Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
Хэргийн индекс | 107/2020/0022/Э |
Дугаар | 2020/ШЦТ/23 |
Огноо | 2020-02-21 |
Зүйл хэсэг | 17.11.1., |
Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/23
2020 02 21 2020/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч Т.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 17 дугаар хороо, *******гийн 48-595 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овгийн *******гийн ******* /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Т.******* нь 2020 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 3 цагийн орчимд “Норд бенз” маркийн УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр мод ачиж тээвэрлэж явахдаа “Мэдээлэл холбооны сүлжээ” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 16 дугаар гудамж, ий 4 дүгээр гудамжинд байрлах JF /Жэе Эф/ загварын агаарын 100 хосын 160 метр урттай холбооны кабель утсыг тасалсны улмаас 2.320.000 төгрөгийн, тухайн кабель утасны шонгийн цементэн хөл хугарч 90.000 төгрөгийн буюу нийт 2.410.000 төгрөгийн хохирол учруулж нийтийн эзэмшлийн холбооны кабель утсыг болгоомжгүйгээр гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2020 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 3 цагт том машинтай, мод ачаад явж байгаад гудамж андуураад холбооны шугам гэмтээсэн. Миний машин том, дуу чимээ ихтэй болохоор тухайн үед холбооны шугам гэмтээснээ мэдэлгүйгээр яваад өгсөн байсан. Холбооны утсыг нь тасдаад, шонг нь хазайлгасан байсан. Хохирол төлбөрт 2.580.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мэдүүлсэн: “2020 оны 1 дүгээр сарын 26-ны өглөө 4 цаг 40 минутын үед ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 16 дугаар гудамжид кабелийн утас тасарсан байна гэсэн дуудлага ирсэн. Очиж шалгахад , ий хэсгийн 16 дугаар гудамжны хооронд байдаг асфальтан зам дээгүүр татагдсан кабелийн утас тасарсан, 1 шон налсан, 1 шон унасан байсан. Холбооны шон унасны улмаас 160 метр урт 100 хосын кабель, 2 баганын цементэн хөл, холболт хийж ажиллах 4 ажилтны хөлс, тээврийн зардал зэргийг байгууллагаас тооцоолж акт үйлдээд 2.580.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна гэж үзсэн. Хохирлыг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 5016549275 гэсэн данснаас 2.580.000 төгрөг шилжүүлж төлсөн. Шугамны өндөр нь газрын түвшингээс 4-4.5 метр өндөр байдаг. Хохирол бүрэн төлөгдсөн тул гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн мэдүүлсэн: “...2020 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө манай гэрийн ойролцоо их чанга дуу чимээ гарахаар нь сэрээд гараад хартал манай хашааны хажуу , хэсгийн замаар урдаас хойд зүгт том оврын их өндөр ачаатай машин ы 16 дугаар гудамжаар нэвт гараад явсан. Тэр үед зарим газрын шонгийн утас тасарсан байсан. Том оврын мод эсвэл өвч ачсан машин байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,
Мөрдөн байцаалтад гэрч Ч.гийн мэдүүлсэн: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө ******* аймгийн Мөнгөнморьт сумаас УБЯ улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслээр мод ачиж Улаанбаатар хот руу явсан. ******* дүүргээр шөнө 01-02 цагийн хооронд дамжин өнгөрсөн. Тэгээд явж байгаад урд явсан машинаас хоцорсон. Нэг гэр хороолол дундуур явж байгаад асфальтан зам руу зүүн гар тийш эргээд ороход урд хар өнгийн хөндлөн гэрлийн утас унжсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,
Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ******* дүүргийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн №33/05 дугаартай албан бичгийн хавсралтаар батлагдсан Кабелийн сүлжээ гадны нөлөөгөөр таслагдсан гэмтлийн актад “JF” маркийн агаарын 100 хосын 160 метр урттай кабель 2.320.000 төгрөг, 1 ширхэг цементэн хөл 90.000 төгрөг, тээврийн зардал 30.000 төгрөг, 4 хүний ажлын хөлс 140.000 төгрөг нийт 2.580.000 төгрөгийн хохирол учирсан” гэжээ. /хх-н 3-5/,
“” Хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 59 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: “JF 100 хосын 160 метр кабель 2.320.000 төгрөг, 1 ширхэг цементэн хөл 90.000 төгрөг, нийт 2.410.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 37/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “..., хэсгийн урдуур явсаар кабелийн утас тасарсан хэсгээр урд зүгт явсан гэдгийг заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв. хэсгийн 27 дугаар гудамжаар гарч баруун гар тийш эргэж явсан...” гэсэн тэмдэглэл /хх-н 16-19/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* дүүргийн 5 дугаар хороо, , хэсгийн асфальтан зам байв. Уг зам нь хэсгийн 16, хэсгийн 4 дүгээр гудамжинд байрлаж байв...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/,
Хаан банкны диспозит дансны 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулгад “Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн ******* дүүргийн газрын 5750755268 дугаартай дансанд 5016549275 дугаарын данснаас 2.580.000 төгрөг шилжүүлэв” гэжээ./хх-н 74/,
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “... регистрийн дугаартай ******* овгийн *******гийн *******...” гэжээ. /хх-ийн 68/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэжээ. /хх-н 60/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Т.******* нь нийтийн эзэмшлийн холбооны тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бусдад 2.410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Т.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 106/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Т.******* нь 2020 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 3 цагийн үед “Норд бенз” маркийн УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр мод ачин тээвэрлэж явахдаа “Мэдээлэл холбооны сүлжээ” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 16 дугаар гудамж, ий 4 дүгээр гудамжинд байрлах JF /Жэе Эф/ загварын агаарын 100 хосын 160 метр урттай холбооны кабель утсыг тасалсан, мөн тухайн кабель утасны шонгийн цементэн хөлийг хугалж нийт 2.410.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “2020 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 3 цагт мод ачаад том машинтай явж байгаад холбооны шугам гэмтээсэн” гэсэн мэдүүлэг,
-мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын “2020 оны 1 дүгээр сарын 26-ны өглөө 4 цаг 40 минутын үед ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 16 дугаар гудамжид кабелийн утас тасарсан байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад , ий хэсгийн 16 дугаар гудамжны хооронд байдаг асфальтан зам дээгүүр татагдсан кабелийн утас тасарсан, 1 шон налсан, 1 шон унасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,
-гэрч Б.гийн “манай гэрийн ойролцоо их чанга дуу чимээ гарахаар нь сэрээд гараад хартал манай хашааны хажуу , хэсгийн замаар урдаас хойд зүгт том оврын их өндөр ачаатай машин ы 16 дугаар гудамжаар нэвт гараад явсан. Тэр үед зарим газрын шонгийн утас тасарсан байсан” /хх-н 28/,
-гэрч Ч.гийн “Би Мөнгөнморьт сумаас УБЯ улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслээр мод ачаад явж байхдаа шөнө 01-02 цагийн хооронд *******аар дамжин өнгөрсөн. Би урд явсан машинаас хоцорсон. Гэр хороолол дундуур явж байгаад асфальтан зам руу зүүн гар тийш эргээд ороход урд хар өнгийн хөндлөн гэрлийн утас унжсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,
-Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ******* дүүргийн газрын Кабелийн сүлжээ гадны нөлөөгөөр таслагдсан гэмтлийн “JF” маркийн агаарын 100 хосын 160 метр урттай кабель 2.320.000 төгрөг, 1 ширхэг цементэн хөл 90.000 төгрөг, тээврийн зардал 30.000 төгрөг, 4 хүний ажлын хөлс 140.000 төгрөг нийт 2.580.000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн акт /хх-н 3-5/,
- Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ******* дүүргийн газарт 2.410.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “СэлэнгэЭстимэйт” Хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/, хэргийн газрын үзлэгийн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., гэрч Б., Ч. нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрч мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан төдийгүй уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ гэж заасан ба Т.Бат-Эрдэнийн үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 2.410.000 төгрөгийн шууд хохирол учирсан байна.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ хэт хайхрамжгүй хандсан, өөрөөр хэлбэл овор хэмжээтэй ачаа тээвэрлэх явцдаа холбооны кабель утсыг таслах, цементэн шонгийнх нь хөлийг хугалж гэмтээсэн байна.
Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн эзэмшлийн холбооны тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад 2.410.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох бөгөөд байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирлыг арилгахтай холбоотойгоор хохирогчоос гарч буй ажилчдын хөлс, тээврийн зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болно.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч Т.******* нь хохирогч байгууллага болох “Мэдээлэл холбооны сүлжээ” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эд хөрөнгөд хохирол учруулсан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. нь “гэм хорын хохирол 2.580.000 төгрөг авсан одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-н 74, 24-25/
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Т.******* нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Т.******* “ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Т.******* нь нийтийн эзэмшлийн холбооны тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Т.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тодорхой хөдөлмөр эрхэлдэг буюу хувиараа том оврын машин барьдаг зэргийг харгалзан түүнийг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5- 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн эзэмшлийн холбооны тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн Бат-Эрдэнийг 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Т.*******д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.*******д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.*******эс Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ******* дүүргийн газарт учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршгийн зардалд нийт 2.580.000 төгрөг төлснийг дурдсугай.
7. Т.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.*******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА