Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/06

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.М

Хохирогч Н.Н

Шүүгдэгч Д.Э, Б.Э нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадам овогт Д.Э, Боржигон овогт Б.Э нарт холбогдох 19210......дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг: Монгол Улсын иргэн, 19....оны ... сарын ....-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2 эхийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны .... сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх, Бадам овогт Д.Э. /РД: ЛЮ....../,

 

Хоёр: Монгол улсын иргэн, 19.. оны .... дүгээр сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн .......тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ......... овогт Э. /РД: ЖН..../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Нэг: Шүүгдэгч Д.Э нь Б.Э бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Хэрлэнгийн ......тоот байшинд нэвтэрч иргэн Н.Н өмчлөлийн “Монел” маркийн 32 инчийн хар өнгийн зурагт, “Цацраг кабелийн төхөөрөмжний удирдлага, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 260.000 /хоёр зуун жаран мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,                                                                                     2019 оны 08 дугаар сарын 09-ний орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Л” гэх бааранд үйлчлүүлж байсан хохирогч Т.С цүнх, 2 ширхэг гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 600.000 төгрөгийн  хохирол учруулсан,                                                    2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байх “МТ” шатахуун түгээх станцын баруун талд байрлах дугуйн засварын газрын гадна иргэн Б.Б эзэмшлийн Кровн маркийн ......УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Iphone 7 маркийн гар утас 1 ширхэг, 2 ширхэг түрийвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 653.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд,

Хоёр: Шүүгдэгч Б.Э нь Д.Э бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн ...... тоот байшинд нэвтэрч иргэн Н.Н. өмчлөлийн “Монел” маркийн 32 инчийн хар өнгийн зурагт, “Цацраг кабелийн төхөөрөмжний удирдлага, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Э нь Б.Э бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Хэрлэнгийн .... тоот байшинд нэвтэрч иргэн Н.Н өмчлөлийн “Монел” маркийн 32 инчийн хар өнгийн зурагт, “Цацраг кабелийн төхөөрөмжний удирдлага, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 09-ний орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Л” гэх бааранд үйлчлүүлж байсан хохирогч Т.С цүнх, 2 ширхэг гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 600.000 төгрөгийн  хохирол учруулсан,            2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байх “МТ” шатахуун түгээх станцын баруун талд байрлах дугуйн засварын газрын гадна иргэн Б.Б эзэмшлийн Кровн маркийн ......УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Iphone 7 маркийн гар утас 1 ширхэг, 2 ширхэг түрийвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 653.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд,

Шүүгдэгч Б.Э нь Д.Э бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн......тоот байшинд нэвтэрч иргэн Н.Н...н өмчлөлийн “Монел” маркийн 32 инчийн хар өнгийн зурагт, “Цацраг кабелийн төхөөрөмжний удирдлага, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан  Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын Прокурор С.А... Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 19210...... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын сүүлээр ...Хэрлэн сумын 6-р баг “ЕХРО” худалдааны төвийн 1 давхарт..... тоот лангуун дээр утас засварын ажил хийгээд сууж байхад үдийн цагаар туранхай эрэгтэй хүн над дээр ирээд “iphone 7” утасны код тайлуулъя гэж хэлэхээр ...би тус хүнд утсыг ашиглаж болохгүй гэдгийг хэлэхэд тус хүн надад хандаж “сэлбэгэнд авах уу” гэж асуухаар нь би 40.000 төгрөгөнд “iphone 7” маркийн хар өнгийн гар утсыг сэлбэгэнд авсан. Тэгээд тус өдрөөс 2-3 хоногийн дараа надад утас зардаг хүнийг нэг цагдаа дагуулж ирээд “энэ хүн чамд утас сэлбэгэнд өгсөн үү” гэж асуухаар нь би тус “iphone 7” маркийн хар өнгийн гар утасыг 40.000 төгрөнд сэлбэгэнд өгсөн гэж хэлэхэд тус цагдаа эзэн нь ирээд авна гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч А.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эзэн гэх залуу ирээд тухайн утсыг 40.000 төгрөг өгөд аваад явсан. Надад учирсан хохирол байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,

Хохирогч Т.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С, З болон түүний нэг найзын хамт Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг Л караокед орсон бөгөөд ...бүжгийн талбайд гарч бүжиглэж байгаад ширээн дээрээ ирж суухад сандал дээр тавиад орхисон миний хул шаргал алаг өнгийн цүнх маань байхгүй байхаар нь ...камер шүүж харахад огт танихгүй бор царайтай залуу аваад гарч байгаа харагдсан. ...чи миний цүнхийг хулгайлсан байна чамайг одоо цагдаад өгнө гэхэд ...хашаа руу миний цүнхийг шидсэн байсныгаа авч өгөхөөр нь цүнхээ шалгаж үзэхэд миний түрийвч бичиг баримт байсан. ...миний цүнхэн дотор байсан Самсунг жи-7 маркийн гар утас, БНХАУ-н гранд маркийн 2 симтэй гар утас байхгүй байсан. ...Би алдсан Самсунг жи-7 маркийн гар утас, БНХАУ-ын гранд маркийн 2 симтэй гар утсаа авсан болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх газрын баруун талд байх дугуй засварын хажууд өөрийн .....УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй солиулаад ...хөдлөх гээд машиндаа суухад дунд талын хайрцаг онгорхой байхаар нь үзтэл хайрцаганд байсан “iphone 7 plus” загварын гар утас, 2 ширхэг түрийвч байхгүй байсан. ...“iphone 7 plus” загварын гар утсыг 1700090 төгрөгөөр, 2 түрийвч тус тусад нь 20000 төгрөгөөр үнэлнэ. ...би алдагдсан гар утсаа Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг .....худалдааны төв дотор засвар ажиллуулдаг нэг залуугаас 40.000 төгрөгөөр авсан, мөн 2 түрийвчийн нэгийг нь Хэрлэн сумын 6-р баг ....-р байрны гаднаас..... орчим насны хүүхэд олсон байсан бөгөөд түрийвчээ тэр хүүхдээс авсан. Нөгөө түрийвчийг олж чадаагүй байгаа. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орой 18 цагийн үед гэртээ ирэхэд гадна талын хаалга онгорхой цоож нь эвдэрсэн байдалтай байсан. Дотогш ороход манай гэрийн зурагт, зурагтны удирдлага, цацраг төхөөрөмжийн удирдлага, үүдний хэсэгт байсан улаан эрээн өнгийн бүтээлэг байхгүй байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...эд зүйлийн үнэлгээтэй танилцсан, манай зурагтыг 250.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Одоо уг мөнгөөр зурагт авах боломж байхгүй. Надад 260000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалисткийн шинжээч Б.Н  2019 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн №...............дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Шинжилгээнд ирүүлсэн 2,3 дугаараар дугаарласан 2 ширхэг гарын мөр нь харьцуулсан шинжилгээнд тэнцэнэ. Харин 1,4,5 гэж дугаарласан 3 ширхэг мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэх №2 дугаартай гарын мөр нь Папилон системийн нэгдсэн санд MN00..... бүртгэлтэй Б.Э гэгчийн баруун гарын дунд хурууны хээтэй тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцэх №2,3 дугаартай гарын мөрнүүд нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн газрын бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 101 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13-14, 78-79 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-77 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Э хувийн байдлын талаар: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, оргодол эрэн сурвалжлах баримтууд /хх-ийн 30, 32, 34-36, 38-40, 134-138 дугаар хуудас/,  

Шүүгдэгч Б.Э хувийн байдлын талаар: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 127-128 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921....... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь Б.Э бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Хэрлэнгийн...... тоот байшинд нэвтэрч иргэн Н.Н..... өмчлөлийн “Монел” маркийн 32 инчийн хар өнгийн зурагт, “Цацраг кабелийн төхөөрөмжний удирдлага, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 260.000 төгрөгийн хохирол,

2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Л” гэх бааранд үйлчлүүлж байсан хохирогч Т.С..... цүнх, 2 ширхэг гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгийн  хохирол,

2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байх “МТ” шатахуун түгээх станцын баруун талд байрлах дугуй засварын газрын гадна иргэн Б.Б.....н эзэмшлийн Кровн маркийн ......УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Iphone 7 маркийн гар утас 1 ширхэг, 2 ширхэг түрийвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 653.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь Д.Э бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн ......тоот байшинд нэвтэрч иргэн Н.Н өмчлөлийн “Монел” маркийн 32 инчийн хар өнгийн зурагт, “Цацраг кабелийн төхөөрөмжний удирдлага, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь гэрч А.Г /хх-ийн 98 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч А.Г /хх-ийн 86 дугаар хуудас/, хохирогч Т.С /хх-ийн 17-18 дугаар хуудас/, хохирогч Б.Б  /хх-ийн 82-84 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, хохирогч Н.Н, шүүгдэгч Д.Э, Б.Э  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалисткийн шинжээч Б.Н 2019 оны.... дүгээр сарын ...ны өдрийн..... дугаартай дүгнэлт /хх-ийн 101 дүгээр хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/, Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13-14, 78-79 дүгээр хуудас/, Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-77 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Бадам овогтой Д.Э-г үргэлжилсэн үйлдлээр, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, уг гэмт хэргийг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Б.Э-г бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э –нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Н.Н хохирол болох 260.000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн, хохирогч Н.Н нь 260.000 төгрөгийг шүүгдэгч нараас хүлээн авсан талаар мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч А.Г, хохирогч Т.С, Б.Б нар нь гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Д.Э, Б.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Н.Н нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Монел маркийн зурагтыг 2018 онд 500000 төгрөгөөр худалдан авч байсан..., одоо 250000 төгрөгөөр уг зурагтыг худалдан авах боломжгүй...” гэж мэдүүлж байх хэдий ч хохирогч нь Хэрлэн сумын үнэлгээний комиссын 2019 оны ... дугаар сарын ...-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 78 дугаар хуудас/-тэй танилцсан, энэ талаар гомдол гаргаагүй байх тул шүүх уг үнэлгээг үндэслэн хохирлын хэмжээг тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Э, Б.Э нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Э, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Э, Б.Э нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг бүлэглэж, үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Б.Э нь бүлэглэж, нэг удаагийн үйлдлээр үйлдсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь үйлдэл тус бүрт гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг “...оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн ...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Э нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны .... дугаар сарын....-ны өдрийн №... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд тэнсэж хянан харгалзсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9. 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ... дугаар сарын ....-ны өдрийн 2019/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй...” гэх заалтыг хүчингүй болгож уг хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Э, Б.Э нар нь тус бүр 12 /арван хоёр/ хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Э-н ЛЮ....., шүүгдэгч Б.Э-н ЖН..... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

  1. Шүүгдэгч Бадам овогтой Д.Э-г үргэлжилсэн үйлдлээр, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, уг гэмт хэргийг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Боржигон овогт Б.Э-г бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Бадам овогтой Д.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Боржигон овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 7.1 дүгээр зүйлийн 5 хэсэгт заасныг тус тус журамлан Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалт буюу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Э-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүдэгч Б.Э-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.Э нарын тус бүр цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, бичиг баримтаар ирсэн шүүгдэгч Д.Э /ЛЮ...../ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг, шүүгдэгч Б.Э /ЖН...../ регистрийн дугаартай иргэний мэдээллийг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл оролцогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАТСАЙХАН