Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 0016

 

 

 

 

 

 

  2019          12         30                                        2020/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч: С.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт С.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905044641288 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Б-, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикийн инженер мэргэжилтэй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч С.Бнь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театр дотор хохирогч М.Н-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим Өргөө кино театр дээр найз охин Д-ын хамт кино үзэх гэж очсон юм. ...Б-Өргөө кино театр дотор ирэхдээ Я-ын гар утсыг булаагаад авсан байсан. Я- гар утсаа авах гээд Б-г цүнхээрээ цохисон чинь Б-, Я-ыг түлхээд газар унагаасан. Энэ үед Д- очоод чи яагаад манай дүүг унагааж байгаа юм гээд цохих гээд очсон чинь Б-гарыг нь түлхсэн. Тэгэхээр нь би очоод Б-гийн хоёр гарыг нь бариад цаашаа яв гээд түлхсэн. Тэгсэн чинь Б-эргэж хараад миний хамар руу гараараа цохисон. Тэгээд би зөрүүлээд Б-г цохиод хоорондоо харилцан зодолдсон” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Н- бид хоёрын голоор орж ирсэн, тэр хоёр хоорондоо барьцалдаад автал Б-нь Н-гийн хамар нүд рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдож байтал Өргөө кино театрын хамгаалагч ирээд салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч Ш.Я-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Н- ах намайг өмөөрөөд Б-г чи яагаад байгаа юм гээд Б-тэй маргалдаад шатан дээр хоорондоо зууралдаж, Б-Н- ахыг цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Шинжээчийн 13435 тоот дүгнэлтэд: “...М.Н-гийн биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 23-24/,

Яллагдагчаар С.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н-гийн толгой руу гараараа цохисон чинь Н- зөрүүлээд намайг цохисон. Бид хоёр харилцан зодолдоод би Н-гийн хамар руу гараараа 1 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 34-37/,

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-44/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.Бнь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театр дотор хохирогч М.Н-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсангэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Н-гийн: “...Б-Өргөө кино театр дотор ирэхдээ Я-ын гар утсыг булаагаад авсан байсан. Я- гар утсаа авах гээд Б-г цүнхээрээ цохисон чинь Б-, Я-ыг түлхээд газар унагаасан. Энэ үед Д- очоод чи яагаад манай дүүг унагааж байгаа юм гээд цохих гээд очсон чинь Б-гарыг нь түлхсэн. Тэгэхээр нь би очоод Б-гийн хоёр гарыг нь бариад цаашаа яв гээд түлхсэн. Тэгсэн чинь Б-эргэж хараад миний хамар руу гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, гэрч Б.Д-ын: “...Н- бид хоёрын голоор орж ирсэн, тэр хоёр хоорондоо барьцалдаад автал Б-нь Н-гийн хамар нүд рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдож байтал Өргөө кино театрын хамгаалагч ирээд салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, гэрч Ш.Я-ын: “...Н- ах намайг өмөөрөөд ...чи яагаад байгаа юм гээд Б-тэй маргалдаад шатан дээр хоорондоо зууралдаж Б-, Н- ахыг цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, шинжээчийн 13435 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Бнь хохирогч М.Н-тай маргалдаж түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Н-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд томографикийн зураг 130.000 төгрөгөөр авахуулсан тухайн мөнгөө авбал гомдол саналгүй гэж мэдүүлсэн боловч тухайн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь томографикийн зураг авахуулсан баримт, цаашид гарах эмчилгээний зардал болон хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул шүүх түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч С.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч М.Н- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР