Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 35

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

Насанд хүрээгүй хохирогч Б.А,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч И.У,

Гэрч И.Ц,

Шүүгдэгч Ц:Г,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-н Г-т холбогдох 11928001710184 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Ц.Г, регистрийн дугаар КЮ;

Шүүгдэгч Ц:Г нь 2019 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн И.Цн унаж явсан 95-73 ӨМА улсын дугаартай тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж арын багажны хаалганы шилийг хагалж тээврийн хэрэгсэлд 665.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн үеэр насанд хүрээгүй хохирогч Б.А руу чулуу шидэж толгойн тус газарт нь онож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би архи ууж нэлээн согтолттой байхдаа хүний машин болон хүүхэд цохисондоо үнэхээр их гэмшиж байна. У, Батбаяр, Чинзориг, Саранбаяр гэх манай эхнэрийн ангийн хүмүүс ирсэн. Гүүгээ сааж байгаад цагаан машин ирэхээр нь юун машин ирэв гэхэд манай ангийнхан байна гэсэн. Би гүүгээ сааж байхад манай эхнэр Т гэр лүү орсон. Намайг гэрийн эзэн ороод ир гээд Чинзориг хүүхэд явуулсан байсан. Гэрт орж 2, 3 шил архи уугаад, гүү, малаа тавьчаад дуулаад, жоохон найралцгаасан. Нэлээн архи уугаад, согтчихсон байсан. Зодолдсон асуудлаа мэдсэнгүй, сүүлд нь ийм хэрэгт орсон байсан. Буруу юм хийсэн байна. Машины цонх хагалаад чулуу шидснээ мэдэж байгаа. Ямар ч байсан машин оносон байна. Хүүхдийг бас цохисон байна. Төлбөр мөнгөө төлж байгаа гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би гэртээ байж байхад ээж хөдөөнөөс ирээд аваатах гэхээр нь би И.Ц эгчтэй хамт машинтай очиход баахан хүмүүс ээжийг зодсон байсан. Баахан бужигнаан болоод чулуу, шороо шидэлцээд байхаар нь И.Ц эгч цагдаа дуудна гэхэд улаан подволкотой ах яасан их цагдаа дууддаг юм гээд ардаас нь туулгаад чулуу шидээд байсан. Тэр үед саарал подволктой ах ээжийг үсдээд, өвдөглөөд ухаан алдуулаад унагасан. И.Ц эгч рүү цагдаа нар залгаад гэрэлтүүлээтэх гэсэн. Машинтайгаа хөдлөхөөр нь би гүйж очоод И.Ц эгч хамт явъя гэхэд ээжийнхээ хажууд байж бай гэхэд нь би ээжийн хажууд байж байхад гэнэт араас пис пас гэх дуу гараад чихний хажуугаар нойтон оргиод байхаар нь хүрээд үзсэн чинь цус байсан. Би ухаан алдаад босоод ирэхэд цагдаа нар ирсэн байсан

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө би ангийн найз болох Тынд 6, 7 уулаа очсон. Гэрт нь хуруудаад 2-3 шил архи уугаад бүгд нэлээн халаалттай байсан. Хэсэг хугацаанд амраад гэр рүүгээ явах гээд алхахад шөнө байсан учраас хаашаа явах зүгээ мэдэхгүй байсан. Би М луу залгаад намайг ирээд аваач гэхэд И.Цийг явуулчихлаа гэсэн. Яг хаана байгаа юм гэхэд нь ямар ч байсан антины хажууд байна гэсэн. Ц:Гынхаас 400 гаруй метр явсан байсан. Явж байхад портертой хүмүүс ирсэн. Би зам сайн мэдэхгүй байна, машинтай хүмүүс ирж байна. Энэ хүмүүсээс зам асууя гэхэд та утсаа жолоочид нь өгөөд яриул гэхэд жолооч нь согтуу байсан. Бас хоёр хүүхэн байсан. Нэг нь намайг лайтай бүдүүн хүүхэд байна даа гэсэн. Тэрнээс болоод хэрүүл үүссэн. Тэр хүүхэн үснээс зулгаагаад унагасан. Унагаах үед нь би машиных нь дугаарыг харсан. Дугаарыг нь мартчихаж, энэ машины хүмүүс намайг зодоод байна, ийм дугаартай машин байна гэж хэлээд удаагүй байхад манай дүү ирсэн. Намайг ямар шалтгаанаар зодсон гэдгийг мэдэх гэж Ганбаатрын гэрийн гадаа ирсэн. Тэр машиныг дагаж явахад Гын гэрийн гадаа очсон. Бууж ирээд чулуу, шороо шидэлцээд, үснээс зулгаагаад, намайг цохиж унагаагаад ухаан алдуулсан байсан. Ухаан алдахад Т над руу ус цацаж сэрээсэн. Хэсэг хугацаа өнгөрсөн юм байна лээ, сэрээд харахад миний хүү уйлчихсан сууж байсан. Тэгээд сууж байхад цагдаа хүрс ирсэн гэв.

Гэрч И.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яг намайг очиход машины гэрэлд хэрүүл зодоон хийгээд, зууралдаад байж байсан гэв. бүгдээрээ манай эгч рүү дайраад байж байсан Очоод авах гэхэд хажуугаар нь байсан хүүхнүүд подволк, үснээс нь зулгаагаар салгахгүй байсан Манай эгч ухаан алдаад уначихсан байсан болохоор би ээжийнхээ хажууд ээжийгээ хараад байж бай гэсэн Манай эгч над руу залгаад хойшоо гэр лүүгээ алхаж байна. Амдаад ав гэсэн. Очихдоо Гын гэрийг олохгүй нэлээн явсан. Утсаар ярьж байхад араас машинтай хүн ирлээ гэхээр нь наад хүнээрээ зам заалга гэсэн. Нөгөө хүндээ утсаа өгөхөд нь баахан хүн шуугилдаад байсан. Манай эгч намайг хүн зодчихлоо гэсэн Яасан танил талтай юм, энд ерөөсөө цагдаа ирдэггүй юм. Танил талтай болоод цагдаа ирэх гэж байгаа гээд намайг энэ Ц:Г гэдэг хүн ална гээд туулгаад байсан. Нэлээн хэд машин тойруулаад туулгасан. Эхнэрт нь энэ нөхрөө аваач гээд хэлсэн чинь цагдаа дууд тэгэхгүй бол энэ хүн бараг хүн алж мэднэ, цагдаагаа хурдан дууд гэсэн гэв. Яг тэгж зууралдахад Ц:Г байсан эсэхийг би анзаараагүй. Сүүлд нь зууралдаад салж байхад улаан подволктой хүн юу болов, юун хүн ирчихсэн байгаа юм гэхээр нь эгчийгээ авах гэсэн чинь ерөөсөө авч болдоггүй. Эд нар хоорондоо зодолдоод болдоггүй. Би цагдаа дуудах гэж байна гэсэн чинь чи яасан цагдаа дууддаг том юм гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Тэгснээ ална гээд чулуу бариад авсан гэв Цагдаа дуудчихаад нэлээн удсан цагдаа нь гэрэлтүүл олохгүй байна гээд залгаад байсан. Тэр хооронд Ц:Г намайг ална гээд чулуу бариад туулгаад байсан. Би машинаа тойрч зугтаагаад арай гэж машиндаа ороод хөдлөх гэсэн чинь машин тойроод энд тэндээс цохиод байсан гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07 сарын 17-ны орой би гэртээ байж байсан манай ээжийг хөдөө айлаас авах гээд Ц эгчтэй хамт явсан тэгээд очсон чинь ээжийг баахан хүмүүс зодчихсон байсан тэгээд Ц эгчийг цагдаа дуудлаа гэсэн чинь нэг улаан фудволктой ах ална гээд байсан тэгж байсан чинь саарал фудволктой ах ээжийг ухаан алдуулсан үснээс нь зулгаагаад нүүрэнд нь өвдөглөсөн тэгж байсан чинь цагдаа нар Ц эгч рүү утсаар яриад гэрэлтүүлээтэх гэхээр нь Цэндаюуш эгч машинаараа явсан тэгэхээр нь би байж бай гэсэн чинь намайг ээжийнхээ хажууд байж бай гээд явчихсан тэгээд би ээжийнхээ хажууд байж байсан чинь улаан фудволктой ах миний ард чулуу бариад яваад байсан тэгсэн чинь гэнэт миний ард юм пис пас гэж дуугарсан тэгж байгаад миний чихний хажууд нойтон оргихоор нь үзсэн чинь чихнээс цус гарсан байсан тэгээд би ухаан алдаж унаад босоод ирсэн чинь нэг цагаан портертой ах Ц эгчийн араас явж байсан би харсан... Би тэр улаан фудволктой ахыг намайг цохисон байх гэж бодож байна машин хөдлөөд явсаны дараа тэр хүн миний хойгуур явж байсан тэр хүн намайг чулуугаар цохисон байх гэж бодож байна. Тэр улаан фудволктой ах миний зүүн урд байсан бас миний хажууд ээж ухаан алдчихсан хэвтэж байсан, Сараа эгч бас байсан өөр хүн байгаагүй...” гэжээ /хх-20/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.У мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: Ер нь бол би дүүгээ дуудах гээд Гын гэрээс баруун хойшихноо утсаар ярьж явж байхад Д гэдэг хүнтэй таараад би Дт чи манай дүүтэй утсаар яриад намайг хаана байгааг хэлээд өгөөч гэсэн чинь тэр Д гээд хүн бас өөрөө нэлээн согтуу манай дүүтэй утсаар ярьж байхад нэг машинтай хоёр хүүхэн ирээд тэр С гэдэг Дын эхнэр нь лайтай бүдүун хуүхэнтэй явж байна шүү дээ гэхээр нь би миний бүдүүн чамд ямар хамаатай юм гээд маргалдаад Стэй үсдэлцэж байгаад Д, Мөнхцэцэг, С гурав машинтайгаа Гынх руу чиглээд явахаар нь би араас нь дагаж явж байтал манай дүү 95-73 ӨМА улсын дугаартай авто машинтай ирэхээр нь би машинд нь суутал машин дотор миний хуү А манай дүү Ц нар байсан тэгээд би хамт суугаад Гын гэрийн хажууд шахуу тэр хүмүүс зогсож байхаар нь би дүүтэйгээ хамт очоод чи намайг зоддог хэн бэ гэж хэрэлдэж эхэлсэн тэгтэл манай дүү цагдаа дуудна гэсэн чинь Г гараад ирчихсэн яасан их зодоон ноцоон хийдэг гом яасан их цагдаа дууддаг юм пизда минь гээд манай дүүтэй маргалдаж байхад Д миний толгой руу цохихоор нь би ухаан алдаад унчихсан нэг сэрсэн чинь миний хүүгийн чихнээс цус гарчихсан бөөлжөөд байж байсан... С, Мөнхцэцэг, Д, Г, Ц, А, Мөнхчимзг, нэгхоёр 10 гаран настай 2 хүүхэд байсан.” гэжээ /хх-22-23/,

Иргэний нэхэмжлэгч И.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний хүү Аын эмчилгээний зардал 6.000.000 орчим төгрөг болсон яг сайн мэдэхгүй байна...1.400.000 төгрөгийг өгсөн...” гэжээ. /хх-25/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07 дугаар сард би Зүунсайханы 7-29 тоотод байж байхад У антены хажууд найзуудтайгаа ууж байна намайг ирээд авчих гэхээр нь би өөрийн эзэмшлийн 95-73 ӨМА улсын дугаартай авто машиныг Цид өгөөд Уийг аваад ир гэхэд Уийн төрсөн хүү Аын хамт явъяа гээд Ц, А нар хамт явсан. Тэгтэл ойролцоогоор 1 цаг орчимын дараа Ц энд болохоо байлаа цагдаа эмнэлэг дуудсан одоо эмнэлэг явлаа гэхээр нь би эмнэлэг рүү яваад очтол Аын чихнээс нь цус гойжсон байдалтай эмнэлэгт үзүүлж байгаад зураг авахуулахгүй бол болохгүй гээд зураг авхуулсан яаралтай хагалгаанд оруулах болоод маргааш орой нь хотоос эмч нар ирээд хагалгаанд орсон...” гэжээ. /хх-28-29/,

Гэрч И.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би орой эгч Уийг хөдөөнөөс амдаж авах гээд аймгийн төвөөс 22 цагт өөрийнхөө машинаар эгч Уийн хүү Аын хамт аймгийн баруун урд зүгт антены тийшээгээ явсан юм. Манай эгч У ангийнхаа зугаалганд өглөө 10 цагийн үед явсан байсан юм. Намайг гэртээ байж байхад над руу утасаар яриад ирээд аваадах гээд антёны тэнд яваад ир гэсэн би газраа олохгүй зөндөөн төөрөөд эгчийг өмнөөс гэрэл чийдэн тусгаж дохио өгөөтөх гэж утсаар яриад явж байсан чинь эгч миний араас нэг машин ирж байнаа тэрүүгээр дохио өгьё гэсэн. Тэгээд намайг утсаар яриад байж байтал араас нь ирж байсан машины жолоочтой нь яриад байх шиг байсан. Тэгээд би эгчийг жолоочтой нь яриулаатах гэхэд эгч жолоочид нь утасаа өгсөн жолооч нь согтуу байсан хэл нь мэдэгдэхгүй байсан удалгүй эгчтэй хоорондоо хэрэлдэх шиг болтол намайг зодочлоо машины номёр нь 57-97 гээд утас нь шуугиад алга болсон. Би эргээд эгчтэй ярисан чинь нөгөө машинаа дагаад араас нь айлын гадаа ирж байна гэсэн. Тэгээд би удалгүй очтол айлын гадаа эгчийг тойрсон бөөн хүмүүс зодолдоод байж байсан. Тэнд 10 гаран хүмүүс байх шиг байсан. Би уг айлын гадаа очоод машинаасаа бууж очоод эгчийгээ авах гэтэл эгч намайг зодсон хүмүүс энд байна сайн хараад аваарай гэсэн эгчийгээ авах гэсэн намайг бас тал талаас орж ирээд үсдэж зодсон. Би нэлээн зууралдаж байгаад эгчийг машинд суулгах гэтэл машинд суулгахгүй байсан. Намайг хар мактай эмэгтэй араас ирээд нуруу руу гараараа цохиод үсдээд намайг доош нь дарсан. Манай эгч миний хажууд газар хэвтэж байхад баахан хүмүүс миний дээрээс хэн нь мэдэгдэхгүй цохиод, чулуу хайрга шидлээд байсан. Би доошоо харж хэвтэж байгаад эргэж харахад миний хажуу талаас жижигхэн биетэй, мөрөн дээгүүрээ хар өнгийн судалтай цамцтай эмэгтэй чулуу шидээд хашгираад зогсож байсан. Энэ манай дүү А намайг эгээ цагдаа дууд ээжийг аллаа гээд орилсон. Би зугтаж гараад цагдаа дуудлаа гэтэл 3 залуу гарж ирээд яасан их цагдаа дууддаг том хулгайч вэ гээд чулуу хайрга шидээд байсан тэгээд байж байтал би цугтаж гарж цагдаад дуудлага өгөөд иртэл эгчийг цагаан подволкотой Д гэх залуу үсдээд газарт унагааж байсан. Энэ үед эгч ухаан алдаад уначихсан байсан хажууд нь ангийнх нь Саранбаяр Мөнхцэцэг манай дүү А ээжийг алчлаа гээд орилоод байж байсан би цагдаа дагуулаад ирье гээд явах гэтэл улаан цамцтай залуу миний машиныг цохиж шороо чулуу шидсэн. Тэгтэл намайг цэнхэр портер дагаад туулгасан замд цагаан ланд машин байхаар нь зогсоод дуудаад очтол намайг ална гээд машинтай туулгаад байсан тэгтэл ландын жолооч бууж ирж портерын жолоочийг буцаасан би тэгээд цагдаа дагуулаад очтол манай дүү өөдөөс чихнээс нь цус гарцан бөөлжөөд байж байсан манай дүү нэг хүн ирээд цохисон ямар хүн гэдгийг нь мэдээгүй би ухаан алдаад унацан танидаг хүүхдийн аав нь гэрт авч орсон гээд уйлчихсан ирсэн тэгээд цагдаа нарт болсон үйл явдлаа хэлж дүүгээ эгчтэй хамт эмнэлэг дээр ирсэн...” гэжээ /хх-30-32/

Гэрч И.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би эгчийгээ очиж авах гэтэл бөөн зодоон болоод байсан тэхээр нь цагдаа дуудлаа гэсэн чинь баруун урд талын гэрээс Тын нөхөр болох Г нэг улаан өнгийн фудволктой доогуураа шорттой хүүхэд тэвэрсэн эрэгтэй ирээд энэ цагдаа дууддаг ямар том гар вэ манай эндхийг хэртэй бол цагдаа олж ирдэггүй юм гээд хэл амаар доромжлоод над руу чулуу шидээд чулуугаа бариад хөөгөөд цохих гээд хөөгөөд байхаар нь би эхнэрт нь энэ хүнээ аваачээ гэсэн чинь Т наадах чинь бид нарт дийлдэхгүй цагдаа ирж л авч явахгүй бол наадах чинь хүн алхаас буцахгүй хүн гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудах гээд зугтаагаад машиндаа суугаад түгжсэн чинь миний унаж байсан Мын эзэмшлийн пробокс маркийн 95-73 ӨМА улсын дугаартай авто машины хамар болон хажуу талын хаалга руу хаалгаруу барьж байсан чулуугаараа удаа дараа цохихоор нь би машинаа асаагаад хөдөлж байхад машины ард талын цонхыг чулуугаар цохиж хагалаад дараа нь дахиад чулуу шидэж хагалсан...” гэжээ /хх-35-36/

Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2019 оны 07 сарын 17-ны өдөр Өмнөговь аймгаас баруун урд зүгт 5 км зайд антен гэх газар Г манай нөхөр Т манайд унагаа уясан байхад манай ангийн найзууд Чинзориг, У, Цэцэгдаринаа, Нацаг, Саранбаяр, Батбаяр гэсэн улсууд ирсэн. З шил архи Айраг ууцгааж хуруудаж дуулсан бүжиглэсэн дэмий ярицгааж байсан хажуу айл болох Давлаасүрэнгийд хүн бас архи ууцгааж байсан орой гэгээ тасарж харанхуй болж байхад эхнээсээ амарцгаасан. Амраагүй нь Нацаг Сараа Тэгшээ бид 3 хоол хийгээд сууж байхад зүүн айлын Даваасүрэнгийн эхнэр манайд гүйж орж ирсэн танай ангийн нэг хүүхэн тэнд бужигнуулж байнаа гээд гартал У утсаар ярицан явж байсан би очоод явъя гээд хэлтэл танай найзууд шороо цацаж үснээс зулгааж зодоод байна гэж хэлсэн. Тэгэж хэлээд байж байтал Д эхнэр С Мөнхцэцэгийг хараад энэ 2 чинь намайг алах гээд байна тэгээд би аймгаас унаа дуудцан гээд тэр 2луу хашгираад байсан удалгүй нэг машин давхиад ирсэн дүү Цэнээ нь ирсэн юу болцгоогоод байна гэтэл Ургамал энэ хэд намайг зодсон үсдсэн шороо цацсан эд нар гээл хашгираад байсан би Цэнээг буугаад ирэхээр нь манайхан энд согтуу байгаа миний дүү эгчийгээ аваад яв гээд Ургамалыг машинд суулгах гэсэн Цэнээ манай эгчийг зодсон байна цагдаа дуудна гээд хэлтэл тарцгааж байсан Ургамал иргээд хашигчаад бид нарын араас ирээд хэл амаар доромжилсон. Цэнээ нь би цагдаа дуудсан манай дүү цагдаа ирэхээр нь яахыг хараарай гээд хашгираадал байсан удалгүй цагдаа ирж байна гэсэн тэр хооронд Цэнээ Ургамал Мөнхцэцэг Сэ нар зодолдоод үс гэзэгнээсээ зууралдсан байсан Цэнээ цагдаа ирж байгаа амдаж ирнэ гээд машинтайгаа хөдлөх гэж байхад Ургамал ухаан алдаад унасан Цэнээ машинаасаа дүүгээ буулгасан хүүхэд уйлаад ирсэн Ургамалын хажууд Сараа тэврээд сууцан хүүхэд нь хажууд нь байсан би сэргэхгүй байна гэхээр нь сэргээхгээд шанагтай ус цацсан тэгээл сэргэсэн сэргэнгүүтээ намайг ус цацлаа найзуудтайгаа элбэж зодлоо гээд хашиграад байсан дүү Цэнээ нь машинтай хөдлөөд явтал Г гэрийн гаднаас цагдаа дуудна гээд араас нь хашгираад машин луу нь чулуу шидээд өөрийнхөө машиныг асааж унаад араас нь явсан тэгээд буцаж иртэл араас нь цагдаа дагуулаад ирсэн. Цагдаа нар ирээд асуугаад байсан Цэнээ хажуугаас нь эгч бид хоёрыг зодсон гээд цагдаад хэлээд байсан би гэр лүүгээ явсан удалгүй тарцгааж цагдаа нар зодоонд орсон хүмүүсийг аваад явсан гэжээ. /хх-40-42/,

Гэрч О.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед би аймгаас баруун урагш 5 км орчимд байдаг Даваасүрэнгийнх гэдэг айлд өөрийнхөө нэг адууг барьж авах гэж тууж очсон юм тэдний гадаа барьж авах гэж хөөцөлдөж элдсээр байгаад орой болгосон тэгэхэд Даваасүрэнгийнд эхнэр нь бас Бажгай гэж дууддаг /сайн танихгүй/ залуу эхнэртэйгээ /эхнэрийг нь Мөнхчимэг гэдэг гэсэн/ байж байсан манай эхнэр надтай хамт машинаар очсон байсан. Тэгээд бид нар манай үрээг барьж чөдөрлөчихөөд нийлж 2 шил архи, нэг том 2 литрийн савтай пиво хувааж ууцгаасан тэгээд орой харанхуй болчихсон шөнийн 23 цаг болж байх үед байх би Бажгайгаас тамхи асаах гэж галыг нь гуйсан чинь өгөөгүй тэгэхээр нь би аймаг орлоо гээд аймаг руу алхаад явчихсан тэгээд Даваасүрэнгийнхээс 300-400 метр орчим зайтай явж байтал гэнэт хажуугаас нэг хүн гэрэл тусгаад ирсэн тэгэхэд нэг танихгүй эмэгтэй байсан тэгээд тэр эмэгтэй намайг хүн рүү утсаар яриад хаана явж байгаагаа заагаад өгөөч гэхээр нь би утасыг нь аваад ярьсан чинь нэг эмэгтэй хаана байна гэхээр нь антенний баруун хойно байна гэж хэлсэн тэгж байтал араас манай эхнэр миний портер машиныг жолоодоод Даваасүрэнгийн эхнэртэй хамт ирсэн тэгээд хажууд ирж зогсоод намайг машинд суу гэхээр нь би машины буруу талаас нь суусан тэгээд бид нар буцаад Даваасүрэнгийнд очиж хүүхдээ суулгаад манай эхнэр машин жолоодоод хөдлөх гэсэн чинь урдуур нэг пробокс машин хашиж зогссон тэгэхэд нь би машинаас буусан чинь Мөнхцэцэг гэрт орж бай гээд гэр лүүгээ оруулсан би гэрт нь орж унтаж байгаад сэрээд гарсан чинь гадаа цагдаа нар ирчихсэн байсан гэжээ. /хх-53-54/,

Гэрч Ц.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 07 сарын 17-ны өдөр Өмнөговь аймгаас баруун урд зүгт 5 км зайд антен гэх газар Даваасүрэнгийнд нөхөрийн хамт нэг үрээ авиачиж чөдөрлөж тависан хажуу айл болох Гынд найз нөхөд нь ирцгээсэн ууж идэж байсан би Даваасүрэн эхнэртэй нь нэг том пиво хувааж уусан бид нар гадаа юм ярицгаагаад сууж байтал Д харанхуй болж байхад харина гээд аймагруу явган явсаан Мөнхцэцэг бид 2 араас нь очход нэг хүүхэнтэй хамт алхаж байсан би очоод нэг лайтай бүдүүн хүүхэнтэй алхаж байнашдээ гээд Дыг суулгаад Мөнхцэцэг бид 3 Даваасүрэн гадаа ирсэн араас нөгөө хүүхэн машинтай хүүхэнтэй Даваасүрэнгийн гадаа ирсэн бууж ирэнгүүтээ хэл амаар доримжилж бүдүүн хүүхэн гэж хэллээ гээд загнаад байсан тэгж тэгж явсаан би гэр бүлээрээ явхгээд хөдөлтөл нөгөө хүүхэн машинтайгаа урдуур дараад ороод ирсэн бууж ирэнгүүт нь би бас буутал намайг пропокс жолооч нь үсдээд дарсан нэг хүүхэн гарж ирж салгасан цагаан цамцтай байсан тэгээд салгасан би Даваасүрэнгийнд манай хүү Пүрэвбаатар дагуулаад орсон битгий гараарай гэж хэлсэн гэрт байхад гадаа хашигчаад байсан тэгтэл цагдаа ирсэн тэгээд Мөнхцэцэг Д бид 3-ийг поргианд суулгаад аваад явсан цагдаагийн газар ирсэн. гэжээ. /хх-55-57/,

Гэрч И.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2019 оны 07-р сарын 17-ны өдөр 10 цаг 30 минутаас 11 цагийн үед Даланзадгад сумын төвөөс баруун урд зүг хэдэн километр зайтай байдгийг нь би мэдэхгүй байна Антены баруун урд талд байрлах ангийн найз Тынд айраг уух гээд ангийн хүүхэд Батбаяр, Чинзориг, Нацаг, Цэцэгдарьнаа Саранбаяр нарын хамт очсон. Тэгээд бид хэд айрганд хуруудаад 2 шил 0.75 гр Экс архи тойруулж уугаад дууссан чинь манай ангийн Т нэг шил 0.75 гр Экс архи задлаад түүнийг тойруулж уусан архи уугаад дуусахад 19 цаг орчим болж байсан тэгээд бид архи айргандаа согтоод унтацгаасан. Тэгээд би 2 цаг орчим унтаад босоод ирэхэд 21 цаг 20 минут болж байсан ангийнхаа хүүхдүүд рүү харсан чинь бүгд унтаж байхаар нь чимээгүй харихаар гараад Даланзадгад сум руу алхаж байхдаа 500 метр орчим алхаад төрсөн дүү И.Ц руу утсаар намайг ирээд аваатах гэж хэлээд байгаа газраа зааж өгсөн чинь И.Ц тосоод явж байна хаана байгаа нь мэдэгдэхгүй гэрлээ сайн тусга гэсэн болохоор гэрэл тусгах гэхээр утасны гэрэл байсан болохоор сайн тус ч өгөхгүй байна ямар ч байсан Далан байгаа түүний дээгүүр нь тойроод ирэхийг бод гэж хэлээд би алхаж байсан чинь араас нэг машин ирэхээр нь зогсоосон чинь цагаан өнгийн портер машин цогссон. Тэр машиныг гэрлээ тусгаад өг гэж гуйгаад дүү охин Ц руу залгаад яриулах гэсэн чинь нөгөө машины жолооч буюу Тын хажуу айлын Д гэх залуу 3 хүүхэн машиндаа суулгацан өөрөө согтуу утсаар ярьж чадахгүй байхаар нь чи согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болж байгаа юм уу гэсэн чинь машинаас нэг улаан хүрэн фудволктой хүүхэн гарч ирээд намайг үсдээд газар унагаасан чинь би газар унахдаа машины дугаарыг харсан чинь 57-27 гэсэн тээврийн хэрэгсэл байсан. Нөгөө хүүхэн машинд суугаад хөдлөөд явахаар нь би араас нь дагаад ямар учиртай хүмүүс юм бол гээд явсан. Нөгөө машин Тын хажуу айлын гадаа очоод зогссон чинь манай дүү тэр 2 айлын голд нь ирэхээр нь яагаад намайг шалтгаангүйгээр ингэж байгаа юм бэ гэж аймар чангаар хашиграж загнасан чинь тэр гурван хүүхэн гурвуулаа шороо хайрга надруу 4-5 удаа хайрга чулуу тэр 3 хүүхэн 3-лаа шидсэн чинь манай дүү машинаас бууж ирээд яасан юу болж байгаа юм бэ гэсэн Д гэх залуу манай дүүг газар унагаасан чинь 2 хүүхэн нь хамт очоод хувцаснаас зулгаагаад урсан бас л хайргаар цацаад байсан тэгсэн чинь манай хүүхэд машинаас буугаад ирсэн миний хажууд зогсож байсан. намайг машинд суух гэхээр л араас 3 хүүхэн үснээс зулгаагаад суулгахгүй бууж ирүүлээд байсан. Тэгээд Тын нөхөр Г манай дүүг ална яасан их цагдаа сэргийлэх дууддаг юм гэж хашиграад байсан. Г ямар ч байсан улаан өнгийн фудволктой байсан тэгээд би эргээд харсан чинь миний араас туранхай өндөр залуу дагзруу цохиод унагаасан би ухаан алдсан. Тэгээд хэсэг хугацааны дараа сэрэхэд манай ангийн Саранбаяр намайг тэвэрсэн чи аймар шүд ам чинь зуураад сэргэхгүй удлаа Т ус цацаж сэргээлээ гэж хэлээд босоод ирсэн чинь миний хүү А дотор муухайраад гээд бөөлжөөд зогсож байхаар нь яасан бэ гэж асуусан чинь толгой руу цохичлоо гэсэн. Тухайн үед цагдаа ирээд согтуу байсан хүмүүсийг аваад явсан гэжээ. /хх-63-64/,

Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2019 оны 07-р сарын 17-ны өдөр яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Миний бодож байгаагаар цаг 12-13 цагийн хооронд манай ангийн Батбаяр, Чинзориг, Цэцэгдарьнаа, Нацаг, У нартай хамт Даланзадгад сумаас баруун урагшаа Хүрмэн сум явах зам дагуу байрлах Антений баруун талд байх манай ангийн Т гэх айл руу яваад очсон. Тэгээд бид хэд айраг, 2 шил 0.75 гр Экс гэх архи хувааж ууж дуусгаад Т нэг шил архи гаргаж өгөөд түүнийг хувааж уугаад юм яриад айрганд хуруудах нь хуруудаад нийлээн согтоцгоогоод унтаад өгсөн. Тэгээд орой 19 цагийн үед манай ангийн Нацаг намайг дуудаад бос ч хоол ид гэхээр хоол идчээд байж байсан Нацаг манай ангийн У хойд талын айлын гадаа хүмүүстэй маргалдаад байна гэхээр нь тэр газар ганцаараа 50-60 метр газар явж очиход Ургамалцэцгийн дүү Ц пробокс машинтай ирсэн цагдаа дуудчихлаа гээд цагдаа тосох гээд яваад өгөхөд би У ухаан алдаад газар унасан байсан.Тэгээд У ухаан алдаад шүд нь зуурцан байсан чинь манай ангийн Т араас хүрээд ирэхээр нь чи яваад ус аваад ир У сэргэхгүй байна гэсэн чинь Тэгшжарал гэртээ очоод шанаг дүүрэн ус хутгаад ирэхээр нь У рүү цацсан чинь сэргэсэн. Намайг Ургамалцэцгийг сэргээх гээд байж байхад ертөнцийн зүгээс зүүн талаас буюу айлын гэрийн урд талаас чулуу шидээд байсан. Нэг мэдсэн хүүхэд намайг цохичихлоо гээд уйлаад байж байтал Ц цагдаа дагуулаад ирсэн гэжээ. /хх-68-69/,

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 439 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: И.Цийн биед баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-76/,

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 486 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Аын биед гавлын зүүн чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт зүүн талын чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмаар гавлын зүүн чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал гэмтэл нь 3.1.2, тархины эдийн няцрал аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь 3.1.3-д зааснаар хүнд, тархи доргилт, зүүн талын чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-78/,

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 440 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: И.Уийн биед хоёр талын гуянд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь гухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-80/,

2019 оны 09 дүгээр  сарын 09-ний өдрийн ӨМА№1584 дугаартай Хас үнэлгээний ХХК-ийн “95-73 ӨМА улсын дугаартай Тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэлд 665.000 төгрөгийн эвдрэл учирсан гэх” үнэлгээний тайлан /хх-82-83/,

Өвчний түүх /хх-86-120/,

Драгерь багажаар үлээлгэж шалгасан тэмдэглэл /хх-139/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-140/,

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-142/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-152/,

2019 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тоологын хуулбар /хх-153-154/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-155/,

Шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, жолооний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

Мэдүүлгийг нууцлахыг  хүссэн гэрчийн мэдүүлэг  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц:Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц:Гын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц:Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ц:Гын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц:Г нь 2019 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт  И.Цэнд- Аюушийн унаж явсан 95-73 ӨМА улсын дугаартай тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж арын багажны хаалганы шилийг хагалж тээврийн хэрэгсэлд 665.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Уийн “...манай дүү цагдаа дуудна гэсэн чинь Г гараад ирчихсэн яасан их зодоон ноцоон хийдэг юм яасан их цагдаа дууддаг юм пизда минь гээд манай дүүтэй маргалдаж байхад Д миний толгой руу цохихоор нь би ухаан алдаад уначихсан нэг сэрсэн чинь миний хүүгийн чихнээс цус гарчихсан бөөлжөөд байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/, гэрч И.Цийн “...Би уг айлын гадаа очоод машинаасаа бууж очоод эгчийгээ авах гэтэл эгч намайг зодсон хүмүүс энд байна сайн хараад аваарай гэсэн эгчийгээ авах гэсэн намайг бас тал талаас орж ирээд үсдэж зодсон…Энэ манай дүү А намайг эгээ цагдаа дууд ээжийг аллаа гээд орилсон. Би зугтаж гараад цагдаа дуудлаа гэтэл 3 залуу гарч ирээд яасан их цагдаа дууддаг том хулгайч вэ гээд чулуу хайрга шидээд байсан тэгээд байж байтал би зугтаж гарч цагдаад дуудлага өгөөд иртэл эгчийг цагаан подволкотой Д гэх залуу үсдээд газарт унагааж байсан...Тын нөхөр болох Г нэг улаан өнгийн фудволктой доогуураа шорттой хүүхэд тэвэрсэн эрэгтэй ирээд энэ цагдаа дууддаг ямар том гар вэ манай эндхийг хэртэй бол цагдаа олж ирдэггүй юм гээд хэл амаар доромжлоод над руу чулуу шидээд чулуугаа бариад хөөгөөд цохих гээд хөөгөөд байхаар нь би эхнэрт нь энэ хүнээ аваачээ гэсэн чинь Т наадах чинь бид нарт дийлдэхгүй цагдаа ирж л авч явахгүй бол наадах чинь хүн алхаас буцахгүй хүн гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудах гээд зугтаагаад машиндаа суугаад түгжсэн чинь миний унаж байсан Мын эзэмшлийн пробокс маркийн 95-73 ӨМА улсын дугаартай авто машины хамар болон хажуу талын хаалга руу хаалгаруу барьж байсан чулуугаараа удаа дараа цохихоор нь би машинаа асаагаад хөдөлж байхад машины ард талын цонхыг чулуугаар цохиж хагалаад дараа нь дахиад чулуу шидэж хагалсан...” гэх мэдүүлэг /хх-30-32,35-36/, гэрч Б.Тын “...Г гэрийн гаднаас цагдаа дуудна гэнээ гээд араас нь хашгираад машин руу нь чулуу шидээд өөрийнхөө машиныг асааж унаад араас нь явсан тэгээд буцаж иртэл араас нь цагдаа дагуулаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-40-42/, гэрч И.Уийн “...Тын нөхөр Г манай дүүг ална яасан их цагдаа сэргийлэх дууддаг юм гэж хашиграад байсан. Г ямар ч байсан улаан өнгийн фудволктой байсан тэгээд би эргээд харсан чинь миний араас туранхай өндөр залуу дагзруу цохиод унагаасан би ухаан алдса...” гэсэн мэдүүлэг /хх-63-64/, Мэдүүлгээ нууцлахыг хүссэн гэрчийн мэдүүлэг зэргээр,

Мөн шүүгдэгч Ц:Г нь И.Цийн унаж явсан 95-73 ӨМА улсын дугаартай тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэх явцад насанд хүрээгүй хохирогч Б.Аын толгойн тус газарт чулуу шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Аын “...2019 оны 07 сарын 17-ны орой би гэртээ байж байсан манай ээжийг хөдөө айлаас авах гээд Ц эгчтэй хамт явсан тэгээд очсон чинь ээжийг баахан хүмүүс зодчихсон байсан тэгээд Ц эгчийг цагдаа дуудлаа гэсэн чинь нэг улаан фудволктой ах ална гээд байсан тэгж байсан чинь саарал фудволктой ах ээжийг ухаан алдуулсан үснээс нь зулгаагаад нүүрэнд нь өвдөглөсөн тэгж байсан чинь цагдаа нар Ц эгч рүү утсаар яриад гэрэлтүүлээтэх гэхээр нь Ц эгч машинаараа явсан тэгэхээр нь би байж бай гэсэн чинь намайг ээжийнхээ хажууд байж бай гээд явчихсан. Би ээжийнхээ хажууд байж байсан чинь улаан фодволктой ах миний ард чулуу бариад яваад байсан тэгсэн чинь гэнэт миний ард юм пис пас гэж дуугарсан тэгж байгаад миний чихний хажууд нойтон оргихоор нь үзсэн чинь чихнээс цус гарсан байсан тэгээд би ухаан алдаж унаад босоод ирсэн...Би тэр улаан фодволктой ахыг намайг цохисон байх гэж бодож байна машин хөдлөөд явсны дараа тэр хүн миний хойгуур явж байсан тэр хүн намайг чулуугаар цохисон байх гэж бодож байна. Тэр улаан подволктой ах миний зүүн урд байсан бас миний хажууд ээж ухаан алдчихсан хэвтэж байсан, Сараа эгч бас байсан өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-20/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Уийн “...Д миний толгой руу цохихоор нь би ухаан алдаад уначихсан нэг сэрсэн чинь миний хүүгийн чихнээс цус гарчихсан бөөлжөөд байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/, гэрч И.Цийн “...Г манай дүүгийн жоохон цаахан талд чулуу бариад ирж байсан...” /хх-30-32, 33-34, 35-36/, гэрч Б.Тын “...манай нөхөр Г тэр машин болон Аоос хэдхэн алхамын цаанаас тэр машины араас чулуу шидсэн...Аын хохирлын мөнгийг Утэй холбогдож би мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг  /хх-41-42, 43.46/, гэрч И.Уийн “...босоод ирсэн чинь миний хүү А дотор муухайраад гээд бөөлжөөд зогсож байхаар нь яасан бэ гэж асуусан чинь толгой руу цохичлоо гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-63-64/, гэрч Д.Сын “...Намайг Уийг сэргээх гээд байж байхад ертөнцийн зүгээс зүүн талаас буюу айлын гэрийн урд талаас чулуу шидээд байсан. Нэг мэдсэн хүүхэд намайг цохичихлоо гээд уйлаад байж байтал Цэнд- Аюуш цагдаа дагуулаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-68-69/, Мэдүүлгээ нууцлахыг хүссэн гэрчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц:Гын чулуу шидсэн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Аын эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 486 дугаартай шинжээчийн “ Б.Ариунбопдын биед гавлын зүүн чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт зүүн талын чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмаар гавлын зүүн чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал гэмтэл нь 3.1.2, тархины эдийн няцрал аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь 3.1.3-д зааснаар хүнд, тархи доргилт, зүүн талын чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтээр /хх-78/  тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц:Г гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 1.38 хувийн согтолттой байсан болох нь Драгерь багажаар үлээлгэж шалгасан тэмдэглэл /хх-139/, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч Ц:Г согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуу үедээ И.Цийг цагдаад дуудлаа гэх шалтаг шалтгаанаас болж тус гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Ц:Гын гэмт үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч  Ц.Мын эзэмшлийн Тоёота пробокс маркийн 95-73 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 665.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь 2019 оны 09 дүгээр  сарын 09-ний өдрийн ӨМА№1584 дугаартай Хас үнэлгээний ХХК-ийн “95-73 өма улсын дугаартай Тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэлд 665.000 төгрөгийн эвдрэл учирсан гэх” үнэлгээний тайлан /хх-82-83/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т бага хэмжээний хохирлыг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор  хуульчилсан тул иргэний нэхэмжлэгч Ц.Мын 95-73 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 665.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Уийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болох нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 440 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: И.Уийн биед хоёр талын гуянд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-80/-ээр,

Гэрч И.Цийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болох нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 439 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: И.Цийн биед баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-76/-ээр тус тус тогтоогдсныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед чулуу, шороо шидсэн олон хүн байсан, хэн нь машиныг гэмтээж гэмтэл учруулсан гэдгийг шалгаж тогтоосон гэхэд хангалттай бус харагдаж байна...шүүгдэгч Ц:Г том чулуу шидэж бусад хүмүүс жижиг чулуу шидсэн байдал хавтаст хэргээс харагддаг... Ц:Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Энэ үүднээс прокурорын газарт хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тохирох зүйлчлэлээр зүйлчилж өгнө үү? гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Насанд хүрээгүй хохирогч Б.Аын гэмтсэн үйлдлийг Ц:Г мэддэггүй. Тухайн үед царайг нь ч хараагүй, хаанаас, хэзээ ирсэн талаар нь мэдэхгүй, Б.Атой ямар нэг байдлаар маргаж, Б.А руу чиглэсэн ямар нэгэн халдлага дайралтыг хийгээгүй, гэмтээх санаа зорилго агуулаагүй энэ үйлдлийг гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар хуулийн 3 дахь хэсэгт зааснаар Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцогдоно гэснээр зүйлчлэх юм бол хэргийн бодит байдалтай нийцнэ гэсэн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Мөн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Ц:Г нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Уийн дүү гэрч И.Цтай “...яасан их зодоон ноцоон хийдэг юм яасан их цагдаа дууддаг юм...” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар цагдаа дуудуулахгүй байх зорилгоор И.Цийн унаж явсан Тоёота пробокс маркийн 95-73 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдэж байсан бөгөөд энэ үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй юм.  

Мөн хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тухайн хэргийн нөхцөлд гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө тухайн үед байсан хүмүүс чулуу, шороо цацаад больсон хойно шүүгдэгч Ц:Г И.Цийн унаж явсан машин руу чулуу шидэж, араас нь машинаар хөөсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Ц:Гаас өөр хэн нэгэн чулуу шидэж хүний эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц:Гын дээр дурдсан үйлдлүүд нь насанд хүрээгүй хохирогч Б.Аын эрүүл мэндэд учирсан амь насанд аюултай хүнд гэмтэлтэй, мөн И.Цийн унаж явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохиролтой шалтгаант холбоотой болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэв.    

Шүүгдэгч Ц:Г нь хувийн байдлын хувьд 36 настай, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймаг, Хүрмэн сум, 3 дугаар багт оршин суух хаягтай боловч одоогоор ял шийтгэлгүй болох нь Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-140/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-152/, 2019 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тоологын хуулбар /хх-153-154/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-155/,  Шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц:Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан.

Шүүгдэгч Ц:Гын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ц.Мын тээврийн хэрэгсэлд 665.000 төгрөгний хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.Аын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан бөгөөд эмчилгээний хохирол төлбөрт 3.000.000 төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд 665.000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Б.А, түүний хууль ёсны төлөөлөгч И.У, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М нарт тус тус төлсөн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-195-196/-аар, шүүх хуралдаанд гаргасан хохирол төлбөрөө авсан талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч Б.А, түүний хууль ёсны төлөөлөгч И.У нар нь цаашид гарах эмчилгээ, сувилгаа хийлгэх шаардлагатай байгаа талаараа шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан байдлыг тус тус  харгалзан насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Улсын яллагч Л.Солонго эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Гын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 гэмт хэрэгт нь тус тус торгох ял оногдуулах саналтай байгаа учраас Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялыг мөн хуулийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн нийт 10.450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэх дүгнэлт гаргав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц:Гын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Ц:Г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж харамсаж байгаа талаар мөрдөн байцаалтын шатнаас мэдүүлсээр ирсэн, хохирол төлбөр төлөгдсөн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд ам бүл 6-уулаа, 3 хүүхэд болон эмэг эхийн хамт амьдардаг. Мал маллаж амжиргаагаа залгуулдаг. Энэ айлын амьдралыг авч явж байгаа ганц хүн байгаа, энэ байдлаар хоригдох юм бол цаашид хүүхдийн хохирол төлбөрийг төлөх боломжгүй учир нь эхнэр нь ажил хийдэггүй байгаа. Хувийн байдлын хувьд ширүүн ааштай гэдэг зүйл яригддаг, архи уухаараа уурлах зүйл гаргадаг гэсэн. Архины асуудал байх ёсгүй гэдгийг бүрэн ухамсарлаж, өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж шүүхэд мэдүүлсэн байгаа. Эдгээр ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээд улсын яллагчаас оногдуулсан торгуулийн ялыг оногдуулж өгнө үү? гэх дүгнэлт гаргав.

Шүүх шүүгдэгч Ц:Гын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрүүгийн хариуцлагын санал, хүсэлт  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх  дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Ц:Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэж, биечлэн эдлэх ялыг 10.450.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 10.450.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц:Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц:Г мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

Шүүгдэгч Ц:Гт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй хийсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овгийн Ц.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц:Гт 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц:Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Ц:Гын нийт эдлэх ялыг 10.450 /арван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.450.000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц:Гт оногдуулсан 10.450.000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Шүүгдэгч Ц:Г оногдуулсан 10.450.000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ц:Г насанд хүрээгүй хохирогч Б.А, түүний хууль ёсны төлөөлөгч И.У нарт эмчилгээний зардал 3.000.000 /гуван сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Мт тээврийн хэрэгсэлийн хохирол, төлбөрт  665.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.А, түүний хууль ёсны төлөөлөгч И.У нар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц:Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шүүгдэгч Ц:Г цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц:Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ