Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 187

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                        

Улсын яллагч: М.Очбадрах,

Шүүгдэгч Ө.Д, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, Н.Намжилцогт, Ш.Мягмарцэрэн,

Шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Н.Жамъяндорж,

Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч А.Бүдханд, Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Чойдовтон овогт Ө-н Д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Боржигон хиа овогт Гантуяагийн Тэмүүжин, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Л-н М нарт холбогдох эрүүгийн 201201061031 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.  

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 21-35 тоотод оршин суух,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 666 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: СЭ90061578 / Боржигон хиа овогт Г-н Т,

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улс судлаач мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эх, эхнэрийн хамт
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11-208 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УП91112938 / Дархан Чойдовтон овогт Ө-н Д,

 

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Мизу” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол 10-82 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 492 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн  164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 7 жилийн хорих,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Л.Мд энэ тогтоолоор оногдуулсан ял дээр 2006 оны 06 дугаар сарын 14-ний 164 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 9 жил 1 сар 21 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил, 3 сар, 13 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УХ71061312 / Боржигин овогт Л-н М нар нь:

 

Ө.Д, Г.Т нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдер Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт зиплок түгжээ бүхий 5 ширхэг уутанд савласан нийт 37.8 грамм Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодис, зиплок түгжээ бүхий уутанд савласан 0.4 рамм Нэгдсэн Үндэсний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд багтсан “Кокайн”-ы агууламжтай бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж, тээвэрлэн улмаар 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор уг бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэр хүртэл борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисуудыг хадгалсан, тээвэрлэсэн,

 

Л.М нь Ө.Д, Г.Т нарыг гэмт хэрэгт татан оруулж, хөлслөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн хатгагчаар хамтран оролцож, 2016 оны 03 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт зиплок түгжээ бүхий 5 ширхэг уутанд савласан нийт 37,8 грамм Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 онь Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодис, зиплок түгжээ бүхий уутанд савласан 0,4 грамм Нэгдсэн Үндэсний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд багтсан “Кокайн”-ы агууламжтай бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж, тээвэрлэн улмаар 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор уг бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

Л.М нь Ө.Д, Г.Т нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Чойр сумаас Нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэр хүртэл хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисуудыг хадгалсан, тээвэрлэсэн,

 

Л.М нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,84 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтас 231-240 /

 

Ө.Дийн гадаад паспортанд үзлэг хийсэн тэмдэглэл / 4 дүгээр хавтас  241-243 /

 

Г.Тгийн гадаад паспортанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтас 244-245 /

 

Ө.Дийн биед 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн, тест ашигласан тэмдэглэл / 5 дугаар хавтас 18-24 /

 

Г.Тий биед үзлэг хийсэн тэмдэглэл / 5 дугаар хавтас 25-28 /

Г.Тий авч явсан ногоон өнгийн үүргэвчинд үзлэг хийсэн тэмдэглэл / 5 дугаар хавтас 29-30 /

Л.Мын биед үзлэг хийх тэмдэглэл / 5 дугаар хавтас 36-40 /

 

Гар утасны орсон, гарсан дуудлагын жагсаалтанд үзлэг хийсэн тэмдэглэл / 5 дугаар хавтас 41-42 /

77-03 УНЧ Тоуоtа Тасоmа маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 5 дугаар хавтас 83-86 /

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл нэгтгэгдсэн байдлаар, гэрэл зургийн хамт / 5 дугаар хавтас 88-91 /

 

Банкны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл / 6 дугаар хавтас 95-97 /

 

Л.Мын биед үзлэг хийсэн тэмдэглэл / 9 дүгээр хавтас 159-162 / ЭХ-1802004670261

 

Л.Мын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл / 9 дүгээр хавтас 163-164 / ЭХ-1802004670261

 

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 9 дүгээр хавтас 165-167 / ЭХ-1802004670261

 

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай / 9 дүгээр хавтас 168 /, ЭХ-180200467026

 

2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2783 дугаартай шинжээчийн дүгнэлт / 5 дугаар 126 /

 

2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2833 дугаартай шинжээчийн дүгнэлт / 5 дугаар хавтас 134-145 /

 

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №11771 дугаартай шинжээчийн дүгнэлт / 10 дугаар хавтас 113-114 / ЭХ-1802004670261

 

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №11766 дугаартай шинжээчийн дүгнэлт / 10 дугаар хавтас 117-118 / ЭХ-1802004670261

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 50 дугаартай дүгнэлт / 10 дугаар хавтас 123-125 / ЭХ-1802004670261

 

Хилийн лавлагаа / 6 дугаар хавтас 86 /

 

Нууц ажиллагааны магадлагаа / 10 дугаар хавтас 52х /

 

Гэрч Ж.Батмөнх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Би хот явах хүн хайж явахад тэр 2 залуу машины хаалга онгойлгочихсон тамхи татаад сууж байхаар нь нэг дургүйцдэг юм уу гэснээ хол явах хүн юм чинь гээд хэлээгүй. …Нөгөө 2 залуу их ганган хувцасласан, малгай өмсчихсөн куртикнийхээ захыг дээш нь тултал цахилгаандсан боловсон ганган залуучууд байсан. Тэгээд 18 цаг 20 минутын үед Замын-Үүдээс Улаанбаатар хот руу гарсан. Машин хөдлөхөөр л машины хойно нөгөө 2 залуу тамхи шиг юм татаад байдаг. Би дунд толиндоо харахад нэг цагаан янжуур тамхи шиг юм татаад л явж байсан. Тэгээд ингэж явсаар Чойр хүрсэн. ...Тэр 2 залуу ер нь ч их учир битүүлэг дуугуй залуучууд байсан.Тэгээд Чойр дээр 23 цаг өнгөрч байхад ирсэн ба миний машины бензин дуусч байсан. Гэтэл нөгөө 2 залуу “Манай тосч авах машин Чойрын вокзал дээр байгаа юм байна. Тийшээ дөхүүлээд өгчихөөч гэхээр нь би дургүйцээд “Тийшээ явах бензин байхгүй. Машинаа өөрсдөө дууд” гээд би Чойрт байх Содмонголын бензин колонк дээр хүргэсэн. 20-30 минутын дараа цонхондоо хар тентэй мөнгөлөг саарал өнгийн Тоуоtа Тасоmа маркын автомашин ирсэн ба жолооч нь гэх намхан биетэй богино саарал куртиктэй залуу байсан. Жолооч нь бууж ирээд надад шууд 40.000 төгрөг өгсөн, Нөгөө залуу тэр машинд суусан гэжээ. / 5 дугаар хавтас 108-109 /

 

Гэрч А.Дашням мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Монголд хилээр орж ирэхэд 17 цаг 50 минут болж байсан байх би Замын-Үүдэд байдаг Хуягбаатарын гэрээс цүнхээ авчихаад галт тэргэнд суух гэтэл амжихааргүй болсон. Тэгээд байж байтал нэг номер дугааргүй саарал өнгийн Еstima маркийн автомашины жолооч ах намайг “Улаанбаатар хот руу явах уу. Арын суудал дээр 2 хүн сууж яваа энэ хоёр Сайншанд дээр бууна. Цаашаа хоёулаа явчихъя. 20.000 төгрөгөөр явах уу” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 20.000 төгрөгөө аваад машинд суусан. Хойно сууж яваа хоёр залуу нь 25 орчим насны залуучууд байсан ба нэг нь эрүүндээ сахалтай өндөр залуу байсан. Нөгөө залууг нь сайн санахгүй байна. Замын-Үүд сумаас 18 цаг 30 минутын үед гараад Улаанбаатар хот руу явсан. Хойд талд сууж явсан 2 залуу бол хоорондоо ч юм ярихгүй байсан. ...Бууж тамхи татах үед тэр хоёр залуу хамт буугаад жолооч ах бид хоёроос тамхи гуйж татаж байсан мөртлөө машинд суугаад өөрсдөө дахиад тамхи татаад байсан. ...Тамхины утааны үнэр нь их сонин байхаар нь би Хятдаас ирж байгаа хүмүүс хятад тамхи татаад байгаа юм болов уу гэж дотроо бодсон. Тэр хоёр залуу Сайншанд дээр бууна гэж байсан ба замдаа нэг хүнтэй утсаар ярьснаа жолооч ахад хандаж “Сайншанд дээр буухаа больчихлоо. Чойр явахаар боллоо” гэж ярьсан. Чойр дээр ирчихээд тэр хоёр залуу “Ахаа бид хоёрыг вокзал дээр хүргээд өгөөч” гэтэл жолооч ах бензин байхгүй байгаа гээд Чойрын Сод монгол колонкийн ойролцоо хүлээж байтал 10 орчим минутын дараа саарал өнгийн ачаатай пикап загварын жийп ирээд нөгөө хоёр залууг суулгаад аваад явсан гэжээ. / 5 дугаар хавтас 110-111 /

 

Гэрч О.Оюунгэрэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 02 дугаар сарын дундуур санагдаж байна. “Өвөрмонгол залуу мөнгө зээлээч гээд байна. 10 хувийн хүүтэй юм байна 1.600.000 төгрөг зээлээч” гэж байна гэхээр нь би Мд өгсөн гэжээ. / 5 дугаар хавтас 112-113 /

Ц.Баяраа сэжигтнээр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд Чойрын наана 20 км зайд явж байтал Мөөжиг ахын утас нь дугартал “Баяраатай хамт явж байна. Чойрт ороод ирсэн байна” гэсэн. Тэгэхээр нь би хэн юм бэ гэтэл Тэмкэ /Тэмүүжин/ бас 1 дүүтэй байна гэсэн. Тэгэхээр нь би ерөнхийдөө урдаас ирж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгтэл дахин Мөөжиг ах руу залгатал уруудаж байна гэтэл хэсэг хугацаанд залгаагүй. Би Мөөжиг ахаас Тэмка залгаж яах гэж байгаан гэтэл би таксины мөнгө өгөх ёстой юм гэсэн. Тэгээд Чойр руу орохын өмнө клонк дээр нэг такси зогсож байсан. Тэгтэл Мөөжиг надад 60.000 төгрөг өгөөд үүнийг таксины жолоочид өгчих гэсэн. Би машинаас бууж таксины жолоочид 60.000 төгрөгийг өгсөн. Эргээд машинд суутал Тэмкэ /Тэмүүжин/ нэг залуутай миний машинд орж ирж суусан. Бид нар хөдлөөд дэлгүүрийн гадаа зогсоод Мөөжиг надад мөнгө өгөөд ундаа ус авчих гэсэн. Дэлгүүр ортол хаачихсан байсан 2 ч дэлгүүр ортол хаалттай байхаар нь цааш явж нэг дэлгүүр орж ундаа ус авсан. Тэгээд хот руу явцгаасан. Багахангай орохын наана 30 орчим км зайд явж байгаад шээх гээд зогссон. Тэгээд бууж шээчихээд буцаад машиндаа ортол утаа болчихсон, машины голын хайрцган дээр 2 жижиг гялгар ууттай мөс, шилэн бонго тавьчихсан сорсон юм шиг байдалтай байсан. Би тухайн үед ойлгохдоо урдаас /Хятад/ Тэмка мөс авчирсан юм байна гэж ойлгосон. Тэгээд би голын хайрцган дээр байсан бонготой зүйлийг өөрөө авч хэрэглэсэн. Намайг хэрэглэсний дараа Тэмка авч хэрэглэсэн. Тэгээд хөдөлсөн. Бид нар Багахангай пост дээр иртэл цагдаа нарт баригдсан. Би 2 жижиг гялгар ууттай мөсийг харчихаад явахдаа “Би та нартай хамт хот руу орохгүй шүү. Анхнаасаа би мөс авчирна гэдгийг чинь мэдээгүй байсан” гэж хэлсэн. Тэгээд хөдөлсөн...Тэгтэл Мөөжиг ах Тэмкад хандаж урдаас ирж байж хоёрхон юмтай ирж байгаа юм уу гэсэн. Тэгтэл Тэмка надад нэг байгаа, манай найзад нэг байгаа гэсэн. Тэгээд бид нар хот руу хөдөлсөн. Би жолоо барьж байгаад зүүн урд суудлын түшүүрэг дээр бэлтгэлийн цамцаа тохож тавьсан байсан. Зүүн урд суудал дээр 2 тусдаа ууттай мөс гэх мансууруулах зүйл яагаад миний сууж байсан суудал дээр байсан гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 тусдаа гялгар ууттай мөс гэх зүйлийг намайг ирэхэд голын хайрцган дээр гаргаад тавьчихсан байсан. Шилэн гаанс нь хэнийх гэдгийг нь мэдэхгүй. Намайг машинд орж ирэхэд л байсан. Хар өнгийн цахилгаан бүхий нүдний шилний саванд шилэн бонгоны хагархай байгаа аваад өг гээд байсан. Шилэн бонго Мөөжиг ахынх. Надад ямар нэгэн шилэн гаанс ууттай мөс байгаагүй гэжээ. / 5 дугаар хавтас 212-214 /

 

Ө.Д сэжигтнээр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн үед Бээжинд буугаад Сага нэртэй зочид буудалд буусан. Тэр өдрөө буудалдаа өнжсөн. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өглөө босоод буудлаасаа гараагүй байж байгаад орой нь Т бид 2 бааранд орсон. Тэнд нэг хар арьстай залуу сууж байсан ба толгой дохихоор нь Т яваад очсон. Би араас нь яасан юм бол гээд очтол Т тэр хар залуутай хятад хэлээр яриад байсан. Би ойлгохдоо “ Мөс авах уу. Авья “ гэж яриад байна гэж ойлгосон. Т ч надад сүүлд нь “ Мөс авах уу гэж байна “ гэж хэлсэн. Тэгээд шууд тэр дороо уг хар арьстай залуугаас нэг ууттай нь хэд юм гэтэл 1500 юань гэхээр нь нэгийг авсан. Тэр нь ойролцоогоор нэг бүлет буюу 10 грамм орчим байсан байх. Тэр өдрөө бид 2 зочид буудал руугаа очоод нөгөө мөсөө буудалдаа хэрэглэсэн. Бид 2 буудал орох замаараа нэг дэлгүүрээс шилэн гаанс аваад буудал руугаа явсан юм байна. Т уг хар арьст залууд мөнгийг өгч байсан. Буудалдаа очиж бид 2 нөгөө мөсөө шилэн гаансандаа хийж шатааж хэрэглээд унтацгаасан. Маргааш өдөр нь мөн буудлаасаа гараагүй буудал дээрээ байж байгаад орой нь Т баар орлоо гээд гарсан. Би буудалдаа ганцаараа үлдсэн. Үлдэгдэл мөсөө буудалд үлдээгээд явсан байсан. Уг өдөр нь 3 дахь өдөр нь буюу 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байсан. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Т бид 2 баар ороод пиво ууж байгаад буцаад 03 цагийн үед буудалдаа ирж унтацгаасан. Унтахын өмнө зочид буудалдаа нөгөө мөснөөсөө бид 2 хоёулаа хэрэглэсэн. ...Т тухайн үед үл таних өвөр монгол залуугийн гар утаснаас Мтай утсаар яриад байх шиг байсан. Яг юу ярьсан талаар би мэдэхгүй байна. Тэгэхэд Тэмүүжин бид 2 бол мөнгөтэй байсан. 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Т бид 2 гадуур орой алхаж явтал нөгөө хар арьст залуутай уулзъя гэж Т хэлэхээр нь би дагаж явсан. Тэгээд нэг кофены газар нөгөө хар арьст залуутай таараад Т уулзсан. Тэгэхэд би М Т рүү мөнгө шилжүүлээд мөс авахуулж байгааг ойлгосон. Тэр үед уг хар арьст залуу кокайн авах уу гэж Тгээс асуусан юм шиг байгаа юм. Т тэр зүйлийг авья гээд авч байх шиг байсан. Би бол мөс кокайн авахад мөнгө гаргаагүй. Т тооцоо хийсэн. Тэгээд буудалдаа очоод үзэхэд Т тэр хар арьст залуугаас дахин 2 бүлет буюу 20 грамм мөс, 1 грамм кокайн авчихсан байсан. Тэгээд Тэмүүжин бид 2 кокайнаас нь бага хэмжээгээр хамраараа сорж хэрэглэсэн. Тэгэхэд надад ямар ч мэдрэмж төрөөгүй. Бид 2 буцаж гараад дахин бааранд ороод бүжиглэж байгаад унтаж амарсан. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Бээжингээс Эрээн рүү таксигаар орж ирсэн ба Т бид 2 замдаа хэсэг маргалдаад юм дуугарахгүй явсаар байгаад нэг зочид буудалд хоноод маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 22- ны өдөр хоол идээд Эрээнээс нэг эгчийн бараа буюу хүүхдийн тоглоомнуудыг аваад Эрээний хилийн боомтоос Замын-Үүд сумын хилийн боомт руу жийпээр хил давж орж ирсэн. ...Хил гарч ирээд Замын-Үүдээс нэг машинд суугаад Улаанбаатар хот орохоор болсон. Машинд замдаа явж байхад Чойр орох замд Т өөрийнхөө утсаар миний гар утаснаас М ахтай утсаар ярьсан. М ах миний дугаар руу залгаад Ттэй ярья гэсэн юм. Тэгээд М ах Чойр дээр бид 2-ыг тосч авахаар болсон байсан. Чойр дээр шөнө ирэхэд М ах нэг үл таних залуугийн хамт 2 хаалгатай ачаатай жийптэй ирсэн. Тэндээс М ахын сууж ирсэн машинд суугаад Улаанбаатар хот руу хөтөлсөн. ...Машин солиод Чойроос дөнгөж хөдлөөд явж байхад Т М ахад 2 ууттай мөс өгөөд надад 1 ууттай мөс, нөгөө үлдэгдэл кокайныг өгсөн. Би олон хүний дунд үгүй гэж хэлж чадахгүй өөрийнхөө барьж явсан хар өнгийн цүнхний урд талд хийсэн. Кокайныг нь цүнхний урд талд байсан түрүүвчинд хийсэн. Тэгээд Багахангай орж явахад цагдаа зогсоогоод бид нарыг баривчилсан гэжээ. / 5 дугаар хавтас 215-217 /

 

Г.Т сэжигтнээр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 03 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед Бээжинд буусан. Бээжинд буугаад Сага нэртэй зочид буудалд буусан. ...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Мишээлт гэх охин буудалд ирээд цэргийн баяр тэмдэглэе гээд бааранд орсон. Тэгээд Мишээлт бааран дотор надад “ Нөгөө мөс байгаа шүү. Хямдхан авах уу? Надад таньдаг хүн байгаа “ гэсэн. “ Хэд юм вэ “ гэтэл  “10 грамм 1500 юань “ гэсэн. Тэгэхээр нь би 1500 юань өгтөл Мишээл гарч яваад буцаад 20 минутын дараа эргэж ирээд надад жижигхэн ууттай мөс буюу юе гэх бодис өгсөн. Би тэрийг граммлаж үзээгүй шууд буудал руугаа явсан. Мишээлт Д 2 уг баарандаа үлдсэн. Д 1.500.000 төгрөгтэй би 1.200.000 төгрөгтэй БНХАУ-руу явсан. Мишээл надад хуучин шилэн гаансаа өгсөн байсан учир би буудалдаа очоод нөгөө мөснөөсөө бага багаар хэрэглэсэн. Шөнө нь Д, Мишээл 2 орж ирээд унтаад өгсөн. Би 00-д ороод ганцаараа хэрэглэсэн. Маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 19-ний өглөө босоход Мишээл байсан эсэхийг мэдэхгүй байна. Мөс хэрэглэснээс болж юм уу нэг өдрүүд давтагдаад байгаа юм шиг санагдаж байсан. Нэг өдөр бол бүтэн унтсанаа мэдэж байсан. Миний санаж байгаагаар хил гарахын өмнөх өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Мишээл манай буудлын утас руу залгаад мөс нь хямдхан юм чинь гэж бодоод би дахин авахаар болсон. Тэгээд Жангумэн гэсэн Аппартментэд хүрээд ир гэхээр нь би ганцаараа буудлаас гараад явсан. Д хүнтэй уулзана гээд үлдсэн. Би Мишээлттэй уулзаад 1500 юаниар дахин 10 граммыг авсан. Өмнөх авсан 10 граммыг хэрэглэж дуусаагүй байсан. Би Бээжинд очоод бараг 6 хоноод мөнгөгүй болчихсон байсан. Тэгэхээр нь нэг өвөрмонгол хүнийг гуйж байгаад G-мобайлын дугаараас М ахын 89008682 гэсэн дугаар руу залгаад “Мөнгө байвал зээлээч. Буудлын мөнгө өгөх гэсэн чинь мөнгөгүй болчихлоо” гэж хэлсэн. Тэр утсаар ярьсан Өвөрмонголын данс руу М ах 5000 юань шилжүүлсэн байсан.  Мобайл банкаар шилжүүлж байсан. Д бид 2 мөнгөгүй болоод уг 5000 юаныг хувааж авсан. М ахад “ Энд мөс хямдхан байна “ гэтэл “ Хямдхан юм байна ш дээ. Ахдаа өөрөө мэдээд аваад ирээрэй. Сэтгэлээрэй аваад ирээрэй “ гэж утсаар ярьсан. Д бид 2 буудлынхаа мөнгийг өгөөд 800 юаньтай үлдсэн байсан. Гэхдээ би өмнө нь нөгөө мөсөө авчихсан байсан юм. Д Мишээлээс мөс авсаныг би мэдэхгүй байна. ...Эрээнээс бас мөнгөгүй болчихоод Дийн картнаас мөнгө уншуулж аваад хоол унд идээд буудалд орж хоносон. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 13 цагт сэрээд тэгээд машинаар хил гарсан. Монголын хил орж ирээд би М ахын 89008682 дугаар руу би Дийн 94090010 гэсэн дугаараас залгаад “Танд зардлын мөнгө байна уу. Мөнгө байвал очоод өгчихье гээд нэг машинд суулаа шүү гэтэл М ах “ Би Шанд дээр очоод тосъё “ гэснээ эргээд “ За. За. Чойр дээр очоод тосъё “ гэж хэлсэн. Д бид 2 Чойр дээр 22 цагийн үед очиход М ах одоо очиж байна гээд 20 минутын дараа Тасота гэх саарал пикап жийп машинтай Баяраа, М 2 ирсэн. Машиныг Баяраа ах барьж явсан. Д урд суугаад М ах, бид 2 хойд суудал дээр суусан гэжээ. / 5 дугаар хавтас  220-222 /

 

Л.М яллагдагчаар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ ...Цагдаад баригдахаас хэд хоногийн өмнө Тэмүүжин миний 89008682 дугаар руу 90,..-тэй дугаараас залгаад “ Ах аа. Би БНХАУ-д явж байна. Зочид буудлын мөнгөгүй болчихлоо. Та туслаач 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч “ гэхээр нь “ Данс гэж байгаа юмуу. Ах руугаа данс явуулчих. Хэдэн төгрөг хэрэгтэй юм “ гэтэл “ 2.000.000 төгрөг ” гэж ярьсан. Тэгээд би эхнэрээсээ “ 10 хувийн хүүтэй мөнгө хүнд зээлчихье. Хэдэн төгрөг байна “ гэтэл “1.600.000 төгрөг “ байна гэхээр нь би таньдаг нэг өвөрмонгол залуу Улаанбаатар хотод явж байхаар нь “ Чи урд байгаа манай нэг дүү рүү мөнгө шилжүүлчих “ гээд 1.600.000 төгрөгийг Шойвной гэх өвөрмонгол залууд өгсөн. Шойвной Эрээн хотод ажиллаж амьдардаг, барилгын материал зуучилдаг залуу гэсэн. Бид хоёр Чойр орж явтал миний 8900...-той дугаар руу Д залгаад “ Ах хаана явж байгаа юм бэ. 60.000 төгрөг өгөөч “ гэхээр нь Чойр руу ороод МТ колонк дээр очсон. Тэгэхэд Д, Т 2 зогсож байсан ба Баяраад 60.000 төгрөг өгөөд тэр таксины жолоочид өгүүлсэн. Тэгээд Д машины урд суудал дээр суугаад Т бид 2 хойд суудал дээр суусан. Баяраа машин барьж явсан. Уг бодисыг Т үүрдэг цүнхнээс гаргаж ирсэн. 2 жижиг ууттай мөс гаргаж ирээд 4-үүлээ хэрэглэсэн. ...Т мөс гаргаж хэрэглээд уутан дээр бага зэргийг гаргаад тавьчихсан байсан. Тэгээд Багахангайн цагдаагийн пост дөхөж ирэхэд намайг далд хийчих гээд байхаар нь би оймсондоо хийчихсэн гэжээ.  / 5 дугаар хавтас 232-243 /

 

Л.М яллагдагчаар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: /ЭХ-1802004670261/ ...Миний биед байсан 0.84 грамм жинтэй мөс гэх нэршилтэй метамфетамины агууламж бүхий мансууруулах бодисыг би өөрөө л ганцаараа хэрэглэх гэж байсан. Түүнээс бол хэн нэгэн хүнд худалдан борлуулах санаа зорилго байгаагүй гэжээ. / 10 дугаар хавтас  154-155 /

 

Шүүгдэгч Г.Тг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан тэмдэглэл /  5 дугаар хавтас 220-223, 225-231 /

 

Шүүгдэгч Ө.Дийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан тэмдэглэл /  5 дугаар хавтас 215-215, 232-237/

Шүүгдэгч Л.Мыг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан тэмдэглэл / 5 дугаар хавтас 232-243, 238-243  /

Шүүгдэгч нарт урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 5 дугаар хавтас 245, 6 дугаар хавтас 39,39 /  зэрэг болно.

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөс болон кокейныг хил давуулж оруулж ирсэн нь үнэн. М, Буянжаргал нарын мөнгөөр 25гр-ыг авсан. Үлдсэн хэсгийг Д бид хоёрын мөнгөөр авсан. Мөнгөө өгсөн учир хувааж авсан. Өөрөө хэрэглэх зорилготой байсан.

Би хийсэн хэрэгтээ гэмшээд “Эрүүл залуус-Эрүүл нийгэм” төрийн бус байгууллага байгуулсан. Би одоо эхнэр, 2 сартай охинтой. Хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Шинэ амьдралыг минь харгалзан бага ял оногдуулж өгнө үү. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүгдэгч Ө.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд БНХАУ-аас хар тамхи оруулж ирэх бодол байгаагүй, Тэмүүжингийн авсныг ч мэдээгүй. Бээжинд очсоноос хойш 7 хоног Тэмүүжингийн авсан хар тамхийг хэрэглэж, архи уусан. Хятдад байхдаа М мөнгө шилжүүлснийг мэдээгүй.  Т утасгүй учир миний утсаар яриад байсан. Тэмүүжинтэй муудалцсан, эвлэрээгүй байсан учир хилээр гартлаа дуугараагүй, мөс, кокейн авч явааг ч мэдээгүй. Бага хангай дээр ирсэн хойно Тэмүүжин ууттай зүйл өгөхөөр нь өөрийн цүнхэндээ хийсэн. Тэмүүжин надаас мөнгө авахдаа мөс авна гэж хэлээгүй, хэрэглээний мөнгө гэж авсан.

Анх мөрдөгчид асуухад ийм хэрэг болсон гэсэн үүднээс  ингэж бодож байна гэж мэдүүлэг өгсөн. Байцаагдаж байхдаа хар тамхи оруулсныг мэдсэн. Анхны мэдүүлэг дээр мөрдөгч тулгаж мэдүүлэг авсан. Мөн зарим зүйлийг ухаан санаа эрүүл биш байсан болохоор юу гэж мэдүүлэг өгснөө санахгүй байна. Надад хар тамхи зарж борлуулах санаа байгаагүй. Би гэмт хэрэг үйлдээгүй гэв.

 

     Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дах хэсэг болон 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Зарж борлуулах санаа байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өндөр настай, хэвтэрт байдаг эхийг минь бодож, тохирох ялыг оногдуулж өгнө үү гэв.

     .

Шүүхээс шүүгдэгч Ө.Д, Г.Т нарыг бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт зиплок түгжээ бүхий 5 ширхэг уутанд савласан нийт 37.8 грамм Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодис, зиплок түгжээ бүхий уутанд савласан 0.4 грамм Нэгдсэн Үндэсний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд багтсан “Кокайн”-ы агууламжтай бодисьг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж, тээвэрлэн улмаар 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор уг бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 - 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэр хүртэл борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисуудыг хадгалсан, тээвэрлэсэн,

Шүүгдэгч Л.М нь Ө.Д, Г.Т нарыг гэмт хэрэгт татан оруулж, хөлслөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн хатгагчаар хамтран оролцож, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт зиплок түгжээ бүхий 5 ширхэг уутанд савласан нийт 37,8 грамм Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодис, зиплок түгжээ бүхий уутанд савласан 0,4 грамм Нэгдсэн Үндэсний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд багтсан “Кокайн”-ы агууламжтай бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж, тээвэрлэн улмаар 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор уг бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 - Л.М нь Ө.Д, Г.Т нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Чойр сумаас Нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэр хүртэл хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисуудыг хадгалсан, тээвэрлэсэн,

- Л.М нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,84 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ...Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 4 дүгээр хавтас 231-240 /,   ...Ө.Дийн гадаад паспортанд үзлэг хийсэн тэмдэглэл / 4 дүгээр хавтас  241-243 /,  ...Г.Тгийн гадаад паспортанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтас 244-245 /,  ...Ө.Дийн биед 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн, тест ашигласан тэмдэглэл / 5 дугаар хавтас 18-24 /,  ...Г.Тий биед үзлэг хийсэн тэмдэглэл / 5 дугаар хавтас 25-28 /,  ... Г.Тий авч явсан ногоон өнгийн үүргэвчинд үзлэг хийсэн тэмдэглэл / 5 дугаар хавтас 29-30 /,  ...Л.Мын биед үзлэг хийх тэмдэглэл / 5 дугаар хавтас 36-40 /,  ...Гар утасны орсон, гарсан дуудлагын жагсаалтанд үзлэг хийсэн тэмдэглэл / 5 дугаар хавтас 41-42 /,  ...77-03 УНЧ Тоуоtа Тасоmа маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 5 дугаар хавтас 83-86 /,  …Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл нэгтгэгдсэн байдлаар, гэрэл зургийн хамт / 5 дугаар хавтас 88-91 /,   ...Банкны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл / 6 дугаар хавтас 95-97 /, ... Л.Мын биед үзлэг хийсэн тэмдэглэл / 9 дүгээр хавтас 159-162 / ЭХ-1802004670261, ... Л.Мын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл / 9 дүгээр хавтас 163-164 / ЭХ-1802004670261,  …Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 9 дүгээр хавтас 165-167 / ЭХ-1802004670261,  ...Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай / 9 дүгээр хавтас 168 /, ЭХ-180200467026,  ...2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2783 дугаартай шинжээчийн дүгнэлт / 5 дугаар 126 /,  ...2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2833 дугаартай шинжээчийн дүгнэлт / 5 дугаар хавтас 134-145 /,  ...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №11771 дугаартай шинжээчийн дүгнэлт / 10 дугаар хавтас 113-114 / ЭХ-1802004670261,  ...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №11766 дугаартай шинжээчийн дүгнэлт / 10 дугаар хавтас 117-118 / ЭХ-1802004670261,  ...Шүүх сэтгэц эмгэг судлалын 50 дугаартай дүгнэлт / 10 дугаар хавтас 123-125 / ЭХ-1802004670261,   ...Хилийн лавлагаа / 6 дугаар хавтас 86 /,  ... Нууц ажиллагааны магадлагаа / 10 дугаар хавтас 90-95 /,   ... Машины хойно нөгөө 2 залуу тамхи шиг нэг цагаан янжуур тамхи шиг юм татаад л явж байсан. Тэгээд ингэж явсаар Чойр хүрсэн. Тэр 2 залуу ер нь их учир битүүлэг дуугуй залуучууд байсан. миний машины бензин дуусч байсан. Гэтэл нөгөө 2 залуу манай тосч авах машин Чойрын вокзал дээр байгаа. Дөхүүлээд өгчихөөч гэхээр нь би дургүйцсэн. 20-30 минутын дараа цонхондоо хар теньтэй мөнгөлөг саарал өнгийн Тоуоtа Тасоmа маркын автомашин ирсэн. Тэр 2 машинд суусан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Батмөнхийн мэдүүлэг  / 5 дугаар хавтас 108-109 /,   ... Хойд талд сууж явсан 2 залуу бол хоорондоо ч юм ярихгүй байсан...Бууж тамхи татах үед тэр хоёр залуу хамт буугаад жолооч ах бид хоёроос тамхи гуйж татаж байсан  мөртлөө машинд суугаад өөрсдөө дахиад тамхи татаад байсан...Тамхины утааны үнэр нь их сонин байхаар нь би Хятадаас ирж байгаа хүмүүс хятад тамхи татаад байгаа юм болов уу гэж дотроо бодсон. Чойрын Сод монгол колонкийн ойролцоо  саарал өнгийн ачаатай пикап загварын жийп ирээд нөгөө хоёр залууг суулгаад авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Дашнямын мэдүүлэг / 5 дугаар хавтас 110-111 /,   ... “ Өвөрмонгол залуу 10 хувийн хүүтэй, 1.600.000 төгрөг зээлээч “ гэж байна гэхээр нь би Мд өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч О.Оюунгэрэлийн мэдүүлэг / 5 дугаар хавтас 112-113 /,   ... Чойрын наана явж байтал Мөөжиг ахын утас нь дугартал “ Баяраатай Чойрт ороод ирсэн “ гэхээр нь би хэн юм бэ гэтэл “ Тэмкэ /Т/ бас 1 дүүтэй байна “ гэхээр нь би ерөнхийдөө урдаас ирж байгаа юм байна гэж ойлгосон.  ...Багахангай орохын наана би шээчихээд буцаад машиндаа ортол утаа болчихсон, машины голын хайрцган дээр 2 жижиг гялгар ууттай мөс, шилэн бонго тавьчихсан сорсон юм шиг байдалтай байсан. Би тухайн үед ойлгохдоо урдаас /Хятад/ Тэмка мөс авчирсан юм байна гэж ойлгосон. Тэгээд би голын хайрцган дээр байсан бонготой зүйлийг өөрөө авч хэрэглэсэн. Намайг хэрэглэсний дараа Тэмка авч хэрэглэсэн. ...Тэгтэл Мөөжиг ах Тэмкад хандаж урдаас ирж байж хоёрхон юмтай ирж байгаа юм уу гэсэн. Тэгтэл Тэмка “ Надад нэг байгаа. Манай найзад нэг байгаа”  гэсэн. 2 тусдаа гялгар ууттай мөс гэх зүйлийг намайг ирэхэд голын хайрцган дээр гаргаад тавьчихсан байсан. Шилэн гаанс нь хэнийх гэдгийг нь мэдэхгүй. Шилэн бонго Мөөжиг ахынх гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн сэжигтэн Ц.Баяраагийн мэдүүлэг / 5 дугаар хавтас 212-214 /,   ... Т хятдаар яриад уг хар арьстай залуугаас нэг ууттай нь хэд юм гэтэл 1500 юань гэхээр нь нэгийг авсан. Тэр нь ойролцоогоор нэг бүлет буюу 10 грамм орчим байсан байх. Замаараа шилэн гаанс аваад буудалдаа очиж бид 2 нөгөө мөсөө хэрэглээд унтацгаасан.  ... 3 дахь өдөр нь унтахын өмнө зочид буудалдаа нөгөө мөснөөсөө бид 2 хоёулаа хэрэглэсэн. ...Т тухайн үед үл таних өвөр монгол залуугийн гар утаснаас Мтай утсаар яриад байх шиг байсан.  Тэгэхэд Т бид 2  мөнгөтэй байсан. Нөгөө хар арьст залуутай Т уулзахаар нь би М Т рүү мөнгө шилжүүлээд мөс авахуулж байгааг ойлгосон. Т тооцоо хийсэн. Т тэр хар арьст залуугаас дахин 2 бүлет буюу 20 грамм мөс, 1 грамм кокайн авчихсан байсан. Т бид 2 кокайнаас нь бага хэмжээгээр сорж хэрэглэсэн.  ...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Бээжингээс Эрээн рүү таксигаар орж ирсэн. Эрээний хилийн боомтоос Замын-Үүд сумын хилийн боомт руу жийпээр хил давж орж ирсэн. ...Замын-Үүдээс нэг машинд суугаад Чойр дээр шөнө ирэхэд М ах нэг үл таних залуугийн хамт 2 хаалгатай ачаатай жийптэй ирсэн. Т М ахад 2 ууттай мөс өгөөд надад 1 ууттай мөс, нөгөө үлдэгдэл кокайныг өгсөн. Би өөрийнхөө барьж явсан хар өнгийн цүнхний урд талд хийсэн. Цагдаа зогсоогоод бид нарыг баривчилсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн сэжигтэн Ө.Дийн мэдүүлэг  / 5 дугаар хавтас 215-217 /,   ... Өвөрмонголын данс руу М ах 5000 юань шилжүүлсэн байсан.  М ахад “ Энд мөс хямдхан байна “ гэтэл “ Хямдхан юм байна ш дээ. Ахдаа өөрөө мэдээд аваад ирээрэй. Сэтгэлээрэй аваад ирээрэй “ гэж утсаар ярьсан. Д бид 2 буудлынхаа мөнгийг өгөөд 800 юаньтай үлдэхээс өмнө нь би нөгөө мөсөө авчихсан байсан юм. Монголын хил орж ирээд би М ахын 89008682 дугаар руу би Дийн 94090010 гэсэн дугаараас залгахад М ах “ Чойр дээр тоссон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн сэжигтэн Г.Тгийн мэдүүлэг / 5 дугаар хавтас  220-222 /,   ...Т мөнгө зээлээч “ гэхээр нь 1.600.000 төгрөг Шоовнойгийн дансанд шилжүүлсэн.  … Чойр руу ороод МТ колонк дээр очсон. Тэгэхэд Д, Т 2 зогсож байсан ба Баяраад 60.000 төгрөг өгөөд тэр таксины жолоочид өгүүлсэн. Тэгээд Д машины урд суудал дээр суугаад Т бид 2 хойд суудал дээр суусан. Баяраа машин барьж явсан. Уг бодисыг Т үүрдэг цүнхнээс гаргаж ирсэн. 2 жижиг ууттай мөс гаргаж ирээд 4-үүлээ хэрэглэсэн. ...Т мөс гаргаж хэрэглээд уутан дээр бага зэргийг гаргаад тавьчихсан байсан. Тэгээд Багахангайн цагдаагийн пост дөхөж ирэхэд намайг далд хийчих гэхээр нь би оймсондоо хийчихсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Л.Мын мэдүүлэг / 5 дугаар хавтас 232-243 /,  ...Миний биед байсан 0.84 грамм жинтэй мөс гэх нэршилтэй метамфетамины агууламж бүхий мансууруулах бодисыг би өөрөө л ганцаараа хэрэглэх гэж байсан гэж мөрдөн шалгалтын явцад яллагдагчаар мэдүүлсэн Л.Мын мэдүүлэг  / 10 дугаар хавтас  154-155 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Т, Ө.Д нар нь Л.Мтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч,  хадгалсан, тээвэрлэсэн,

Шүүгдэгч Л.М нь Г.Т, Ө.Д нарыг гэмт хэрэгт татан оруулж, хөлслөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн хатгагчаар хамтран оролцож, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтүүлсэн,

Л.М нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.М нь Г.Т, Д нар нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн,  Г.Тэмүүжин нь өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж “Эрүүл залуус-Эрүүл нийгэм” төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байгаа, шүүгдэгч нарын гэм буруут үйлдлийн улмаас бодитой хохирол учраагүй, тэдгээрийн оруулж ирсэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь 37.8гр байсан хэдий ч  хэн нэгэн хэрэглэх боломжыг олголгүй үйлдэл дээр барьсан болно. Хэдийгээр шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйл ангийн бүрэлдхүүнийг хангаж байгаа боловч тэдгээрийн зорилго нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хямд авч оруулж ирэх зорилготой байсан, тэдгээрийн хувийн байдал, оролцоо, гэм буруу, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа зэргийг харгалзан тэдгээрт хуулинд заасан хорих ялыг ялгамжтай оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ял нь тэдгээрийн гэм бурууд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Д нь гэмт хэрэг үйлдээгүй, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис авсныг мэдээгүй. Хятдад байхдаа М мөнгө шилжүүлснийг мэдээгүй гэж мэдүүлсэн, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотогдоогүй гэснийг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Дийг сэжигтнээр байцаахад Бээжин хотоос мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авсан тухайгаа мэдүүлсэн. Дээрх мэдүүлгийг авахад өмгөөлөгч Н.Намжилцогтыг оролцуулсан / 5 дугаар хавтас 216-217 /, мэдүүлэг авахдаа тулгаж байцаасан, мансуурсан үед нь мэдүүлэг  авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.   

2. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Тэмүүжин худалдан авсныг мэдээгүй гэх боловч Д сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “  ...  нэг ууттай нь хэд юм гэтэл 1500 юань гэхээр нь нэгийг авсан. Тэр нь ойролцоогоор нэг бүлет буюу 10 грамм орчим байсан байх гэж бодож байна. ...Т тухайн үед үл таних өвөр монгол залуугийн гар утаснаас Мтай утсаар яриад байх шиг байсан.  Тэгэхэд Т бид 2 мөнгөтэй байсан. Нөгөө хар арьст залуутай Т уулзахаар нь би М Т рүү мөнгө шилжүүлээд мөс авахуулж байгааг ойлгосон. Т тооцоо хийсэн. Т тэр хар арьст залуугаас дахин 2 бүлет буюу 20 грамм мөс, 1 грамм кокайн авчихсан байсан. Тэгээд Тэмүүжин бид 2 кокайнаас бага хэмжээгээр хамраараа сорж хэрэглэсэн гэсэн мэдүүлэг / 5 дугаар хавтас 217-218 /, … Өвөрмонголын данс руу М ах 5000 юань шилжүүлсэн байсан.  Мобайл банкаар шилжүүлж байсан. Д бид 2 мөнгөгүй болоод уг 5000 юаныг хувааж авсан. Д 1.500.000 төгрөг, би 1.200.000 төгрөгтэй БНХАУ-руу явсан / 5 дугаар хавтас 220-221 / гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Тгийн ... М, Буянжаргал нарын мөнгөөр 25гр-ыг авсан. Үлдсэн хэсгийг Д бид хоёрын мөнгөөр авсан. Мөнгөө өгсөн учир хувааж авсан гэсэн мэдүүлэг болон нууц ажиллагааны баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч Доржсүрэн нь дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон нь хангалттай нотлогдсон болно.

Шүүгдэгч Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч урьд ял шийтгүүлж байгаагүй, хувийн байдал,  гэмт хэрэгт оролцсон оролцоо болон дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж, шүүгдэгч  Т, Д, М нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М, Тэмүүжин нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг хэрэглэж өгнө үү гэсэн өмгөөлөгч Мөнхдэлгэр, Бүдханд, Сүхээ нарын, Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар хорих ялын доод хэмжээгээр хорих ял, 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар торгуулийн ял оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү. Ар гэр нь торгуулийг төлөх боломжтой  гэсэн өмгөөлөгч Сайнгэрэл нарын саналыг тус тус хүлээн авах боломжгүй байна.

 Хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээр хуульчилсан боловч шүүгдэгч М, Тэмүүжин нарын үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжгүй. Мөн шүүгдэгч Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул М, Тэмүүжин нараас хөнгөн ял оногдуулах нь гэм бурууд тохирохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3-д заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ “ гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна

 

 Харин шүүгдэгч Доржсүрэнгийн өмгөөлөгч Мягмарцэрэнгийн “Доржсүрэнгийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, нийт эдлэх ялыг 5 жилээс хэтрүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө гэснийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19,5 см урттай, үзүүр хэсэг нь махийсан, 9,5 см урттай ажпын хэсэгтэй хутга 1ш, 11 см өндөртэй, 4 см диаметртэй, лонх хэлбэртэй, дээд хэсэгт нь 12,3 см хуванцар цагаан өнгийн гуурс залгасан хар тамхи мансууруулах бодис хэрэглэхэд ашигладаг хэрэглүүр 1ш, 9,5 см урттай, 2 үзүүрийг нь тайрсан цагаан өнгийн хуванцар соруул мэт гуурс, эвдэрхий ногоон өнгийн асуугуур, 5,6  см  урттай   шилэн гаанс, 3,3 см урттай шилэн гаансны соруул, нэг талдаа цагаан өнгийн, нөгөө талдаа мөнгөлөг өнгийн бохины цаас, Ниапуи гэсэн бичиглэлтэй хар өнгийн гар станц, хутга13 см, хутгыг дэлгэхэд 22,5см, ажлын хэсэг нь 10,5см цагаан өнгийн эвхэгддэг хутга, тестийн үр дүн савны хамт 4 ширхэг, амыг нь тайрсан тарианы шил, задлаагүй гялгар уутанд битүүмжилсэн 2 ширхэг гуурс, Натрийн хлорид-нахиа гэсэн бичиглэл бүхий шилтэй тарианы шингэн, Новакайн гэсэн бичиглэл бүхий шилтэй тарианы шингэн зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, амыг нь тайрсан тарианы шил,задлаагүй гялгар уутанд битүүмжилсэн 2 ширхэг гуурс, Натрийн хлорид-нахиа гэсэн бичиглэл бүхий шилтэй тарианы шингэн, Новакайн гэсэн бичиглэл бүхий шилтэй тарианы шингэн, №1 гэж дугаарласан савлагааны хамт 8,9 гр “МӨС”, №2 гэж дугаарласан савлагааны хамт 9,7 гр “МӨС” , №9 гэж дугаарласан савлагааны хамт 0,2 гр "МӨС", №4 гэж дугаарласан савлагааны хамт 9,1 гр “МӨС”/,  №3 гэж дугаарласан савлагааны хамт 9,1 гр “МӨС”/,  №6 гэж дугаарласан савлагааны хамт 0,1 гр “МӨС” /,  №5 гэж дугаарласан савлагааны 0,3 гр “КОКАЙН” /, Зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.84 гр жинтэй цагаан өнгийн тунгалаг мөс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

- Г.Тгийн Е1579887 дугаартай ,Ө.Дийн Е1599036 дугаартай Монгол Улсын иргэний гадаад паспортуудыг буцаан олгож, 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Тоёота Тагома маркийн 77-03УНЧ улсын дугаартай машиныг улсын орлого болгож, иргэний нэхэмжлэгч Ц.Болдоо нь / 5 дугаар хавтас 97-98 / өөрийгөө хохирсон гэж үзвэл буруутай итгээдээс хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Г.Т, Ө.Д, Г.М нар нь бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, Г.Т 269 хоног, Ө.Д 242 хоног, Г.М 386 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч Г.Т, Ө.Д, М нарын өмгөөлөгчид энэ хэрэгт гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй. Нөхөж хийсэн гэсэн нь үндэслэлгүй байна.  Гүйцэтгэх ажиллагаа нь тухайн үед хийгдсэн прокурорын зөвшөөрөлтэй болох нь “ Нууц ажиллагааны танилцуулга “ / 8 дугаар хавтас 35 /, “ Нууц ажиллагааны магадлагаа “ болон холбогдох баримт, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон. Тухайн үед хэрэгт тусгаагүй нь мөрдөн шалгах нууц ажиллагааны арга хэрэгсэл, эх сурвалжийг хамгаалах зорилгоор танилцуулга бичдэг байсан эрх зүйн орчин өөрчлөгдсөнөөр мөрдөгч, мөрдөх албаны даргаас “ Нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокурор баталгаажуулж, хэрэгт хавсаргах болсон нь өмнөх ажиллагааны үр дүнг үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

            Мөн Буянжаргал гэгчийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана “ гэж хуульчилсан тул хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд хянан шийдвэрлэлээ.

 

            Яллах дүгнэлтэнд шүүгдэгч Л.Мыг Г.Т, Ө.Д нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж бичигдсэнийг зөвтгөн шийдвэрлэсэн болно. Учир нь: Ө.Дийг яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан / 9 дүгээр хавтас 87 / байна. Мөн Г.Т, Ө.Д нарыг бүлэглэж гэж яллах дүгнэлтэнд бичсэн бөгөөд Л.Мыг тэдгээртэй бүлэглэн гэж ялласан тул дээрхийг зөвтгөн гэм буруутайд тооцож, шийдвэрлэхэд хуульд харшлахгүй гэж үзлээ.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуудийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:    

                                                                                                                 

1. Шүүгдэгч Боржигон хиа овогт Г-н Т, Дархан Чойдовтон овогт Ө-н Д нарыг Боржигин овогт Л-н Мтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч,  хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Боржигин овогт Л-н Мыг Г.Т, Ө.Д нарыг гэмт хэрэгт татан оруулж, хөлслөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн хатгагчаар хамтран оролцож, бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр хууль бусаар нэвтүүлсэн,

Л.Мыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  2-д зааснаар Г-н Тг  2 жил хорих , Ө-н Дийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.9 дүгээр зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Г-н Тг  2 жил хорих , Ө-н Дийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих,

Боржигин овогт Л-н Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.9 дүгээр зүйлийн 1,  3.4 дүгээр зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар  2 жил 6 сар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  2-д зааснаар 2 жил хорих,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Тд оногдуулсан хорих ялуудыг нэмж, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар, Ө.Дд оногдуулсан хорих ялуудыг нэмж, биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, Л.Мд оногдуулсан хорих ялуудыг нэмж, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Т, Ө.Д, Л.М нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан савлагааны хамт 8,9 гр “МӨС” , савлагаа ”МӨС” , савлагааны хамт 9,1 гр “МӨС”, савлагааны хамт 0,1 гр "МӨС" , савлагааны хамт 0,3 гр “КОКАЙН”, Зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.84 гр жинтэй цагаан өнгийн тунгалаг мөс мэт зүйл,

- 19,5 см урттай, үзүүр хэсэг нь махийсан, 9,5 см урттай ажлын хэсэгтэй хутга 1ш,  11 см өндөртэй, 4 см диаметртэй, лонх хэлбэртэй, дээд хэсэгт нь 12,3 см хуванцар цагаан өнгийн гуурс залгасан хар тамхи мансууруулах бодис хэрэглэхэд ашигладаг хэрэглүүр 1ш,   9,5 см урттай, 2 үзүүрийг нь тайрсан цагаан өнгийн хуванцар соруул мэт гуурс, эвдзрхий ногоон өнгийн асаагуур, 5,6  см  урттай   шилэн гаанс, 3,3 см урттай шилэн гаансны соруул, нэг талдаа цагаан өнгийн, нөгөө талдаа мөнгөлөг өнгийн бохины цаас, “ Ниапуи “ гэсэн бичиглэлтэй хар өнгийн гар станц, цагаан өнгийн эвхэгддэг хутга, амыг нь тайрсан тарианы шил, задлаагүй гялгар уутанд битүүмжилсэн 2 ширхэг гуурс, “  Натрийн хлорид “-нахиа гэсэн бичиглэл бүхий шилтэй тарианы шингэн, “ Новакайн “ гэсэн бичиглэл бүхий шилтэй тарианы шингэн, шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг шалгасан тестийн үр дүн савны хамт 4 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст тогтоолын хувийг хүргүүлж,

- Г.Тгийн Е1579887 дугаартай, Ө.Дийн Е1599036 дугаартай Монгол Улсын иргэний гадаад паспортууд буцаан олгож, 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар “Тоёота Тагома “маркийн 77-03 УНҮ улсын дугаартай машиныг улсын орлого болгож, иргэний нэхэмжлэгч Ц.Болдоо нь буруутай итгээдээс хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,  шүүгдэгч Г.Т, Ө.Д, Л.М нар нь төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  Г.Т 269 хоног, Ө.Д 242 хоног, Л.М 386 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Г.Т, Ө.Д, Л.М нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Т, Ө.Д, Л.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНЧИМЭГ