| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 181/2016/01343/И |
| Дугаар | 01001 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 01001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу гудамж,46 дугаар байр 35 тоотод оршин суух хаягтай, Мэргэд овогт Юрагийн Оюун /РД:ТЗ78090661/ хүсэлттэй,
Талийгаачтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч: Ю.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Оюун шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:Юрагийн Оюун миний бие Гэлэгжамцын Баярмагнайтай 2004 оны 5 дугаар сард гэр бүл болж том хүү Б.Хаш-Эрдэнэг 2008.05.15-ны өдөр, бага хүү Б.Содбилэгийг 2015.08.28-ны өдөр төрүүлсэн. Бид хамтран амьдрах хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Бага тойруу гудамжны 46 дугаар байрны 35 тоотод оршин суудаг өөрсдийн 2 хүүг өсгөн торниулж байсан.Миний нөхөр Г./Баярмагнай/ 2016.09.01-ний өдөр өвчний учир гэртээ нас барсан. Өөрийн 2 хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болсон тул миний нөхөр Г./Баярмагнай/ бид хоёрыг хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ю.Оюун хамтран амьдрагч Г./ Баярмагнайтай/-тай хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохыг шаарджээ.
Хүсэлт гаргагч нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох болсон үндэслэлээ заахдаа “хүү Б.Хаш-Эрдэнэ, Х.Содбилэг нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох” гэсэн юм гэжээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Ю.Оюун нь талийгаач Г.Баярмангайтай 2004 оны 5 сараас хойш гэр бүл болж хамтран амьдарч байсан, тэдний дундаас 2008 оны 5 дугаар сарын 15-нд хүү Б.Хаш-Эрдэнэ, 2015 оны 08 дугаар сарын 28-нд хүү Б.Содбилэг нар төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Г-1821, БД:1119002662 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Ю.Ганчимэг, Х.Гэлэгжамц нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байна. Ю.Оюун нь талийгаач Г.Баярмагнай болон хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу гудамж,46 дугаар байр 35 тоотод оршин суудаг болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байна.
Г.Баярмагнай нь 2016.09.01-ний өдөр нас барсан тухай 2016.09.03-ны өдөр нас барсны бүртгэлийн 4432 дугаарт бүртгэж 0000188437 тоот гэрчилгээ олгосон нь хэрэгт авагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ