Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/82

 

 

    

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                      

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,  

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гхолбогдох эрүүгийн 2038001150072 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 1 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр хороо, ... тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Б.Омаргалдан зодолдож, улмаар түүний биед тархи дБ.От, хамар ясны хугарал гэмтлийг учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр хороо, ... тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Б.Омаргалдан зодолдож, улмаар түүний биед тархи дБ.От, хамар ясны хугарал гэмтлийг учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038001150072  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Архи уугаад сууж байхдаа Б.О би хүнд зодуулж үзээгүй, би хүнд хэд хутгалуулаад новширч үзээгүй, та намайг хэд цохичихооч гэсэн. Би танай аавтай сайхан найзууд явсан зодолдож, муудалцаж үзээгүй гээд бид хоёрын хооронд маргалдсан. Тэгээд гэр дотор барилцаж аваад бид хоёр гадаа хашаан дотор гараад зодолдсон....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг архи уугаад муудчихсан сууж байхад Б.Г ах намайг шууд зодож эхэлсэн. Миний нүүр хэсэг халуу дүүгээд сэрэхэд намайг гэрийнхээ гадаа гаргаж хаясан байсан. Би нилээн удаан хэвтэж байгаад гэрийнхэнтэйгээ утсаар холбогдож ахыгаа дуудсан, манай ах ирж авсан. Гэртээ хариад толинд харахад нүүр ам хөхөрсөн, нүүр хавдаад тэгширсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-10-р хуудас/,

Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэнэт гэрт түжигнэх чимээ гараад би сэрсэн. Архи ууж байсан ширээний тэнд Б.О, манай нөхөр Б.Г хоёр нэгнийхээ дээр доор гарчихсан байсан. Би хүүгээ очиж салга гэж хэлсэн. Манай хүү очиж салгасан... Б.Оыг ах нь ирж авах үед Б.Оын хамраас нь цус гарсан, цус болсон байсан. Тэр хоёр хоорондоо барилцаж аваад тийм болсон байсан. Гэрт манай хүү, би, Б.О, манай нөхөр Б.Г бид дөрөв байсан...Тэр хоёр бие биеэ цохиж аваад, газарт унаад дээр доороо ороод байсан. Манай нөхөр босч ирээд Б.Оыг мөн цохисон. Хүү бид хоёр арай гэж салгаад хоёр тийш болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 25-ны шөнө 00 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү болох Б.О миний утасруу залгаад би хүнд зодуулчихлаа. Зодож алах нь гэж ярьсан, чи хаана байгаа юм гэхэд Б.Г гэх айлд байна гэсэн. Б.Г гэх айлын хашааруу нь ортол Б.Оыг гэрээс гаргаад хаясан байдалтай байсан. Хашаан дотор нь зогсож байхад гэрээсээ Б.Г ах гарч ирсэн. Би энэ юу болов, хэн зодсон юм гэж асуухад Б.Г ах мэдэхгүй гээд гэртээ орсон. Намайг очиход Б.Оын нүүр хэсэг нь цус болсон байсан... Б.О намайг Б.Г зодчихлоо гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 90 дугаартай:

       1.  Б.Оын биед гэмтэл тогтоогдлоо.

       2. Б.Оын биед тархины дБ.От, хамар ясанд хугарал, дээд уруулд язралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

      3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.    

      4. Б.Оын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн  21-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34, 36-37-р хуудас/,

       Хохирогч Б.О нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038001150072 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр хороо, ... тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Б.Омаргалдан зодолдож, улмаар түүний биед тархи дБ.От, хамар ясны хугарал гэмтлийг учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Оын /хх-ийн 6-10-р хуудас/, гэрч Б.Цолмонгийн /хх-ийн 14-16-р хуудас/, гэрч Б.Алтангэрэлийн /хх-ийн 17-19-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 90 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/,       

Хохирогч Б.О нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Б.Гоос 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Од олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038001150072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Г-с 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-д олгосугай.

      5. Эрүүгийн 2038001150072 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР