Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/15

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

    

     2020         02          06                                      2020/ШЦТ/15

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Д.Аянагүл

 Хохирогч                                                 Д.*******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Ж.Цэцэгээ

 Шүүгдэгч                                                 М.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, 29 настай, тусгай дунд боловсролтой, өрмийн машиннист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, 57 дугаар байрны 16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овгийн *******ын ******* /РД:*******/

       

         Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар М.******* нь хохирогч Д.*******аас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “байрны урьдчилгаа хийх зорилгоор Хаан банкин дахь зээлээ хааж, Хас банкнаас арай өндөр дүнтэй зээл гаргуулж авна” хэмээн өөрийн өр төлбөрт орсон бодит байдлыг нуух замаар, зээлийн гэрээгээр халхавчлан 2 хоногийн хугацаатай 15.000.000 төгрөг авч, улмаар машин зараад өгнө, “Эв” ББСБ-аас зээл хөөцөлдөж байгаа хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч М.*******ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******аас 15 сая төгрөг авахдаа “банкнаас зээл аваад өгнө” гэж хэлээд авсан. Би банкинд зээлтэй учраас банк надад зээл өгөхгүй байсан учраас түүний мөнгийг өгч чадаагүй. Би ээжээсээ 7.500.000 төгрөг авч *******ад өгсөн, үлдэх 7.500.000 төгрөгийг ажил хийж байгаад 8 дугаар сард өгөх хүсэлтэй байна. Манайх байраа алдах гээд санхүүгийн хувьд хүнд байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ын мэдүүлсэн: “...М.******* нь 7 хоногийн хугацаатай 15 сая төгрөг байна уу гэж асуусан. *******тэй уулзахад “би эхнэртэй болсон, дүү нь байр авах гэсэн юм. Тэгээд байрны урьдчилгааны мөнгө хийх гээд банкин дахь зээлээ хаагаад Хас банкнаас арай өндөр дүнтэй зээл аваад таны мөнгийг өгөөд үлдсэнээр нь байрны урьдчилгаа хийвэл хүрэхээр байна” гэсэн. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн Хаан банкны төв тооцооны төвийн байранд ороод интернет банкаар 14.400.000 төгрөг өөрийн 5750322325 тоот дансаар М.*******ийн 5012121493 тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед М.******* хэлэхдээ доод тал нь 2 хоног цаад тал нь 7 хоног л болох байх тэгээд мөнгийг нь өгье гэж байсан. ...*******эд 600.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэрнээс хойш М.*******ийн мөнгө өгөх хугацаа дуусаад түүн рүү залгахаар утсаа авахгүй, өөдөөс бүтэж байна гэсэн утгатай мессеж бичээд байсан. Тэгээд өнгөрсөн 4 дүгээр сарын эхэн үеэр *******тэй уулзахад “Улаанбаатар хотод “Эв” гэх ББСБ-аас зээл авах гээд хөөцөлдөж байгаа” гэсэн. ...*******ийн ээж нь уурхайгаас тэтгэмжээ авсан. Би ******* эгчтэй хийсэн гэрээнийхээ дагуу түүнээс хохирлын мөнгийг нэхэхэд надад өгөхгүй гэсэн. Өчигдөр ******* надтай үлдэгдэл 7.500.000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулъя, гэрээ хийе гэсэн санал гаргасныг хүлээн зөвшөөрөөгүй. *******ээс 7.500.000 төгрөгөө бэлнээр авсан. Иймд *******ээс үлдэгдэл 7.500.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/,

Мөрдөн байцаалтад гэрч А.*******ийн мэдүүлсэн: “...М.******* гэх хүн нөхөр бид хоёр луу залгаад 7 хоногийн хугацаатай 15 сая төгрөг байна уу гэж асуусан. Тэгсэн чинь байрныхаа гэрчилгээг Хаан банкнаас чөлөөлж аваад өөр банкинд гэрчилгээгээ тавиад арай өндөр зээл гаргуулах гэж байгаа юм. Тэгээд зөрүүгээр нь байрны урьдчилгаа хийнэ гэж байсан. М.******* нь хэлэхдээ “хамгийн гол нь оны өмнө зээлээ шийдүүлж гаргуулж авмаар байна он дуусахаар банк хугацаагаа богиносгоод зээл гаргахгүй юм шиг байна” гэж ярьсан. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээл нь бүтчихнэ гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр хугацаа нь болохоос өмнө ганц хоёр удаа залгаж, зээл нь бүтэж байгаа эсэх талаар асуухад ер нь болж байгаа, бүтэж байгаа гэсэн хариу өгч байсан. ...М.*******ийн ээж *******тай уулзаж М.*******ийн талаар асуухад бид хоёроос мөнгө зээлсэн талаар огт мэдэхгүй байсан. Тэгээд таг чиг байж байгаад 2019 оны  2 дугаар сарын орчим машин зарах гээд яваад байна. Та хоёрын мөнгийг тоо ёсоор нь өгнө гэсэн утгатай мессеж, ирүүлсэн байсан. 2019 оны 4 дүгээр сарын үед М.*******тэй уулзахад “Эв” ББСБ-аас 30 сая төгрөгийн зээл авах гэж байгаа гэсэн юм яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.*******гийн мэдүүлсэн: “...М.******* нь 2018 оны 4 дүгээр сард нэмэлтээр цалингийн зээл авч үйлчлүүлж байсан. Тэрнээс хойш 2018 оны 6 дугаар сараас эхлэн зээлээ төлж эхлэхгүй хүндрэл үүсгэх болсон. Тэгээд М.*******тэй холбогдох гэхээр холбогдохгүй, ирэхгүй болохоор нь очиж байсан. Цаашид 2018 оны 12 дугаар сар хүртэл зээлээ төлдөг байсан боловч хугацаа хэтэрч төлөгддөг байсан. М.*******ийн цалингийн зээл нь 30 саяаас дээш бөгөөд өөрийн амьдардаг байраа барьцаанд тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-60/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн мэдүүлсэн: “...2019 оны 6 дугаар сараас миний 90111366 дугаарын утас руу Буяа гэдэг хүний эхнэр нь залгаад “танай ах чинь чамтай холбоотой байгаа юу” гэж ярьж байсан. Дараа нь 2019 оны 7 дугаар сард дахиад залгаад “танай ах чинь юу болсон юм бол, надад мөнгө өгөх ёстой” гэж ярьж байсан. Энэ талаар ******* ах бидэнд ярьж байсан. ******* ах надтай 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр сүлжээгээр холбогдоод 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ******* дүүрэгт ирэх талаар ярьж байсан. ******* ах д ажил хийж байгаа бөгөөд хүмүүстэйгээ уулзаад боломжоороо өрөө өгөх талаар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ын мэдүүлсэн: “...Манай хүү ******* 2019 оны 4 дүгээр сарын орчим -ын хот руу ажил хийгээд хүний мөнгө төгрөг төлнө гэж хэлээд явсан. Тэнд хүний мөнгө төгрөг олж өгөхийн тулд ажил хийж байгаа талаараа хэлсэн. Манай хүү ******* Буяа гэдэг залууд хэдэн төгрөгийн өртэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Хохирогч Д.*******ын эзэмшлийн Хаан банкин дахь 5750322325 тоот дансны “...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 58 минутад 5012121493 тоот дансанд *******аас 14.400.000 шилжүүлсэн” гэх хуулга  /хх-ийн 22-23/

Нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний “******* тоот регистрийн дугаартай *******ын *******ийн ажилласан байдлыг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар гаргасан...” лавлагаа. /хх-ийн 35-36/,

Хохирлын талаарх “Д.******* миний бие нь 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр М.*******ээс 7.500.000 төгрөг бэлнээр авсан. Үлдэгдэл 7.500.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна” гэжээ. /хх-н 179/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст ““...урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэжээ, иргэний үнэмлэхний лавлагаагаар “...******* регситрийн дугаартай ******* овгийн *******ын *******...” гэжээ.  /хх-н 45, 54/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийнх хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.*******эд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын ялллагч дүгнэлтээ “М.******* нь хохирогч Д.*******аас “байрны урьдчилгаа хийх зорилгоор Хаан банкин дахь зээлээ хааж, Хас банкнаас арай өндөр дүнтэй зээл гаргуулж авна” хэмээн өөрийн өр төлбөрт орсон бодит байдлыг нуух замаар, зээлийн гэрээгээр халхавчлан 2 хоногийн хугацаатай 15.000.000 төгрөг авч, улмаар машин зараад өгнө, “Эв” ББСБ-аас зээл хөөцөлдөж байгаа хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.******* нь хохирогч Д.*******аас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “байрны урьдчилгаа хийх зорилгоор Хаан банкин дахь зээлээ хааж, Хас банкнаас арай өндөр дүнтэй зээл гаргуулж авна” хэмээн өөрийн өр төлбөрт орсон бодит байдлыг нуух замаар, зээлийн гэрээгээр халхавчлан 2 хоногийн хугацаатай 15.000.000 төгрөг авч, улмаар машин зараад өгнө, “Эв” ББСБ-аас зээл хөөцөлдөж байгаа хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******ээс 15 сая төгрөг зээлсэн нь үнэн. Банкнаас зээл аваад өгье гэсэн боловч буцааж өгч чадаагүй юм. Миний буруу” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.*******ын “******* надад “дүү нь эхнэртэй болсон, байр авах гэж байгаа. Байрны урьдчилгааны мөнгө хийх гээд банкин дахь зээлээ хаагаад Хас банкнаас арай өндөр дүнтэй зээл аваад таны мөнгийг өгөөд үлдсэнээр нь байрны урьдчилгаа хийнэ” гэж хэлээд 2 хоногийн хугацаатай 15 сая төгрөг авсан. Тэгээд утсаа ч авахгүй, сүүлдээ хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/, гэрч А.*******ийн “М.******* “байрныхаа гэрчилгээг Хаан банкнаас чөлөөлж аваад өөр банкинд гэрчилгээгээ тавиад арай өндөр зээл гаргуулах гэж байгаа юм. Тэгээд зөрүүгээр нь байрны урьдчилгаа хийнэ” гэж хэлээд манай нөхрөөс мөнгө авсан” гэх мэдүүлэг /хх-н 8-9/, гэрч Т.*******гийн “...М.******* нь 2018 оны 4 дүгээр сард нэмэлтээр цалингийн зээл авч үйлчлүүлж байсан. Тэрнээс хойш 2018 оны 6 дугаар сараас эхлэн зээлээ төлж эхлэхгүй хүндрэл үүсгэх болсон. Тэгээд М.*******тэй холбогдох гэхээр холбогдохгүй, ирэхгүй байсан. 2018 оны 12 дугаар сар хүртэл зээлээ төлдөг байсан боловч хугацаа хэтэрч төлөгддөг байсан. М.*******ийн цалингийн зээл нь 30 саяаас дээш бөгөөд өөрийн амьдардаг байраа барьцаанд тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-60/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба уг гэмт хэргийн арга нь хуурамч байдлыг зориудаар бий болгож, худал амлах, төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Иймд М.*******ийн үйлдэл нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ад 15.000.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч М.******* нь хохирогчид 7.500.000 төгрөг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд хохирогчийн “*******ээс 7.500.000 төгрөг бэлнээр авсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна /хх-ийн 179/. Иймд шүүгдэгч М.*******ээс хохирлоос үлдэх 7.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.*******ад олгох нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “******* нь удахгүй ажилд орох гэж байгаа тул түүнд 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

М.*******эд “урьд ял шийтгэгдэж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт амьдардаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдсон болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан 15.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлоос 7.500.000 төгрөгийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч М.*******ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, М.*******ийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******эд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ын *******эд 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.*******эд мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.******* нь хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирол 7.500.000 төгрөгийг хохирогч Д.*******ад төлснийг дурдаж, нэхэмжлэлээс үлдэх 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг М.*******ээс гаргуулж хохирогч Д.*******ад олгосугай.

6. М.*******эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА