| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/00444/И |
| Дугаар | 434 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 434
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, /РД: ЛБ81042318, утасны дугаар 99310099/ Шар цахар овогт Батчулууны Мөнхбаатарт холбогдох
“Сум хөгжүүлэх сангийн зээл 10 550 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга М.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мөнхбаатар нь Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын дагуу сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээс “Хүнсний ногооны зоорв барих” төслөөр 10 000 000 /арван сая/ төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр сумын Засаг даргатай гэрээ байгуулж авсан. Зээлдэгч зээл авснаас хойш зээлийн гэрээний 3.1, 3.2, 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчиж сум хөгжүүлэх сангийн санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулсан, зээлийн хүү төлөөгүй зэрэг зөрчил гаргасан. Мөн холбогдох байгууллагын шалгалтаар илрүүлсэн зөрчлийг арилгаагүй, сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийг эргэн төлүүлэх тухай мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй, сан хариуцсан мэргэжилтний шаардлагыг биелүүлээгүй болно. Иймд үндсэн зээл болох 10 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл болох 550 000 төгрөг, нийт 10 550 000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Шар цахар овогт Батчулууны Мөнхбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие сум хөгжүүлэх сангаас зээл авсан нь үнэн. Нийт 10 000 000 төгрөг авсан. Эхний жилдээ хүүгээ төлж байсан боловч газрын хөрс чулуутай учраас маш их зардал гарсан. Одоо хүүгийн үлдэгдэл 550 000 төгрөг, нийлээд 10 550 000 төгрөгийг төлөх нь үнэн. Барьцаа хөрөнгөнд байшингаа тавьсан. Борлуулаад төлөх гэсэн боловч зарагдаагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар бичсэн Б.Мөнхбаатар гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга нь хариуцагч Б.Мөнхбаатараас “үндсэн зээл болох 10 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 550 000 төгрөг, нийт 10 550 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Б.Мөнхбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 10 550 000 /арван сая таван зуун тавин мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 10 550 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 183750 төгрөгний тал хувь 91 875 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын нэхэмжилсэн 10 550 000 төгрөгийг хариуцагч Шар цахар овогт Батчулууны Мөнхбаатар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Мөнхбаатараас 10 550 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 183 750 төгрөгний тал хувь 91 875 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ