Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 072

 

БӨ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, улсын яллагч А.Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.С,

шүүгдэгч М.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т-д холбогдох 2013000550073 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Т-ын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1972 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Ө сумын 2 дугаар сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Д овогт М-ийн Т, регистрийн дугаар БЕ72022318.

Шүүгдэгч М.Т-ын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т- нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хамт ажилладаг Ц.Б, Ц.О, Ө.Э, С.С-Э нарын хамт БӨ аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ө.Э-ын эзэмшлийн Ланд-105 маркийн ***** 9 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байх замдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сууж явсан тээврийн хэрэгслийн урд шилийг гараараа цохиж хагалснаар зогсож түүнийг хойд талын суудалд суулгах гэсэн Ц.Б-г газарт унагааж зүүн талын бугалга, мөр лүү 2 удаа хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан, Ц.Б, М.Т нарыг салгахаар очсон Ц.О-гийн баруун талын бугуйны гадна хэсэгт 1 удаа хутгалсны улмаас гарын бугуй татагч 4 ширхэг шөрмөсийг тасалж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т-ын өгсөн мэдүүлэг.

1. Шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.

Хоёр. Эрүүгийн 1913004050279 дугаартай хэргээс:

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/,

3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/,

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15/,

5. Эд мөрийн баримтаар тооцогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураан авсан бор өнгийн иштэй хутга 1ш, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13/,

6. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-27/,

7. Хохирогч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 79-82/

“...М.Т- машины салхины шилийг гараараа цохиод цуурах үед Б.Б- багш машин зогсоогоод М.Т- багшийг арын суудалд суулгах гэхэд надтай зууралдаад бид хоёр газар унасан. Тэгээд бид хоёрыг салгах гэж байгаад гар луу хутгалчихлаа гээд орилоод М.Т- хутгатай байна гэхээр нь бүгд холдсон. Тэгээд Ц.О-гийн гарыг алчуураар боож өгчхөөд буцаад сумын төв руу явж хурдан оёдол тавиулах хэрэгтэй гэж сумын төв руу явсан. Тэгээд замд явж байхдаа миний зүүн гар халуу оргиод байхаар нь яасан юм бол гээд хартал миний куртикны гадна хэсэг нь зүсэгдсэн байдА , дотор хөвөн нь гарчихсан байхаар нь куртикээ сөхөөд үзтэл гар луу 2 удаа хутгалчихсан байсан.” гэх мэдүүлэг,

8. Хохирогч Ц.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 71-78/

“...тэгээд М.Т-, Ц.Б- хоёр дахин зодолдоод М.Т- нь Ц.Б-гийн дээр гарсан зодолдож байхаар нь би гүйж очоод М.Төртулгыг та болиоч гэж хэлээд дал хэсгээс нь барьж татаад босгох үед М.Т- надад чи цаашаа бай гэж хэлээд намайг түлхсэн юм. Тэр үед миний баруун талын гар халуун болж хуруунууд маань татганахаар гар луугаа харахад миний баруун талын гар цус болчихсон байсан юм гэх мэдүүлэг,

9. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 92-93/

“...М.Т- гараа Ц.О-гийн урдаас өргөсөн тэгэхэд нь Ц.О- миний гарыг хутгаар зүсчихлээ, М.Т- хутгатай байна шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг

10. Гэрч Ө.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 84-85/

“...Ц.О- багш миний гар луу хутгалчихлаа гэж орилоод машины урд талын гэрэлд очоод гараа харахад баруун талын гарынх нь бугалга хэсгээс цус гарч зүүн гараараа баруун гарын бугалгаа дарчихсан байхаар нь би сандарсандаа машин руу ороод шар өнгийн дээлийн бүсээр Ц.О-гийн гарыг нь боосон юм” гэх мэдүүлэг,

11. Гэрч С.С-Э-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 90-91/

“...Ц.Б-, М.Т- нар машины туслах талд газарт хэвтэж байсан ба надаас түрүүлээд Ц.О- багш тэр хоёрт явж очсон юм. Би машинаас буунгуутаа бага зэрэг холдоод биеэ засаад зогсож байтал Ц.О- багш миний гар руу хутгалчихлаа гэж орилоод машины урд талын гэрэлд очоод гараа харахад баруун талын гарынх нь бугалга хэсгээс цус гарч зүүн гараараа баруун гарын бугалгаа дарчихсан байхаар нь би сандарсандаа машин руу ороод шар өнгийн дээлийн бүсээр Ц.О-гийн гарыг нь боосон юм...” гэх мэдүүлэг,

12. Хохирогч Ц.О-гийн аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, амбулаториор эмчлүүлсэн карт /хх-ийн 34-48, 62-67/,

13. Хохирогч Ц.Б-, Ц.О- нарын яарА тусламжийн хуудас /55-56/,

14. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 99-100/,

“...Ц.Б-гийн зүүн талын бугалга, мөрний хэсгүүдэд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт

15. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт: /хх-ийн 104-105/,

 “...иргэн Ц.О-гийн баруун талын бугуйны гадна хэсэгт бугуй татагч 4 ширхэг шөрмөсийг тасалсан зах ирэг нь тэгш хөндлөн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

15. Химийн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтэнд “...иргэн М.Т- нь тухайн үед дунд зэргийн согтолттой байсан байна...” гэх дүгнэлт  /хх-ийн 109-110/,

16. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:   

- Шүүгдэгч М.Т- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 143/,

- 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “БЕ72022318 регистрийн дугаартай, Д овогтой М-ийн Т нь БӨ , Ө сум, 13 дугаар баг, Жана ауыл, 8 гудамж, 5 тоотод оршин суудаг” гэх оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 144/,

- Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 145/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

  1. Шүүгдэгч М.Т-ын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч М.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хамт ажилладаг Ц.Б, Ц.О, Ө.Э, С.С-Э нарын хамт БӨ аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ө.Э-ын эзэмшлийн Ланд-105 маркийн 06-49 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байх замдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сууж явсан тээврийн хэрэгслийн урд шилийг гараараа цохиж хагалснаар зогсож түүнийг хойд талын суудалд суулгах гэсэн Ц.Б-г газарт унагааж зүүн талын бугалга, мөр лүү 2 удаа хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан, Ц.Б, М.Т нарыг салгахаар очсон Ц.О-гийн баруун талын бугуйны гадна хэсэгт 1 удаа хутгалсны улмаас гарын бугуй татагч 4 ширхэг шөрмөсийг тасалж биед нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15/, эд мөрийн баримтаар тооцогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураан авсан бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-27/, хохирогч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 79-82/, хохирогч Ц.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 71-78/, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 92-93/, гэрч Ө.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 84-85/, гэрч С.С-Э-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 90-91/, хохирогч Ц.О-гийн аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, амбулаториор эмчлүүлсэн карт /хх-ийн 34-48, 62-67/, хохирогч Ц.Б, Ц.О нарын яарА тусламжийн хуудас /55-56/, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 99-100/, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт,  химийн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт  /хх-ийн 104-105/ зэргээр тогтоогдож байна:

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О-ий биед хүндэвтэр гэмтэл учруулсан ба 4349000 төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулсан,  хохирогч Ц.Б-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан ба 250000 төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулсан болох нь хохирогч Ц.Б, Ц.О, шүүгдэгч М.Т нарын мэдүүлэг, П.Л-гийн гарын баримт, НӨАТ-ын баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирлын хүснэгт зэргээр шүүгдэгч М.Т- нь бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгч М.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч М.Т- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдА , шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан ялыг гэмт хэрэг тус бүрд нь ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Т-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял,

Мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгж буюу 700000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 1200 нэгж буюу 1200000 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д овогт М-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”,

- мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгж буюу 700000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 1200 нэгж буюу 1200000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК