| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00222/И |
| Дугаар | 181/ШШ2016/00760 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2016/00760
|
2016 оны 09 сарын 22 өдөр |
Дугаар 181/ШШ2016/00760 |
Улаанбаатар хот |
ͪ
Сүхбаатар д иргэний хэргийн анхан шатны Ч.Ичинхорлоо , шүүх хуралдааны :
Хан-Уул дүүргийн 3 дугаа , Чингисийн 뺺, өөрийн байранд байрлах Ариг банк ХХК ны ,
нэхэмжлэгч С.О ,
хариуцагч Л.Ц нарт
40 974 833,41 гаргуулах тухай .
Д.Б, Д.Г, С.Х С.О , Л.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, .Э .
:
: Иргэн С. Отгонсайхан, Л.Ц нар нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 2105006877 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг бизнесийн зориулалттай 36 сарын хугацаатай, жилийн 37,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөхгүй болохоор нь эвлэрүүлэн зуучлагчид хандаад ч үр дүнд хүрээгүй тул шүүхэд хандахад хүргэсэн. Зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгч шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар санаачлагагүй байсаар өнөөдрийг хүрч байна.
Зээлдэгч нар нь үндсэн зээлд 6 423 377,12 төгрөг, хүүд нь 10 265 822,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 117200 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний 4.2.3-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалж С.О , Л.Ц нараас үндсэн зээлийн үлдэгдэл 33 576 622,88 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 7 275 088,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 111 621,81 төгрөг нотариатын зардал 11500 төгрөг нийт 40 974 833,41 төгрөгийг гаргуулан өгнө үү, зээлдэгч үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү . Ариг банк ХХК болон зээлдэгч С.О , Л.Ц нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм.
Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож буй Зээлийн гэрээний 1.16.5, 1.16.6., 2.5., Барьцааны гэрээний 3.1.2 дах заалтууд нь Иргэний хуулийн 171.3-т заасантай хамааралгүй, харин Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41.1, 41.2, 43, 44, 45 дугаар зүйлд нийцсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шүүхээс гадуур худалдах эрх, зээлдүүлэгчид үүсч байгаа ч банк асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан байгаа нь зээлдэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
:
Зээлдэгч нар нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 2105006877 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг бизнесийн зориулалттай 36 сарын хугацаатай, жилийн 37,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан нь үнэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа бөгөөд улс орны эдийн засгийн хямрал, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр арга буюу зээл төлөх график зөрчигдсөн. 2016 ондоо багтаан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлж гэрээгээ цааш үргэлжлүүлэх саналтай байна. Зээлийн гэрээний 2.5 дах заалт болон Зээлийн барьцааны гэрээний 3.1.2, 4.1, 4.2 дах заалтууд нь хууль зөрчиж хийсэн байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний 1.16.5, 1.16.6., 2.5., Барьцааны гэрээний 3.1.2 дах заалтууд нь Иргэний хуулийн 171.3, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44.4, 44.4.2-ийг зөрчсөн. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56.1, 56.1.1-ээр хүчин төгөлдөр бус байх тул зээлдэгч нарын Ариг банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрт 40 963 333,41 төгрөг, нотариатын зардалд 11500 , нийт 40 974 833,41 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч С.О , Л.Ц нар нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул 2016 ондоо багтаан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлж гэрээгээ цааш үргэлжлүүлэх саналтай, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж марган, зээлийн болон барьцааны гэрээ нь хууль зөрчин хийгдсэн гэрээнүүд тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
С.О , Л.Ц нар нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 2105006877 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг бизнесийн зориулалттай 36 сарын хугацаатай, жилийн 37,2 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь Зээлийн болон барьцааны гэрээ, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 1, 8-16, 38-р хуудас/
Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулан мөнгийг зээлдэгчид шилжүүлж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Зээлийн гэрээний 4.2.3-т зааснаар зээлдэгч зээл, түүний хүү төлөх хуваарийг зээлдэгч нар зөрчсөн үндэслэлээр гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлдүүлэгч өөрийн санаачлагаар Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний 3.6-д заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг 2016.02.19, 2016.3.22, 2016.4.06, 2016.4.13, 2016.5.26-ны өдрүүдэд шаардан мэдэгдэх хуудас хүргүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль болон гэрээ зөрчсөн гэж үзэх боломжгүй юм./хх-ийн 21-25-р хуудас/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.
Хариуцагч нар нь дээрх гэрээний дагуу үндсэн зээлд үндсэн зээлд 6 423 377,12 төгрөг, хүүд нь 10 265 822,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 117200 төгрөг төлснийг хасаж үндсэн зээлийн үлдэгдэл 33 576 622,88 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 7 275 088,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 111 621,81 төгрөг нотариатын зардал 11500 төгрөг нийт 40 974 833,41 төгрөгийг хариуцагч С.О , Л.Ц нараас гаргуулах үндэстэй.
Зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019830 дугаарт бүртгэлтэй, 000361880 дугаарын гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Төв гудамж 21Б тоот барилга, дуусаагүй барилга, хувийн орон сууцыг Г-2204002178 улсын бүртгэлийн дугаартай газар барьцаалагдсан байх тул зээлдэгч нар үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй./хх-ийн 11-14-р хуудас/
2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй.
Зээл болон зээлийн барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагад нийцсэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй байх тул хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Барьцааны гэрээний 4.2-т Барьцааны зүйлийг барьцаалбар үйлдэж Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс гадуур шууд худалдан борлуулна гэж заасан боловч нэхэмжлэгч барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахгүйгээр шүүхэд хандан зээлийн төлбөр нэхэмжилсэн нь зээлдэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан С.О , Л.Ц нараас 40 974 833,41 /дөчин сая есөн зуун далан дөрвөн мянга найман зуун гучин гурван төгрөг, дөчин нэгэн мөнгө / төгрөг гаргуулж Ариг банкинд олгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019830 дугаарт бүртгэлтэй, 000361880 дугаарын гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Төв гудамж 21Б тоот барилга, дуусаагүй барилга, хувийн орон сууцыг Г-2204002178 улсын бүртгэлийн дугаартай газрын үнийн дүнгээс хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ариг банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 362824 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ариг банк ХХК- д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО