| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2020/0042/Э |
| Дугаар | 0050 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 0050
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0608 40003 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Э-н Х, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Х суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй, ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Э.Х нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Москва хорооллын зүүн талд байрлах “Жаргалан сүлд” ХХК-ний аж ахуйн хашаанд иргэн Н.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг өгсөн, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улаанбаатар туслах ажил хийдэг юм. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажлаасаа 18 цагийн үед тараад ажлын газрын хүмүүсийн хамт Москва хорооллын хажууд байрлах Жг ийн гэрт очсон. Манай ажлын газрын хүмүүс архи дарс уусан...Ж ах согтоод агсраад тэнд байсан хүмүүс рүү үг хаяад байсан. Би Ж ахыг тайвшруулаад...бид хоёр хоорондоо юм яриад сууж байхад Х М хоёр миний баруун талд сууж байгаад М Хд хандаж “Б ямар том нөхөр бэ, Быг авч гараад цохичих хүн байна уу” гэж хэлэхээр нь би эргэж хараад би томроод яасан юм бэ гэж хэлэхэд Х босож ирээд миний мөрнөөс гараараа зуураад намайг авч гэрээс гараад чи ямар том юм бэ гэж хэлээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Би Хд хандаж та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд чамайг цохихоор яадаг юм бэ гэж хэлж байсан. Миний шүд хугарч унасан, амнаас цус гарч байсан...миний үүдэн нэг шүд хугарч унасан, мөн хажуу үүдэн шүд хөдөлгөөн орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08),
Гэрч Н.Бгийн (хохирогчийн төрсөн ах) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ажил дээрээ масктай яваад байсан. Манай төрсөн дүү Б надад хандаж дүү Б шүдээ хүнд хуг цохиулсан байна. Хэнд цохиулсаныг би мэдэхгүй байна гэж хэлсэн...манай ажлын газрын залуу О надад хэлэхдээ Б Хд цохиулаад шүдээ хугалуулсан гэж хэлсэн...дүү Бын үүдэн нэг шүд угаараа хугарч, хажуу үүдэн шүд нь хөдөлгөөнд орсон, унах гэж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),
Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажлаасаа 18 цагийн үед буугаад...Жгийн гэрт очсон. Бид хэд архи дарс уугаад хүмүүсийн ихэнх нь явсны дараа Б нэлээн согтоод айлд байсан эд зүйлийн авч шидлээд агсан согтуу тавиад, надтай үзэх хүн байна уу гээд агсраад байсан. Миний мэдэж байгаагаар нэг шаазан аяга авч шидэхэд Хаагийн цээжин бие рүү нь оносон. Х Быг аваад гарсан. Би араас нь гарахад Б намайг Х цохичихлоо гэж хэлээд амнаас нь жаахан цус гарсан байдалтай тонгойгоод зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),
Гэрч П.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б надтай юм яриад сууж байгаад надад үг хаяад согтуурхаад байсан. Би Быг “миний дүү уусан идсэнээ шингээгээрэй, одоо гэр рүүгээ харь” гэж хэлэхэд агсраад архи ууж байсан миний аягыг шидэж хагалахад М Бод хандаж “чи одоо болиоч, айлд ирчихээд яагаад согтуурхаад байгаа юм” гэтэл Быг аваад гарчих хүн байна уу гэж хэлэхэд Х Быг аваад гаръя гээд татахад Б Х руу агсраад хэл амаар доромжлоод байсан...Удаагүй гаднаас Х орж ирээд явлаа гэж хэлээд гадуур хувцсаа өмсөөд явсан...Б хоол идэж байхад надад хэлэхдээ манай гадаа Хтай маргаж байгаад шүдээ хуга цохиулсан гэж надад хэлж байсан...харин Х хэлэхдээ Б над руу агсраад байхаар нь нэг удаа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14441 дугаар дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн дээд 1-р шүд булгарч унасан, буйл хүрэн улаан өнгийн цус хурсан, уруулын дотор салстад цус хуралтгүй, баруун дээд 1-р шүд өвчин эмзэглэл ихтэй. ДҮГНЭЛТ:
1. Н.Б-н биед нэг шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-р тогтонги алдагдуулна.
6. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй.
8. Дээрх гэмтэл нь өөрийн гараар үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21)
Шүүгдэгч Э.Х мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр...Б нэлээн согтоод агсарч тэнд байсан хүмүүсийг надтай үзэх хүн байна уу, би Увсын хүн гэх зэрэг яриа өгүүлэл гаргаж агсарч орилж хашгираад ууж байсан шилэн хундагаа санамсаргүй байдлаар шидэхэд миний цээжин дээр оносон...Тэр үед манай ажлын мастер М наадахаа авч гараад нэг цохиод дуугүй болгочих хүн байна уу гэж хэлсэн. Би суудлаасаа босоод Быг авч гараад чи битгий агсан тавиад бай, гадаа суугаад жаахан тайвшир гэж хэлэхэд миний үгийг авахгүй над руу агсраад байхаар нь би гараа атгаж байгаад нэг удаа нүүр рүү нь цохисон. Б надад цохиулсны дараа чи миний шүдийг хугалчихлаа гээд амнаас нь цус гараад над рүү үзье гээд дайраад байсан...Би Б гэх залуугийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цалингийн 2 сая төгрөгний зээл авч Бод 1.800.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),
Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 49, 50), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 51),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 36, 37), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 38, 39), Улаанбаатар тодорхойлолт (хавтаст хэргийн 40) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Хд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд
Шүүгдэгч Э.Х нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Москва хорооллын зүүн талд байрлах аж ахуйн хашаанд, 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр иргэн Н.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х босож ирээд миний мөрнөөс гараараа зуураад намайг авч гэрээс гараад чи ямар том юм бэ гэж хэлээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон...Миний шүд хугарч унасан, амнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08),
Гэрч Н.Бгийн (хохирогчийн төрсөн ах) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О надад хэлэхдээ Б Хд цохиулаад шүдээ хугалуулсан гэж хэлсэн...дүү Бын үүдэн нэг шүд угаараа хугарч, хажуу үүдэн шүд нь хөдөлгөөнд орсон унах гэж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),
Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х Быг аваад гарсан. Би араас нь гарахад Б “намайг Х цохичихлоо” гэж хэлээд амнаас нь жаахан цус гарсан байдалтай тонгойгоод зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),
Гэрч П.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х, Быг аваад гаръя гээд татахад Б Х руу агсраад хэл амаар доромжлоод байсан...Б хоол идэж байхад надад хэлэхдээ манай гадаа Хтай маргаж байгаад шүдээ хуга цохиулсан гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),
...Н.Б-н биед нэг шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо...гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14441 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 21)
Шүүгдэгч Э.Хы мөрдөн байцаалтад өгсөн: “...Быг авч гараад чи битгий агсан тавиад бай, гадаа суугаад жаахан тайвшир гэж хэлэхэд миний үгийг авахгүй над руу агсраад байхаар нь би гараа атгаж байгаад нэг удаа нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.Х нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогчийн зүй бус авир, бие зөв авч явсангүй гэх сэдэлтээр түүнийг цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Х нь хохирогч Н.Бын нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Тиймээс шүүгдэгч Э.Хыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Э.Х нь хохирогчид 1.800.000 төгрөгийг өгсөн болох нь (хавтаст хэргийн 50) нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.” мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг тус тус эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Х, хохирогч Н.Б нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Э.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн 1908 0608 40003 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-н Хыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Хыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУНЧИМЭГ