| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/05377/и |
| Дугаар | 5377 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 5377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч:*******,*******,*******,*******,-д холбогдох
1,175,000.00 төгрөг гаргуулах, 550,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч -ийн Захирал , хариуцагч , түүний өмгөөлөгч , Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч -ийн Захирал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэж нэхэмжлэлийг гаргаж, гарын үсэг зурсан.
Хавтаст хэрэгт өгсөн Барьцаат зээлийн гэрээ нь болон нарын хооронд байгуулагдсан ба би шүүхэд тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг өгсөн бөгөөд уг компанийн хувьцаа эзэмшигч болон захирал нь миний бие өөрөө учраас энэхүү нэхэмжлэл нь -ийн нэхэмжлэл юм.
Иргэн нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагатай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1,000,000.00 төгрөгийг 30 /гуч/ хоногийн хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлсэн.
Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дуусахад дахин буюу 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгаж, ашигласан хугацааны хүү болох 70,000.00 төгрөгийг төлсөн.
Гэвч нэхэмжлэгч тал 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл болон хүүг төлөөгүй.
Түүнээс үндсэн зээл, хүү төлөх талаар шаардлага тавихад би зээл аваагүй, төлсөн гэж маргаж байна, миний ойлгож байгаагаар тэрээр 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн зээлтэй андуурч байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргах болон гаргасны дараагаар хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээг байгуулаагүй, гарын үсэг хуурамч гэж мөн маргаж байсан хэдий ч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлтээр түүний гарын үсэг мөн болох нь тогтоогдсон.
Гэтэл одоо энэхүү зээлийг төлсөн, зээлийг төлж, дуусгавар болгосон падааныг гээсэн гэж байна, гэвч бодит байдал дээр зээлийг төлөөгүй, надад байгаа бүргэтгэлийн дэвтрээр үүнийг нотолж байна.
Иймд, хариуцагч аас үндсэн зээл 1,000,000.00 төгрөг, нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны зээлийг 2 сар, 15 хоног ашигласны хүү 175,000.00 төгрөг, нийт 1,175,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие -иас зээл авч, буцаан төлдөг байсан нь үнэн юм. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээний хувьд тус компаниас 1,000,000.00 төгрөгийн зээл авсан бөгөөд энэ зээлийг гэж хүнд авч өгч, эргүүлээд түүнээс 500,000.00 төгрөг авч мөн өөрөөс мөнгө гаргаад төлсөн нь үнэн болно.
Тухайн үед надад -иас зээлийг төлсөн талаар баримт өгсөн боловч гээгдүүлсэн нь миний буруу. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дууссан байхад яагаад надад 2016 оны 03 дугаар сард сануулж байгааг шүүхээс анхаарахыг хүсье.
Учир нь, энэ зээл өмнө төлөгдсөн байсан бөгөөд би дамжуулан д 1,000,000.00 төгрөгийг өгч, зээлийг төлсөн учраас гаас авах гэж -иас баримт үйлдүүлж авсан. Хэрэв намайг зээлээ төлөөгүй байсан бол ийм баримтыг хийж өгөхгүй байсан биз.
Би олон жил бизнес хийж байгаа хүн, бусад этгээдийг хуурах, авсан мөнгөө буцааж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзах хүн биш.
Миний бие авсан зээлийг буцаан төлсөн байхад болон түүний эхнэр нь миний талаар худлаа мэдээлэл хүмүүст тарааж, намайг элдэв үгээр дорожилсонд гомдолтой байна.
Нэгэнт би авсан зээлийг буцаан төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Надад энэ мөнгийг буцаагаад төлчих боломж байна, гэхдээ намайг дэндүү их гомдоосон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулаад зарим хэсэг дээр эвлэрэх санал гаргасан ч нэхэмжлэгч тал үндсэн зээлээс хүүг хасахгүй гэж байгаа учраас би хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хариуцагч ы өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ы хүү өмнө нь уг компаниас 550,000.00 төгрөгийн зээл авахад нь хариуцагч нь той биеэр уулзаж, 550,000.00 төгрөгийн зээлийг төлж байсан юм билээ.
Гэтэл тухайн үед түүний өмнө нь авсан 1,000,000.00 төгрөгийн зээл төлөгдөөгүй байсан бол яагаад нэхэмжлэгч нь тэр үед энэ талаар д хэлж, төлүүлж болоогүй юм, хэрэв хариуцагч өмнөх зээлийг төлөөгүй байсан бол хүүгийнхээ зээлийг төлөхөд сануулах, хасч тооцох боломж байсан.
Энэ нь, хариуцагч ы зүгээс 1,000,000.00 төгрөгийг төлсөн гэдгийг нотолж буй үйлдэл юм.
Мөн хариуцагч нь уг 1,000,000.00 төгрөгийг д дамжуулж өгч, буцаан төлөхдөө гаас 500,000.00 төгрөг, үлдэх хэсгийг өөрөөс гаргасан ба эргүүлээд түүнээс өгсөн мөнгөө нэхэх гээд гуайгаас бичиг авсан байдаг. Гэтэл нь зээл төлөгдсөн байхад төлөгдөөгүй мэтээр тайлбарлаж байгаа нь худлаа.
Шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу гоос ирүүлсэн Зээлийн бүртгэлийг үзвэл яг өөрт байгаа зээлдэгч зээлийг төлсөн талаар гарын үсэг зурдаг баримтаа өгөхгүй байна, шүүхийн захирамжийн дагуу авч ирсэн баримтаас нотлох баримтаар авчих зүйл алга байна.
Мөн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа гуай нь иргэнээр энэхүү нэхэмжлэлийг гаргасан байх тул шүүхээс эдгээр нөхцөл байдлыг анхаарч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний хүү нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр -иас 550,000.00 төгрөгийн зээлсэн байсан.
Би энэ талаар мэдээд, 2016 оны 03 дугаар сарын эхээр эмнэлэгт хэвтэхээсээ өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 550,000.00 төгрөгийг төлсөн.
Гэтэл миний хүү хожим 550,000.00 төгрөгийг хүүгийн хамт төлсөн байсан.
Ийм учраас би нэхэмжлэгч -д илүү төлсөн 550,000.00 төгрөгийг нэхэмжилж байх тул тус төлбөрийг гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч -ийн Захирал сөрөг нэхэмжлэлд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“ы хүү нь эд зүйл тавьж, 550,000.00 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тэрээр хүүгийнхээ зээл болох 550,000.00 төгрөгийг төлж, хүү бодогдохыг зогсоосон. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдөр хүү зээл, зээлийн хүүг төлж, барьцаалуулсан зүйлээ авсан.
Иймд, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 550,000.00 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй, хариуцагчаас авах ёстой төлбөрөөс хасуулаад шийдүүлж болно” гэв.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,175,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бол хариуцагч ы зүгээс -д холбогдуулан 550,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч нь зээлийг буцааж хүүгийн хамт төлсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа бол сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч байна.
Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн тул үүргийг харилцан тооцож, шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаас үзвэл хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч -тай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1,000,000.00 төгрөгийг 30 /гуч/ хоногийн хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлэхээр тохирчээ
Зохигчдын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 болон мөн уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан шаардлагыг тус тус хангаж, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар гэрээний харилцаа үүссэн байна.
Учир нь, зээлдэгч нь зээлдүүлэгч -иас гэрээний зүйл болсон 1,000,000.00 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй байх бөгөөд гагцхүү буцаан төлсөн гэж мэтгэлцэж байна.
Тус Барьцаат зээлийн гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгч -д үндсэн зээл болох 1,000,000.00 төгрөгийг хүү 70,000.00 төгрөгийн хамт 2016 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр төлөх үүрэг хүлээжээ.
Гэвч уг 1936 дугаартай Барьцаат зээлийн гэрээнээс үзвэл зохигчид зээлийг ашиглах хугацааг 2016 оын 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгахаар тохирчээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аас 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан хариу тайлбартаа тус гэрээг байгуулаагүй гэж маргахад нэхэмжлэгч -иас Шинжээч томилуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхээс шинжээч томилсон.
Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3893 тоот дүгнэлтээс үзвэл энэхүү Барьцаат зээлийн гэрээг хариуцагч байгуулсан болох нь тогтоогдож байх тул зохигчдын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан, 2016 оын 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгагдсан гэж үзэх нь тус тус үндэслэлтэй байна.
Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан энэхүү Барьцаат зээлийн гэрээгээр авсан 1,000,000.00 төгрөгийг буцаан төлсөн учраас түүний хүлээсэн үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болсон гэж маргаж байна.
Гэвч хариуцагч нь уг зээлийг хэзээ төлж барагдуулсан талаар тодорхой баримтаар нотлохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэхдээ өөрт ач холбогдол бүхий тайлбар тавьж, татгалзаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байх тул 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болсон гэж эргэлзээгүй үнэлэх боломжгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний хугацаа буюу зээлдэгч ы зээлийг ашиглах хугацаа 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажээ.
Гэвч хариуцагч нь Иргэний хуулийн 206, 208 дахь зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх үүргээ зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч зээлийг буцаан төлсөн гэдгээ нотлоогүй тул түүнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх ба гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, бодитоор гүйцэтгэсэн гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.
Иймд, зээлдүүлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээний дагуу хариуцагч аас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч нь мөнгөн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул тэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 28.1.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус зааснаар зээлдүүлэгч талд үндсэн зээл болон тохирсон хүүг төлөх нь зүйтэй юм.
Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 2 сар 15 хоногийн хүү гэж 175,000.00 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч талууд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Барьцаат зээлийн гэрээний хугацааг сунгасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол Зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд зээлдүүлэгч тал хүү шаардах эрхээ алдах юм. Энэ нь, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсний дагуу нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ашигласан хугацааны хүүг хариуцагчаас нэхэмжилж буй бол гэрээний хугацааг сунгагдсан байх, гэрээний хугацааг сунгахдаа ямар нөхцөл буюу хугацаа, хүү, буцаан төлөх нөхцөл зэргийн талаар тохиролцсон бичгийн хэлбэртэй хэлцэл байх ёстой.
Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 1,000,000.00 төгрөгийг хэдий хугацаанд үргэлжлүүлэн ашиглах, хүү хэд байх, буцаан төлөх нөхцөл нь ямар байх талаар тодорхой хүсэл зоригийг илэрхийлсэн бичгийн хэлбэртэй хэлцэл байгуулаагүй байна.
Ийм учраас болон хариуцагч нарын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дууссан гэж үзэх нь зүйтэй болно.
Хариуцагч 1,000,000.00 төгрөгийн зээлийг 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ашигласан хугацааны хүү болох 70,000.00 төгрөгийг төлж, харин үндсэн зээл, түүнийг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ашигласан хугацааны хүүг төлөөгүй байна.
Иймд, хариуцагч аас үндсэн зээл 1,000,000.00 төгрөг, түүнийг ашигласан хугацааны хүү 70,000.00 төгрөг, нийт 1,070,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -нд олгож, үлдэх 105,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч ы хүү нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр -иас 550,000.00 төгрөгийг 30 /гуч/ хоногийн хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 1974 тоот Барьцаат зээлийн гэрээ болон нэхэмжлэгч -ийн захирал гийн тайлбараас үзвэл хариуцагч нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүүгийнхээ зээл болох 550,000.00 төгрөгийг төлсний дараа хүү нь 2016 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдөр зээл, зээлийн хүүг төлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна.
Иймд, нэхэмжлэгч -иас хариуцагч д 550,000.00 төгрөг гаргуулж, олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хуулийн 238 дугаар зүйлд биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож, үүргийг дуусгар болгож болно гэжээ.
Өөрөөр хэлбэл, нэг талаас хариуцагч нь Гүнмаргад ХХК-д 1,070,000.00 төгрөг төлөх, нөгөө талаас нэхэмжлэгч Гүнмаргад ХХК нь хариуцагч талд 550,000.00 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж байх бөгөөд тэдгээрийн үүрэг нь төрлийн шинжээр тодорхойлогдох буюу мөнгөн төлбөрийн үүрэг байна.
Иймд, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дагуу нэхэмжлэгчээс гаргуулвал зохих төлбөрийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж, хариуцагчаас гаргуулах төлбөрт харилцан тооцох боломжтой гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4-т “Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагыг нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэжээ.
Энэ нь, зохигчдын хоорондын үүргийг харилцан тооцсоноор -иас д төлөх 550,000.00 төгрөгийн үүрэг дуусгавар болж, харин хариуцагчаас -д төлөх 520,000.00 төгрөгийн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн үг юм.
Иймд, хариуцагч аас 520,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгохоор болов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн зааснаар хариуцагч
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч32750
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР