Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 423

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

    Нэхэмжлэгч: Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,      
    /Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Татварын улсын байцаагч, хуулийн зөвлөх ажилтай С.Ганболор/
    
    Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Баянцогт” багт орших “Түмэнцогт Ус дулаан” ОНӨҮГазарт холбогдох
    
    “Татварын өр 28 701 644 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн  авч танилцаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2742373 тоот регистрийн дугаартай “Түмэнцогт Ус дулаан” ОНӨҮГ нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний байдлаар цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 10 059 523.6 төгрөг, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татвар 241 382.4 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 456 732 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 14 741 966.8 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар баталгаажсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нөхөн татварт 196 620 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татварын нөхөн татварт 1 646 070 төгрөг, усны нөөц ашигласны төлбөрт 680 000 төгрөг, татварын хяналт шалгалтын хүү, торгууль алданги 679 369.2 төгрөг, нийт 28 701 644 төгрөгийн урьд оны болон тайлангаарх, татварын хяналт шалгалтын өртэй байна. Бид дээрх тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн дагуу захирал Ө.Ганжигүүр, нягтлан бодогч Г.Энхзаяатай биеэр уулзаж, утсаар холбогдож татварын өрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч барагдуулна гэсээр одоог хүртэл барагдуулаагүй байгаа юм. Иймд Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, “Татварын алба шүүхэд дараах асуудлаар нэхэмжлэл гаргана” гэсэн заалтын 28.2.6 дахь хэсэг, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасны дагуу “Түмэнцогт Ус дулаан” ОНӨҮГазраас хугацаандаа төлөөгүй татварын өр 28 701 644 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

    Хариуцагч “Түмэнцогт Ус дулаан” ОНӨҮГазрыг төлөөлж захирал Ө.Ганжигүүр, нягтлан бодогч Г.Энхзаяа нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Түмэнцогт Ус дулаан” ОНӨҮГазрын цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 10 059 523.6 төгрөг, НӨТ 14 741 966.8 төгрөг, бусад татвар, хүү торгуулийн өртэй нь үнэн болно. Манай байгууллага нь төсвийн байгууллагаас дулаан, цэвэр бохир усны төлбөрийн санхүүжилтийг гүйцэд аваагүй байгаагаас шалтгаалан холбогдох газарт өр үүсээд байна. Иймд санхүүгийн дэмжлэг урьд оны өр авлагыг авч танай байгууллагын өр төлбөрийг барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Нийт 28 701 644 төгрөг. Захирал Ө.Ганжигүүр, ня-бо Т.Энхзаяа гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

    Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Түмэнцогт Ус дулаан” ОНӨҮГазраас хугацаандаа төлөөгүй татварын өр 28 701 644 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч “Түмэнцогт Ус дулаан” ОНӨҮГазар нь нэхэмжлэлийн шаардлага болох       28 701 644 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч “Түмэнцогт Ус дулаан” ОНӨҮГазраас 28 701 644 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 301 458 төгрөгний тал хувь 150 729 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:

    1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн хугацаандаа төлөөгүй татварын өр 28 701 644  төгрөгийг хариуцагч “Түмэнцогт Ус дулаан” ОНӨҮГазар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Түмэнцогт Ус дулаан” ОНӨҮГазраас 28 701 644 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 301 458 төгрөгний тал хувь 150 729 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

    4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                          Ц.ЭРДЭНЭЗУУ