Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/01

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгч Ө.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ө.Ц-д холбогдох эрүүгийн 192.........дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний  өдөрхүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, Геологич мэргэжилтэй, ......................ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ....дүгээр баг ......тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн 2009 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх, ******* овогт Ө.Ц /РД:........................../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ө.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын..... дүгээр багийн нутаг ..............гудамжинд ХХК-ны автобус тавьдаг газарт иргэн Э.У  үл ялих асуудлаар маргалдан улмаар түүнийг зодож биед нь зүүн талын 10 дугаар хавирганы хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын...... дүгээр багийн нутаг ..........гудамжинд байх “....................” ХХК-ны автобус тавьдаг газарт иргэн Э.У тай үл ялих асуудлаар маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын Прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 19210................ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

            Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би ...айлд унтаж байгаад орой 16 цагийн орчим ...хашаа руу очсон. Тэр үед амбаар дотор У ганцаараа хэвтэж байсан. Тэгээд би У “автобусаа яасан юм” гэж асуухад “Ө ах, Ц хоёр дугуйгаа солино гээд аваад явчихсан” гэж хэлсэн бөгөөд надад хавирга өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд би У “хавирга чинь яачихсан юм” гэж асуухад Ц автобус зассангүй гэж надтай маргалдаад миний хавирга руу өшиглөчихсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

            Гэрч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б хашаа руу яваад очтол миний туслах жолооч У шал согтуу автобус түшээд гуйвчихсан зогсож байсан. Би У  уурлаад ...загнасан. ...хашаанд Ц, У хоёр үлдсэн. ...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр У аав гэх хүн надруу утсаар яриад “чи хүүтэйгээ нийлж, манай хүү ******* зодсон байна” гэж ярьсан. ...хүү Ц “чи У зодсон юм уу” гэж асуухад “би У ахыг тэгж айхтар зодсон зүйл байхгүй, намайг машинтайгаа хөдөлж байх үед машины хаалга онгойлгоод байхаар нь би цаашаа бай гэж хөөгөөд түлхсэн юм, тэр үед У турбаан дээгүүр тээглээд ойчсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

            Хохирогч Э.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2019 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчим ...автобусаа засуулахаар танил авто засварчны хашаанд очсон юм. ...Б цуг нийт 2 шил архи уусан. ...автобусны үндсэн жолооч Ц хүрч ирээд “та юу хийгээд байгаа юм” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би Ц  “Би машинаа үзэж байна” гэж хэлтэл Ц намайг автобусны доод талаас татаж гаргаад “та ер нь сүүлийн үед давраад байгаа шүү” гэж хэлээд намайг газар хэвтэж байхад маань миний нүүр лүү 3-аас 4 удаа зангидсан гараараа цохисон ба ар талаас маань миний нуруу руу маань 1-ээс 2 удаа өшиглөх шиг болсон. Тэр үед миний нурууны ар талаар их хүчтэй өвдсөн. ...тэгээд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний хавиргыг маань хугарсан байна гэж хэлсэн. ...Би Ө.Ц  өөрийн эмчилгээ хийлгэсэн 800.000 төгрөгөө өөрийн Хаан банкны дансаар шилжүүлж авсан. ...одоо миний бие ажилдаа орсон. Ө.Ц надаас уучлалт гуйж бид хоёр хороондоо эвлэрсэн учраас ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

 Шүүгдэгч Ө.Ц  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...би 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ...автобусаа засахад нь туслах гээд засварчин Б хашаанд очсон. Тэр үед манай аавын туслах жолооч У нь засварчин Б цуг надаас нууцаар архи уугаад байсан. ...тэгээд би автобусаа асаагаад дугуйг нь солихоор өөр засварын газар руу хөдөлж байтал У ах автобусны урд талын онгорхой хаалганаас дүүжлэгдээд байсан. Тэгэхээр нь би У ахад хандаж “цаанаа байж бай” гэж хэлээд цээж рүү нь түлхсэн юм. Тэр үед  У ах цаашаагаа модон дээгүүр тэгнээд унаж байсан бөгөөд босч ирээд дахиад автобусанд суух гээд хаалганаас зүүгдээд байхаар нь би автобусаа зогсоож байгаад цээж рүү нь өшиглөөд унагаачихсан юм. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,  

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж  2019 оны ... дүгээр сарын ...ний өдрийн ..... дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

     1. Э.У биед зүүн талын 10-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

     3. Дээрхи гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

     4. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

- Хохирогч Э.У Дорнод аймгийн Цагдаагийн газарт “...би Ц-с хохирлоо бүрэн авсан бөгөөд сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй...” гэх  хүсэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгч Ө.Ц иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, “         ” ХХК-ны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-32, 34-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921............... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дүгээр багийн нутаг ....гудамжинд байх “ .......” ХХК-ны автобус тавьдаг газарт иргэн Э.У үл ялих асуудлаар маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ө.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б н /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Ц.Ө  /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,  хохирогч Э.У  /хх-ийн 09-12 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж  2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ..... дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад хохирогчийн архи ууж согтуурсан байдал, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Э.У нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Ө.Ц  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ө.Ц-г нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн  1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ө.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Ө.Ц оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан буюу шүүгдэгчийн сарын орлого 2.000.000 төгрөг гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ө.Ц-н .......................тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ө.Ц нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт Ө.Ц-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ө.Ц /РД:              / тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН