| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00392/И |
| Дугаар | 181/шш2016/00900 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 181/шш2016/00900
| 2016 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 181/ШШ2016/00900 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат 24-72 тоотод оршин суух Сартуул овогт Намсрайн Цэенханд /РД:ТЗ83041863/-ын хүсэлттэй,
Б.Бямбасүрэнг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Бямбасүрэн нь Н.Цэенханд надаас 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ хийж, 2 000 000 төгрөгийг зээлэн авсан. Гэвч зээлийн төлбөрөө барагдуулахгүй, түүнтэй холбогдох боломжгүй болж, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул зээлийн төлбөрөө гаргуулан авах зорилгоор Б.Бямбасүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан.
Б.Бямбасүрэн нь шүүхэд өөрийн биеэр ирж бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул Б.Бямбасүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Цэенханд нь Б.Бямбасүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлах үндэстэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Б.Бямбасүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь болох 35100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 1165105733 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай .
4.Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО