Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.******* даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д.Бт холбогдох эрүүгийн 2007000000011 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд сантехникийн слесарь ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, 29 дүгээр байр, 59 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт Д.Б.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байр, 06 тоотод эхнэр болох Ц.*******тай хамт унтсан гэх шалтгаанаар Д.аяржаргалын нүүрэн тус газар гараараа 3 удаа цохиж биед нь зүүн хөмсгөнд шарх, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би Улаанбаатар хотод тасганы овооны орчим явж байх үедээ 12 цагийн орчим цэрэгт хамт алба хааж байсан он жав *******той таараад тэдний гэрт очиж хоёр шил архи уусан. 16 цагийн үед *******ын гэрээс гараад дүү *******гийн гэрт нь ирсэн. *******гийн гэр рүү яваад ороход ******* түүний эхнэр, 2 хүүхэд нь болон гийн хүргэн ах нар байсан. гэнэт миний нүүр рүү цохисон тэгээд цаашаа юу болсон гэдгийг мэдэхгүй. Намайг нилээд хэдэн удаа цохисон. ******* эхнэрийнхээ хамт бид хоёрыг салгасан. гараад явсан эмнэлэг ирээд намайг Налайх дүүргийн эмнэлэг дээр авч ирээд зүүн хөмсөг дээр оёдол тавьсан. Зүүн нүд хөхөрч хавдсан. Хамрын нуруун дээр хоёр жижиг шарх үүссэн. Баруун нүд бага зэрэг хөхөрсөн байна” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 9 дүгээр хуудас/

 

            Шүүгдэгч Д.Бын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би эхнэрийн дүү гийн гэрт 14 цаг өнгөрч байхад очсон. Гэрт нь *******, 2 хүүхдийнхээ хамт байсан. Бид нар ярилцаж байгаад архи уухаар болоод би *******д архины мөнгө өгч дэлгүүр явуулсан. ******* ирэхдээ 0,75 литрийн Хараа нэртэй архи авч ирсэн. Тухайн архийг уунгаа бид нар хөзөр тоглосон. 16 цагийн үед архи дууссан. ******* дахиж явж нэг шил архи авч ирээд бид нар уугаад сууж байхад *******гийн төрсөн ах ******* гаднаас орж ирсэн. ******* миний эхнэр *******тай оны өмнө хамт унтаж байгаад *******ын гэрт надаа баригдсан байсан. Тэр санаанд ороод гэнэт уур хүрээд *******ыг зодсон. Яг хаана хэдэн удаа цохисоноо мэдэхгүй. Хэд хэдэн удаа лав цохисон. , ******* хоёр бид хоёрыг салгасан. Би тэндээс гараад харих гээд явж байх замдаа цагдаад баригдаж эрүүлжүүлэх байранд орсон” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/

 

            Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед манай нөхөр хүүхдүүд манай эгчийн нөхөр бид нар гэрт байж байхад гаднаас манай нөхрийн ах ******* орж ирсэн. Тэгсэн чинь манай эгчийн нөхөр ******* ахыг үгийн зөрөөгүй шууд зодоод эхэлсэн. Бид нар салгах гээд чадаагүй. Тэгээд цагдаад дуудсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/

           

            Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байхад миний баз хүргэн 13 цаг өнгөрч байхад манай гэрт ирсэн. Тэр үед манай гэрийнхэн бүгд амарчихсан гэртээ байж байсан. ганц юм уух уу гэхээр нь тэгье гэж хэлэхэд надад 20.000 төгрөг өгөхөөр нь би дэлгүүр явж Хараа нэртэй 0,75 литрийн архи авч ирээд тухайн архийг хөзөр тоглонгоо уусан. 16 цаг өнгөрч дуусаад дахиж нэг шил архинд явж авсан. Тухайн архи ирээд уугаад сууж байх үед миний төрсөн ах ******* халамцуу манай гэрт орж ирсэн. хөзөр тоглохоо болиод гэр рүүгээ харилаа гэж босоод үүд рүү явах замд ******* ахын нүүр рүү 2-3 удаа цохисон. Би эхнэрийн хамт ыг салгасан. ыг гэрээс гаргасан. Хэсэг хугацааны дараа хаалга нүдсэн ахаас чинь уучлал гуйя гэхээр нь хаалгаа нээгээд оруулсан чинь ******* ахыг ална гээд дайраад зууралдаад авахаар нь би салгаад гэрээс чирч гаргасан. Эхнэрийг цагдаа дууд гээд дуудуулсан боловч явчихсан. ******* ахын зүүн хөмсөг задарчихсан хоёр нүд болон хацар нь хавдчихсан, хамарнаас нь цус гарч байсан. Түргэн дуудсан эмнэлэгийн машин ирж аваад дүүргийн эмнэлэг дээр авч ирж оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 шэ/76 дугаар:

  1. Д.*******ын биед зүүн хөмсгөнд шарх, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас, /хх-ийн 23-24 дугаар хуудас/

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байр, 06 тоотод эхнэр болох Ц.*******тай хамт унтсан гэх шалтгаанаар Д.*******ын нүүрэн тус газар гараараа 3 удаа цохиж биед нь зүүн хөмсгөнд шарх, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* миний эхнэр *******тай оны өмнө хамт унтаж байгаад *******ын гэрт надаа баригдсан байсан. Тэр санаанд ороод гэнэт уур хүрээд *******ыг зодсон. Яг хаана хэдэн удаа цохисоноо мэдэхгүй. Хэд хэдэн удаа лав цохисон. , ******* хоёр бид хоёрыг салгасан...." гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэнэт миний нүүр рүү цохисон тэгээд цаашаа юу болсон гэдгийг мэдэхгүй. Намайг нилээд хэдэн удаа цохисон. ******* эхнэрийнхээ хамт бид хоёрыг салгасан. гараад явсан эмнэлэг ирээд намайг Налайх дүүргийн эмнэлэг дээр авч ирээд зүүн хөмсөг дээр оёдол тавьсан...." гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн чинь манай эгчийн нөхөр ******* ахыг үгийн зөрөөгүй шууд зодоод эхэлсэн. Бид нар салгах гээд чадаагүй. Тэгээд цагдаад дуудсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хөзөр тоглохоо болиод гэр рүүгээ харилаа гэж босоод үүд рүү явах замд ******* ахын нүүр рүү 2-3 удаа цохисон. Би эхнэрийн хамт ыг салгасан. ыг гэрээс гаргасан. Хэсэг хугацааны дараа хаалга нүдсэн ахаас чинь уучлал гуйя гэхээр нь хаалгаа нээгээд оруулсан чинь ******* ахыг ална гээд дайраад зууралдаад авахаар нь би салгаад гэрээс чирч гаргасан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 шэ/76 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогч нарын эрхийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс ******* овогт Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Д.Бт улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар тухайн зүйл ангид заасан ялаас 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар  санал гаргасныг шүүгдэгч нь прокурорын шатанд ойлгон хүлээн зөвшөөрсөн байх тул тохиролцсон хүрээнд нь түүнд уг ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хүсэлтэндээ “надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдлаа.

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч архидан согтуурсан үедээ бусадтай үл ойлголцол бий болгосонтой холбож үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг  5 /тав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоолд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД