| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/05344/и |
| Дугаар | 5344 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 5344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 15 дугаар хороо, 95 дугаар байр, 6 тоот хаягт оршин суух Боржигон овогт Амарсанаагийн Өлзийжаргал /рд:ШВ86092003/-ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их монгол хороолол, 904 дүгээр байр, 39 тоот хаягт оршин суух Боржигон овогт Эрдэнээгийн Түмэнхишиг /рд:ТЛ84030186/, Палягийн Мөнхчулуун /рд:ЧЛ76040818/ нарт холбогдох,
12,600,800.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Өлзийжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүрнээ, Г.Нандинцэцэг, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Өлзийжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр П.Мөнхчулуун, Э.Түмэнхишиг нартай Их монгол хорооллын 904 дүгэр байрны 39 тоот хаягт орших орон сууцыг тэдгээрт 15,000,000.00 төгрөг зээлдүүлж, хүүнд нь 1 /нэг/ жилийн хугацаатай суухаар болж, 2015 оны 11 дүгээр сар хүртэл хугацаатай Зээлийн гэрээ байгуулсан.
Намайг тус орон сууцнаас нүүхэд хариуцагч нар мөнгийг чинь удахгүй өгнө гэхээр нь дансны дугаараа өгч, мөнгө орж ирэхийг хүлээсэн боловч тэд одоогоор мөнгөгүй байна, 1 сар хүлээчих гэх зэргээр ярьсаар байгаад 2 сар гаруй болсон.
Ингээд мөнгө төлөөгүй болохоор нь бид ярилцаад үлдэгдэл мөнгөндөө сарын 7 хувийн хүүтэй 1 /нэг/ сарын хугацаатай Зээлийн гэрээ байгуулсан юм.
Хариуцагчид гэрээний хугацаа дуусахад мөнгөгүй байна, дараа өгнө гэсээр байгаад 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 5,700,000.00 төгрөг төлсөн.
Үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 10,640,000.00 төгрөг, хүү 744,800.00 төгрөг, алданги 6,916,000.00 төгрөг, нийт 18,300,800.00 төгрөг, үүнээс 5,700,000.00 төгрөгийг хасаад нийт 12,600,800.00 төгрөг болж байна.
2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний хувьд үндсэн зээлээс 4,360,000.00 төгрөг төлөгдөж, үлдэх 10,640,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлэхээр болсон юм, энэ гэрээнд зээлдэгч Э.Түмэнхишиг гарын үсэг зурсан.
Харин хариуцагч Э.Түмэнхишигийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 1,200,000.00 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцохгүй, учир нь гэрээ байгуулахаас өмнө энэ төлбөр төлөгдсөн бөгөөд бид үндсэн зээлийн үлдэгдлийг 10,640,000.00 төгрөг гэж тохирсон.
Иймд, хариуцагч Э.Түмэнхишигээс 12,600,800.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч П.Мөнхчулуун, Э.Түмэнхишиг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүрнээ, Г.Нандинцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Түмэнхишиг нь өөрийн өмчлөлийн сууцандаа А.Өлзийжаргалыг суулгаж, хүүгүй мөнгө зээлсэн байна.
Үүний дараа зээлсэн мөнгөний үлдэгдэл нь 10,640,00.00 төгрөг болсон байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Э.Түмэнхишиг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1,200,000.00 төгрөгийг зээлдүүлэгч А.Өлзийжаргалд төлсөн учраас зээлийн үлдэгдэл 9,440,000.00 төгрөг юм.
Э.Түмэнхишиг үүнээс хойш 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 300,000.00 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1,400,000.00 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 600,000.00 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 400,000.00 төгрөгийг тус тус төлж, одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл 3,740,000.00 төгрөг байна.
Энэ зээлийг Э.Түмэнхишиг хариуцах ба түүний нөхөр П.Мөнхчулуунд огт хамаагүй, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээг Э.Түмэнхишиг байгуулсан.
Хэдийгээр талууд Зээлийн гэрээнд алдангийн талаар зохицуулсан байх боловч зээлдэгч Э.Түмэнхишиг зээлийг энэ хугацаанд төлж байсан учраас алдангийн хувьд тодорхой хэмжээнд байхыг хүлээн зөвшөөрч байгаа ч үндсэн зээлийн үлдэгдлээс хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалттай.
Бидний зүгээс нэхэмжлэгч талтай үндсэн төлбөрийн үлдэгдлээс алдангийг 20 орчим хувиар тооцож, эвлэрэхэд татгалзах зүйлгүй, сүүлд нэхэмжлэгч А.Өлзийжаргалаас гаргаж өгсөн баримтаас үзвэл 1,800,000.00 төгрөгийг өмнө нь төлсөн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Э.Түмэнхишигийн зүгээс зээлийг төлж байсан учраас алдангийн хувьд хугацаа хэтрэлт их үүсэхгүй.
Иймд, нэхэмжлэгч А.Өлзийжаргалын нэхэмжилж буй 12,600,800.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Өлзийжаргал нь хариуцагч П.Мөнхчулуун, Э.Түмэнхишиг нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,600,800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Э.Түмэнхишиг нь тус Зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг П.Мөнхчулуун хариуцахгүй, харин өөрөө хариуцна, нэхэмжилсэн 12,600,800.00 төгрөгийг үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Э.Түмэнхишигээс 6,270,800.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Өлзийжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,322,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Өлзийжаргал нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Э.Түмэнхишигтэй Зээлийн гэрээ байгуулж, түүнд 15,000,000.00 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хүүгүй зээлдүүлэхээр тохирчээ.
Зохигчдын хооронд байгуулсан энэхүү Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 болон тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан шаардлагыг тус тус хангаж, зээлдүүлэгч А.Өлзийжаргал нь зээлдэгч Э.Түмэнхишигт зээлийн гэрээний зүйл болсон 15,000,000.00 төгрөгийг Хаан банкин дахь түүний дансанд шилжүүлсэн бөгөөд зохигчид энэхүү үйл баримтын талаар маргахгүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Зээлдүүлэгч А.Өлзийжаргалын зүгээс 15,000,000.00 төгрөгийг Э.Түмэнхишигт хүүгүй зээлүүлсэний шалтгаан нь тэрээр П.Мөнхчулуун, Э.Түмэнхишиг нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их монгол хороолол 904 дүгээр байр, 39 тоот хаягт байрлах орон сууцыг хөлслөх тохиролцооны нэг хэсэг гэж зохигчид нэгэн адил мэдүүлж, энэ талаар маргахгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч А.Өлзийжаргал нь хариуцагч Э.Түмэнхишигт 10,640,000.00 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба зохигчид уг Зээлийн гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээний үргэлжлэл хэмээн тайлбарлаж байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болгох тухай харилцааг зохицуулсан бөгөөд тус хуулийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд тухайн үүргийн харилцаа дуусгавар болж, харин өөр үүрэг шинээр үүсдэг ажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Өлзийжаргал, хариуцагч Э.Түмэнхишиг нар 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ буюу 15,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаатай хүүгүй олгох тохиролцоог 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрчилж, үндсэн зээлийн үлдэгдлийг 10,640,00.00 төгрөгөөр тохирч, 1 /нэг/ сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй гэрээ болгон өөрчилсөн байна.
Зохигчид энэхүү Зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан буюу мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох талаар маргахгүй байгаа бөгөөд гагцхүү хариуцагч Э.Түмэнхишигээс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 1,200,000.00 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасах эсэх талаар маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Э.Түмэнхишиг нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1,800,000.00 төгрөгийг нэхэмжлэгч А.Өлзийжаргалд төлж, үндсэн зээлийн үлдэгдэл нь гэрээ байгуулах өдөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 10,200,000.00 төгрөг үлдсэн байх боловч талууд үндсэн зээлийн үлдэгдлийг 10,640,000.00 төгрөг гэж тохирчээ.
Гэвч зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Зээлийн гэрээг 10,640,000.00 төгрөгөөр тохирч, байгуулсан боловч зээлдэгч Э.Түмэнхишиг нь тус өдрийн 15 цаг 53 минутанд зээлдүүлэгч А.Өлзийжаргалын Хаан банкин дахь 5035381433 тоот дансанд 1,200,000.00 төгрөгийг төлсөн байх тул үндсэн зээлээс 1,200,000.00 төгрөгийг төлсөн байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй юм.
Хэдийгээр нэхэмжлэгч А.Өлзийжаргал 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тус 1,200,000.00 төгрөгийг өмнөх 15,000,000.00 төгрөгөөс төлөөд үлдсэн дүнг 10,640,000.00 төгрөг болсон, энэ дүнд хүү, алданги багтсан гэж тайлбарлаж буй боловч үүнийг баримтаар нотлохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл хариуцагч Э.Түмэнхишиг нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан хүүгүй Зээлийн гэрээний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд 3 /гурав/ удаагийн үйлдлээр 6,000,000.00 төгрөгийг төлсөн байхад ийнхүү үндсэн Зээлийн үлдэгдлийг 10,640,000.00 төгрөг гэж мэдүүлж байгаа нь тэдгээрийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээтэй нийцэхгүй байна.
Иймд, талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний үлдэгдлийг 9,440,000.00 төгрөг гэж дүгнэв.
Зээлдэгч Э.Түмэнхишиг нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу 9,440,000.00 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлөх үүрэг хүлээжээ.
Гэвч Э.Түмэнхишиг нь зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тэрээр 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 5,700,000.00 төгрөгийг А.Өлзийжаргалд төлсөн байна.
Иргэний хуулийн 206, 208 дахь зүйлд тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч Э.Түмэнхишиг нь гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргийг хүлээсэн боловч тэрээр зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн байхаас гадна үүргийг одоо хүртэл бүрэн биелүүлээгүй байна.
Иймд, зээлдүүлэгч А.Өлзийжаргал нь Зээлийн гэрээний дагуу хариуцагч Э.Түмэнхишигээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч нь нэгэнт үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул Э.Түмэнхишиг нь Иргэний хуулийн 281 зүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар зээлдүүлэгч А.Өлзийжаргалд үндсэн зээлийн үлдэгдлийг зээлийн хүүгийн хамт төлөх үүрэгтэй болно.
Зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар талууд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох Анзыг хэрэглэхээр тохирчээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар Анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг тус Зээлийн гэрээ хангасан байгаагаас гадна үүрэг гүйцэтгэгч Э.Түмэнхишиг нь гэрээнд заасан зээл төлөх хугацааг хэтрүүлсэн байх тул зээлдүүлэгч А.Өлзийжаргал нь түүнээс Анз шаардах эрхтэй юм.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч А.Өлзийжаргалын Хаан банкин дахь 5035381433 тоот данснаас үзвэл хариуцагч Э.Түмэнхишиг нь 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 5,700,000.00 төгрөг төлсөн байх бөгөөд бодогдсон алдангийг тооцвол:
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дууссан ба талууд зээл ашиглах хугацааг дахин сунгаагүй, зээлийг эргүүлэн төлөх хугацаа болсон байх тул зээлдэгч Э.Түмэнхишигээс өмнө нь төлсөн 5,700,000.00 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцвол зээлийн үлдэгдэл 3,740,00.00 төгрөг бөгөөд нэгэнт талуудын хооронд гэрээгээр тохирсон алдангийг чөлөөлөх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заажээ.
Энэ нь, талуудын хооронд тохиролцсон алдангийн хэмжээ нь хариуцагч Э.Түмэнхишигээс нэхэмжлэгч А.Өлзийжаргалд төлөх үндсэн зээлийн үлдэгдэл болох 3,740,000.00 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн утгатай.
Иймд, хариуцагч Э.Түмэнхишиг нь үндсэн зээлийн үлдэгдэл 3,740,000.00 төгрөг, зээлийн хүү 660,800.00 төгрөг, алданги 1,870,000.00 төгрөг, нийт 6,270,800.00 төгрөгийг нэхэмжлэгч А.Өлзийжаргалд төлөх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн хариуцагч
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчулсын тэмдэгтийн хураамжид төлсөнөгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчрөг гаргуулж нэхэмжлэгчолгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2- зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР