| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0072/э |
| Дугаар | 0076 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 0076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын Г.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 11 сарын 06-ны өдөр Ж.Э-г хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
-Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би Э гэх хүнтэй хамтран амьдраад 2 жил орчим болоод 2017 онд Э архи уугаад байхаар нь салаад Улаанбаатар хотод ээжийндээ очсон. Салсан үедээ би Э-тэй холбоотой байсан. Ингээд би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр над руу замын зардал явуулахаар нь Улаанбаатар хотоос ирсэн чинь Э согтуу байсан. Улмаар Э-д очсон чинь согтуу намайг хүлээлгэлээ ирсэнгүй гээд над руу уурлаж байгаад унтсан. Ингээд 11 сарын 05-ны өдөр Э гадуур гарч яваад согтуу ирсэн. Над руу агсамнаад байхаар нь би яваад Өнөр хотхонд байдаг охиноо хардаг айлд очсон. Улмаар араас залгаад байхаар нь Э-н гэрт ирж хоносон. 2019 оны 11 сарын 06-нь өглөө намайг сэрээгээд 2-3 удаа алгадаж аваад хүнтэй уулзлаа гээд хардаад галын хайчаар толгой руу 2-3 удаа зөөлөн цохиж авсан. Мөн хувцасаа аваад яв гээд хөөгөөд байсан. Тухайн үед ээж нь хоол хийж өгсөн чинь гайгүй болж тайвширсаныхаа дараа виза картаа өгөөд намайг хангай гэх нэртэй дэлгүүр рүү архинд явуулсан. Би дэлгүүрээс архи авч ирж өгсөн. Уг архийг Э ганцаараа уусан. Би дэлгүүр явахаасаа өмнө таньдаг хүнээсээ 20.000 төгрөг зээлчихсэн байсан чинь миний дэлгүүрээс авч ирж өгсөн архийг уучихаад дахиад надаас мөнгө нэхээд байхаар нь хүнээс зээлсэн 20.000 төгрөгийг Э-д өгсөн чинь архи авч талыг нь уучихаад Б гэх найзыгаа дуудсан ба найз нь нэг шил архитай ирээд бид 3 хувааж уусан. Архи ууж байхдаа намайг хүнтэй хардаж газар унагааж байгаад миний нүд рүү цохисон. Би босоод хаалгаар гарах гэтэл ээж нь хаалга түгжчихээр нь хаалгьг нь онгойлгоод гүйгээд цагдаа дээр ирж дуудлага өгсөн. Би Э-тай салсан мөртлөө холбоотой байсан ба 2019 оны 09 дүгээр сард 2 хүүхдээ аваад Э-д иртэл мөн л архи ууж байгаад агсам тавиад намайг зодох гээд хоолой боогоод байхаар нь зугтаагаад Улаанбаатар хот руу явж байсан. Тэр үед гэмтэл бэртэл учирсан зүйл байхгүй. Мөн 2016 онд миний нуруу руу цохиж байсан.Өөрөөр зодож цохиж байсан зүйл байхгүй. Хэрэг гарах өдөр миний буруутай зүйл байсан. Э-тай хамт архи уугаад хоёулаа согтуу хоорондоо маргалдсан. Э намайг найз Б-тэй хардсан. Намайг татаж унагаад нүүр рүү 2-3 удаа цохисон. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй, шүүх хуралдаанд суухгүй гэсэн мэдүүлэг /хх 9-10 хуудас/
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 11 сарын 06-ны өдөр гэртээ байж байтал Э, Э нар намайг хүрээд ирээч гэхээр нь би Дэнжээс гэрээсээ алхаад явж байтал Э эхнэр намайг Барилгачидын талбай дээр тосч аваад Э-д ирсэн. Тухайн үед Э намайг ганц шил архи аваад өгөөч гэхээр нь би дэлгүүр орж архи авсан. Архийг Э, Э бид 3 хувааж уусан. Э согтчихоод Э-тай маргалдаж байгаад эхнэрээ надтай хардаж боож унагаад зодоод байсан. Тэгэхээр нь би Э чи эмэгтэй хүн зодохоо болиоч гээд салгасан. Э гараад гүйсэн гэсэн мэдүүлэг /хх 17 хуудас/
2019 оны 11 сарын 08-ны өдрийн Орхон аймгийн ШША-ны шинжээчийн 745 дугаартай: Ж.Э биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шанаа, хацрыг хамарсан зөөлөн эдийн цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шанаа, хацрыг хамарсан зөөлөн эдийн цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх 20 хуудас/
-Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ...Би Э түлхэж унагаад нүүр рүү нь 2-3 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 26-27 хуудас/,
-Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол / хх 01 хуудас/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 33 хуудас/
-Г.Э-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 24, 26-27 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 11 сарын 06-ны өдөр хамтран амьдрагч Ж.Э-ыг бусадтай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Одоо шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 11 сарын 06-ны өдөр хамтран амьдрагч Ж.Э-ыг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Э-ын “...Намайг татаж унагаад нүүр рүү 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх 10 хуудас/, гэрч Ч.Б-н мэдүүлэг /хх 17 хуудас/ хохирогчийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацрыг хамарсан зөөлөн эдийн цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 745 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч Ж.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Э нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.