Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/36

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 1921007430404 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шүр захын хашаанд байх “” захын 149 дүгээр лангуунд буюу үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалагдсан байранд нэвтэрч эмэгтэй хүний хар өнгийн өвлийн урт куртик, эмэгтэй хүний гоёлын цүнх, виза картны гэр зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогч нийт 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шүр захын хашаанд байх “” захын 149 дүгээр лангуунд буюу үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалагдсан байранд нэвтэрч эмэгтэй хүний хар өнгийн өвлийн урт куртик, эмэгтэй хүний гоёлын цүнх, виза картны гэр зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогч нийт 440.000 төгрөгний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан  Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын Прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921007430404 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан нэлээд олон хоногийн өмнө Улаанаа эмэгтэй хүний хар өнгийн урт туртик, 2 ширхэг эмэгтэй хүний цүнх бариад явж байсан. Надаас хоолны мөнгө гуйгаад байхаар нь би 5000 /таван мянга/ төгрөг өгсөн чинь надад эмэгтэй хүний олон тооны шигтгээ бүхий цүнх өгөхөөр нь би авахгүй гэсэн чинь надад үдээчихээд яваад өгсөн. Би тэр цүнхийг нь хулгайн эд зүйл байж магадгүй гэж бодоод хэрэглэлгүй гэртээ хадгалж байсан юм аа. ...надад дээрх цүнхийг хураалгахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би хувиараа захын 149 дүгээр лангууг түрээслэн бэлэн хувцас зардаг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 22-ны орой 17 цагийн орчим лангуугаа хаагаад цоожлоод явсан. Харин маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчим лангуугаа онгойлгоход лангуу дотор өлгөөтэй байсан хувцаснуудын байрлал нь өөрчлөгдсөн, зарим хувцаснуудыг өлгүүрээс нь салгаж өөр газарт тохож тавьсан, мөн зарж байсан бараанаас дутаж байхаар нь бүртгэж үзэхэд урт загвартай эмэгтэй хүний хар өнгийн куртик, эмэгтэй хүний гоёлын цүнх 2 ширхэг, арьсан материалаар хийгдсэн картны гэр 2 ширхэг дутаж байсан. Тэгэхээр нь би шууд захын хариуцсан үйл ажиллагаа явуулдаг Дорнод худалдаа ХК-д хандаж улмаар Цагдаагийн газарт энэ талаар мэдэгдсэн. ...хяналтын камерийг шүүж үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өглөөний 09 цаг 55 минутаас 10 цаг 22 минутын хооронд цагаан өнгийн куртик өмссөн, хар өнгийн ноосон малгайтай, нүүрээ хар өнгийн зүйлээр халхалсан хүн манай лангууны доод хэсгийг сөхөж доогуур нь гарсан зайгаар шургаж ороод хэсэг хугацааны дараа буцаж лангууны доогуур гарч ирж байгаа ба өмсөж явсан туртик дотроо эд зүйлс чихэж хийсэн байдалтай явж байгаа дүрс бичигдэн үлдсэн байсан. ...би алдагдсан эд зүйлээсээ ганцхан хар болон цагаан өнгийн шигтгээ бүхий эмэгтэй хүний хар өнгийн цүнхээ хүлээн авсан. Бусад  хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны 10 цагийн үед ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” захын худалдааны төвийн лангуунаас эд зүйл авсан. Би тухайн үед согтуу байсан болохоор юу авсан, авсан эд зүйлээ хаана хэнд зарсан талаар сайн мэдэхгүй байгаа юм аа. “Шүр” захын баруун хаалга дээр наймаа хийдэг эгчид /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ нэг цүнх өгсөн гэсэн. Үлдсэн эд зүйлсийг нь танихгүй хүнд зарсан байхаа. ...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөрч байгаа. Эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-09 дүгээр хуудас/,

- Эд зүйлийн үнэлгээ 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  /хх-ийн 21 дүгээр хуудас/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

-Телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, /хх-ийн 38, 40-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921007430404 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шүр захын хашаанд байх “” захын 149 дүгээр лангуунд буюу үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалагдсан байранд нэвтэрч эмэгтэй хүний хар өнгийн өвлийн урт куртик, эмэгтэй хүний гоёлын цүнх, виза картны гэр зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогч нийт 440.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч   /хх-ийн 24-25 дугаар хуудас/, хохирогч /хх-ийн 19-20 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-09 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  /хх-ийн 21 дүгээр хуудас/, телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч овогт *******ийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалагдсан байр буюу Шүр захын хашаанд байх “” захын 149 дүгээр лангуунд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг гэмт буруутай тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ******* нь хохирогч 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэх бөгөөд 150.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хохирогчид буцаан өгсөн байх тул хохирогч нь 290.000 төгрөгийн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.


Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт үйлдэл нь үйлдэл бөгөөд  гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг “...оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди /CD/ 1 ширхэгийг   хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй  хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

  1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /жил/ 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Хохирогч нь 290000 төгрөгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл оролцогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАТСАЙХАН