Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/71

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Хохирогч Г.П

Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт -т холбогдох эрүүгийн 1921005350055 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын ....-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхэд, ач, зээ нарын хамт ******* аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорноговь аймгийн 1-р хэсгийн ардын шүүхийн 1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- ******* аймгийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, ..... овогт . /РД: ...../

 

Шүүгдэгч нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.П-ийн цээжний зүүн талд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр *******, Г.П хоёр согтуу, би эрүүл байсан. Өмнөх өдөр бид нар хоорондоо маргалдсан байсан. Тэгээд гэрээс ******* хутга аваад гарч ирсэн. Тэр үед би ******* хутгыг аваад түлхэх үед Г.П ирээд намайг боохоор нь би тэр хоёрт хандан “тавиач” гэж хэлэхэд болихгүй байсан. Тэгээд би санамсаргүйгээр тийм зүйл хийсэн. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

           

            Хохирогч Г.П мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2019 оны 05 дугаар сарын эхээр Дашбалбар сумын 1 дүгээр баг, ******* гэх газарт хувь хүний цементэн блок зөөх ажил хийдэг болсон бөгөөд тус ажлыг өнөөдрийг хүртэл хийж байна. ...Надтай хамт *******, *******, гэх хүмүүс хамтран хуучин балгасны цементэн блокыг өөрсдөө буулгаж, ачаад хөлсөө авдаг юм. 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд бид нар үдийн өмнө ажлаа дуусгаад “Нутаг” гэх 0,75 граммын архийг ******* гэх залуутай хувааж уусан. Манай эхнэр *******, ******* нарын хамт гэртээ байхад гаднаас манай гэрт орж ирээд хойд амбаарт байсан түлшийг авч байсан. Би тухайн үед эхнэр *******д “түлшийг нь хэмжиж өгөөрэй” гэж хэсэн. Тэгэхэд “гараад ир, лалрын банди минь” гэж намайг дуудсан. Тэгээд би гэрээс гарах гэхэд гартаа төмс арилгадаг жижиг хутга барьчихсан миний цээж рүү нэг удаа хутгалсан. Би доош суухад юу ч хэлэлгүй “Портер” машинаа бариад шууд яваад өгсөн. ...Би Г.Птой зодолдоогүй. Миний согтолтын хэмжээ дунд зэрэг болсон зүйлийн талаар санах хэмжээнд байсан. Надад гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 23-34 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд миний төрсөн аав , ээж нарын хамт , *******, таана, мангирын толгой түүнэ гэж ирсэн бөгөөд энэ үед би хоол хийх гээд байшин дотор төмс арилгаж байсан хутга, төмс зэргийг орхиод гэрээс гарч 2 ширхэг хоосон шуудай, мөн түлш өгөх гээд байшингийн хойд талын модон амбаарт орсон. Намайг дагаж орсон бөгөөд энэ үед Г.П, ******* хоёр согтуу байсан бөгөөд нөхөр Г.П нь “түлш, бензин хоёроо ялгаж хийгээрэй” гэж хэлж байсан. Машины кабин дотор ээж , ******* хоёр сууж байсан ба аав ыг хаана байсныг хараагүй. Харин байшингийн гадаа гартаа миний төмс арилгаж байгаад үлдээсэн хар өнгийн хуванцар иштэй богино хутгыг барьчихсан “гараад ир, лалрын банди минь” гээд зогсож байсан. Би д 5 литрийн саванд түлш хийж өгөөд буцаад харахад Г.П дээгүүрээ хөх өнгийн подволк, дотуур богино өмдтэй зогсож байсан ба зүүн гуягийг нь дагаад цус урсаж байсан, “хутгалуулчихлаа” гэж хэлээд буцаад гэр рүүгээ орсон юм. Байшинд ороход Г.П-ийн зүүн суга орчимд нэг удаа хутгалчихсан байсан бөгөөд би цусыг нь дарж байгаад сумын эмнэлэгт дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 42-44 тал/

 

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 497 тоот дүгнэлтэд:

1. Г.П-ийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус-хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх цээжний нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цээжний хөндийд цус-хий хуралдалт үүсчээ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 56 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 21 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15 тал/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18 тал/

- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 19-20 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 57 тал/

- -ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-35, 63-65 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ...... овогт нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.П-ийн цээжний зүүн талд хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус-хий хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгүүд, гэрч Т.*******, Ц. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохиролтой холбоотой баримтууд, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 497 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч -т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч -ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх  нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч -ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч -ийн үйлдлийн улмаас хохирогч Г.П-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд 1.045.620 төгрөгийг /хх-ийн 19-20 тал/ нэхэмжилж байх тул шүүгдэгчээс 1.045.620 /нэг сая дөчин таван мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.П-ид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч -ийн цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч -ийн ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байран нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...... овогт -ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч -ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч -т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч -ийн цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч -ийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч -аас бусдад учруулсан эрүүл мэндийн хохиролд нийт 1045620 /нэг сая дөчин таван мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух, ...... овогт Г.П /РД: ........./-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч -т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ