Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/52

 

2020       02          03                                2020/ШЦТ/52

                                               

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт Гд холбогдох эрүүгийн 1921005360359 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн ............................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэгдсэн, ................. овогт Г. /РД: ....................../

 

Шүүгдэгч Г 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Хөлхүү далан” гэх газраас хохирогч П.Б-ийн эзэмшлийн 83 хонь, 12 ямаа нийлсэн нийт 95 тооны бог малыг хулгайлж, хохирогчид 9080000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хохирогч П.Б-ын эзэмшлийн 83 хонь, 12 ямаа нийлсэн 95 тооны бог мал хулгайлсан...“ гэв.

 

Хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой би баяр дээрээс гэртээ хариад хонио хайсан боловч олоогүй. Маргааш нь гэрийнхээ ойр хавиар хайсан боловч мөн олоогүй. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн өглөө Чандманий овоо гэх газраас хонио олсон. Тэгээд тэр өдрөө хонио тоолж үзтэл дутуу байсан. Манай найзын дүү болох 1-р багийн иргэн ******* утсаар яриад танайх хонио алдсан юм уу манай энд ******* гэх залуу хэсэг хонь туугаад Э гэх айл руу явж байна гэсэн. Манайх том цагаан эр ямаатай хэсэг хонь дутуу байна, мөн хониныхоо имийг зааж хэлэхэд таны хэлсэн имтэй хонинууд байна гэж ******* хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн өглөө би Энх-Очир гэх айлд очиход манай хонинууд байсан. Тэгээд хонио ялгаад гэртээ аваачсан. Би Э гэх айлаас 83 хонь 12 ямаа авсан. ...Одоо манайд дутаж байгаа хонь, ямаа байхгүй...” гэжээ. /хх-ийн 12-13, 14-16 тал/

 

-Гэрч Н.О-ийн мэдүүлэг /хх-ийн 28-30, 31-32/

-Гэрч Э.Э-ын мэдүүлэг /хх-ийн 33-37/

-Гэрч О.Т-ын мэдүүлэг /хх-ийн 40-42/

-Гэрч Д.О-ийн мэдүүлэг /хх-ийн 45-46/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 60/

-Шүүгдэгч Гы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53, 54-56/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Г 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Хөлхүү далан” гэх газраас хохирогч П.Б-ын эзэмшлийн 83 хонь, 12 ямаа нийлсэн нийт 95 тооны бог малыг хулгайлж, хохирогчид 9080000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би хохирогч П.Б-ын эзэмшлийн 83 хонь, 12 ямаа нийлсэн 95 тооны бог мал хулгайлсан...” гэх мэдүүлэг, хохирогч П.Б, гэрч Н.О, Э.Э, О.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Гд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Гыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...гэмт хэргийн хамтран оролцогч нарыг хэрэгт яллагдагчаар татах, мөн өөр үйлдэл, холбогдлыг нэмж шалгах шаардлагатай байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэх санал, мөн шүүгдэгч нь шүүх хуралдаанд “...энэ хулгайн хэрэгт О, Т нар оролцсон, мөн өөр айлуудаас мал хулгайлсан хэргүүд байгаа...” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт энэ талаарх нотлох баримт байхгүй байна. Мөн хэргийн оролцогч нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хүсэлт гаргаагүй, түүнчлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах зайлшгүй нөхцөл үүсээгүй гэж шүүх үзэж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах боломжгүй юм.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

  

 

Шүүхээс шүүгдэгч Гыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б,Гд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Гд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл биеэр 04 сар 27 хоног, шагналын 05 хоног, нийт 05 сар 02 хоногийн хорих ялыг эдэлж, 02 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 28 хоногийн хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гд оногдуулсан 5 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Гы 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-т 9.080.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Гы ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .............. овогт Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 28 хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гд оногдуулсан 5 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гы цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Гы ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ