Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2017/ДШМ/70

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

Ц.М, Б.Б, Ц.Б нарт 

                                                        холбогдох эрүүгийн хэргийн тухай                                                                                               

                                                                                                                                                                                   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлБэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Н.Амаржаргал,

Шүүгдэгч: Ц.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Амгалансуурь,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.М, Б.Б, Ц.Б нарт холБогдох, эрүүгийн 201710010092 дугаартай, 3 хавтас, 603 хуудас Бүхий хэргийг шүүгдэгч Ц.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1974 оны 06 сарын 14-нд төрсөн, эрэгтэй, 43 настай, яс үндэс халх, дээд Боловсролтой, Биеийн тамирын Багш мэргэжилтэй, ам Бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, ...... хороо 4 дүгээр хороолол ....... тоотод оршин суудаг, .................. хяналт шалгалтын .......улсын ахлах байцаагч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бие эрүүл, Боржигон овогт Ц.М /ЕЙ74061415/-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг сумын харъяат, 1989 оны 03 сарын 01-нд төрсөн, эрэгтэй, 28 настай, яс үндэс халх, дээд Боловсролтой, Биеийн тамирын Багш мэргэжилтэй, ам Бүл 1, УлаанБаатар хот, Баянзүрх дүүрэг, ........ Байрны 01 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бие эрүүл, Боржигин овогт Б.Б /ЕА89030116/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг сумын харъяат, 1977 оны 05 сарын 01-нд төрсөн, эрэгтэй, 41 настай, яс үндэс халх, Бүрэн дунд Боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам Бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн ......сумын 4 дүгээр Багийн 34-03 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 11 сарын 10-ны өдрийн 232 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 07 сарын 27-ны өдрийн 196 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 05 сарын 12-ны өдрийн 118 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 2 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж Байсан Бие эрүүл, Их Монгол Боржигон овогт Ц.Б /ЕА77050115/-нд холБогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ц.М нь ......... гаалийн газрын хяналт шалгалтын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Гаалийн улсын Байцаагч Батболдын шалгалтаар илрүүлэн хураан авсан 950 грамм мана чулууг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Бд Буцааж өгөхдөө Ц.Б-аар зуучлуулж Б.Б-гээс 826,000 төгрөгийн хахуулийг ажлын Байрандаа өөрийн Биеэр авсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Бгээс гаалийн ахлах Байцаагч Ц.М-д 826,000 төгрөгийн хахуулийг өгч, авахад нь зуучилсан, 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн хяналт шалгалтаар өөрийн хураагдсан 950 грамм мана чулууг авахын тулд өөрийн танил Ц.Б-аар зуучлуулан тус гаалийн газрын хяналт шалгалтын гаалийн ахлах байцаагч Ц.М-д 826,000 төгрөгийн хахуулийг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол Боржигон овогт Ц.Б-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр 1-т заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Боржигон овогт Ц.М-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т заасан хээл хахуул өгөгчийн ашиг сонирхлын  үүднээс алБан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан  амлахгүйгээр  Бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Боржигин овогт Б.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор  хахууль өгөх  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар шүүгдэгч Ц.М-ыг тодорхой алБан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар  Ц.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Ц.М, Б.Б, Ц.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлБөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө Битүүмжлэх тухай тогтоолоор шүүгдэгч Ц.М-ын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ...... тоотын 3 өрөө байрыг битүүмжилсэнийг хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Hunteli маркийн машин хэлБэртэй Ferrari нэртэй бичигтэй цагаан өнгийн гар утас 1,  85888250 дугаар бүхий сим карт,  Galaxy S5 маркийн алтлаг шар өнгийн гар утас 1, 91911461 дугаар бүхий сим карт, 826,000 төгрөг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.М-д буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 826,000 төгрөгийг улсын орлого Болгож,

Ц.Б, шүүгдэгч Ц.М, Б.Б нарын гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Ц.М, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл Бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.М давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хураагдсан чулууг гаалийн ахлах байцаагчаас гуйж авсан нь буруу юм. Харин энэ чулууг авч өгсөнийхөө төлөө 800000 төгрөгийн хээл хахууль аваагүй. 1 кг хүрэхгүй байгалийн чулуу нь хориглосон бараа биш. Мөн 1 кг нь 18000 төгрөгөөр үнэлэгддэг зүйлийг авч өгсөнийхөө төлөө 800000 төгрөгний хахууль нэхнэ гэдэг байж болохгүй. Надад тийм хүн чанар Байхгүй. Хамгийн гол нь Б гэдэг хүн 800000 төгрөг аваачиж өгнө авчхаарай, маргааш өглөө наад руу чинь гараад очьё, очоод авъя гэсэн. Тэр залуу нь надад 800000 төгрөг гээд авчирч өгсөн. Аваад л таван минут болоогүй байхад цагдаагийнхан орж ирсэн. Хүнд өгөх мөнгө юм, аваад байж байна гэсэн чинь хэн ч үнэмшээгүй. Харин чи битгий худлаа ярь, муусайн гаалийн авилгачид, та нар авилга авдаг Биз дээ гэж л намайг дарамталж, тулгаж мөрдөн Байцаалт явуулж ирсэн. Намайг шөнийн 12 цаг хүртэл Замын-Үүдийн цагдаагийн саатуулах Байранд 10 цаг хууль Бусаар хорьсон. Энэ Бүх үнэн учраа шүүхэд мэдүүлсэн Боловч үнэн зөвийг олж шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой Байна. Шүүх хуралдаанд Батсайхан мэдүүлэхдээ “Би энэ байдлыг далимдуулан 800000 төгрөгтэй Больё гэж Бодсон юм. Тэгээд Б-ийн  аваачиж өгсөн мөнгийг дараа нь Ц.М-аас авах Байсан. Б бол Ц.М-ыг авилга авч байна гэж ойлгосон байх” гэжээ. Иймд шүүхээс үнэнийг олж, үнэн зөвөөр шийдэж Ц.М намайг гэм буруугүйд тооцон надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар, саналдаа: Ц.М-ыг бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэж үзэж, яллах нотлох баримт хангалттай биш байхад түүнийг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй боллоо гэж үзэж Байна.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэхдээ: шүүгдэгч Баатархүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, хураагдсан эд зүйлд хийсэн тэмдэглэл, 826000 төгрөгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол, Ц.М, Батсайхан нарын утасны ярианы лавлагаа, Батболд Өнөрбуянгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, Замын-Үүд сумын Гаалийн газрын даргын 2017.03.31-2017.04.15-ны өдрийг дуустал хугацаанд ажиллах хуваарийг баталсан А/23 тоот тушаал, 1, 2 дугаар хавсралтын хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэжээ. Гэтэл эдгээр нотлох Баримтууд нь Ц.М “бусдаар дамжуулан хээл хахууль авах зорилготой Байсан” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-ын 1.2-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг заавал нотолно гэсэн заалт хангагдсан гэж үзэх үндэслэлгүй Байна. 

Учир нь шүүх Ц.Мын ахмад Раднаахандад өгсөн тайлБарыг үнэлээгүй, мөн шүүгдэгч Б-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэм буруугүйгээ эсхүл хэргийн Бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул түүний мэдүүлэг нь гэмт хэргийг үгүйсгэх шууд нөхцөл Байдал болохгүй юм гэжээ. Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт Ц.М-д хэлэхдээ Би тэр хүүхдээс авлагатай юм, хүүхэд мөнгө аваачиж өгнө авчхаарай, Би маргааш эндээс гараад очно гэж хэлсэн. Би энэ байдлыг далимдуулж дундаас нь 800000 төгрөгтэй болъё гэж бодсон юм гэж мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл Байдал тогтоогдсон, мөн хуулийн 1.15-д заасан “шүүгдэгчийн гэм Буруутай эсэхэд түүнчлэн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг хэрэглэж, Ц.М-ыг гэм буруугүйд тооцох боломжтой юм. Ц.М нь Б, Б хоёр хоорондоо юу ярьсныг мэдэх боломжгүй, тэдний утасны ярианы жагсаалт, 826000 төгрөг хураасан тэмдэглэл, эд мөрийн Баримтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь МЦ.Мыг авлига авах зорилготой Байсан, авлига авахыг Б, Б хоёроос шаардсан гэх нотлох баримт болохгүй юм. Иймд Ц.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй Болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлБар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх үүрэггүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн Байдлыг нотлох үүрэггүй гэж хуульд эрхийг нь заагаад өгчихсөн учраас Ц.М энэ эрхээ хэрэгжүүлсэн Байх. Анхан шатны шүүх хуралдаан дээр Б  миний хахууль аваагүй гэдгийг нотолсон гэж хэлж Байна. Б үнэхээр Ц.Мын хэлсэн шиг хэлдэг. Гэхдээ Б  өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх үүрэггүй. Гэвч Ц.М-ын Бусдаас хээл хахууль авсан гэдэг нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Хавтаст хэрэгт авагдсан яллагдагч Б-ийн мэдүүлэг, яллагдагч Б-ны мэдүүлэг, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, утасны Билл, Гаалийн байцаагч Батболдын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй Болгох үндэслэлгүй. Мөн урьдчилсан хэлэлцүүлэг дээр Раднааханд гүйцэтгэх ажиллагааны шугамаар явуулсан гэсэн Байхад улсын яллагч хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэж хэлээд Байдаг. Тийм учраас гүйцэтгэх ажиллагааны шугамаар хийгдсэн гэж үзэж Байгаа. Ц.Мыг саатуулах Байранд хорьсон гэдэг талаар хавтаст хэрэгт нэг ч үсэг Байхгүй Байгаа. Хэрэг прокурорт ирэхэд Ц.Маас таныг мөрдөн Байцаалтын шатанд мөрдөн Байцаагчийн зүгээс дарамталж мэдүүлэг авсан, айлгасан сүрдүүлсэн асуудал Байна уу гэхээр Ц.М өөрөө Байхгүй гэдэг. Энэ хэрэгт холБогдсон Баатархүү өөрөө Ц.Мд хахууль өгөөд чулуугаа авахын тулд, Ц.М энэ хүнээс хахууль авахын тулд 2-3 хоног асуудлыг үүсгэсэн Байгаа. Өөрийнхөө мэдүүлгийн эх сурвалжийг анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой зааж өгдөг. Яагаад гэхээр Раднааханд гүйцэтгэх ажиллагааны шугамаар илрүүлчихсэн хэрэг Биш. Б өөрөө Буруу үйлдэл хийсэн гэдгээ мэдээд цагдаагийн Байгууллагад хэлээд цагдаагийн Байгууллагын ажилтан ирж шалгахад Ц.Мын ажлын өрөөнөөс ууттай мөнгө гарч ирж Байгаа, мөн өөрөө чулууг аваад гэртээ аваачсан байгаа. Мөн дээрээс нь Баатархүүгийн мэдүүлэг, утасны Билл зэргээр тодорхой тогтоогдож Байгаа. Хэрэгсэхгүй Болгох хууль зүйн үндэслэл нь хэрэгт Байх ёстой. Гэтэл шүүгдэгч өмгөөлөгч нарын яриад Байгаа гэмт хэргийг үйлдээгүй гээд үгүйсгэж Байгаа зүйл нэг ч Байхгүй. Хэргийг хэрэгсэхгүй Болгох хууль зүйн үндэслэл Байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.М Болон түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасны дагуу хэргийн Бүх ажиллагаа Болон шийдвэрийг Бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн Бодит Байдалтай нийцээгүй Буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж Болох нөхцөл Байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй Болгох нь зүйтэй гэж шүүх Бүрэлдэхүүн дүгнэв. 

Энэ нь прокуророос шүүгдэгч Ц.М-д холБогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар Буюу хээл хахууль авах гэмт хэрэгт яллаж яллах дүгнэлт үйлдсэн Байх Бөгөөд хуульд зааснаар тухайн гэмт хэргийн нэг гол шинж нь хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хээл хахууль авах гэмт хэргийг үйлддэг Ба энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа Болон шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа дээр дурдсан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхол юу Байсан Болохыг тогтоогоогүй Байна. 

ТодруулБал хэрэгт цугларсан нотлох Баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь 950 гр хэмжээтэй БөмБөрөө мана чулууг Монгол улсын хилээр нэвтрүүлэх гэж Байгаад гаалийн Байгууллагад хураалгасан Бөгөөд уг хураалгасан чулууг авах зорилгоор шүүгдэгч Ц.Мд 800000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэх Боловч шинжээчийн дүгнэлтээр /Хөрөнгийн үнэлгээний төв ХХК/ /хх-1-66/  уг чулуу нь нийт 1900 төгрөгийн үнэтэй Болох нь тогтоогдсон Ба түүнд ийм үнэ Бүхий эд зүйлийг Буцааж авахын тулд 421 дахин илүү үнэ Буюу 800000 төгрөг төлөх ямар ашиг сонирхол Байсан нь тогтоогдоогүй Буюу энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1,  1.1, 1.6-д зааснаар гэмт хэрэг гарсан Байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь мөрдөн Байцаалт Болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолБол зохих асуудал Болно. 

Хээл хахууль өгөгчийн ашиг сонирхол гэдэг Бол хахууль өгч Байгаа этгээдийн тавьж Байгаа хүсэл шаардлага Буюу энэ нь түүний материаллаг Болон материаллаг Бус үр ашгийг шууд Болон шууд Бусаар хүртэх эрх эдлэх ашиг сонирхол Байх Ба шүүгдэгч Б.Бгийн энэхүү ашиг сонирхол нь зөвхөн чулууг Буцааж авах хүсэл Байсан гэж үзэх нь хэргийн Бодит Байдалд нийцэхгүйн гадна уг чулууг хэдэн төгрөгөөр, хаанаас, хэнээс худалдаж авсан, зах зээлд ямар үнэтэй худалдаалагддаг, улмаар улсын хил нэвтрүүлсэн тохиолдолд ямар үнээр худалдан Борлуулж, хэдий хэмжээний ашиг олох Байсан зэрэг нөхцөл Байдал нь хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлыг тогтооход ач холБогдолтой гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь цагдаагийн Байгууллагад хэргээ илчлэн мэдээлсэн гэх Боловч эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах тухай тогтоол, ажлын Байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг Баримтанд гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж Баталгаажуулагдсан мэдээллийг үндэслэсэн талаар дурдсанаас үзэхэд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хэрхэн хүлээн авсан, шүүгдэгч өөрөө сайн дураараа хэргээ илчлэн ирсэн эсэх нь тодорхойгүй Байх Ба энэ нь мөн хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлыг тогтооход Болон энэ төрлийн хэрэгт хэргээ илчлэн ирсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахад зайлшгүй харгалзан үзэх нотолБол зохих асуудлын нэг юм. 

Учир нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд зааснаас үзэхэд энэ төрлийн гэмт хэрэгт хэргээ сайн дурааараа илчлэн ирсэн этгээдэд ялаас чөлөөлөх, эсхүл оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл журам нь өөр өөр Байх Ба хясан Боогдуулсаны улмаас аргагүй Байдалд орж гэмт хэргийг үйлдсэн, эсхүл хахууль авагчийг хууль Бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж зориуд санаатайгаар хахууль өгсөн эсэх нөхцөл Байдлыг шалгаж тогтоох шаардлагатай Болно.

Гэтэл шүүгдэгч Б.Бгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн “Утсаар ярьчихаад Ц.М дээр очиж мөнгө өгчихөөд цагдаагийн Байгууллагад хандсан, доор үүдэнд хэлэхэд дээр 3 давхарт гарч эдийн засгийн хүнд хэл гэснээр Раднаа гээд цагдаа тайлБар авсан” гэсэн мэдүүлгээс үзэхэд  Болон хэрэгт цугларсан нотлох Баримтаар шүүгдэгч Б.Б нь өөрийн эзэмшлийн 99240425 дугаарын утаснаас 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12:30:17 цагт шүүгдэгч Ц.Мын эзэмшлийн 91911461 дугаарын утас руу залгаж ярьсан  /1-р хх-78/, яг энэ цаг үед шүүгдэгч Ц.Мд 826000 төгрөгийг өгсөн, улмаар шүүгдэгч Б.Бгээс Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч Х.Раднааханд гэмт хэргийн талаарх тайлБар мэдээлэл авах ажиллагааг 12:35 минутанд эхэлсэн /1-х хх-17/ нөхцөл Байдал тогтоогдсон Байгаа нь дээрх хуульд заасан хэргээ илчлэн ирсэн нөхцөл Байдлыг тогтооход цаг хугацааны хувьд эргэлзээ гарсан Байгааг анхан шатны шүүх анхаараагүй Байна. 

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөгч, прокурор нотлох Баримтыг тал Бүрээс нь Бүрэн Бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн Бодит Байдлыг тогтоох, улмаар хэргийн Бодит Байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан Бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл Байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй, харин шүүх хэргийн Бодит Байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилжээ. 

Иймд дээрх нотолБол зохих Байдлыг тогтооход шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх Боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх Бол хэргийг прокурорт Буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн Бодит Байдлыг тогтоох зарчимд нийцэх Бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 1.2-т зааснаар энэхүү ажиллагааг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх тул энэ үндэслэлээр хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд Буцаах нь зүйтэй гэж шүүх Бүрэлдэхүүн үзэв. 

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг Буруу хэрэглэсэн Буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн Б шүүгдэгч Б.Б, Ц.М нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг Буцаан хэрэглэх үндэслэл Байгааг анхааараагүй, мөн эд мөрийн Баримтаар хураагдсан 826000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй /тогтоох хэсгийн 6 дугаар заалтад Буцааж олгохоор, 7 дугаар заалтад улсын орлого Болгохоор заасан/ Байгааг анхаарвал зохино.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Буцааж, шүүгдэгч нарын гэм Буруугийн талаар эцэслэн дүгнэлт хийх Боломжгүй тул шүүгдэгч Ц.М Болон түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь нарын шүүгдэгч Ц.Мыг цагаатгах тухай давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй Болгов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага Болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй Болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд Буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр Болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг Буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж Болохуйц нөхцөл Байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж Болохыг мэдэгдсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                        Н.БАТЧИМЭГ