| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/00430/И |
| Дугаар | 439 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 439
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Өлзийт” хорооллын 4-7 тоотод оршин суух, /РД:ЛЮ72060872, утасны дугаар 89335539/, Боржигон овогт Лодойн Арвинбуянд холбогдох
“Барааны үнэ 1 774 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Арвинбуян нь “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаниас 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 1 774 000 төгр“Жавхлантсүх-Баатар” ХХКомпани өгийн барааг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр эргэн төлөхөөр авсан. Төлөхийг удаа дараа шаардсан боловч мэдэж байгаа, төлнө гэсэн боловч одоогоор төлж барагдуулаагүй болно. Хариуцагч Л.Арвинбуянгаас 1 774 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүнгийн хамт нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Боржигон овогт Лодойн Арвинбуян нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн Л.Арвинбуян би “Жавхлантсүх-Баатар” худалдааны төвөөс 1 774 000 төгрөгийн үнэ бүхий буйдан, хөшиг, ширээ, бүтээлэг зэрэг зүйлийг худалдсан авсан нь үнэн. Тодорхой хугацаанд төлөх байсан боловч цалингийн зээл бүтэлгүй болж төлөх боломжгүй болсноос хугацаа алдсан нь үнэн. Ойрын хугацаанд 2-3 хувааж төлөх болно. /1-2 сарын дотор/ Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар гаргасан Л.Арвинбуян гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХКомпани нь хариуцагч Л.Арвинбуянгаас 1 774 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Л.Арвинбуян нь нэхэмжлэлийн шаардлага болох барааны үнэ 1 774 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХКомпани улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 335 төгрөгний тал хувь болох 21 667 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 21 667 төгрөгийг хариуцагч Л.Арвинбуянгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХКомпанид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаний нэхэмжилсэн 1 774 000 /нэг сая долоон зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг хариуцагч Боржигон овогт Лодойн Арвинбуян төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 335 төгрөгний тал хувь болох 21 667 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 21 667 төгрөгийг хариуцагч Л.Арвинбуянгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ