Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 4

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Мөнхбаярын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00716 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Мөнхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанд холбогдох

Ажилгүй байсан 9 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 493 949 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамирын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ундрахтамир

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ууганбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Монгол Улсын Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байхад 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Улаанбаатар 11 тоот тушаал гаргаж, ажил албанаас чөлөөлсөн. Миний бие дээрх тушаалыг эрх зүйн үндэслэлгүй, хууль бус шийдвэр гэж үзэж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү хөдөлмөрийн маргааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 5492 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1438 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаар тогтоолоор тус тус хянан шийдвэрлэсэн. Ингээд Улсын Дээд шүүхийн тогтоолоор Х.Мөнхбаяр намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр тогтоосон. Гэвч хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа боловч хариуцагч тал мөн л шийдвэр гүйцэтгэх байгууллагыг үл ойшоон, Улсын Дээд шүүхийн тогтоолыг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. Үүнээс болж нэхэмжлэгч би одоо болтол ажилдаа орж чадахгүй, шүүхээс тогтоосон цалин хөлсөө ч авч чадахгүй хохирсоор явна.

Судалгааны төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Улаанбаатарын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн 11 тоот тушаалаар нэхэмжлэгч намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснөөс хойш одоогоор 27 сар 10 хоног ажилгүй байна. Үүнээс Улсын Дээд шүүхийн 2016 оны 106 дугаар тогтоолоор 18 сар 15 хоногтой тэнцэх ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Х.Мөнхбаяр надад олгохоор шийдвэрлэсэн. Иймд шүүхээс нэхэмжлэлийн дараах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Мөнхбаяр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байгаад Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр тус судалгааны төвийн захирлын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр тушаалаар ажпаас халагдсан юм.

Тэрээр тус байгууллагад ажиллах явцдаа гэрээгээр хүлээсэн ажил үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, байгууллагыг хууран мэхлэх замаар хөрөнгө мөнгөний хохирол учруулсан, байгууллагын үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ажилладаг гэх зэрэг олон алдаа дутагдал гаргаж байсан бөгөөд өмнө нь дээрх үндэслэлээр ажлаас хоёр удаа халагдаж байсан. Х.Мөнхбаяр тус байгууллагад ажиллаж байхдаа хамт олондоо нэр хүнд муутай, хов жив хөөцөлддөг, албан үүргээ гүйцэтгэхдээ захирлаар ажиллаж байсан Л.Мундагбаатартай хуйвалдаж төрийн хөрөнгийг үрэн таран хийж байсан нь нотлогдож байсан. Х.Мөнхбаяр тус байгууллагад ажилласан сүүлийн 2-3 жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байж байгууллагын төлөвлөгөө, үр дүнгийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж байгууллагын архивт хүлээлгэж өгөөгүй, хийсэн хэмээн тайландаа худал тусгаж байснаараа дараах эдийн болон эдийн бус хохирлыг байгууллагадаа учруулсан юм. Үүнд:

1. Гурван жилийн цалин 23,293,776 төгрөг, 2013 онд олгосон үр дүнгийн урамшуулал 1 206 754 төгрөгийн хохирол. /ХХОАТ, НД, ЭМД-ийг шингээсэн болно/

2. Х.Мөнхбаярын үр дүнгийн гэрээнд тусгагдсан судалгааны ажпууд хийгдсэн бол хэлмэгдүүлэлтийн талаар болон хэлмэгдүүлэлт хэрхэн эхэлсэн талаар ард иргэд нэгдсэн ойлголтод хүрч, цэгцтэй ойлголттой болох байсан. Энэ нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн бодит үнэнийг тогтоох, дурсгалыг мөнхжүүлэх ажилд сөрөг нөлөө үзүүлсэн юм.

3. Судалгааны албаны ажилтнууд дийлэнх тохиолдолд хамтран, зарим тохиолдолд дангаараа ном хэвлүүлдэг. Х.Мөнхбаяр хариуцсан ажлаа хийгээгүйгээс бусад эрдэм шинжилгээний ажилтны хийсэн ажил хэвлэгдэж олон нийтэд хүрэх боломжгүй болж байсан.

Х.Мөнхбаяр Судалгааны төвийн захирлын тушаалд заасан хугацаанд ажлаа бүрэн хүлээлгэж өгөлгүй, албаны мэдээлэл бүхий төрийн өмчийн нөтбүүк компьютерийг өнөөг хүртэл ашигласаар байгаа нь төрийн албаны "захирах, захирагдах ёс болон төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөөр ирснийг харуулж байна...Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион Байгуулах улсын комисст 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийг татан буулгаж, тус төвийн чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжийг ажлын албаны бүтцэд ажиллуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Улсын Их Хурлаар 2015 оны Монгол Улсын төсвийн асуудлыг хэлэлцэхдээ Улсын комиссын эрдэм шинжилгээний 5 ажилтны орон тоо, тэдний цалингийн сан 30 000 000 төгрөгийг хасахаар шийдвэрлэсэн тул Монгол Улсын Цагаатгах ажпыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 03 дугаар захирамж гаргаж ажлын албаны бүтэц, орон тоог өөрчилсөн. Ингэснээр Судалгааны алба байхгүй болсон тул иргэн Х.Мөнхбаярын нэхэмжпэлийн шаардлагыг хангах боломжгүй болсон. Иймд Х.Мөнхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанаас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 824 966 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Мөнхбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-т зааснаар хариуцагч Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанаас 100 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Мөнхбаярт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 109 749 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00716 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Дундаж цалин хөлсийг буруу тогтоосон.

Нэхэмжлэгч Х.Мөнхбаяр нь ажилгүй байсан 9 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7 493 949 төгрөг \Долоон сая дөрвөн зуун ерэн гурван мянга есөн зуун дөчин есөн төгрөг\-ийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх 8 сар 1 хоногийн цалинтай тэнцэх 5 824 966 төгрөг (таван сая найман зууун хорин дөрвөн мянга есөн зуун жаран зургаан төгрөг)-өөр тогтоож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолсон баримтыг хариуцагч талаас гаргуулахаар хүсэлт гаргаснаар нэхэмжлэгчийн үндсэн цалин 693 844 төгрөг, ур чадварын нэмэгдэл 138 777 төгрөг, нийт цалин хөлс 832 661 төгрөг болохыг нотолсон баримт болох Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мэндсайханы 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 06 тоот тушаал хавсралтын хамт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Уг баримтыг хариуцагч тал гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн сарын бодит цалин хөлс 832 661 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг тооцохдоо нэгэнт нотлогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, Улсын дээд шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 106 тоот тогтоолоор сарын цалинг 723 912 төгрөгөөр тогтоосон байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан шийдвэр болсон гэж үзэж байна. Тухайлбал, 

Анхан шатны шүүхийн 182/ШШ2016/00716 тоот хэрэг болон Улсын Дээд шүүхийн 2016 оны 106 тоот тогтоолоор шийдвэрлэгдсэн хэргүүд тусдаа хэрэг маргаан.

Дээрх хөдөлмөрийн маргаануудын үүсэл шалтгаан, үр дагавар, нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагууд ялгаатай юм. Өөрөөр хэлбэл, цалин хөлс шаардсан нэхэмжлэлтэй энэ хэрэг нь Улсын Дээд шүүхээр шийдвэрлэгдэж дууссан ажилд эгүүлэн тогтоолгох...шаардлага бүхий өмнөх иргэний хэргийн үргэлжлэл буюу түүний нэг хэсэг биш. Харин хариуцагч тал Дээд шүүхийн 106 тоот тогтоолыг сайн дураараа биелүүлэхгүй хууль, шүүхийг үл хүндэтгэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх дахин хөндөгдөж, хөдөлмөрийн эрх зүйн шинэ харилцаа, маргаан үүссэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Х.Мөнхбаяр шүүхэд хандсан байдаг.

Мөн ажилд эгүүлэн тогтоолгох...шаардлага бүхий өмнөх маргаанд цалин хөлсийг нотолсон баримтыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргаж байсан боловч хариуцагч тал энэ талаарх баримтыг огт гаргаж өгөөгүй бөгөөд ажилтнуудад олгож байсан хоол унааны мөнгө 50 000 төгрөгийг оролцуулахгүйгээр нэхэмжлэгч сар тутам 832 661 төгрөгийн цалин хөлстэй байсныг нотолсон ажил олгогчийн 2014 оны 4 дугаар сарын 21-ний өдрийн “Ажилтнуудын цалин хөлсийг шинэчлэн тогтоох тухай” 06 тоот тушаал Улсын Дээд шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 106 тоот тогтоолтой хэрэгт авагдаж байгаагүй, харин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00716 тоот шийдвэртэй хэрэгт хариуцагч анх удаа гаргаж өгсөн. Иймд Х.Мөнхбаярын 1 сарын дундаж цалин хөлсийг тооцох ёстой байсан гэж үзэж байна. 

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөх олговор олгох хугацааг тооцоолохдоо бодит байдлыг бүрэн дүүрэн үнэлж тогтоогоогүй.

Хэдийгээр Улсын Дээд шүүхийн 106 тоот тогтоол гарсан 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Анхан шатны шүүхийн 182/ШШ2016/00716 тоот шийдвэр гарсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 8 сар 1 хоног болж байгаа боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчээс тооцсон яг 9 сарын хугацааг хүлээн авах үндэслэлтэй байсан.

Тиймээс анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Улсын Дээд Шүүхийн 106 тоот тогтоол гарсан 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс хойш анхан шатны шүүхээр маргааныг шийдвэрлэгдэх хүртэлх хугацаа болон дээрх 1 сарын хугацааг оруулан тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа ажилгүй байсан 9 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7 493 949 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ажилтны цалин хөлс нь үндсэн цалингаас гадна нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр заажээ. Мөн хуулийн 69.1 дэх заалт болон “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д хуулийн дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор зохицуулсан.

 Гэтэл анхан шатны шүүхээр тогтоосон 723 912 төгрөг нь нэхэмжлэгчийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор биш, харин докторантурын сургалтын чөлөөтэй байх хугацаанд нь ажил олгогчоос /ур чадварын нэмэгдэл 20 хувь, хоол унааны мөнгө 50 000 зэрэг аль ч нэмэгдлийг оруулахгүйгээр/ олгож байсан үндсэн цалин юм. Чөлөөтэй байх хугацаанд нь ажил олгогчоос олгож байсан үндсэн цалингаас цалин хөлсний дундажийг бодох нь Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг зөрчөөд зогсохгүй нэхэмжлэгч Х.Мөнхбаяр сар тутам 108 749 төгрөгтэй дүйцэх хэмжээний цалин хөлстэй тэнцэх бодит нөхөх олговроор хохирч, өнөөдрийн байдлаар хохирлын хэмжээ 3 сая гаруй төгрөгт хүрэх нөхцөл болж байгаа тул нэхэмжлэгч хохирлоо арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хангалттай бүрдүүлж өгсөн.

Иймд дээр дсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн үйл баримтад эрх зүйн бодит дүгнэлт өгөөгүй,  шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байх тул 182/ШШ2016/00716 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Зохигч маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан  эвлэрлийн гэрээ ирүүлснийг давж заалдах шатны шүүхээс батлаж, шийдвэрлэх боломжтой байна.

           

            Нэхэмжлэгч Х.Мөнхбаяр нь ажилгүй байсан 9 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 493 949 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба эс зөвшөөрч маргасан байдаг.

 

   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид дараах нөхцөлөөр эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

 

Талууд харилцан тохиролцож, хариуцагч Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба Х.Мөнхбаярыг Улсын комиссын Ажлын албанд судалгааны ажилтнаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулж, Х.Мөнхбаярыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу ТҮШУ-3.3 ангилал зэрэглэлэр цалинжуулж, Улсын Дээд шүүхийн 2016 оны 106 тоот тогтоолоор тогтоосон 18 сар 15 хоногтой тэнцэх цалингийн нөхөх олговор 13 535 465 төгрөг, дутуу олгосон ээлжийн амралтын олговор 210 877 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 10 сар 17 өдөрт ноогдох нөхөх олговорт 8 984 993 төгрөг, Х.Мөнхбаяраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн төлбөр 100 000 төгрөг, нийт 22 840 652 төгрөгийг нэхэмжлэгч Х.Мөнхбаярт олгохоор эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн  хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй тул талуудын эвлэрлийг шүүхээс батлах хуулийн үндэслэлтэй.  

 

Иймд талуудын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00716 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигч харилцан тохирч, хариуцагч Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба Х.Мөнхбаярыг Улсын комиссын Ажлын албанд судалгааны ажилтнаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулж, Х.Мөнхбаярыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу ТҮШУ-3.3 ангилал зэрэглэлэр цалинжуулж, Улсын Дээд шүүхийн 2016 оны 106 тоот тогтоолоор тогтоосон 18 сар 15 хоногтой тэнцэх цалингийн нөхөх олговор 13 535 465 төгрөг, дутуу олгосон ээлжийн амралтын олговор 210 877 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 10 сар 17 өдөрт ноогдох нөхөх олговорт 8 984 993 төгрөг, Х.Мөнхбаяраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн төлбөр 100 000 төгрөг, нийт 22 840 652 төгрөгийг нэхэмжлэгч Х.Мөнхбаярт олгохоор эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамирын төлсөн 41 655 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 Д.ЦОГТСАЙХАН