Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2015/0264/З/Н |
Дугаар | 221/МА2021/0152 |
Огноо | 2021-03-24 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2021/0152
2020 оны 03 сарын 31 өдөр 221/МА2020/0222 Улаанбаатар хот
Ш.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ш.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 769 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Ш.Э-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 769 дүгээр шийдвэрийн
1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Э-ийнНийслэлийн засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 дүгээр захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101 дүгээр захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар захирамжийн “Я п” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Э-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Я п” ХХК-д Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон 000320892 дугаар гэрчилгээ /Ү-22040110026 дугаар/-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Э-ээсулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210660 төгрөгөөс 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140460 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож,
4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 1. Шүүх үндэслэх хэсэгтээ: “Мо” ХХК болон “Ма” ХХК-ийн хооронд 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хэлцэл хийгдэж “Худалдах худалдан авах гэрээ” хийгдсэн, уг гэрээ хүчин төгөлдөр байх тул ... гээд шийдвэрээ гаргажээ.
- 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээ нь хуурамч гэдэг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар шинжээч томилогдож тогтоогтдсон ... 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хуурамч гэрээгээр бусдын эд хөрөнгийг залилан авсан гэдэг нь тогтоогдоод хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хүчинтэй ... 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг хуурамч байна гэдгийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 208 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 286 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 230 дугаар тогтоолоор тогтоогдсон ... Хуурамч гэрээ нь 208 дугаар шийдвэртэй хэрэгтэй хамт архивд хадгалагдсан байхад Н-ийн өмгөөлөгч архиваас хууль зөрчүүлэн авч устгасан байдаг ба энэ цагдаад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон.
Дээрх байдлаар 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй юм.
2. Шүүх үндэслэх хэсэгтээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтээр 097.3.1. “Нэр шилжүүлэн хөрөнгө бүртгүүлэх тухай” албан бичгийг хуурамч болохыг тогтоосон гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэжээ.
- Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 236 дугаар тогтоолын хянавал хэсэгт нотлох баримт хуурамч гэдгийг тогтоон тайлбарласан байх ба харин уг хуурамч баримтыг шүүхэд нөлөөлөх зорилгоор нотлох баримтаар өгсөн болох нь тогтоогдоогүй гээд цагаатгасан болохоос хуурамч биш гэж цагаатгаагүй, мөн Монгол Улсын дээд шүүхийн захиргааны танхимын 230 дугаар тогтоолоор нэгэнт тогтоогдсон гэж дүгнэсэн.
3. Шүүх Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 594 дүгээр магадлал, Хяналтын шатны шүүхийн 588 дугаар тогтоолыг үндэслэн бүртгэл хийсэн гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт “эрүү иргэний захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэвэл зохих өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.3 дахь заалтад Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүхийн шийдвэр түдгэлзэхээр заажээ.
Дээрх 2 хуулийн заалтаар маргааныг шийдвэрлэх боломжгүй байхад түдгэлзлийн байдалд байгаа 1116 дугаар шийдвэрийг үндэслэн шийдвэр гаргасан нь шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэх боломж байхгүй.
4. Ш.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э миний бие Монгол улсын Дээд шүүхэд хурал давхцсан талаархи баримтаа өгч өөрийн биеэр оролцож, мэтгэлцэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Ш.Э нь заавал өөрийн төлөөлөгчөө оролцуулна гэхэд шүүгч оролцуулахгүйгээр хурлаа хийнэ гэхэд нь татгалзсан байх ба шүүх татгалзлыг хүлээн авахгүй гэхэд нь би хууль мэдэхгүй хуралд оролцохгүй гэснээр шүүх түүний эзгүйд хуралдаж, нэхэмжлэгч түүний төлөөлөгчийг оролцуулаагүй явагдсан байна. Гэтэл шүүхийн шийдвэрт Ш.Эшүүх хуралдаанд оролцсон болгож, шүүх хуралдаанд тайлбар гаргасан мэт бичигдсэн байна.
5. Батсүрэн шүүгч ээлжийн амралтаа авсан үед хэрэг Төмөрбат шүүгчид хэрэг хуваарилагдсан байх ба энэ үед шүүгч гуравдагч этгээдээс өмчлөгч болсон, газар шилжүүлж авсан нэр шилжүүлэх албан тоот, худалдах худалдан авах гэрээ гэх баримтуудын эх баримтыг шаардахад “Н” “Эх хувь огт байхгүй” гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр өмчлөл тогтоогдож, газар эзэмших эрх олж авахад нэг ч ширхэг эх баримт байхгүй гэдэг нь тогтоогдсон, Надмид нь өөрөө хүлээн зөвшөөрөөд байхад шүүх эх баримтгүй, байгаа баримт нь хуурамч учир хуулийн дагуу өмчлөгч болж, хуулийн дагуу газар эзэмшсэн гэж байгааг ямар ч эрүүл хүн ойлгох боломжгүй юм.
6. Хэрэг хянан шийдвэрлэх явцад Батсүрэн шүүгч архивд үзлэг хийж, газрын эрх авахад ямар баримт байдаг талаар үзэхэд Надмид нь уг объектыг “Ма” ХХК-аас биш Б-оос биш харин хэрэгт огт хамааралгүй Г.Б гэдэг хүнээс 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн авсан, Л.Б гэдэг хүнээс 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд бэлэглэлээр авч уг гэрээг газрын албанд өгч газар ашиглах эрх авсан байдаг.
Надмид газар эзэмших эрх авахдаа өмчгүй, газаргүй Л.Б, Г.Б гэдэг хүнээс хуурамч бэлэглэлийн гэрээгээр авсан гэсэн баримт архивын үзлэгээр илэрч гарч ирсэн тул Г.Б, Л.Б нар ямар замаар “Ма” ХХК, С.Б-ын өмчийг бусдад бэлэглэсэн асуудлыг тодруулахыг хүсэхэд шүүгч татгалзсан. Газрын албан Л.Б гэдэг хүнээс бэлгэнд хүлээн авсан объектыг үндэслэн газар ашиглах эрх олгогдсон байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан гэж үзнэ. Иймд ... шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0769 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянуулахаар буцааж өгнө үү ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.Э нь шүүхэд “... “Я п” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл нь хууль бус бичиг баримтыг үндэслэн хууль зөрчиж хийгдсэн болохыг тогтоож, 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон ба өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа ... 208 дугаар шийдвэрт Ү-2204010026 бүртгэл түүнийг үндэслэн олгосон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн 000141068 дугаар гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж хариуцагчид бүртгэлийг зөвтгөн шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн ... энэ шийдвэр хүчин төгөлдөр байсаар байтал Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс нь ... “Я п” ХХК-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэрийг үндэслэж дахин “Я п” ХХК-ийн нэр дээр бүртгэл хийгдсэн тухай 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 8/187 дугаар албан бичгээр хариу өгсөн ...” гэсэн үндэслэлээр “Я п ХХК-д 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмчлөх эрхийн 000320892 дугаар гэрчилгээ олгосон эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн 000320892 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах”, “... А/59 дүгээр захирамжийг гаргахдаа С.Болдын эрх шилжүүлсэн гэх, С.Болдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн албан бичгийг үндэслэн газар олгосон ... Ш.Э миний бие газар эзэмших эрхтэй холбоотой гомдол, нэхэмжлэл урьд нь гаргаж байгаагүй ... бид өөрийн өмчлөлийн зүйлээ худалдаж, худалдах худалдан авах гэрээ хийгээгүй байхад гэрээ хийсэн болгож, хуурамч гэрээ үйлдэн, хөрөнгө эзэмших эрхээ шилжүүлээгүй байхад эрхээ шилжүүлсэн гэсэн хуурамч албан бичиг үйлдэн үл хөдлөх хөрөнгийг газартай хамт байдаг гэсэн утгаар газар эзэмших эрх олж авсан байдаг ... манай газрыг өөр этгээд эзэмшиж байгаа нь бидний эрхэнд халдсан үйлдэл ...” гэсэн үндэслэлээр “С.Б-ын гарын үсэгтэй эрх шилжүүлсэн гэх хуурамч албан бичгийг үндэслэн олгосон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 дүгээр шийдвэрийн “З и” ХХК-д холбогдох хэсэг, хуурамч албан бичгийг үндэслэн олгосон А/59 дүгээр шийдвэрийг үндэслээд шинээр олгосон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар шийдвэрийн “Я п” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган тус тус маргасан, анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3579 дүгээр захирамжаар Ш.Э-ийннэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тус шүүхэд хянагдаж буй Ш.Э-ийннэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэгтгэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Нийслэлийн засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 дүгээр захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101 дүгээр захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар захирамжийн “Я п” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Я п” ХХК-д Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон 000320892 дугаар гэрчилгээ /Ү-22040110026 дугаар/-г хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлон маргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн “Нийслэлийн засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 дүгээр захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101 дүгээр захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар захирамжийн “Я п” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Я п” ХХК-д Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон 000320892 дугаар гэрчилгээ /Ү-22040110026 дугаар/-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэг. “Нийслэлийн засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 дүгээр захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаар захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар захирамжийн “Я п” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/59 дүгээр захирамжийн Хавсралт 1-ийн 33 дахь хэсэгт “З и” ХХК-д Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Стар зочид буудлын урд 0,22 га газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар, мөн Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 101 дүгээр захирамжийн Хавсралтын 77-д “З и” ХХК-д Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0,32 га талбайг худалдаа үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан Компанийн өмчийг хуваан эзэмших тухай 2005 оны 01 дүгээр сарын 05, 12-ны өдрийн гэрээнүүдээс үзэхэд “З и” ХХК-ийн нэр дээр байсан нийт хувьцааны 80% буюу түүнд хамаарах 72.0 сая төгрөгийн /0032580 дугаар гэрчилгээ/ өртөгтэй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалттай барилга, байгууламжийг газрын зөвшөөрлийн хамт “Я п” ХХК-д шилжүүлэх асуудлыг 2 тал санал нэгтэй зөвшөөрч, эрх бүхий байгууллагад газар ашиглах гэрээ, гэрчилгээ шилжлүүлэх тухай хүсэлт, холбогдох баримтуудыг гаргаж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 183 дугаар захирамжийн Хавсралт 1-ийн 69-д “З и” ХХК-ийн газар эзэмших, ашиглах эрхийг “Я п” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3020 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар “Я п” ХХК-д эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Ш.Э нь маргаан бүхий газар /2257 м.кв, 3020 м.кв/-т байрлах /701,84 м.кв талбайтай/ үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгч биш болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, түүнчлэн С.Болдын газар эзэмших эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байх тул газрын энэхүү маргаантай хэрэгт нэхэмжлэгч Ш.Энхжинг нэхэмжлэл гаргах эрхгүй буюу маргах эрхгүй этгээд гэж үзнэ ...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн “Нийслэлийн засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 дүгээр захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101 дүгээр захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар захирамжийн “Я п” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасантай тус тус нийцсэн байна.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллага, албан тушаалтнаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон маргаж буй акт нь шүүхэд хандаж байгаа этгээд болох нэхэмжлэгчид өөрт нь хамааралтай, уг актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй бол нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд хуулийн энэ шаардлага хангагдаагүй нөхцөлд түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй, энэхүү үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн боломжтой.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэрээр С.Болдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-ийн“Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших /хуучнаар 7 дугаар дэлгүүр/” үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 701,84 м.кв барилга байгууламжийг “З и” ХХК-ийн өмчлөлд бүртгэж олгосон 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн 032850 дугаар бүртгэлийн гэрчилгээ, 2005 онд “Я п” ХХК-д шилжүүлэн бүртгэж олгосон 000141068 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд, шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших /хуучнаар 7 дугаар дэлгүүр/ үйлдвэр үйлчилгээний зориулалттай 701,84 м.кв барилга, байгууламжийг “Я п” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн өмчлөх эрхийн Ү-2204010026 дугаар бүртгэл, түүнийг үндэслэн олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000141068 дугаар гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчид бүртгэлийг зөвтгөн шинээр акт гаргахыг даалгаж, “З и” ХХК-д олгосон 2001 оны 0032580 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар уг шийдвэрийн дагуу хариуцагч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас бүртгэлийг зөвтгөн шинээр акт гаргаснаар “Я п” ХХК-ийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000141068 дугаар гэрчилгээг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар тогтоолоор “... бүртгэлийг зөвтгөн шинээр акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй ... харин ... гуравдагч этгээдийн нэр дээрх эрхийн бүртгэлийн гэрчилгээг дахин шинэ акт гартал түдгэлзүүлэхээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн атлаа бүртгэлийг зөвтгөсний дараа маргаан бүхий гэрчилгээг хүчингүйд тооцохоор заасан нь буруу ...” гэсэн дүгнэлт хийж шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ш.Э нь дээрх Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших хүнсний 7 дугаар дэлгүүрийн барилгын үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбогдуулан маргаж байсан өөрийн нөхөр С.Болдыг төлөөлөн итгэмжлэлээр оролцож байсан байх бөгөөд нэхэмжлэгчийн нөхөр С.Болд 2011 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нас барснаар нэхэмжлэгч Ш.Энь эрх залгамжлагчаар тогтоолгох хүсэлт гаргаж, Багахангай, Налайх дүүргийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 241 дүгээр шийдвэрээр /1хх-4/ Сэрдамын Болдын эрх залгамжлагчаар Ширнэнгийн Энхжинг тогтоосон байна.
Нэхэмжлэгч “... манай газрыг өөр этгээд эзэмшиж байгаа нь бидний эрхэнд халдсан үйлдэл ...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргасан байх боловч газрын маргаантай захиргааны хэрэгт эрх залгамжлагчаар томилогдоогүй буюу нэхэмжлэгчийн нөхөр С.Б-ын газар эзэмших эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй, нэхэмжлэгчийн зүгээс уг захирамжуудын улмаас эрх нь хөндөгдсөн талаарх баримт, нотолгоог гарган мэтгэлцээгүй энэ тохиолдолд “З и” ХХК болон “Я п” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, маргах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг үндэслэл бүхий байна.
Хоёр. “Я п” ХХК-д Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон 000320892 дугаар гэрчилгээ /Ү-22040110026 дугаар/-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 3 тоот хаягт байрлалтай, 701,84 м.кв талбайтай Үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “Я п” ХХК-ийг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010026 дугаарт бүртгэж, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн маргаан бүхий 000320892 дугаар гэрчилгээг /2хх-32/ олгожээ.
Нэхэмжлэгч уг гэрчилгээг эс зөвшөөрч “... хууль бус баримт бичгийг үндэслэж ... бүртгэл хийгдсэн ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтээр ... Нэр шилжүүлж, хөрөнгө бүртгүүлэх тухай албан бичгийг хуурамч болохыг тогтоосон нь ... хууль ёсны зарчмаар “З и” ХХК-д шилжих боломжгүй байсны нотолгоо учир ...гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй... гэж, хариуцагч нь Бүртгэлийг хуурамчаар хийсэн гэж үзэхгүй ... Шүүхийн шийдвэр болон мэдүүлэг, бусад нотлох баримтыг үндэслэн гэрчилгээг олгосон ...” гэсэн үндэслэлээр маргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна”, 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж, 19.2-д “Эрхийн бүртгэлд зохих нэмэлт өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 24.8-т “Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол ... эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж тус тус хуульчилсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд эрх бүхий байгууллагын шийдвэрээр буюу шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгчийг өөрчилж бүртгэх хууль зүйн боломжтой байх бөгөөд тийнхүү шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгчийг өөрчлүүлэхээр мэдүүлэг гаргагч нь мэдүүлэгт холбогдох шүүхийн шийдвэрийг хавсаргах, улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэл зохих өөрчлөлтийг оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид улсын бүртгэлийн гэрчилгээ олгох үүргийг тус тус хүлэхээр байна.
Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэрээр С.Болдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-ийн“Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших /хуучнаар 7 дугаар дэлгүүр/” үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 701,84 м.кв барилга байгууламжийг “З и” ХХК-ийн өмчлөлд бүртгэж олгосон 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн 032850 дугаар бүртгэлийн гэрчилгээ, 2005 онд “Я п” ХХК-д шилжүүлэн бүртгэж олгосон 000141068 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших /хуучнаар 7 дугаар дэлгүүр/ үйлдвэр үйлчилгээний зориулалттай 701,84 м.кв барилга, байгууламжийг “Я п” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн өмчлөх эрхийн Ү-2204010026 дугаар бүртгэл, түүнийг үндэслэн олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000141068 дугаар гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчид бүртгэлийг зөвтгөн шинээр акт гаргахыг даалгаж, “З и” ХХК-д олгосон 2001 оны 0032580 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар уг шийдвэрийн дагуу хариуцагч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас бүртгэлийг зөвтгөн шинээр акт гаргаснаар “Я п” ХХК-ийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000141068 дугаар гэрчилгээг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байх боловч Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар тогтоолоор “... бүртгэлийг зөвтгөн шинээр акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй ... харин ... гуравдагч этгээдийн нэр дээрх эрхийн бүртгэлийн гэрчилгээг дахин шинэ акт гартал түдгэлзүүлэхээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн атлаа бүртгэлийг зөвтгөсний дараа маргаан бүхий гэрчилгээг хүчингүйд тооцохоор заасан нь буруу ...” гэсэн дүгнэлт хийж шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Үүний дараа “Я п” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучнаар 7 дугаар дэлгүүрийн 701.84 м.кв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн өмчлөгчөөр тогтоолгох, уг бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Ш.Энь эрх залгамжлагчийн хувьд “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд “З и” ХХК болон “Я п” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучнаар 7 дугаар дэлгүүрийн 701,84 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийн шударга бус эзэмшигчээр “Я п” ХХК-ийг тогтоолгох” сөрөг нэхэмжлэлийг гаргаж маргасан байх бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэрээр маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204010026 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай, 701.84 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Я п” ХХК-ийг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж, Ш.Э-ийнсөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 Дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 558 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтоогдож байна.
Улмаар “Я п” ХХК-ийн дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст “Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 701,84 м.кв, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх”-ээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг болон холбогдох баримтууд хавсарган хүргүүлснийг хүлээн авч, “Я п” ХХК-ийн өргөдөл, хүсэлт болон дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн “Я п” ХХК-ийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 3 тоот хаягт байрлалтай 701,84 м.кв талбайтай үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010026 дугаарт бүртгэж, Нийслэлийн бүртгэлийн газрын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 000320892 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байх тул тус бүртгэлийг хууль бус гэж үзэх, мөн уг бүртгэл, гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үндэслэн хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг гаргасан гуравдагч этгээд “Я п” ХХК-ийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 3 тоот хаягт байрлалтай 701,84 м.кв талбайтай үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010026 дугаарт бүртгэж, Нийслэлийн бүртгэлийн газрын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 000320892 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй, ... түдгэлзлийн байдалд байгаа 1116 тоот шийдвэрийг үндэслэн шийдвэр гаргасан тул шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй ... газар эзэмших эрхтэй холбогдуулан шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 1357 дугаар дүгнэлтээр “Шинжилгээнд ирүүлсэн Дэлгүүрийн байр худалдах ба худалдан авах гэрээ, Нэр шилжүүлж, хөрөнгө бүртгүүлэх тухай” гэх хуулбар баримтын С.Б гэсний зүүн доод хэсэг, урд байрлах шинжилж байгаа гарын үсэг нь хэвлэмэл гарын үсэг байна” гэсэн байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйн зэрэгцээ маргаан бүхий бүртгэл хийгдэх үндэслэл болсон иргэний хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт “... “Мо” ХХК болон “З и” ХХК-ийн хооронд 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ, “З и” ХХК, “Я п” ХХК-ийн хооронд 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр өөр, өөр өмчлөгчид шилжихдээ хуульд заасан нөхцөл, журмыг зөрчөөгүй ...” гэж дүгнэсэн, мөн Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 236 дугаар тогтоолоор шүүгдэгч Х.Н, Ц.А нарыг цагаатгасан, энэ маргааны тохиолдолд иргэний шүүхийн шийдвэрийн үндсэн дээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулсан байх тул нэхэмжлэгчийн “... хууль бус баримт бичгийг үндэслэж ... бүртгэл хийгдсэн. ... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтээр ... Нэр шилжүүлж, хөрөнгө бүртгүүлэх тухай албан бичгийг хуурамч болохыг тогтоосон гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн хэсгийг нэхэмжлэгч үгүйсгэж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 27.7-д “Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно”, 30 дугаар зүйлийн 30.1-т “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно”, 30.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын бичгээр гаргасан хүсэлт, эсхүл тэдний хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно” гэж тус тус заасан.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад хариуцагч, гуравдагч этгээдүүд шүүх хуралдааныг хийлгэх талаар хүсэлт гаргасан, шүүх хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн мөн шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон баримтууд хэрэгт авагдсан, нэхэмжлэгч тухайн үед хууль зүйн туслалцаа авахаар буюу өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт гаргаагүй, төлөөлүүлж буй этгээд болох нэхэмжлэгч Ш.Э өөрийн биеэр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн байсан нь тогтоогдож байх тул “... итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан талаарх” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Эдгээр болон бусад үндэслэлүүдээр анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 769 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ