талд байдаг айлыг зааж өгсөн. Тэгээд наад талын гудамжны үзүүр дээр очоод бид нарт хулгай хийх талын юм яриад баригдахгүй та нар иргэний үнэмлэх аваагүй болохоор хурууны хээ чинь үлдэхгүй гэх зэргээр ярьж байсан. Тэр үед хар савхин бээлий өмсчихсөн том ногоон цүнх үүрчихсэн байсан. Тэгээд тэр айлд орохоор болоод , хоёр орохгүй гээд тэр гудамжны ертөнцийн зүгээр зүүн үзүүрт нь зогсоод, баруун үзүүрт нь зогсоод хүн харсан. Эхлээд түрүүлж очоод намайг дуудсан би очиход хашааг даваад дотогшоо ороод хүн ордог жижиг хаалгыг дотроос нь онгойлгоод би тэр хаалгаар орсон. Тэгээд хашаанд ороод байшин руу очсон тэгтэл цүнхнээсээ төмөр шиг үзүүртэй зүйл гаргаж ирээд байшингийн ертөнцийн зүгээр баруун талын урд цонхны дээд талын жижиг салхивчны цонхыг хөшиж онгойлгоод эхлээд өөрөө ороод 10-15 минут хэртэй болсон би тэр үед цонхны цаад талд гадаа зогсож байсан. Тэгтэл намайг чи ороод ир хананд өлгөөтэй байгаа зурагт авах гэхээр зузаан хувцастай миний гар орохгүй байна гэхээр нь би жижиг салхивчаар нь дотогшоо ороод баруун хананд өлгөөтэй байсан зурагтын араар гараа хийгээд шрүпийг нь сугалж авсан. Тэгээд зурагтаа авсан гэх мэдүүлэг, Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ах PC хононо энэ тэр гээд яриад байсан тэгж байгаад тэндээс гараад мөнгө байхгүй гээд яриад байсан. Тэгээд Нисэхийн тэнд айлд очно гээд явж байснаа бид нараас таньдаг айл байна уу эзэнгүй айл байвал би ороод хулгай хийчихье гэх зэргээр юм асуугаад байсан манай хамаатны эгчийнх байгаа байшингаа зарах гэж байгаа хүнгүй байдаг гэж хэлсэн тэгтэл тийшээгээ явахаар болоод аар эгчийхийг заалгаад под станцын тэр хавьд очоод хашааных нь гадаа ярилцсан ах хэн нь надтай хамт орох юм бэ нэг нь дагаад ор хоёр нь хашааны гадаа хүн хараад байж бай гэж хэлсэн. Тэгээд би орохгүй холоос хараад байж байя гэсэн. Тэгээд хоёр хашаа руу эхлээд хашаа давж ороод хаалгыг нь дотор талаас нь талаас нь орсон хаалгаар орсон. Тэгээд 15-20 минут байхаа хүн харагдах шиг болохоор нь айгаад ийг чи ороод нөгеө хоёроо дуудаад ир гэхэд хаалгаар нь орсон. Тэгээд нэлээн удаж байснаа гурвуулаа гарч ирсэн. Тэгээд нэг зурагт барьчихсан гарч ирсэн.” гэх мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээний тайлан, зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Ш.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* дүүргийн 7-р хороо Өвөршандын 7-9 тоотод оршин суух иргэн Б.ийн байшингийн цонхоор нэвтрэн орж 42 инчийн LG загварын зурагтыг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ш.ийн өгсөн: ... 2017 онд манай манай эгч надаас 300.000 төгрөг зээлж аваад өгөөгүй байсан юм. Би тэр үед эгчтэй мөнгөнөөс болж маргалдаж муудаад тэр үед эгч утсаар ярьж би танай гэрээс зурагтыг чинь аваад ломбарданд тавьж мөнгөө авлаа гэж хэлээд ******* дүүргийн 7-р хороо Өвөршандын 7-9 тоотод байрлах гэрт нь иртэл гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд би цонхыг нь төмрөөр хөшиж онгойлгож цонхоор нь ороод зурагтыг нь авч явсан. Би тэр өдөр такситай явж байсан учир шууд хот руу явж сансарт нэг ломбарданд зурагтыг 350.000 төгрөгөөр тавьсан. Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би д 300,000 төгрөгний өртэй байсан надаас нэхээд мөнгө байхгүй гэхэд зурагтыг чинь тавьчихъя гэхээр нь тэг тэг гээд хэлчихсэн юм. манай том өрөөний салхивч онгорхой байсан ба тэр цонхоор орсон байсан” гэх мэдүүлэг, Гэрч Б.Алтансүх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ах Алтангэрэлийн гэрт байсан зурагт алдсан байсан том өрөөний цонхны жижиг порчиг онгойсон, гал тогооны өрөөний жижиг порчиг онгойсон байсан. Хаалга болон өөр эд зүйлд эвдрэл байгаагүй. Намайг гэрээс гарахад үед зурагт байсан хавтгай дэлгэцтэй LG маркийн 42 инчийн зурагт байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч нь Ш.Г нь дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын тоотод үйл ажиллагаа явуулдаг Ц.гийн Итали пиццаны газарт ажиллаж байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус байгууллагын пицца хүргэлтийн мопед, мотоциклийн хамгаалалтын малгай, пиццаны цүнх, пицца, мопедны төмөр амбаар, Нокиа маркийн гар утас, бэлэн 53.800 төгрөгийг завшиж нийт 1.697.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ш.ийн өгсөн: ... 2018 онд дүүрэг хурд хороолол дотор байдаг Итали пицца сүлжээ пиццаны ажиллаж байгаад түгээлт хийдэг мотоциклыг авч пицца хүргэлтэнд яваад буцаж очоогүй худалдан борлуулсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 01 өдөр ажлын зарын дагуу нэг залуу ирээд манайд ажилд орохоор болсон юм. 09 сарын 2 өдөр гэгч ажилдаа ирээд ажиллаж байгаад би үдээс хойш гадуур ажилтай байсан болохоор ийг ганцаараа ажиллаад байж бай гэж хэлчихээд гадуур ажил амжуулаад явж байгаад 17 цагийн орчим ажилруугаа залгаад жолооч ийг асуухад жолооч байхгүй байна гэсэн юм. тэгэхээр нь би өөрийн гар утаснаас ийн барьж байсан 99806443 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан бөгөөд тухайн өдөр манай пиццаны газрын хүргэлт хийдэг мопед, 29,900 төгрөгний пицца, орлогын мөнгө 53,800 төгрөг, пиццаны цүнх, пицца захиалга авдаг гар утас зэрэг эд зүйлийг хүргэлтээр гарлаа гээд тэр чигээрээ явчихсан юм” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Ш.Г нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ний байранд 2018 оны 07 дугаар сарын -ны өдөр иргэн Б.ын iphone-6 маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч залилан авч *******0.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч Ш.ийн өгсөн:..2018 онд Баянзүрх дүүрэг Сансарт ажиллаж байгаад компьютерийн рам, график карт, сипү, зэрэг эд зүйлсийг Б.Мтай хамт хулгайлсан. Дараа нь Баянгол дүүрэг ДЦС-4 зам дагуу байрлах энэ оффист өөрийн цэргийн он жавтай уулзахаар очоод тэнд хамт ажиллаж байсан нэг залуугаас утсаар чинь нэг яриад өгье гэж утсыг нь аваад буцааж өгөөгүй гэсэн мэдүүлэг, Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би мэргэн хангал ХХК-нд үйлдвэрийн туслах ажилтан хийж байхад манай ажлын залуу Ууганбаярын найз гэх нэг үл таних залуу ирээд утсаа өгч байгаад утсаар чинь яриад өгье гэж хэлээд миний гар утсыг аваад явсан. Эргэж өгөөгүй би утас руугаа залгахад утас холбогдох болсон байхаар нь би цагдаад хандсан юм.” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Л.Эрхэмсайхан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... "Айфон 6 байна би ай ди кодыг нь мэдэхгүй гэхдээ ашиглаж болно 180.000 төгрөгөөр ав" гэхээр нь би эр залуутай ТБД андуудын автобусны буудал дээр уулзахаар тохироод 19 цагийн орчим уг газартаа очиж уулзаж Айфон-6 маркийн силвер өнгөтэй 16 гб-тай гар утсыг үзэж байгаад 180.000 төгрөгөөр авсан.” гэх мэдүүлэг, Гэрч А.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ажил дээрээ байж байгаад бид хоёр мотор янзлаад байж байтал намайг утсаа өгч байгаач гэхээр нь би миний утас хол байгаа гэтэл аас утсаа өгч байгаач эхнэртэйгээ ярих гэсэн юм гээд ын утсыг аваад кодыг нь тайлуулаад авсан. Бид хоёр засвараа хийгээд 20-30 минут болоод ирэхгүй байхаар нь гарч тэр хавиар хайгаад олоогүй тэгээд хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, Үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Б.М нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зоос” супермаркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө буюу орлогын 450.000 төгрөг, самсунг загварын товчлууртай гар утас 1ш, Нокиа загварын товчлууртай гар утас 1 ш-ийг завшиж нийт 610.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.ийн өгсөн:... дэлгүүрт ажиллаж байхдаа нэгжний утас , бэлэн мөнгө аваад явсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. бэлэн мөнгө нь 450000 төгрөг байсан гэх мэдүүлэг, Хохирогч Л.Энхзул мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.01.02-ны өдөр э гэх залуу манай ажилд худалдагчаар ажилд орсон. Тэгээд 2019.01.09-ны өдөр ажлаа хийж байгаад орой цаг өнгөрч байхад хүнтэй уулзаад ирье гэж хэлээд гарч яваад эргэж ирээгүй. Дэлгүүрээс гарч явахдаа нэгжний 2 ширхэг нокиа гар утас, орлогын 450,000 төгрөгийг авч яваад эргэж ирээгүй” гэх мэдүүлэг, Гэрч Т.Мөнхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...э гэх залууг ажилд авсан сайн ажиллаж байсан тэгээд 01 дүгээр сарын 07-ны орой :50 минутад манай дэлгүүрийн кассчин Мөнхцэцэг утсаар надад хэлсэн. э дэлгүүрийн орлогоноос мөнгө аваад явсан байна бас нэгж шилжүүлдэг утас аваад явсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Борлуулалтын жагсаалт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Харин Дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор яллах дүгнэлтэндээ шүүгдэгч Ш.Г , Б.М нарын холбогдсон 2018 оны 09 дүгээр сарын 19 ны өдөр бүлэглэн “Смарт” цахим тоглоомын газраас компьютерийн эд ангиуд болон бэлэн мөнгө 140 000 төгрөгийг хулгайлж нийт 2.615 000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж , Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч Ш.Г хохирогч Н.тэй тохиролцон “Смарт” ПС-н тоглоомын газар компьютеруудыг хариуцан админаар ажиллаж байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч Б.ийг дуудан ирүүлж уг тоглоомын газраас компьютерийн эд ангиуд болон бэлэн мөнгө 140 000 төгрөгийг хулгайлж нийт 2.615 000 төгрөгийн эд хөрөнгө завшсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох шүүгдэгч Ш.ийн өгсөн:... 2018 онд Баянзүрх дүүрэг Сансарт ажиллаж байгаад компьютерийн рам, график карт, сипү, зэрэг эд зүйлсийг Б.Мтай хамт хулгайлсан. гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.ийн өгсөн: ... Би гэмт хэрэг үйлдээд оргон зайлж явах үедээ Ш.Гтэй хамт Баянзүрх дүүрэг сансарт байрлах PC тоглоомын газраас компюьтерийн сэлбэг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Тэр газраас комюьютерийн эд анги болох рам-7 ширхэг, дисплэй карт-4 ширхэг, сэпү-5 ширхэгийг авсан Хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн PC тоглоомын газартаа зараар ажилд орох гэж ирсэн Ш.Г гэгч залууг админы ажилд авсан залууг ажилд авсныхаа орой нь манай нөхөр PC тоглоомын газраа шалгах гээд очиход манай PC тоглоомын газар нь дотроосоо цоожтой хаалгыг нь онгойлгохгүй байхаар нь манай нөхөр PC тоглоомынхоо газрын хаалгыг нүдсээр байгаад онгойлгуулсан гэсэн. Гэтэл PC тоглоомын газарт нөгөө шинээр ажилд авсан Ш.Г гэгч нь нэг залуугийн хамт байж байхаар нь манай нөхөр эс уг залууг ямар учиртай болохыг асуухад Ш.Г нь би танихгүй энэ залууд хонох газар байхгүй гэж хэлсэн байсан. Тухайн үед манай нөхөр уг хүнийг PC тоглоомын газартаа хонуулахгүй гадагшаа гарга гэж хэлсэн чинь нөгөө залууг гаргаад явуулсан гэсэн. Тэгээд манай нөхөрт нэг л сэжигтэй санагдаад PC тоглоомынхоо газрын бүх компьютерийг асаагаад үзэхээр болоод хуучин админ залуудаа хэлсэн чинь нөгөө Ш.Г гэгч залуу шууд гараад гүйчихсэн гэсэн.” гэх мэдүүлэг, Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би дотогш ороод хартал Ш.ийн хамт үл таних 20-25 орчим нүдний шилтэй, уртавтар үстэй залуу сууж байхаар нь би Ш.Гэс энэ юун хүн бэ гэж асуухад “наад залууд чинь хонох газар байхгүй, гэр нь хол байдаг юм Наад залуу чинь надаас хонох газар байхгүй, хонуулаад явуулаач гэж гуйсан юм” гэж хэлэхээр нь би уг залууг нь хөөж гаргасан. Ингээд подвалийн ширээ янзлуулж байтал хамгийн захын компьютерны тоног төхөөрөмжүүд нь алга болчихсон хаалт нь онгорхой байж байсан. Тэгэхээр нь би хамт орсон админ Батдавааг энэ PC өнөөдөр ажилласан байна уу шалгаад ир гэж хэлээд Батдаваа нь уг РС-г тухайн өдөр ажлаагүй байна гэж хэлсэн. Тэгээд би Батдавааг чи компьютеруудаа эхнээс нь авахуулаад бүгдийг нь асааж шалгаатах гээд Батдавааг дээш нь 2 давхарлуу гаргаад би өөрөө подвалд үлдээд Ш.ийн отвёрка аваад ир гэж хэлэхэд Ш.Г нь алга болчихоор гайхаад Ш.ийн араас нь 1 давхарт явж очиход гараад зугтаасан байсан. Хуучин админ Батдаваа бид хоёр бүх компьютеруудаа асааж үзэхэд 8 компьютер асахгүй байсан ба уг компьютеруудыг тоночихсон байсан.” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байх тул улсын яллагчийн шүүгдэгч нарын дээрх үйлдлийг зөвтгөж зүйлчилэн шийдвэрлэлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ш.Г, Б.М нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Гэвч *******, Багахангай дүүргийн прокурорын газраас Ш.Г, Б.М нарын 2016 оны 10 дугаар сарын 10 ны өдөр хохирогч Д.ийн гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэг, Шүүгдэгч Ш.ийн 2016 оны 10 дугаар сарын 18 ны өдрийн бусадтай бүлэглэн хохирогч Ө.ы гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэг, 2017 оны 04 дүгээр сарын 16 ны өдрийн хохирогч Б.ийн гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэргүүдийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдийн зүйлчлэлийг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэлээ.
Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн бол торгох, баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй “ гэж зохицуулжээ.
Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ нэмэгдэж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн тогтоосон байх тул дээрх “хууль буцаан хэрэглэх” зарчмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг хуулийн заалтыг өөрчилж шүүгдэгч Ш.ийн бүлэглэн, давтан орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Б.ийн бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Г, Ө.э нарын хохирогч гийн эд хөрөнгийг завшсан, шүүгдэгч Ш.ийн хохирогч гийн эд хөрөнгийг завшсан, шүүгдэгч Б.ийн хохирогч Л.Энхзулын эд хөрөнгийг завшсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Ш.ийн хохирогч Б.ын гар утсыг залилж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцсонтой холбогдуулан талуудаас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахтай холбоотой гаргасан дүгнэлтүүдийг шүүх хянан үзээд шүүгдэгч нарын “Эрүүгийн хуулийн Тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр , түүнээс дээш гэмт хэрэг удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл, шүүгдэгч Ш.ий “ учруулсан хохирлыг төлсөн” байдлыг Эрүүгиин хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгч нарт ял шийтгэл оногдууллаа.
Шүүгдэгч нарт үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн “ шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх” талаар гаргасан дүгнэлтийг шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн “ гэсэн заалтыг баримтлан хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Энэ хэрэгт цугларсан хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Мэс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр 3 311 040 төгрөгийг гаргуулж хохирогч Д.т 728 540 төгрөгийг, хохирогч Н.д 1 377 500 төгрөгийг, хохирогч Л.Энхзулд 610 000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.т 595 000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Г нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч , иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн хохирлыг төлсөн талаар шүүхэд гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь тодорхой эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Г нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан тэдгээрт 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь урьд 2019 оны 09 дүгээр сарын 26-наас 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 127 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* , Багахангай дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлтээр шүүгдэгч Ш.Г, Б.М нарын 2018 оны 09 дүгээр сарын 19 ны өдөр “Смарт” цахим тоглоомын газраас компьютерийн эд ангиуд болон бэлэн мөнгө 140 000 төгрөгийг хулгайлж нийт 2.615 000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг өөрчилж мөн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсүгэй.
2. *******, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Г, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч ******* овогтой гийн ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн , давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн ,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч залилсан,
мөн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,
Шүүгдэгч овогт ийн ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн , орон байранд нэвтэрч үйлдсэн ,
2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч Ш.ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 / хоёр/ жилийн хорих ялаар ,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Шүүгдэгч Б.ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 / хоёр/ жилийн хорих ялаар,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ш.Гд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 / хоёр/ жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжийн торгох ялыг нэмж /450 : 15 = 30 / 30 хоногийн хорих ялыг , мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж /240 : 8 = 30/ 30 хоногийн хорих ялыг тус тус нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хорих ялаар,
шүүгдэгч Б.Мд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 / хоёр/ жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж /240 : 8 = 30/ 30 хоногийн хорих ялыг нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хорих ялаар тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гд оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг, шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Г, Б.М нарын 2019 оны 09 дүгээр сарын 26-наас 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 127 хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцсугай
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.Мэс 3 311 040 төгрөгийг гаргуулж 728 540 төгрөгийг хохирогч Д.т, 1 377 500 төгрөгийг хохирогч Н.д, 610,000 төгрөгийг хохирогч Л.Энхзулд, 595 000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч С.т тус тус олгосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч Ш.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г, Б.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД