Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/26

 

                                                     

 

 

    

     2020         03          09                                      2020/ШЦТ/26

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 ******* бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Д.Аянагүл

 Шүүгдэгч                                                 С.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1976 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, 44 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ******* дүүргийн ******* байдлын хэлтэст үйлчлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр, охины хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ы 16 дугаар гудамжны 39 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Их монгол овгийн ын ******* /РД:*******/

       

         Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар С.******* нь Нийслэлийн ******* дүүргийн ******* байдлын хэлтэст үйлчлэгчээр ажилладаг буюу иргэнийг ажилд авах эрх бүхий албан тушаалтан биш атлаа 2019 оны 5 дугаар сард хохирогч Б.г тус хэлтэст “дуудлага хүлээн авагчаар ажилд оруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож улмаар өөрийн өр төлбөрт орсон бодит байдлыг нуух замаар хохирогч Б.гоос 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1.400.000 төгрөгийг авч, залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч С.*******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.*******гийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 4-5 сарын үед манай хэлтэст шуурхай удирдлагын оператораар ажиллаж байсан Ш. гэх хуурай дүү Улаанбаатар хот руу шилжиж ажиллахаар болсон. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ их байсан болохоор би ээс ******* байдлын сургуульд хэрхэн ордог талаар мэдээлэл авсан байсан. Тэр үеэр би нөхөр Гантулгын дүү тай уулзаад “манайд ажиллаж байсан нэг мэдээлэл хүлээн авагч маань Улаанбаатар хот руу шилжиж байгаа юм байна, оронд нь хүн авч болох юм шиг байна лээ, 25 хүртэлх насны эмэгтэй хүн байх шаардлагатай гэсэн байна, таньж мэддэг хүн байвал хэлээрэй” гэж ярьсан. шууд нэг хүн дагуулаад ирсэн болохоор нь би тулгамдаад хэнтэй уулзуулах учраа мэдэхгүй байж байгаад тухайн үед мөнгөний хэрэгцээ их байсан тул утсаар ярьж байгаа мэт байдал үзүүлээд “сургуульд оруулаад ******* дүүрэгт ажилд оруулж өгнө, 3.500.000 төгрөг болох юм шиг байна”гэж худлаа хэлээд явуулсан. Тэгээд мөнгөний хэрэгцээ их гараад хүмүүст өр төлбөр их өгөх байсан тул д “1.500.000 төгрөг өгөх шаардлагатай байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь удалгүй гийн 5750469696 тоот данснаас миний 5012035376 тоот дансанд 1.400.000 төгрөг орж ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32/

Мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн мэдүүлсэн: “...С.******* гэх эмэгтэй надад ярихдаа “чамайг дуудлага хүлээн авагчаар авна, ******* дүүрэгт орон тоо гарна, чамайг ******* байдлын ахлагчийн 3 сарын дамжаанд явуулна” гэж хэлээд өөр нэг хүнтэй энэ талаараа нилээдгүй удаан яриад байсан. Төлбөр нь 3.500.000 төгрөг болно, гурван үеийн намтар, төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом, төрийн албан хаагчийн анкет, өөрийн гараар бичсэн өргөдөл, 2 хувь цээж зураг зэрэг материалуудыг бүрдүүлээд аваад ир гэж хэлсэн. ...Шаардсан материалуудыг нь бүрдүүлээд очиход ******* “нөгөө хүн чинь 3.500.000 төгрөгийнхөө 1.500.000 төгрөгийг авна гээд байна” гэхээр нь би *******гийн Хаан банкны 5012035376 тоот дансыг нь аваад өөрийн 5750469696 тоот данснаас “ сургалтын төлбөр” гэсэн утгатай 1.400.000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Тэрнээс хойш сургууль хэзээ орох талаар асуухад “9 сард орно, чи 11, 12 сар хүртэл хүлээж чадахгүй бол өгсөн мөнгөө буцааж авах  уу?” гэхээр нь би нэгэнт хүлээснээрээ хүлээе гэж хэлсэн. Тэрнээс хойш С.*******гийн ярьсан зүйл нь бүтэхгүй болоод мөнгийг чинь буцаагаад өгнө гээд л байсан. Хохирлоос 1.200.000 төгрөгийг ээжийн Хаан банкны 5750308934 дансаар 2020 оны 1 сарын 30-ны өдөр авсан, үлдсэн мөнгийг бэлнээр авсан тул гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-11/,

Мөрдөн байцаалтад гэрч П.ын мэдүүлсэн: “...Би тус хэлтэст 2017 оны 11 дүгээр сараас хэлтсийн даргын ажлын үүргийг гүйцэтгэж байгаа. С.******* нь манай хэлтэст 2019 оны 2 дугаар сард үйлчлэгчээр ажилд орсон. Ажилд орсон үеэсээ хойш ажилд хүн оруулахаар уулзаж ярилцсан асуудлын талаар би огт мэдэхгүй байна. Манай хэлтэст хүнийг шууд ажилд авах эрх бүхий албан тушаалтан байхгүй. С.******* нь хүн ажилд авах эрхгүй. Манайд мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байсан Ш. гэх хүн Улаанбаатар хот руу шилжихэд Баярнэмэх гэх хүн томилгоогоор ирж ажиллах болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.гийн мэдүүлсэн: “...С.******* нь “******* дүүргийн ******* байдлын хэлтэст ажиллаж байсан нэг мэдээлэл хүлээн авагч нь хот руу шилжсэн, оронд нь хүн авч болох юм шиг байна, таньж мэдэх хүн байвал 25 хүртэл насны эмэгтэй хүн орж болох юм байна” гэж хэлсэн. Тухайн үед манайд хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Б.д “******* байдлын хэлтэст ажилд орох уу” гэж асуусан чинь “тэгье” гээд шууд зөвшөөрсөн. Тэгэхээр нь би Б.той хамт шууд С.******* эгч дээр яваад очсон чинь цаанаа нэг хүнтэй утсаар яриад байсан. Тэгээд болох юм шиг байна гээд бид хоёр явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

******* дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлд “...Миний бие Б. нь 2019 оны 5 дугаар сард ******* дүүргийн ******* байдлын хэлтэст үйлчлэгчээр ажилладаг С.*******д 1.400.000 төгрөг өгсөн. Уг хүн намайг ******* байдлын хэлтэст ажилд оруулж өгнө гэж хэлээд надаас мөнгө авсан...” гэжээ. /хх-ийн 4/

Нийслэлийн ******* дүүргийн ******* байдлын хэлтсийн даргын 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай тушаалд “... овогтой *******г ******* байдлын хэлтэст 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс үйлчлэгчээр томилсугай”... гэжээ. /хх-ийн 41/

С.*******гийн эзэмшлийн Хаан банкин дахь 5012035376 дугаартай дансны хуулгаар “... 5750469696 дугаарын данснаас 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1.400.000 төгрөг шилжүүүлэв” гэжээ. /хх-ийн 60/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст ““...урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэжээ, иргэний үнэмлэхний лавлагаагаар “...******* регситрийн дугаартай Их монгол овгийн ын *******...” гэжээ.  /хх-н 36, 47/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар.

Улсын ялллагч дүгнэлтээ “С.******* нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 83/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.******* нь Нийслэлийн ******* дүүргийн ******* байдлын хэлтэст үйлчлэгчээр ажилладаг атлаа хохирогч Б.г тус хэлтэст “дуудлага хүлээн авагчаар ажилд оруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож улмаар өөрийн өр төлбөрт орсон бодит байдлыг нуух замаар Б.гоос 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1.400.000 төгрөгийг авч, залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “гийн дагуулж ирсэн гийн дэргэд хүнтэй утсаар ярьж байгаа мэт дүр үзүүлж, түүнийг ажилд оруулж өгнө гэж хэлээд 1.400.000 төгрөг авсан нь үнэн. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ их байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.гийн “С.******* гэх эмэгтэй надад ярихдаа “чамайг дуудлага хүлээн авагчаар авна, ******* дүүрэгт орон тоо гарна, чамайг ******* байдлын ахлагчийн 3 сарын дамжаанд явуулна” гэж хэлээд өөр нэг хүнтэй энэ талаараа нилээдгүй удаан яриад байсан. ******* надад хэлэхдээ “нөгөө хүн чинь 3.500.000 төгрөгийнхөө 1.500.000 төгрөгийг авна” гээд байна гэхээр нь би С.*******гийн дансанд 1.400.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 8-11/, гэрч П.ын “******* нь манай хэлтэст 2019 оны 2 дугаар сард үйлчлэгчээр ажилд орсон бөгөөд түүнд хүн ажилд авах эрх байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 18-19/, гэрч Н.гийн “...С.******* нь “******* дүүргийн ******* байдлын хэлтэст ажиллаж байсан нэг мэдээлэл хүлээн авагч нь хот руу шилжсэн, оронд нь хүн авч болох юм шиг байна” гэж хэлсэн. Тухайн үед манайд хэсгийн ахлагчаар ажиллаж д хэлтэл шууд зөвшөөрч бид хоёр *******тай очиж уулзсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх зэрэг аргуудаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч С.******* нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хохирогч Б.г “ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, шууд санаатай үйлдлээр залилан мэхэлж авсан байна.

Иймд шүүгдэгч С.*******г зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн өр төлбөрт орсон бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил өмчлөлд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Тус хэргийн улмаас хохирогч Б.д 1.400.000 төгрөгийн хохирол учирсан байх ба, мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн 9-11 дэх талд хохирогч Б.гоос “1.200.000 төгрөгийг дансаар, үлдсэн хохирлыг бэлнээр авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.

 

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч С.******* нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

С.*******д “урьд ял шийтгэгдэж байгаагүй, тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдсон болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан 1.400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс С.*******г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, С.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тодорхой хөдөлмөр эрхэлдэг буюу ******* дүүргийн ******* байдлын хэлтэст үйлчлэгчээр ажилладаг зэргийг харгалзан түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Их монгол овгийн ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Их монгол овгийн ын *******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг С.*******д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.*******д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.*******гаас хохирогч Б.гийн эд хөрөнгийн хохирол болох 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг төлснийг дурдсугай.

7. С.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.*******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА