| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0082/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/79 |
| Огноо | 2020-03-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт Эод холбогдох 2021000170060 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн ....................... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................... овогт Э. /РД: ......................../
Шүүгдэгч Э нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө согтуурсан үедээ ******* ******* улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв хорооллын авто замын хажуугийн гэрлийн шон болон Төвийн ******* тоот хашааг мөргөж, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй зорчино”, 3.7.а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн, ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгаас ирсэн. Тухайн өдөр Б-тай хамт архи уусан. Тэгээд Б намайг гэр рүү хүргээд өг гэж хэлээд байхаар нь би согтуугаар машин барьж яваад осол гаргасан...” гэв.
Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө уг тээврийн хэрэгсэлд зорчиж яваад зам тээврийн осолд орсон. Уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Уг тээврийн хэрэгсэл ямар хурдтай явж байсан талаар би мэдэхгүй байна. Одоогоор миний 4, 5 дугаар хавирга хугарсан байгаа. Мөн дээр нь уушигны доод талд няцралттай байна гэсэн онош гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Иргэний нэхэмжлэгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Toyota prius-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Уг тээврийн хэрэгслийг 2019 оны 02 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн иргэн Э гэх хүнээс 9500.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Миний ах Э нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ******* сум явлаа гээд миний нэр дээр байдаг тээврийн хэрэгслийг аваад гарсан. Дараа нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр миний ах Э утсаар хэлэхдээ миний машиныг хүн барьж яваад осолд орсон байна гэж хэлсэн. Уг тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээтэй танилцсан. 2210200 төгрөгийн эвдрэл гэмтэл, хохирол учирсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэд:
1.Жолооч Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3: Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7.а: Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3: Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2. Toyota prius-20 маркийн ******* ******* улсын дугаартай авто машины тоормосны мөр хэрэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна.
3. Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс ................. овогтой Э /................./ регистрийн дугаараар лавлагааг авахад В ангиллын ******* дугаартай хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна.
4. 5. 7. Toyota prius-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.О-ийн хийсэн үзлэгээр тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн, замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна.
6. Жолооч Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. дахь заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол болох гол шалтгаан болсон байна гэжээ. /хх-ийн 27-28/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 84 дугаартай дүгнэлтэд:
1.С.Б-ийн биед зүүн 4, 5 дугаар хавирганы суганы урд шугамаарх далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 23/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 753 дугаартай дүгнэлтэд:
1.Шинжилгээнд ирүүлсэн “Э 44 эр” гэсэн хаягтай цусанд 0.8 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 0.8 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 43-44/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/
-Зам тээврийн ослын үзлэгийн схем зураглал /хх-ийн 9/
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10/
-Зам тээврийн осолд холбогдсон Toyota prius-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/
-Гэрч Л.Г-ын мэдүүлэг /хх-ийн 20/
-Вендо хөрөнгийн үнэлгээний компаний автомашин техникийн үнэлгээний 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16231788 дугаартай тайлан /хх-ийн 34-36/
-Иргэний нэхэмжлэгч Г.М-ын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 63
-Хохирогч С.Б-ийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 65/
- Шүүгдэгч Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Э нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө согтуурсан үедээ ******* ******* улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв хорооллын авто замын хажуугийн гэрлийн шон болон Төвийн ******* тоот хашааг мөргөж, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй зорчино”, 3.7.а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн, ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч С.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч С.Б, иргэний нэхэмжлэгч Г.М, гэрч Л.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын үзлэгийн схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон Toyota prius-20 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 753 дугаартай дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 84 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Эод холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Эыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Эыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 1000.000 төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Г.М-д 2.210.200 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид 1.900.000 төлсөн байх тул шүүгдэгч Эоос 310.200 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.М-д олгох нь зүйтэй юм.
Шүүгдэгч Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Б-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Эын .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .............. овогт Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Эод тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Эод мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Эоос эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 310200 /гурван зуун арван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Хэнтий аймгийн ..................оршин суух, ......... овогт Г.М-д /.................../-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогч С.Б-д 1000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.М-д 1900.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Эын ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ