| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2020/0012/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/13 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/13
2020 02 05 2020/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Хохирогч Э.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., Г.
Хохирогчийн өмгөөлөгч Ш.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс
Шинжээч Ж., Г., Х.
Шүүгдэгч Т.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 1-9 насны 4 хүүхдийн хамт******* дүүргийн 13 дугаар хороо, 99 дүгээр байрны 3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/ гэв.
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Т.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цагийн орчимд ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мон маг” ХХК-ийн агуулахын ойролцоох хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай зам дээр “Toyota Voxy” маркийн УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгал сөрж Г.ын жолоодож явсан “Nissan Note” маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Г.ын амь насыг хохироож, өөрийн жолоодож явсан “Toyota Voxy” маркийн УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууя явсан Э.*******ын биед хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ“...Би найз *******ын машиныг жолоодоод урд явж байсан нэг машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд өөрийн эгнээндээ явж байсан. Гэтэл урдаас 100 метр орчмын цаанаас жижиг машин ирж яваа харагдсан. Гэнэт тэр машин өөдөөс орж ирэхээр нь би тормоз гишгээд зүүн гар тийшээ дараад мөргөлдсөн. Миний гүйцэж түрүүлсэн, ард явж байсан машинаас ах, эгч хоёр бууж ирээд намайг машинаас гаргасан. Миний машин талаараа баруун гар талаасаа мөргөлдсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ ослын улмаас миний биед хүнд гэмтэл учирсан, бага насны 4 хүүхэдтэй зэрэг байдлыг минь харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би нойр муутай ядраад байсан тул найз *******аар машинаа бариулаад явж байсан. Петровис шатахуун түгээх станц өнгөрөөд ******* урд явж байсан машиныг гүйцэж түрүүлсэн. Гэнэт л нэг машин өөдөөс урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Энэ ослын улмаас миний биед хүндэвтэр хохирол учирсан. *******аас машины хохирол болон эмчилгээний зардал нэхэмжлэхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Манай нөхөр адуугаа гаргах гэж яваад осолд орж нас барсан. Би талийгаачтай 20 гаруй жил хамт амьдарч байгаа, дундаасаа нэг хүүтэй. Талийгаачийн унаж явсан машиныг манай хүү аавдаа 7 хоногийн өмнө авчирч өгсөн. Манай хүү захирал гаас ажлынхаа хөлсөнд авсан гэсэн. Оршуулгын зардал 13.945.000 төгрөг, талийгаачийн унаж явсан машины үнэлгээ 5.390.000 төгрөг, нийт 19.335.000 төгрөг нэхэмжилж байна. Одоо талийгаач маань босоод ирэх биш дээ. ******* бага насны 4 хүүхэдтэй юм байна. Хохирлын мөнгийг маргааш өгөхөөр тохирсон. Энэ бүхнийг харгалзан үзэж *******т хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “би мэдүүлэг өгөхгүй, эхнэр нь үг хэлнэ” гэв.
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.гийн мэдүүлсэн: “... овогтой миний төрсөн ах байгаа юм. Маргаашнаас эхнэр ын сэтгэл санаа нь тайвширахаар эхнэр, хүүхдүүдтэй нь уулзаж байгаад санал хүсэлтийг нь тодорхой хэлье, одоо дэлгэрэнгүй мэдүүлэг өгөх боломжгүй байна.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53-56/
Иргэний нэхэмжлэгч Ш.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Ниссан ноте” маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний талийгаач аавын нэр дээр бүртгэлтэй. Уг машиныг би д бэлэглэсэн, мөнгө төгрөг аваагүй.Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-н 68-69/,
Иргэний хариуцагч Э.*******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “ улсын дугаартай машин бол миний эзэмшлийнх. Би өмнөх шөнө унтаагүй нойргүй явсан болохоор ядраад *******т жолоогоо шилжүүлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-н 132-133/,
Гэрч А.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж өөдөөс ирж яваад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол болсон гэж үзэх нөхцөл байдал үзлэгээр тогтоогдсон УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрсөн ул мөр байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 73-74/,
Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн ослын газрын нөхцлийг харахад ослын бүдүүвч зургийн 1 дугаараар тэмдэглэгдсэн УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрсөн байх магадлалтай нөхцөл байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 75-76/
Гэрч Ж.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 4 дүгээр сарын 29-ний орой 17 цаг өнгөрч байхад би өөрийн өөрийн эзэмшлийн УБД улсын дугаартай “Ниссан Эдван” маркийн автомашинтайгаа тухайн үед хамтран амьдарч байсан , хүү нарын хамтаар ******* дүүргийн төвөөс ******* дүүргийн 3 дугаар хороо Талын толгой гэх газар очихоор ченж гэх хүний хашааны ойролцоо явж байхад өөдөөс нэг мотоцикльтой хүн өөрийнхөө эгнээгээр явж байтал бид хоёрын араас нэг саарал өнгийн дөрвөлжин хэлбэртэй том машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн бөгөөд тэр мотоцикльтой хүнтэй нилээн эвгүй зөрөөд чигээрээ явсан. Тэгэхээр нь тухайн үед бид хоёр “ямар хурдан явдаг юм” гэж ярилцаад явж байсан юм. Тэгээд бид хоёр чигээрээ явж байтал “Мон маг” ХХК-ийн баруун хэсэгт байх уулзвар дээр миний машины хажуугаар хурдтай өнгөрч гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн автомашин нэг жижиг суудлын саарал өнгийн автомашинтай мөргөлдчихсөн байсан. Тэр машин намайг гүйцэж түрүүлэх үед би 50-60 км цагийн хурдтай л явж байсан. Миний хажуугаар гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ нилээн хурдтай өнгөрч түрүүлээд алга болсон бөгөөд би араас нь машинаа зогсоолгүй 50-60 километр цагийн хурдтай явсаар очиход тэр машин мөргөлдчихсөн байсан. Тэр машин миний хажуугаар гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ ойролцоогоор 100 орчим километр цагийн хурдтай явсан байх...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 85/,
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ченж гийн хашаа өнгөрөөд нэлээн явж байтал өөдөөс мотоцикльтой хүн эгнээндээ ирж байсан. Тэрний урдуур миний сууж явсан тээврийн хэрэгслийг дөрвөлжин осол гаргасан том машин гүйцэж түрүүлсэн бөгөөд би “энэ ямар тэнэг юм бэ, ямар хурдтай явдаг юм осол гаргах гэж байна ш тэ” гэж хэлээд хүүтэйгээ юм яриад явж байтал аймаар хүчтэй чимээ гарсан. Ингээд харахад нөгөө гүйцэж түрүүлсэн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд зогсчихсон байсан. Би хоёр машин мөргөлдсөн гэж мэдээгүй. Ингээд тойроод очиход нэг жижиг суудлын тээврийн хэрэгсэл байсан. Жижиг тээврийн хэрэгслээс бууж суусан хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 100-101/,
Гэрч Э.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “ УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос зүүн чиглэлд явж байгаа байдалтай маш хурдтай явж өнгөрснийг “Галуут 140” постны камерт бичигдсэн байсныг хуулбарлаж аваагүй” гэх мэдүүлэг. /1-р хх-н 77/
Гэрч Г.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Осол болсны маргааш талийгаачийн алтан хайрцагыг нээлгэх гээд нас барсан цаг хугацаа, зүг чиг нь хэрэгтэй болсон тул осол болсон газарт ойрхон байдаг камерын бичлэгийг шүүж үзье гээд хүргэн ын хамт “Мон маг” ХХК-ийн камерыг шүүж үзэхээр хамгаалалтын албаны даргатай нь ярьсан. Камерыг шүүж үзэхэд осол болохоос өмнөхөн аймгийн чиглэлээс ******* дүүрэг рүү талийгаач ахын машин явж байгаа нь бичигдсэн байсан. Камерт машины өнгө загвар тодорхой харагдаж байсан, их хурдтай яваагүй харагдаж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 81/
Гэрч Х.ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “миний танил гэх залуу “манай ах осолд ороод нас барчихлаа, алтан хайрцагийг нь нээх гэсэн талийгаач ахын маань нас барсан цаг хэрэгтэй байна, танай камерыг шүүж үзье” гэсэн. Камер шүүж үзэхэд уг машин нь талаасаа баруун тийшээ явж байгаа нь бичигдсэн байсан. өөрөө харчихаад энэ мөн байна гээд нэг жижиг суудлын саарал машиныг зааж харчихаад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 83/
Гэрч А.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Камер шүүж үзэхэд талийгаачийн жолоодож явсан машин аймгаас Улаанбаатар хот руу чиглэх замаар Улаанбаатар хот руу чиглэлтэй явж байгаа нь харагдсан” гэх мэдүүлэг/1-р хх-н 86-87/
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “2018 оны 4 сарын 47-ны өдөр уг машиныг аавдаа авчирч өгсөн. Би энэ машиныг захирал гаас авсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 94-95/,
Шинжээч Х.гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би 2019 оны 6 сарын 25-ны өдрийн №244 дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтээр *******ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзсэн. Харин нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзсэн. Сая би шүүх хуралдаанд өөр зүйл харж ярьсандаа уучлалт хүсье” гэх мэдүүлэг,
Шинжээч Г.гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Nissan Note маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урд талаараа харин “Toyota Voxy” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруун урд талаасаа мөргөлдсөн байх үндэслэлтэй байсан. Тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн А цэг “Nissan Note маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйн дор байрлах шороо мэт цацагдсан шинж тэмдэгт үндэслэн тухайн зүйлийн хүрээн дотор байрлах үндэслэлтэй. Дүгнэлт гаргахдаа техникийн криминилистикийн, фикикийн шинжлэх ухааны хүч үйлчлэх тээврийн хэрэгслүүд мөргөлдөх үе дэх эвдрэл гэмтэл мөргөлт явагдах процесс, хүчний үйлчлэлүүдийг тогтоодог нийтэд шалгарсан арга аргачлал болон мөр үүсэх зүй тогтол, мөргөлдөх үеийн эвдрэл гэмтлээр зах ирмэг хөдөлгөөний чиглэлийг тодорхойлох арга аргачлалыг хэрэглэсэн” гэх мэдүүлэг /2-р хх-н 52-53, 58-59/
Шинжээч Ц.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Бид дүгнэлт гаргахдаа хавтаст хэргийн материалыг үндэслэн “Тоёота вокси” машин урсгал сөрж мөргөсөн байх магадлалтай гэж үзсэн. Харин “Ниссан Ноте” машины жолооч өөрийнхөө урсгалаар явж байсан боловч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан. Тэрнээс биш дээрх хоёр А цэг болон мөргөлдөсөн цэгийг хөдөлбөргүйгээр тогтоосон цэг гэж үзээгүй.” гэх /2 дугаар хх-ийн 99-100 дахь тал/,
Шинжээч Ж.ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Дүгнэлт гаргахдаа дээрх 2 цэгийг аль алиныг нь үнэн гэж үзээгүй. Учир нь УНП “Тоёота Вокси” маркийн автомашин нь баруунд урд талаасаа мөргөлдсөн. Харин УНЕ улсын дугаартай “Ниссан Ноте” маркийн машин нь зүүн урд талаасаа мөргөлдсөн байсан. Мөн ослын дараах байрлалыг харахад “Тоёота Вокси” маркийн машин замын дагуу тэнхлэгтэй нь 45 градус орчим өнцөг үүсгэн зогссон, “Ниссан ноте” маркийн машин нь бараг 140 градус эргэж зогссон байсан. Эдгээр эвдрэл болон байрлалаас харахад дээрх 2 автомашин нь “Ниссан Ноте” маркийн автомашины явж байсан эгнээнд мөргөлдсөн байхаар байна. Тиймээс “Тоёота Вокси” маркийн автомашины жолоочийг урсгал сөрсөн гэж үзсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 87-88 дахь тал/,
Шинжээч И.гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...энэ дүгнэлтийг 9 шинжээч бүгдээрээ энэ дүгнэлтийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч гаргасан. Дүгнэлт гаргахад хэрэгт авагдсан А цэгүүдийг бол үндэслэл болгоогүй. Осол болсон шалтгаан нь “Тоёота Вокси” маркийн машины жолооч урсгал сөрснөөс осол болсон гэж үзсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 105-106 дахь тал/,
Замын цагдаагийн албаны 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №16 дугаартай дүгнэлтэд: “T.VOXY” маркийн УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй. “N.Note” маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан талийгаач Г. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний ауюлгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2 эсрэг хөдөлгөөнтай хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн үйлдлээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна. ...Анх мөргөлдсөн “А” цэгийг буруу тодорхойлсон бөгөөд 2 автомашин мөргөлдсөн анхны А цэг нь N.Note маркын тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйны ард зам дээр 2 автомашин анх мөргөлдөхөд үүссэн шороогоор баруунаас зүүн тийш явах урсгалд тэмдэглэгдэх ёстой гэх үндэслэлтэй байна...” гэжээ. /1-р хх-н 128-129/,
Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №244 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: “T.VOXY” маркийн УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй. “Ниссан Нөүт” маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоопож явсан Г. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. б. Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний ауюлгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Осол гарах шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөс болж зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэжээ. /1-р хх-н 142-143/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №6784 дугаартай “...Тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн “А” цэг “Nissan Note” маркийн, УНЕ улсын дугаартай автомашины зүүн хойд дугуйн доор байрлах шороо мэт цацагдсан шинж тэмдэгт үндэслэн тухайн зүйлийн хүрээнд дотор байрлах үндэслэлтэй. Хэргийн газрын үзлэгээр тогтоосон “А” цэг үндэслэлгүй байна. “Nissan Note” маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун урдаас чиглэлтэй, урд талаараа, “Toyota Voxy” маркийн УНП дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй, баруун урд талаараа мөргөлдсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 20-27 дахь тал/,
Техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №13/02 дугаартай: “...Тоёота Вокси” маркийн УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.******* нь Монгол Улсын ЗХД-ийн 8.2-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. “Ниссан нөүт” маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г. нь Монгол Улсын ЗХД-ийн 2.7-р заалт буюу “жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. “Тоёота Вокси” маркийн УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.******* нь ЗХД-ийн 8.2-р заалт, “Ниссан нөүт” маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г. нь ЗХД-ийн 2.7-р заалтыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол болсон гэж үзэж байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 153-155 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн шинжилгээний лабораторын шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №4226 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн “Nissan Note” маркийн УНЕ улсын дугаартай автомашин урд талаар их эвдрэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. ...Дээрх эвдрэл гэмтэл нь зүүн урдаас хойш чиглэлд бат бөхийн хязгаар давсан хүчээр хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу мөргөлдөх үед үүссэн байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 171-194 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн шинжилгээний лабораторын шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн №4301 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Voxy” маркийн автомашины УНП улсын дугаартай автомашин баруун урд талаар их эвдрэлтэй, хөдөлгүүр, явах эд ангиуд эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. ...Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Voxy” маркийн УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлүүд нь баруун урдаас хойш чиглэлд төмөр эдлэлийн бат бөхийн хязгаар давсан хүчээр харилцан үйлчлэхэд шахалт, хэв гажилт, доргилтын нөлөөгөөр дамжих үед үүссэн байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 200-226 дахь тал/,
Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 108-113 тал/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын ******* дүүрэг дэх хэсгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №09шэ/014 дугаартай “Г.ын биед хавирганы хугарал, уушигны уг урагдал дотуур цус алдалт, зүүн өвдөг, баруун болон зүүн хөлийн шилбэ ясны хугарал, дух, баруун талын өвдөгний үений язарсан шарх, дух, чамархай, хацар, дээд уруул, хамрын үзүүр, хэвлийн хэсэг, зүүн талын тохой хэсэгт зулгаралтуудтай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ шинжилгээгээр цусанд 3.6 промилли, ходоодны шингэнд 3.8 промилли спиртийн агууламж тус тус илэрсэн байна. Хүнд зэргийн согтолттой байсан байна. Талийгаач нь шинжилгээгээр 3-р бүлгийн цустай байна. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокд орж нас баржээ. Нас барсан цаг хэргийн газарт очихоос өмнө 0-4 цагийн дотор нас барсан байх боломжтой байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 161-162/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүхийн эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №6434 дугаартай “Э.*******ын биед сээрний 5 дугаар нугалмын их биеийн хугарал, хүзүүний 5, 6-р нугалмын холбоосны урагдал, суналт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй,. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 244/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүхийн эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8386 дугаартай “...Т.*******ын биед баруун сүүжний тогооны дээд ирмэг, арын багана, баруун суудал яс дайрсан хугарал, шуу ясны хугарал, баруун тойг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2-р хх-н 7-8/
“Арвижих Эстимейт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан “...Nissan Note маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардал 4.385.000 төгрөг, шууд бус зардал 925.000 төгрөг, нийт шууд зардлын дүн 4.465.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.390.000 төгрөг...” гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /2-р хх-ийн 70-71/,
“Сэлэнгэ Эстимейт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан “...Toyoto Voxy маркийн УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардал 5.010.000 төгрөг, шууд бус зардал 2.360.000 төгрөг, нийт 7.370.000 төгрөг...” гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /2-р хх-ийн 113-114/,
Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 319 дугаартай лавлагаа “... УНЕ улсын дугаартай “Nissan Note “маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч СЮ43091019 регистрийн дугаартай Ванчинсүрэнгийн, УНП улсын дугаартай “Toyoto Voxy” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч УЮ91070796 регистрийн дугаартай Эрдэнээгийн *******...” гэсэн лавлагаа, хавсралт /2 дугаар хх-ийн 169-171, 197/
Хэргийн газрын үзлэг хийсэн “...******* дүүргийн төв болох Наран хорооллоос 4 км зайд байрлах ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах “Мон маг” ХХК-ийн агуулахын ойролцоох авто замын уулзвар дээр ертөнцийн зүгээр зүүн тал руу харсан байдалтай УНП улсын дугаартай “Voxy” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл, УНЕ улсын дугаартай “Note” маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байдалтай байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 20-37/
Амь хохирогч Т.ын нас барсны гэрчилгээний хуулбар /2-р хх-н 200/,
Нас барсны бүртгэлийн лавлагаагаар “Сартуул овогт Ванчинсүрэнгийн 2016.12.8-ны өдөр нас барсан” гэжээ. /2-р хх-н 153/,
Хохирлын талаарх баримтуудад “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардал 13.945.000 төгрөг, машины хохирол 5.390.000 төгрөг, нийт 19.335.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ. /2-р хх-н 212-219/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...******* регистрийн дугаартай ******* овгийн *******гийн *******...” гэжээ. /2 дүгээр хх-н 149/,
Шүүгдэгч Т.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх ял шалгах хуудас. /2-р хх-ийн 135/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.******* нь ******* дүүрэг, 3 дугаар хороо, “Мон маг” ХХК-ийн агуулахын хойд талын замд 2018 оны 04 дүгээр сарын 29-ний орой 18 цагийн үед УНП улсын дугаартай “...” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгал сөрж Г.ын жолоодож явсан “Nissan Note” маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Г.ын амь насыг хохироож, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Э.*******ын биед хүндэвтэр учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төөлөлөгчийн өмгөөлөгч, түүний өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо маргааш төлөхөөр бид харилцан тохирсон. ******* нь гэм буруутай” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Т.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний орой 18 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мон маг” ХХК-ийн агуулахын ойролцоох хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай зам дээр бусдын эзэмшлийн “Toyota Voxy” маркийн УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгал сөрж Г.ын жолоодож явсан “Nissan Note” маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Г.ын амь насыг хохироож, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Э.*******ын биед сээрний 5 дугаар нугалмын их биеийн хугарал, хүзүүний 5, 6 дугаар нугалмын холбоосны урагдал, суналт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,
-хохирогч Э.*******ын “Петровис шатахуун түгээх станц өнгөрөөд ******* урд явж байсан нэг машиныг гүйцэж түрүүлсэн. Гэнэт л нэг машин өөдөөс орж ирээд мөргөлдсөн” гэх мэдүүлэг,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ын “Манай нөхөр нь адуугаа гаргах гэж яваад осолд орж нас барсан” гэх мэдүүлэг,
-гэрч Ж.ын “...Ченж гийн хашааны ойролцоо явж байхад өөдөөс нэг мотоцикльтой хүн өөрийнхөө эгнээгээр явж байтал бид хоёрын араас нэг саарал өнгийн дөрвөлжин хэлбэртэй том машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ тэр мотоцикльтой хүнтэй нилээн эвгүй зөрөөд чигээрээ явсан. Тэгээд бид хоёр чигээрээ явж байтал “Мон маг” ХХК-ийн баруун хэсэгт байх уулзвар дээр миний машины хажуугаар хурдтай өнгөрч гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн автомашин нэг жижиг суудлын саарал өнгийн автомашинтай мөргөлдчихсөн байсан. Тэр машин миний хажуугаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ ойролцоогоор 100 орчим километр цагийн хурдтай явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 85/,
-гэрч Б.ийн “...Ченж гийн хашаа өнгөрөөд явж байтал өөдөөс мотоцикльтой хүн эгнээндээ ирж байсан. Тэрний урдуур манай машиныг дөрвөлжин осол гаргасан том машин гүйцэж түрүүлсэн бөгөөд би “энэ ямар тэнэг юм бэ?, ямар хурдтай явдаг юм осол гаргах гэж байна ш тэ” гэж хэлээд хүүтэйгээ юм яриад явж байтал аймар хүчтэй чимээ гарсан. Ингээд очоод харахад нөгөө гүйцэж түрүүлсэн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд зогсчихсон байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 100-101/,
- шинжээч Г.гийн “Тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн А цэг “Nissan Note” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйн дор байрлах шороо мэт цацагдсан шинж тэмдэгт үндэслэн тухайн зүйлийн хүрээн дотор байрлах үндэслэлтэй” гэх мэдүүлэг /2-р хх-н 52-53, 58-59/
-шинжээч Ц.ын “...Бид дүгнэлт гаргахдаа “Тоёота вокси” машин урсгал сөрж мөргөсөн байх магадлалтай гэж үзсэн” гэх /2-р хх-ийн 99-100/,
-шинжээч Ж.ын “...энэ хоёр машин “Ниссан Ноте” маркийн автомашины явж байсан эгнээнд мөргөлдсөн байхаар байна. Тиймээс “Тоёота Вокси” маркийн автомашины жолоочийг урсгал сөрсөн гэж үзсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 87-88 дахь тал/,
-шинжээч И.гийн “...энэ дүгнэлтийг 9 шинжээч санал нэгтэйгээр гаргасан. Осол болсон шалтгаан нь “Тоёота Вокси” маркийн машины жолооч урсгал сөрснөөс осол болсон гэж үзсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 105-106/,
-Хоёр тээврийн хэрэгслийн анх мөргөлдсөн А цэгийг “Nissan Note” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйн дор байрлах шороо мэт цацагдсан шинж тэмдэгт үндэслэн тухайн зүйлийн хүрээнд дотор байрлах үндэслэлтэй гэдгийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №6784 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 20-22/,
-“Тоёота Вокси” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар заалт зөрсөн болохыг тогтоосон Техникийн 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №13/02 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 153-155/,
-Талийгаач Г. нь зам тээврийн ослын улмаас хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокд орж нас барсныг тогтоосон Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №09шэ/014 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 161-162/,
- цогцосны гадна 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 108-113 тал/,
-Зам тээврийн ослын улмаас хохирогч Э.*******ын биед хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №6434 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 244/,
-2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 27 минутад дуудлага хүлээн авсан лавлагаа, 18 цаг 45 минутад Зам тээврийн осол, хэргийн газарт буюу ******* дүүргийн дүүргийн 3 дугаар хороо, “Мон маг” ХХК-ийн хойд талын замд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогч Т.ын нас барсны гэрчилгээний хуулбар /2-р хх-н 200, 1-р хх-н 20-37) зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.*******ын “миний урдаас нэг машин ирж яваа харагдсан” гэсэн мэдүүлэг болон гэрч Ж., Б. нарын “араас дөрвөлжин саарал машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ мотоцикльтой хүнтэй нилээн эвгүй зөрөөд чигээрээ явсан, 100 км орчим хурдтай явж байсан, удалгүй аймар хүчтэй чимээ гарсан” гэсэн мэдүүлгүүдийг дүгнэхэд “жолооч замын хөдөлгөөнд оролцон тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний талаарх тогтоосон дүрмийг зөрчсөн болон анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдалтай явсны” улмаас тус гэмт хэрэг гарсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Г.ын амь нас хохирсон, хохирогч Э.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд шүүгдэгч Т.*******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэсэн заалтын дагуу мөрдөн байцаалтын шатанд Э.*******ыг тус хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулсан байх ба, шүүгдэгч Т.*******т тээврийн хэрэгслийг шилжүүлсэн этгээд байх тул бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээд гэж үзнэ. /1-р хх-н 132/
Э.******* “Тoyoto Voxy” маркийн УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч болох нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа (2-р хх-ийн 171, 197) зэргээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Т.******* нь Э.*******ын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй уг тээврийн хэрэгслийг жолоодон зам тээврийн осол үйлдсэн байна.
Шүүгдэгч Т.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Батбярын амь нас хохирсон, хохирогч Э.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан.
Амь хохирогч Г.ын хууль ёсны төлөөлөгч Д. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулгын зардалд 13.945.000 төгрөг, талийгаачийн унаж явсан тээврийн хэрэгслийн үнэ 5.390.000 төгрөг, нийт 19.335.000 төгрөг нэхэмжилсэн.
Талийгаач Г. нь “Nissan Note” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан хэдий ч бодитоор эзэмшиж байсан нь гэрч Б., иргэний нэхэмжлэгч Ш. нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.д оршуулгын зардалд 6.661.807 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэ 5.390.000 төгрөг, нийт 12.051.807 төгрөгийг гаргах үндэслэлтэй гэж үзсэн ба уг зардлыг иргэний хариуцагч Э.*******оос гаргуулах нь зүйтэй. Харин 7.283.193 төгрөгийн оршуулгын зардлын талаарх нотлох баримт хэрэгт ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдааны явцад Эвлэрэн хэлэлцсэн тухай “Т.******* миний бие нь гэм хорын хохирол 12.051.807 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр талийгаачийн хүү Б.гийн Хаан банкны 5750602506 тоот дансанд шилжүүлнэ гэрээ байгуулсан Т.*******, иргэний хариуцагч Э.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.” гэсэн гэрээ байгуулсныг тэмдэглэе. /3-р хх-н 2 дахь тал/
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс: “Хохирлыг маргааш авахаар харилцан тохирч гэрээ хийсэн. Хохирлын мөнгө авах нь чухал биш байсан, *******ыг гэм буруугаа ойлгоосой гэж хүсч байсан. Шүүгдэгч нь бага насны 4 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Тус гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй, болгоомжгүйгээр үйлдэгддэг. Хохирлын хувьд бид шүүх хуралдааны явцад гэрээ хийж тохирсон. Мөн ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Т.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүхээс шүүгдэгч Т.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, эрүүгийн хариуцлагын зорилго нь нэг талаасаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой.
Шүүгдэгч нь шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, амь хохирогч Г. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь зам тээврийн осол гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн, мөн шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, Т.******* нь бага насны 4 хүүхэдтэй, дээрх зам тээврийн ослын улмаас түүний биед хүнд гэмтэл учирсан зэрэг хувийн байдал, гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хохирогч талаас хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг харгалзан үзэж, Т.*******т Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх журмыг хэрэглэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. Тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэвэл зохино.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар Т.*******т тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Т.*******т мэдэгдсүгэй.
5. Т.******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Э.*******оос гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршиг болох оршуулгын зардал 6.661.807 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэ 5.390.000 төгрөг, нийт 12.051.807 /арван хоёр сая тавин нэгэн мянга найман зуун долоон/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7.283.193 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Т.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА