Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

 

 

   2020          03           09                                      2020/ШЦТ/201

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Я.Мөнхзаяа,

          хохирогч Д.Мөнхдэлгэр, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир,

          шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909038971503 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 25-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, "Аж уулын зам" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай боловч одоогоор тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Э /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Энь 2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мика" зочид буудлын 303 тоот өрөөнд иргэн Б.Мөнхдэлгэртэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрэн тус газар нь архитай шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Эшүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Даш-Өлзий /99081891/ утсаар намайг дуудсан. Тэгээд би "Мика" зочид буудалд ганцаараа очсон. Очиход Даш-Өлзий, Мөнгөншагай хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд байж байтал Даш-Өлзийгийн утас дуугараад ярьж байсан. Удалгүй Мөнхдэлгэр ганцаараа ороод ирсэн. Тэгээд байж байтал Даш-Өлзий над дээр хүн ирж байна гээд Мөнгөншагай гарч яваад өөр өрөө авсан, удалгүй хүмүүс нь ирээд Даш-Өлзий нөгөө хүмүүстэйгээ өөр өрөөнд орсон. Мөнгөншагай бид 3 дахиад нэг шил архи авсан. Архи ууж байгаад Мөнхдэлгэр Мөнгөншагайг "шивэгчин минь яагаад наашаа цаашаа яваад байгаа юм" гээд тэр хоёр муудалцаад дээр дороо оролцоод байхаар нь би салгасан. Салгаад Мөнхдэлгэрийг зүүн гар талдаа суулгасан чинь намайг хэл амаар доромжлоод өмсөж байсан майкны баруун талыг урчхаар нь би "яагаад урж байгаа юм бэ" гэсэн чинь "майкыг чинь урахаар яадаг юм, пизда минь" гээд дахиад нөгөө талыг нь урахаар нь гартаа барьж байсан архитай, шилэн, дунд зэргийн стаканаар цохичихсон байсан, яг хаашаа цохисон гэдгээ ч мэдээгүй, тэгтэл Мөнхдэлгэр доошоо тонгойсон тэгээд цус гараад эхэлсэн. ...тэгсэн чинь Мөнхдэлгэр цусаа гоожуулаад гараад гүйсэн...” гэсэн мэдүүлэг /хх-80-81/,

 

Хохирогч Б.Мөнхдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  би Даш-Өлзий найзтайгаа Налайхаас ирээд буудлын өрөө авсан. Намайг унтсан хойгуур манай найз гараад явсан байсан. Би сэрээд найзтайгаа ба байгаад буудалдаа ирсэн байна гэсэн. Намайг очиход 4 үүлээ байсан. Даш-Өлзий 2 найзтайгаа нэг шил архи уугаад дуусч байсан. Б.Эдуудлагын архи зардаг хүн дуудаад 2 шил архи авсан. 1 шил архи Мөнгөншагай, Даш-Өлзий рүү оруулсан бас тахиа захиалсан. Мөнгөншагай бид 2 хоорондоо маргалдсан, маргалдаад Мөнгөншагай миний  дээр гараад байж байсан. Тэр үед Б.Эхоёулаа аятайхан байгаарай гэж хэлсэн. Бид 2-ыг салгах оролдлого хийсэн. Бид нар архи уухаар сууцгаасан. Мөнгөншагай Эрдэнэцогтод архи хундагаласан. Эрдэнэцогт шилэн зүйлээр намайг цохих тэр үед миний нүднээс тос юм шиг улаан юм гоожсон, архины шил байсан болохоор би маш их айсан. Тэгээд оймстойгоо гарч гүйгээд ресепшин дээр очоод эмнэлэг цагдаад дуудаад өг найзыг дуудаад өг гэж хэлсэн ба цагдаа түрүүлж ирсэн. Э.Эрдэнэцогт тухайн үед шууд зугтах оролдлого хийсэн. Харин Мөнгөншагай намайг яаж байна гэсэн, эмнэлэгт байхад хэлсэн. Миний нэг нүд ерөөсөө харахгүй байсан харах боломжгүй гээд хагалгаанд орсон. Би Б.Эрдэнэцогтод чи хүн бэртээсэн хүн байж ингэж явж болдог юм уу гэсэн. Тэр үед манай гэрийнхэн эмнэлэг дээр байсан...”гэв.

түүний мөрдөн хохирогчоор мэдүүлсэн: “…10 дугаар сарын 19-ний өдөр "Мика" зочид буудалд бид нар архи ууж ба найз Мөнгөншагай орж гараад байхаар нь тогтвортой суугаач гэж хэлээд бид жаахан маргалдаад бид хоёр зууралдаад би дор нь орж унасан. Тэр үед Эрдэнэцогт салгаад аятайхан сууцгаа, ална шүү гэсэн. Салгах явцдаа Эрдэнэцогт намайг ор руу түлхсэн, тэр үед би майкнаас нь татаад урсан хэрүүл маргаанаа болъё гээд сууцгаасан.  Мөнгөншагай Эрдэнэцогтод архи хундаглаж өгсөн. Тэгсэн чинь Эрдэнэцогт миний нүд рүү архины аягаар нэг удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. Миний хөмсөгнөөс цус гараад би нүүрээ дараад тонгойгоод сууж байгаад босоход Мөнгөншагай  миний  уруул руу 1 удаа өшиглөсөн. Нүдний хагалгаанд нэгдүгээр эмнэлэгт орсон, 900.000 төгрөг орчим болсон, тархины томографын зураг 1 дүгээр эмнэлэгт 100.000 гаран төгрөгөөр авахуулсан. Эм тариа 130.000 төгрөгөөр авсан. Эмнэлгийн баримт байгаа. Эрдэнэцогтоос эмчилгээний зардалд 3.900.000 төгрөг авсан. Би алт мөнгөний дархан хийдэг, одоо ажлаа хийх боломжгүй болсон, хоёр хүүхдээ хардаг, сэтгэл санаа, эд материалын гомдолтой байна. ...250 гр-ын хэмжээтэй бариултай шилэн аягаар цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4/,

Гэрч Г.Энхтуяагийн “...Үүрээр тэр залуу өрөөнөөсөө буугаад ирсэн, харсан чинь нүд рүүгээ цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би түргэн болон цагдаа /310903 дугаараас/ дуудсан. Ямар нэгэн дуу чимээ гараагүй, орж гараагүй. Гаднаас архи оруулж уусан байх бүгд бага зэргийн согтолттой байсан. ...Камер байхгүй. Коридорт камер байгаа Тухайн үед процессор эвдэрсэн, камер шүүх боломжгүй байсан учир бичлэг байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84/,

 

Гэрч Д.Бямбадоржийн “...Өнөөдөр үүрээр 6 цагийн үед 103-аас баруун нүд нь гэмтсэн нэг хүн авчирсан. ...тус хүн нь нилээн согтуу байсан ба ямар нэг бичиг баримт биедээ авч яваагүй байсан бөгөөд тус хүний биеийн байдал нь муу байсан, тухайн үед уг хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд үзлэг хийсэн, үзлэг хийхэд тус хүнд заавал хагалгаа хийх шаардлагатай болсон байсан бөгөөд нүд нь дээд зовхиндоо хөндлөн шархтай, нулимсны суваг орчимд зүсэгдсэн шархтай, нүдний алим гэх зүйл бараг үлдээгүй байсан. ..манай эмнэлгийн зүгээс тус хүнд архиа гаргаад хүрч ирж хагалгаанд оруулаарай гэж зөвлөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/,

 

Гэрч Б.Мөнгөншагайгийн “...Тэр өдөр 17 цагийн орчим Даш-Өлзий залгаад би паб-д байна, юмаа алга болгож магадгүй, чи ирээд намайг авчих гэхээр нь би 11 дүгээр хороололд 11 гэх пабд очоод ...буудал авсан тэнд очъё гэхээр нь би архийг нь гаргах санаатай тэнд нэлээн унтуулсан. ...Өрөөнд ороод Даш-Өлзий Эрдэнэцогтыг дуудсан. Цаг орчмын дараа Эрдэнэцогт хүрээд ирсэн. Бид гурав юм яриад сууж байхад Эрдэнэцогт ороод ирсэн. Тэр үед Даш-Өлзий хажуу талд бас нэг өрөө авсан байсан. Бид нар хэсэг юм ярьж сууж байгаад Даш-Өлзий нөгөө өрөөнд очоод унтсан. Тэр үед Мөнхдэлгэр намайг "чи Даш-Өлзийд долгинолоо" гэж уурлаад байхаар нь найз нөхдийн хооронд ийм зүйл байдаг шүү дээ гээд би инээгээд сууж байсан. Ярьж суух явцад Мөнхдэлгэр, Эрдэнэцогт хоёрын үзэл бодол таарахгүй байгаа бололтой муудалцаж байгаад Мөнхдэлгэр Эрдэнэцогтын өмсөж байсан майкыг татаад урсан. Тэр үед Мөнхдэлгэр, Эрдэнэцогт хоёр нэг орон дээр зэрэгцээд сууж байсан. Тэгсэн чинь Эрдэнэцогт гартаа байсан шилэн аягаар Мөнхдэлгэрийн хөмсгөн тус газар 1 удаа цохисон. Мөнхдэлгэрийн толгойноос цус гарсан. ...Мөнхдэлгэр духаа гараараа дараад явчхаар нь Эрдэнэцогтыг араас нь очиж толгойг үзээ гэж хэлсэн. Эрдэнэцогт үзэх гээд гараад явсан, би Даш-Өлзийгийн өрөөнд ороод сэрээх гээд байж байтал Эрдэнэцогт ороод ирсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. ...Тэр хоёр ойр зуурын асуудлаас болоод хэрэлдээд байхаар нь би эвлэрүүлэх гээд байсан боловч, Мөнхдэлгэр уурлаад үгэнд орохгүй Эрдэнэцогтын майкны нэг талыг нь урсан, төд удалгүй нөгөө талыг нь урсан чинь Эрдэнэцогт цохиод авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1990 тоот актын “…Б.Мөнхдэлгэрийн биед баруун нүдний алимны нэвт гэмтэл, баруун нүдний алимны доторх агуулагдахууны гадагшлалт, баруун нүдний алимыг авах мэс заслын дараах байдал, баруун хөмсөгний дээд хэсэгт зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд, доод зовхинд салбарсан шарх, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-40-43/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-86/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-87/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-88-90/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-103-104/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Энь 2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мика" зочид буудлын 303 тоот өрөөнд иргэн Б.Мөнхдэлгэртэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрэн тус газар нь архитай шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Мөнхдэлгэр, гэрч Г.Энхтуяа, Д.Бямбадорж, Б.Мөнгөншагай нарын мэдүүлгүүд, Хүний биед шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн №1990 дүгнэлт, шүүгдэгч Э.Эрдэнэцогтын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Э хохирогч Б.Мөнхдэлгэрийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Эрдэнэцогтыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Э дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Мөнхдэлгэрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй хэдий боловч шүүгдэгч Э.Эрдэнэцогтын зүгээс хохирогчийн эмчилгээний сувилгааны зардалд 13.495.000 төгрөгийг төлсөн байна.

Хохирогч Б.Мөнхдэлгэр нь шүүхийн шатанд түрээс орон сууцны төлбөр гэж 2.000.000 төгрөг, түрээсийн ажлын байрны төлбөр гэж 500.000 төгрөг, эмчилгээ сувилгааны зардал гэж баримтаар 1.145.883 төгрөг, БНСУ-д эмчилүүлэх зардал /мөнгөн дүн тодорхойгүй/ болон ажилгүй байсан хугацааны цалин 1.6 жилээр тооцон /мөнгөн дүн тодорхойгүй/ нэхэмжлэл гаргасан бөгөөд хохирогчийн энэхүү нэхэмжлэлийн түрээс орон сууцны төлбөр гэж 2.000.000 төгрөг, түрээсийн ажлын байрны төлбөр гэж 500.000 төгрөг нэхсэн нэхэмжлэлийг нотолсон нотлох баримт нь дутуу, мөн БНСУ-д эмчилүүлэх зардал болон ажилгүй байсан хугацааны цалин 1.6 жилээр тооцон нэхсэн нэхэмжлэл нь ямар нэгэн баримтгүйгээс гадна яг хэдэн төгрөг гаргуулахаар нэхэж байгаа нь тодорхойгүй байх тул шүүх эдгээр нэхэмжлэлүүдийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Харин хохирогчийн дээрх нэхэмжлэлийн эмчилгээ сувилгааны зардалд нэхэмжилсэн 1.145.883 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримттай, уг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байгаа хэдий боловч шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээ сувилгааны зардалд төлсөн 13.495.000 төгрөгт уг нэхэмжлэл нь хамаарч байна.

Иймд шүүгдэгч Б.Э бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

            

Шүүгдэгч Б.Э дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэцогтын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

          Шүүгдэгч Б.Энь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Eden /эдэн/ нэртэй архины шил 1 ширхэг, орны даавуу 1 ширхэг, цагаан өнгийн орчмоор урагдсан фудвольк 1 ширхэг, шилэн аяганы хагархай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Э оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

             4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Eden /эдэн/ нэртэй архины шил 1 ширхэг, орны даавуу 1 ширхэг, цагаан өнгийн орчмоор урагдсан фудвольк 1 ширхэг, шилэн аяганы хагархай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

5.Шүүгдэгч Б.Энь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч Б.Мөнхдэлгэр нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй. 

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР