| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/0079/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/79 |
| Огноо | 2020-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч М.Берикбол,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М
Өсвөр насны шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бхолбогдох эрүүгийн 2038000150058 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны яллагдагч Т.Б нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн гадна 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А.Мхэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж хамар ясны хугарал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Т.Б нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн гадна 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А.Мхэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж хамар ясны хугарал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000150058 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...А.М сургуулийн үүдэнд зогсож байхаар нь би очоод чи одоо яагаад байгаа юм гэсэн чинь А.М би байгаагүй гээд байхад гээд маргалдаад байж байхад надаас нэг дээр ангийн Жавхланбаяр сургуулиас гарч ирээд А.М бид хоёр дээр А.Мийг чи байсан юм бишүү гээд хүзүүнээс нь барьж авч тэр хоёр хальт маргалдаад салсан юм. А.М пиздакууд энэ тэр гэсэн юм хэлэхээр нь уур хүрээд нэг удаа цохисон. Би нэг удаа нүүр хэсэгт хамарлуу нь цохисон. Тухайн үед А.Мийн хамраас цус гарч байсан...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Өсвөр насны хохирогч А.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бүжгийн бэлтгэл тараад сургуулийн гадаа гарч ирж найзаасаа өөрийнхөө үзэг бал хийдэг пенал, дэвтэр хоёроо авахаар хүлээж байтал Т.Б ах сургуулийн хаалгаар ирээд чи юу, юу гэдэг гэнээ, чи байсан бишүү гэхээр би юунаас болж над руу ингэж дайраад байгааг мэдэхгүй зогсож байсан чинь 12б Жавхланбаяр ах гарч ирээд надруу чигээрээ алхаж ирээд миний хүзүүнээс татаад духаараа тулаад чи байсан юм бишүү гээд миний нүүрлүү гараараа мангасдаад түлхэхээр нь би хальт тэнцвэр алдаад буцаад зогсох гэж байтал Т.Б ах миний нүүрэн тус газарт нэг цохисон. Ахиад цохих гэхээр нь бултаад цохиулаагүй би урдаас нь цохих гэсэн боловч миний гар хүрээгүй. Тэгээд бид хоёр барилцаж аваад байж байхад миний хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч П.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хүү маань сургууль дээрээ хүүхдэд зодуулсан байна гэж би эхнэртээ хэлсэн чинь манай эхнэр хүүхдээсээ хэнд зодуулсан талаар асуухад Т.Б гээд 11-р ангийн хүүхэд цохисон гэж манай банди ээждээ хэлсэн...Эрдэнэтэд хамрынх нь зургийг авхуулсан. Хамрын дэвүүр яс хугарсан гэсэн онош гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх гурван хүүхдийг өрөөндөө дуудаж уулзсан. Уулзаад юунаас болж зодолдсон талаар асуухад чатнаас болж хэрэлдэж маргалдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Өсвөр насны гэрч Л.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сургуулийн үүдэнд Т.Б А.М хоёр нь маргалдсан байдалтай зогсож байхаар нь би А.М дээр очоод чи бичсэн юм бишүү гэсэн чинь А.М юм дугарахгүй байж байснаа миний араас хөөе пизда минь зогсож бай л гэх шиг болсон. Тэгээд эргээд харах хооронд Т.Б А.Мийг цохиод авах шиг болохоор би буцаж очоод тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай:
Өсвөр насны шүүгдэгч Т.Бийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт, төрсөний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-42-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000150058 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Т.Б нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн гадна 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А.Мхэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж хамар ясны хугарал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан Өсвөр насны шүүгдэгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Өсвөр насны хохирогч А.Мийн /хх-ийн 7-8-р хуудас/, гэрч П.А-ийн /хх-ийн 13-14-р хуудас/, гэрч Г.Б-ийн /хх-ийн 15-16-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 43-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч Э.Билгүүнсайхан нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Өсвөр насны шүүгдэгч Т.Б нь насанд хүрээгүй хохирогч А.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчид 200.000 төгрөгийг бэлнээр өгч, 200.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сард төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнх-Эрдэнээс 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Мэд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Т.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/-аар тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Т.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Өсвөр насны шүүгдэгч Т.Б нь 16 настай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангид суралцдаг, цаашид сурч хүмүүжих бололцоотой зэрэг хувийн байдлыг харгалзан тухайн зүйл заалтад заасан ялыг оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус авах боломжтой гэж шүүх үзлээ.
Т.Бийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний хууль ёсны төлөөлөгч эх Ш.Мөнх-Эрдэнэд, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт, Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038000150058 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж өсвөр насны шүүгдэгч Т.Б1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хянан хүмүүжүүлэх хугацаанд өсвөр насны шүүгдэгч Т.Бд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Бийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний хууль ёсны төлөөлөгч эх Ш.М-д, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт, Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.М-эс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч А.М-д олгосугай.
6. Эрүүгийн 2038000150058 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР