| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/01383/И |
| Дугаар | 181/шш2016/00415 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 181/шш2016/00415
2016 оны 07 сарын 29 өдөр Дугаар 181/ШШ2016/00415 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, Дархан төв-119, МДТоф ХХК /РД:5125944/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 14/210,Залуу.ком сайт /Эдимүүн ХХК /РД:5240611/-т холбогдох
ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэрээр уучлалт гуйхыг хариуцагчид даалгах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч МДТоф ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Залуу.ком сайт нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэргийг МДТоф ХХК-тай холбоотой хэрэг гэжээ. Уг нь манай аж ахуйн нэгж захиргааны хэргийн шүүхэд хандан улсын байцаагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэтэл манай компанид холбогдуулан өөр этгээд шүүхэд хандсан мэтээр бичсэн байна. Түүндээ 633 сая төгрөгөөр иргэдийг хохироосон болохыг тогтоожээ гэжээ. Ийм хэмжээний хохирол учруулсан болохыг төрийн эрх бүхий аль ч байгууллага тогтоогоогүй байгаа юм.
Иймд Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэрээр уучлалт гуйхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж “Эдимүүн ХХК-нь Залуу ком сайт дээрээ МДТоф ХХК-ийн нэр төр сэргээх залруулгыг энэ оны 4 дүгээр сард явуулсан байх бөгөөд МДТоф ХХК-ийн сурталчилгааны баннерийг мөн оны 6 дугаар сарын 1 нээс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд, үлдэх 1 сарыг тухайн үедээ захиалагч тал шийдвэрлэн үнэ төлбөргүй явуулах”-аар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэж хариуцагч “Эдимүүн ХХК-нь Залуу ком сайт дээрээ МДТоф ХХК-ийн нэр төр сэргээх залруулгыг энэ оны 4 дүгээр сард явуулсан байх бөгөөд МДТоф ХХК-ийн сурталчилгааны баннерийг мөн оны 6 дугаар сарын 1 нээс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд, үлдэх 1 сарыг тухайн үедээ захиалагч тал шийдвэрлэн үнэ төлбөргүй явуулах”-аар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч МДТоф ХХК -нь хариуцагч Залуу ком.сайт /Эдимүүн ХХК /РД:5240611/-т холбогдуулан ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэрээр уучлалт гуйхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж хариуцагч “Эдимүүн ХХК-нь Залуу.ком сайт дээрээ МДТоф ХХК-ийн нэр төр сэргээх залруулгыг энэ оны 4 дүгээр сард явуулсан байх бөгөөд МДТоф ХХК-ийн сурталчилгааны баннерийг мөн оны 6 дугаар сарын 1 нээс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд, үлдэх 1 сарыг тухайн үедээ захиалагч тал шийдвэрлэн үнэ төлбөргүй явуулах”-аар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Эдимүүн ХХК-нь Залуу ком сайт дээрээ МДТоф ХХК-ийн нэр төр сэргээх залруулгыг энэ оны 4 дүгээр сард явуулсан байх бөгөөд МДТоф ХХК-ийн сурталчилгааны баннерийг мөн оны 6 дугаар сарын 1 нээс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд, үлдэх 1 сарыг тухайн үедээ захиалагч тал шийдвэрлэн үнэ төлбөргүй явуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь 35100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.
4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО