| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1899/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 27.2.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 65
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.З, улсын яллагч Э.Н, шинжээч эмч Н.Э, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, түүний өмгөөлөгч О.О, шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус заасан гэмт хэрэгт Т.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0113 90511 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т.С,
Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Яллагдагч Т.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 09 дүгээр сарын 30-ны орой 19 цаг 05 минутын орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн "Монос" эмийн сангийн зүүн замд "Тоёота Витз" маркийн 59-06 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй", мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: “....” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д мэдүүлэхдээ: “....” гэв
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 2-10/, Тээврийн цагдаагийн албанд гаргасан өргөдөл /хх-н 16-17/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-22/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Бас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-26/, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-33/, иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-38/, гэрч Л.Боос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-40/, гэрч Д.Г мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 42-43/, гэрч О.Ааас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-48/, гэрч Н.Т мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-51/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5539 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 54-55/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11942 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 58-59/, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх-н 63-64/, автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-н 70-75/, “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 77-78/, яллагдагч Т.Сгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 85-87/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 90/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 92/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 96/, өвчний түүх /хх-н 105-129/, хохирлын баримтууд /хх-н 102-103,153-162/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Наас Т.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 09 дүгээр сарын 30-ны орой 19 цаг 05 минутын орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн "Монос" эмийн сангийн зүүн замд "Тоёота Витз" маркийн 59-06 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй", мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Бмөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Сг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 09 дүгээр сарын 30-ны орой 19 цаг 05 минутын орчим "Монос" эмийн сангийн зүүн замд "Тоёота Витз" маркийн 59-06 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, мөн дүрмийн 12.3-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Бмөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Бын өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дгийн өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганхуягийн өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 43/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Аын өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 48/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11942 дугаартай:
1. Л.Бын биед тархи доргилт, зүүн дух, зулайн дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, аксоны тархмал гэмтэц, тархины багана хэсэг, гүүрний аалзан хальсан доорхи цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 58-59/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Сгийн өгсөн." гэх мэдүүлэг /хх-н 85-87/,
Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 441 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 63-64/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Т.Сг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч Л.Бд энэ гэмт хэргийн улмаас зээл эргэн төлж чадаагүй тул зээл 6.500.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 830.000 төгрөг, нийт 7.330.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч Т.С нь хэрэгт авагдсан баримтын хэмжээний 1.244.380 төгрөгийг төлж, хохирогчид учирсан бусад зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдав.
Хохирогч шүүгдэгчээс 7.330.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч 1.244.380 төгрөг төлсөнийг хасч тооцон нийт 6.085.620 төгрөг нэхэмжилж байгаа боловч дээрхи нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэгт Иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Т.Сд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг, шийтгэх тогтоолын хүрээнд хохирол төлбөр төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Сгийн үйлдсэн дээрхи гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасны дагуу шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид шийтгэх тогтоолын хүрээнд хохирол төлбөрийг төлж, мөн цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.