Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 218

 

 

 

 

 

 

 

2020          03           16                                      2020/ШЦТ/218

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Ц.Амгаланбаатар,

          шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010003270299 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бөхийн дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, ахын хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч.М /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ч.М нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах Төв номын сангийн урд автобусны буудлын орчим 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Ж.Ариунжаргалтай такси үйлчилгээний улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ч.Мыг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах Төв номын сангийн урд автобусны буудлын орчим 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Ж.Ариунжаргалтай такси үйлчилгээний улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ч.Мд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Ч.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Ч.М нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах Төв номын сангийн урд автобусны буудлын орчим 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Ж.Ариунжаргалтай такси үйлчилгээний улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Ж.Ариунжаргалын "...2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 21 өнгөрч байхад би ажлаа тараад Төв номын сангийн замын эсрэг талын "KFC" түргэн хоолны газрын гадна зогсоол дээрээс хүн ачаад зогсож байсан. Миний машины гурав дах хүн нь том спорт цүнхтэй эгч ирэхээр нь миний машин спорт обудтой таныг суулгахаар тулна таныг арын машинд суулгаад өгье гэсэн тэг тэг гэсэн тэгсэн чинь Мягмаржав яагаад хүн голж солиод маяглаад байгаа юм гэсэн. Тэгэхээр чи миний машиныг мэднэ биз дээ гэсэн чинь за зайлаа, зайл гээд машиндаа суусан. Тэгэхэд би очоод чи ах захтай бай гэж хэлэхэд зайл гээд байсан тэгэхээр нь би цонхыг нь цохисон тэгээд гараад ирсэн тэгээд бид хоёр барилцаад авсан. Тэгээд намайг зөндөө өшиглөсөн тэгэхэд нь би нилээд хэд цохисон тэгээд нэг үүрээд газар унасан байсан. Би босох гэсэн чинь намайг босгохгүй байсан. Тэгэхэд хойд машины "Акуа" машинтай залуу салгасан. Тэгээд Мягмаржав явахдаа машиныхаа цонхыг онгойлгоод янхан, биеэ үнэлэгчээ гээд орилоод явсан. Би хүнээ дүүргээд Нисэхийн байрны автобусны буудал дээр хүлээгээд зогсож байсан чинь миний араас ирээд машинтайгаа ирээд хаана харсан юм гэсэн чинь зайлаа. зайл гээд машинаа түгжээд зугтаагаад надад баригдахгүй байсан. Тэгээд надад баригдахгүй болохоор уурандаа машины баруун талын толийг нь өшиглөсөн тэгсэн чинь ирэхгүй байсан. Тэгээд яваад өгсөн. ...Надад дүгнэлтүүдтэй  холбоотой гомдол, санал байхгүй. Би тэр хугалсан машины толийг нь төлж өгнө. Би гомдол, саналтай байна. Би эмчилгээний зардал нэхэмжилмээр байна өөр зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ¹1758 тоот актын “…Ж.Ариунжаргалын биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

яллагдагч Ч.Мын "...2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн үед Төв номын сангийн эсрэг талын автобусны буудал дээр хүн ачаад зогсож байхад мөн хүн ачиж тээвэр хийдэг Ариунжаргал нь нэг хүн цүнхтэй юм бариад ирсэн чинь өөрийнхөө машинд суулгахгүй арын машинд суу гэж хэлэхээр Ариунжаргалыг та яагаад авахгүй байгаа юм гэсэн чинь наад хүн чинь тарган байна миний машин гоёлын обудтой гайгүй хэдэн туранхай хүн авч явмаар байна гэсэн. Тэгээд хөдөөний тэнэг бацаан чи юугаа мэдэх юм гэсэн тэгэхээр нь би машиндаа суугаад байж байхад ирээд цонхны шил рүү цохиод шилээ онгойлгосон чинь чи муу яагаад дургүй хүргээд байгаа юм, дургүй хүргээд байгаа юм шүү гээд машины хаалга руу өшиглөхөөр нь би буугаад ирсэн чинь намайг барьж аваад гараараа толгой нүүр лүү 5-6 цохиод байсан. Тэгтэл арын машины залуу гарч ирээд салгасан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

            

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Ч.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ч.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ч.Мд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ч.Мд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

         

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Боржигин овогт Чулуунбаатарын Мягмаржавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР