| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2020/0031/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/27 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/27
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.М Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ц.О холбогдох эрүүгийн 192.............. дугаартай хэргийг 2020 оны …. дүгээр сарын ….-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... сарын ...-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эмэгтэй,..... настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүүгийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын ...... дугаар баг ...........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, И овогт Ц.О /РД:ЖЬ................./,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.О нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” зочид буудлын 502 тоот өрөөнд А.Бхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож “...А.Бийн биед баруун ухархайн дээд ханын хугарал, хуйханд баруун, зүүн зулай хэсгийн үс зулгаагдалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн шанаа, 2 талын хацар, завьж, эрүү, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, 2 талын хацар, завьж, эрүү, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, зүүн хацрын зулгаралт, баруун зүүн, нүдний дээд, доод зовхины цус хуралт, 2 талын нүдний салстын язарсан шарх, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, баруун болон зүүн чихний ар хэсгийн цус хуралт, хүзүүний цус хуралт, баруун гуяны цус хуралт...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулах “.........” зочид буудлын .......тоот өрөөнд А.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор Ч.М Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921:......... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний орой 22 цагий орчим би өөрийн хуурай эгч Ц, Н-г болон тэдний найзууд болох Ө, А гэх хоёр залуугийн хамтаар нийт тавуулаа Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “..............” зочид буудалд ороод .........тоот өрөөнд орж нийт 1 шил архи, 8 пиво уусан. Бид нар архи пивоо ууж дуусаад нэлээн согтсон юм. Тэгээд би архиныхаа согтууд Н эгчийг “наадах чинь янхан биз дээ” гээд хэлчихсэн юм. Тэр үед Ц эгч уурлаад ...миний үснээс маань зулгааж нүүр рүү маань зангидсан гараараа 3 удаа цохисон. Тэр үед миний хамраас цус гарсан бөгөөд Ц эгч намайг цохихоо больсон. Тэгээд би угаалгын өрөө орж цусаа угаагаад цагдаа дуудсан. ...би эмчилгээний мөнгө гэж Ц.О эгчээс 480.000 төгрөг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: ...би хуурай дүү Б үлдээд үлдсэн пивоо ууж байсан. Тэр үед Б согтоод пиво аяганы гадуур хийгээд байсан. Тэгээд би Б “чи согтсон бол одоо битгий уу” гэж хэлсэн. Тэр үед Б надад “чамд хамаагүй” гэх мэтээр надтай шөргөлдөөд байсан бөгөөд “Н-г янханыг сэрээ дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “чи эгч, эгч гэж дагаж гүйдэг байж одоо Н-г юу гэж доромжлоод байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд Б надад согтуугаар агсан тавьж “Муу лалар гичийнүүд надад таалагдахгүй байна” гээд хашгирсан. ... тэгэхээр нь би уурлаад Б. нүүрэнд 3 удаа алгадсан юм. Тэгээд Б надад алгадуулаад нүүрээ дарж хэсэг чимээгүй сууж байгаад өрөөнөөс гараад явсан. Тэгээд дараа нь нэг мэдэхэд цагдаа нар ирээд намайг бариад явч явж эрүүлжүүлсэн. ... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 21-22 дугаар хуудас/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж 2019 оны..... дугаар сарын ...-ний өдрийн ..... дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. А.Б ийн биед баруун ухархайн дээд ханын хугарал, хуйханд баруун, зүүн зулай хэсгийн үс зулгаагдалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн шанаа, 2 талын хацар, завьж, эрүү, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, зүүн хацрын зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, 2 талын нүдний салстын цус харвалт, хамрын нуруу, баруун болон зүүн хацар шанаа, завьж, эрүүний ооч хэсгийн цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн чиний ар хэсгийн цус хуралт, хүзүүний цус хуралт, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтлийн баруун ухархайн дээд ханын хугарал нь дангаараа, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 талын нүдний салстын цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал нь дангаараа, баруун зүүн шанаа, 2 талын хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь дангаараа, эрүүний ооч хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт нь дангаараа, зүүн чиний ар хэсгийн цус хуралт нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад баруун шанаа, зүүн хацрын зулгаралт, хүзүүний цус хуралт, баруун гуяны цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-29 дүгээр хуудас/,
Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 32 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 192............ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны .... дүгээр сарын ....-ний өдөр 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын ...... дугаар багт үйл ажиллагаа явуулах “............” зочид буудлын ..... тоот өрөөнд А.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч А.Б ийн /хх-ийн 08-09 дүгээр хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж 2019 оны.... дугаар сарын ....-ний өдрийн .............. дугаартай дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ц.О нь хохирогч А.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь 480.000 төгрөгийн хохирол авсан, гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ц.О бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх гаргасныг харгалзан шүүгдэгч Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Ц.О оногдуулсан 450.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.О ЖЬ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхнийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.О нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ц.О Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.О /РД:ЖЬ................../ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН